Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 123/ШШ2019/0039

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би иргэн Б.Г-аас Төв аймгийн Н Д Х-эст холбогдуулан гаргасан Хүү Д.М, охин Д.М нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг Төв аймгийн Н Д Х-эст даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Төв аймгийн Н Д Х-сийн дарга Б.Оюунтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн 2019 оны 06 сарын 26-ны 2/1619 тоотыг хэрэгжүүлэх чиглэл хүргүүлэх тухай албан бичигт ... Н Д Х-сүүд гэр бүлийн баталгаагүй байхад хүүхдийн эцэг нас барсан бол дээрх чиглэлийг хэрэгжүүлэхээс өмнө шүүхийн практикт тухайн үед хүүхдийн эцгийг ямар журмаар тогтоож байсан уг шийдвэрийг нь үндэслэн уг хүүхдэд хуулийн дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож байх нь зүйтэй гэж чиглэл зөвлөмж өөрчлөгдөн ирсэн тул нэхэмжлэл гаргасан иргэн Б.Г-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох эрх үүсэх боломжтой болсныг үүгээр тайлбарлан хүргүүлж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Г-ын нэхэмжлэлтэй Төв аймгийн Н Д Х-эст холбогдох захиргааны хэргийн Төв аймгийн Н Д Х-сийн дарга Б.Оюунтуяа нэхэмжлэгч Б.Г-ын гаргасан Хүү Д.М, охин Д.М нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг Төв аймгийн Н Д Х-эст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Г-ын нэхэмжлэлтэй Төв аймгийн Н Д Х-эст холбогдох Хүү Д.М, охин Д.М нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг Төв аймгийн Н Д Х-эст даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, Б.Г-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Н Д Х-эст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН