Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2013/ШЦТ/180

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 Хэргийн индекс: 171/2013/0185/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ё.Ринзаан, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч  С.Банди, Д.Ганболд, Ц.Цэндсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Иргэний нэхэмжлэгч Ц.Н-н өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч *******-н өмгөөлөгч З.Энхтуяа, Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч******* өмгөөлөгч П.Батжаргал,

Хохирогч Г.А,

Иргэний нэхэмжлэгч Ц.Н,

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б овогт С-н О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.1, Б овогт Ю-н Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000278 дугаартай хэргийг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

            1. Монгол Улсын иргэн, Б-д овогт С-н О /РД*****/, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр ***** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, **** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг **** тоотод оршин суудаг,

**** онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 80000 төгрөгөөр торгох ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн **** оны 12 дугаар сарын 13-ны өдрийн **** тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн **** оны 06 дугаар сарын 18-ны өдрийн **** тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан.

 

            2. Монгол Улсын иргэн, **** овогт ***** ***** /РД: ****/,  **** оны **** дугаар сарын ****-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, *****, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг, **** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

            Шүүгдэгч ***** нар нь бүлэглэн ***** оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө ***** аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр “Таван толгой” гэх газраас **** 8 тооны адуу, ***** 1 тооны адуу, ***** 1 тооны адуу, нийт 10 тооны адууг хулгайлж, 17100000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч ***** нь мөрдөн байцаалтын шатанд “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

            -2013 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр “Зулзагын гол” гэх газар бэлчээрт байсан ***** 1 тооны гүүг санаатайгаар буудан алж, 400000 төгрөгийн хохирол учруулсан,

            -Мөн ****** 1 тооны адууг буудан алж, махыг нь хулгайлан авч, 900000 төгрөгийн хохирол учруулсан,

            -2013 оны 02 дугаар сарын эхээр Хонгор сумын нутаг дэвсгэр “Шийрийн бригад” гэх газрын орчим бэлчээрт байсан **** 1 тооны адууг хулгайлж, 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч ***** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ***** орой дуудаж юманд явъя гээд тохироод *** машинтай адуу үзээд ир гээд явуулсан. *** үзээд энд адуу байна, морио унаад хүрээд ир гэсэн. Тэгээд 10-аад тооны адуу туугаад би ирсэн. **** манай хаалгыг онгойлгоод байж байсан. Тэгээд грашдаа хийгээд маргааш нь 6 адууг нь нядлаад байж байхад цагдаа ирээд баригдсан. 1 сарын сүүлээр **** улсын дугаартай машинтайгаа Зулзагын гол руу явж байгаад 2 адуу хараад буудаж унагаад нэгийг нь алдсан, дахиад нэг адууг нь буудаад махыг нь аваад ****д өгсөн. 2013 оны 2 сарын эхээр Шийрийн бригад явж адуу олоод эгч, ах нарынхаа хашаанд хийж махыг нь ****д өгсөн. Надад батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. Тэгээд би байцаалтанд очоогүй. *** миний өгсөн махыг хулгайн мах гэдгийг мэдэж байсан. Ахмад *** надаар нийт 20-иод тооны адуу заруулсан. Сүүлд авчирсан адуу нь харин хулгайн адуу байсан. Би тэр адууг нь зараад мөнгийг нь **** зарсан. Битүүмжилсэн машинаа барьцаалаад ***** 7 сая төгрөгийн зээл авсан. Авсан юм чинь буцааж өгнө” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч **** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”2012 оны 4 дүгээр сарын 28-ны орой **** намайг хэдэн адуу үзээдхье гээд дуудсан. Сэлэнгэ аймгийн Таван толгой гэх газарт би очоод адуугаа үзээд **** дуудсан. **** ирээд намайг манайд очоод хашааны хаалга онгойлгоод байж бай гэсэн. 10-аад тооны адуу байсан. Тэгээд хашаанд нь оруулаад өглөө 8 цагийн үед би ирээд адуугаа нядлаад байж байхад Ууганбаяр ирсэн. Тэгээд бид хоёр хамт янзалж байхад цагдаа ирээд баригдсан. Тэр адуунууд нь **** 8, **** 1, **** 1 адуу байсан. Хохирол төлбөртөө **** Соната 5 маркийн автомашинаа өгөөд тохирсон” гэх мэдүүлэг,

Хохирогч **** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 1 сарын сүүлээр хонгор зүсмийн морио алдсан. 700.000 төгрөгөөр үнэлсэн. Хохирлын мөнгө 700.000 төгрөгийг авсан. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч **** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: **** 2011 онд манай ломбардаар үйлчлүүлж байгаад 4 сая төгрөг авсан. Машинаа унаад явж байя гэсэн. Тэгээд дахиад 3 сая төгрөг хэрэгтэй гээд надаас нийт 7 сая төгрөг авсан. Одоо үндсэн зээл 7 сая төгрөгийг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг,

            - гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6 дахь тал/,

            -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 28-30 дахь тал/,

            -Эд зүйл таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 31-35 дахь тал/,

            -Эд зүйл таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 36-37 дахь тал/,

            -Эд зүйл килограммлаж худалдсан тухай тэмдэглэл /хэргийн 38 дахь тал/,

            -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 39 дэх тал/,

            -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 40 дэх тал/,

            -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 41-45 дахь тал/,

            -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 48-50 дахь тал/,

            -Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хэргийн 54 дэх тал/,

            -Хохирогч ***** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2012 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн өглөө 08 цагийн үед очиж адуугаа хураасан чинь 10 тооны адуу маань дутаад алга байхаар нь хайгаад олоогүй юм. ...эдгээр хулгайд алдсан адуунуудаас хул зүстэй, зөв талын гуян дээрээ дөлтэй давхар саран тамгатай дэлтэй хязаалан үрээ нь миний өөрийнх байгаа юм. Түүнийгээ 3 сая төгрөгөөр үнэлнэ. Учир нь хурдан удамтай морь байсан юм. Урьд өмнө бол уяж байгаагүй битүү үрээ байгаа юм. Энэ жил л уях гэж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 55-56 дахь тал/,

            -Хохирогч **** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2012 оны 04 сарын 28-29-нд шилжих шөнө дүү **** маань надад 10 тооны адуугаа алдчихлаа гэж байсан. Тэр хулгайд алдсан 10 тооны адуун дунд миний 8 тооны адуу байсан юм. ...тэгээд би алдсан 8 адуунаасаа 4 адуугаа хулгайлсан этгээдүүд нядалж амжаагүй байхад цагдаа нар хурааж авсан байсан. Тэгээд 4 адуугаа би хүлээж авсан. Одоо харин 4 адуугаа нэхэмжлэх болно.

            ...сартай хонгор зүстэй даагаа 2 сая төгрөг, цавьдар халзан даагаа 1.8 сая төгрөг, сартай саарал шүдлэн үрээгээ 2.5 сая төгрөгөөр, цавьдар хязаалан үрээгээ 2.5 сая төгрөгөөр тус тус үнэлнэ.” гэх мэдүүлэг /хэргийн 59-60 дахь тал/,

            -Хохирогч **** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд харин цагдаа нар хулгайч нарыг нь барих үед 4 адуу нь амьд, 6 адууг нь нядалчихсан байсан. Тэр нядалсан 6 адуун дунд нь миний халтар адуу бас нядлагдсан байсан юм. Би өөрийн энэ алдсан халтар морио 2011 оны 8 дугаар сард **** аймгийн **** сумаас ****гэдэг залуугаас 2500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Тухайн үед худалдаж авсан үнээр нь одоо үнэлэх болно.” гэх мэдүүлэг /хэргийн 62-63 дахь тал/,

            - Гэрч **** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2012 оны 04-р сарын 29-ний өдөр 13 цагийн орчим өөрийн хариуцсан 2-р багийн нутаг дэвсгэр болох Ширээ нурууны айл өрхөөр орж санал хүсэлтийг нь хүлээн авах зорилготой явж ажиллаж байгаад иргэн **** хашааных нь үүдэнд тааралдаад хаа хүрэх гэж байгаа юм бэ? гэхэд тэр морь харах гэж байна аа гэхээр нь танайд хэн байгаа юм гэхэд манай эхнэр байгаа гэхээр нь хашаа руу нь явж орон, байшин руу нь орохоор явж байхад гаражийнх нь хаалганы гадна талыг машины дугуйгаар дарж хаасан байсныг нь өшиглөж үзэхэд хаалга нь дэлгэгдэж онгойсон юм. ...Тэгсэн харин дотор урьд өмнө захиргааны хяналтанд байсан **** овогтой ****, нэг танихгүй залуутай мах эвдээд байж байсан. Тэгсэн гаражийн цаад буланд нь 4 тооны адуу хашаад үүдэнд нь махыг нь эвдэж байсан юм. Юун мах эвдэж байгаа юм бэ гэхэд тухайн үед Ууганбаяр, сүүлд нэрийг нь мэдсэнээр ***** гэдэг залуу 2 ***** авчирсан адуу байгаа юм, бид хоёрыг эвдэж бай гэсэн гэж тайлбар хийж байсан юм. Тэгээд би сэжигтэй байдлаар мал нядалж байсан болохоор нь Цагдаагийн газрын 102-т дуудлага өгөн жижүүрийн бүрэлдэхүүнээр шалгуулсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 67-68 дахь тал/,

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 162 дахь тал/,

            - Хэргийн газарт давтан үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 163-170 дахь тал/,

            -Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 171-175 дахь тал/,

            -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 176-182 дахь тал/,

            -Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 194 дэхь тал/,

            -Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 195 дахь тал/,

            -Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн197 дахь тал/,

 

            -Хохирогч ***** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 1 сарын 25-ны өглөө гэртээ байж байхад *** манай гэрт ирээд манай нэг гүү, танай нэг гүү дутсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад харсан чинь манай хажуугийн аманд шувуу цуглаад байхаар нь харсан чинь манай хээр гүү буудагдаж үхсэн байсан. тэгээд цаашаа 300 орчим метрийн цаана мөн нэг хээл, мөн адууны гэдэс, дотрыг нь цасанд булсан байсан. тэгэхээр нь шууд буцаж гэр рүүгээ яваад цагдаад мэдэгдээд буцаж очоод буудагдаж үхсэн адуугаа янзалж байсан чинь цагдаа нар ирээд миний янзалж байсан адууны уушгин дотроос нэг сумны хошуу олсон.

            ...буудуулсан талын цус болсон хааг нь хаяад бусад махыг нь гэртээ хүнсэндээ хэрэглэсэн, арьсыг нь 30000 төгрөгөөр зарсан. Зарим махыг нь өөрөө хүнсэндээ хэрэглэсэн болохоор 400000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хэргийн 207-209 дэх тал/,

            -Хохирогч **** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...жижиг хээр гэж нэрлэдэг байсан. Би өөрийнхөө адууг цус сэлбэж сайжруулахаар **** аймгаас азаргатай нь хамт 4 жилийн өмнө худалдаж авч ирж байсан. Тэр үед байдсан гүүг 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. одоо бол нас нийлсэн бүдүүн гүү байсан. зөв гуяндаа саран дэвсгэр дээр ОК гэж тамгалсан, ямар нэгэн содон шинжгүй шар хээр зүсмийн гүү байсан.  ...би гүүгээ 1 саяас доошгүйгээр үнэлнэ. /хэргийн 210-211 дэх тал/,

            -“Шинжилгээнд ирүүлсэн 5,6 мм-ийн сумны хошуу нь 5,6 мм-ийн калибрийн буудлага үйлдэх үед ашиглагдсан байна. Шинжилгээнд ирүүлсэн сумны хошууны гадаргуу хэсэгт үүссэн бянтны мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.” гэх Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013.2.5-ны өдрийн 508 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 218 дахь тал/,

            -“Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан №17, №29 гэсэн дугуйн хээнүүд Соната-3 **** улсын дугаартай автомашинаас хураан авч, обудан дээр нь баруун урд, зүүн хойт гэж тэмдэглэн ирүүлсэн дугуйн хээтэй тохирч байна.” гэх Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2013 оны 3 сарын 31-ний өдрийн 38 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 224-227 дахь тал/,

            -“Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь 5.6 мм-ийн калибрийн буугаар буудлага үйлдэхэд ашиглагдсан сумны хонгио байна. Шинжлэгдэж байгаа хонгионы малгайн хэсэгт цохигчийн мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. ...” гэх Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2013 оны 4 сарын 01-ний өдрийн 1074 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 231-232 дахь тал/,

            -“Хэргийн газраас олдсон сумны хошууны гадаргууд үүссэн мөрүүд нь адилтгалын шинжилгээний тоо чанарын шаардлагыг бүрэн хангахуйц хэмжээнд хадгалагдаж үлдээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хошууны гадаргууд үлдсэн цөөн тооны мөрүүд нь иргэн **** гэрээс хураагдсан ТОЗ-8 маркын бууны гол төмрөөр буудагдсан хошууны гадаргууд үүссэн цөөн тооны бичил мөртэй тохирч байна. ...” гэх Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2013 оны 4 сарын 2-ны өдрийн 1092 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 234-237 дахь тал/,

            -Шүүгдэгч **** ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 322 дахь тал/,

            -Шүүгдэгч ***** ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 331 дэх тал/,

            -Батлан даагч **** нарт торгуулийн арга хэмжээ авсан шийтгэвэр /хэргийн 422 дахь тал/,

            -Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 484-485 дахь тал/,

            -Иргэний нэхэмжлэгч **** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өөрийн морийг **** сольчихсон байсан. Гэтэл ***** надад өгсөн морийг хулгайн морь гээд Цагдаагийн байгууллага хураагаад авчихсан. Би өөрийн морийг 2012 онд 600000 төгрөгөөр худалдаж авч байсан учраас **** 600000 төгрөг буюу орны морийг нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /хэргийн 425 дахь тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлахад Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч **** овогтой **** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

            Харин Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч **** нь

            -хохирогч ***** нарын 10 тооны адууг ***** бүлэглэн хулгайлж, Дархан-Уул аймгийн Дархан сумын үнэлгээний комиссын гаргасан үнэлгээгээр 17100000 төгрөгийн хохирол учруулсан,

            -хохирогч **** 1 тооны морийг хулгайлж, 700000 төгрөгийн хохирол учруулсан,

            -хохирогч **** 1 тооны гүүг хулгайлж, 900000 төгрөгийн хохирол, нийт 18700000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Учир нь хохирогч ***** нарын хулгайд алдсан 10 тооны адуу нь хэдэн төгрөгийн үнэтэй болох талаар мөрдөн байцаалтын шатанд нийт 3 удаа үнэлгээ гаргасан бөгөөд эдгээр үнэлгээ хоорондоо зөрүүтэй байх тул Сангийн яамнаас олгосон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох “Капитал зууч” ХХК-ны гаргасан үнэлгээг үндэслэж, шүүгдэгч *** холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            “Капитал зууч” ХХК-ны гаргасан үнэлгээний дагуу хохирогч **** хязаалан насны хул зүсмийн морь 2000000 төгрөгөөр, хохирогч ***** нийт 8 тооны адуу 10300000 төгрөгөөр, хохирогч ***** 1 тооны морь 2500000 төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд хохирогч ***** нарт нийт 14800000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхээр байгаа бөгөөд уг үнэлгээтэй хохирогч ***** нар 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр танилцаад ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

            Мөн хохирогч **** 700000 төгрөгийн, хохирогч **** 900000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч **** 600000 төгрөгийн, хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгч **** гэмт үйлдлийн улмаас хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт нийт 17000000 төгрөгийн хохирол учирчээ.

 

            Гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзэхэд шүүгдэгч **** хохирогч нарт учруулсан хохирол 17550000 төгрөг буюу их хэмжээнд хүрэхгүй байх бөгөөд үлэмж хэмжээнд хамаарч байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Иймд шүүгдэгч **** бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***** бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгө санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

            Шүүгдэгч ***** нь 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар ялтай байдал нь дууссан байх боловч гэмт хэргийн улмаас шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, энэ хугацаандаа дахин бусдын эд хөрөнгө хулгайлах болон бусдын эд хөрөнгө санаатай устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн байх тул оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч ***** нь хохирогч ***** нарт Соната 5 маркын ***** улсын дугаартай автомашин өгч, хохирол төлбөрөөс өөрт оногдох хэсгийг төлж барагдуулсан байна.

            Харин шүүгдэгч ***** нь хохирогч **** 1800000 төгрөг болон 4 адууны шир мөрдөн байцаалтын шатанд хүлээлгэн өгсөн, хохирогч ***** 900000 төгрөг, иргэний нэхэмжлэгч **** 600000 төгрөг, хохирогч ***** гүүг санаатай устгасны төлбөрт 400000 төгрөг, “Капитал зууч” ХХК-ны гаргасан үнэлгээний дагуу тооцож, хохирогч ***** 2350000 төгрөг, хохирогч ***** 1250000 төгрөг төлөхөөр ирүүлсэн, хохирогч **** 700000 төгрөг хүлээлгэн өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэстэй.

 

            Иргэний нэхэмжлэгч ***** нь 4 сая, 3 саяар нийт 7 сая төгрөг **** зээлдүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ гэх баримтаар 5 сая, 2 сая гэсэн хэлбэрээр нийт 7 сая төгрөг зээлдүүлсэн гэж үзэхээр байна. Иймд иргэний нэхэмжлэгчийн тайлбар зөрүүтэй, барьцаат зээлийн гэрээ засвартай, ***** нь “ломбард-3” гэх хуулийн этгээдийн ажилтан гэх тул тухайн хуулийн этгээдийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Энэ хэрэгт битүүмжилж ирүүлсэн Элентра маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн *****, Тоёота Креста маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *****, Соната-3 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь С***** эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байх тул эдгээр автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, ***** тоот жолоочийн үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч ***** энэ хэрэгт **** оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 14 хоног, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 234 хоног, нийт 248 хоног, шүүгдэгч **** 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл 14 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.


            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй сүх 1 ширхэг, эсгий тохом 2 ширхэг, арьсан гөлөмтэй монгол эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, хар өнгийн 2.5 метр урттай бугуйл 1 ширхэг, хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, төмөр иштэй хутга 1 ширхэг, хүрэн улаан өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, гол төмрийг тайрч тохируулсан **** дугаартай ТОЗ-8 маркийн бууны замаггүй гол төмөр, гар хийцийн бууны модон бариул, сумны хошуу 1 ширхэг, сумны хонгио 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч **** бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгө санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ***** бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар **** эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил /хоёр жил / хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жил 1 сар /нэг жил нэг сар/ хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил /нэг жил/ хорих,

шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар /дөрвөн сар/ баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч ***** энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан 1 жил 1 сар хорих ялд багтааж 1 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр нэмж, ***** нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***** оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч **** энэ хэрэгт 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоног, мөн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 234 хоног, нийт 248 /хоёр зуун дөчин найм/ хоног, шүүгдэгч ***** 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч **** нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй сүх 1 ширхэг, эсгий тохом 2 ширхэг, арьсан гөлөмтэй монгол эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, хар өнгийн 2.5 метр урттай бугуйл 1 ширхэг, хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, төмөр иштэй хутга 1 ширхэг, хүрэн улаан өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, гол төмрийг тайрч тохируулсан ***** дугаартай ТОЗ-8 маркийн бууны замаггүй гол төмөр, гар хийцийн бууны модон бариул, сумны хошуу 1 ширхэг, сумны хонгио 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Ж.Өсөхбаярын эзэмшлийн ***** дугаартай, ***** арлын дугаартай, ***** тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй элентра маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагч ***** 2012 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 202 тоот тогтоол, ***** эзэмшлийн **** улсын дугаартай тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагч ***** 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 227 тоот тогтоол, ***** эзэмшлийн **** улсын дугаартай, **** тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй хар ногоон өнгийн соната-3 маркийн тээврийн хэрэгсэл  битүүмжилсэн мөрдөн байцаагч **** 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 490 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, **** **** тоот жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.         

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.МАНЛАЙБААТАР

 

            ШҮҮГЧИД                                                                               Ё.РИНЗААН

 

                                                                                                            Я.ТУУЛ