| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0189/Э/ |
| Дугаар | 175 |
| Огноо | 2012-09-11 |
| Зүйл хэсэг | 095.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2012 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0189/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Б.Сүрмандах,
хохирогч Н.Н.Б-,
хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж, Д.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зїйлийн 95.1-? заасан гэмт хэрэгт Н.Т-д холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201201021300 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 29-ний єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Н.Т-, /РД:*************/, 1975 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “**********” ХК-д операторын ажил эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт *********** тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.
Шүүгдэгч Н.Н.Т- нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ************* тоотод оршин суух хугацаандаа єєрийн эхнэр болох Ч.Ч.У-ыг байнгын дарамтад байлгаж, нэр хїндийг нь гутаан доромжилж байснаас болж 2012 оны 5 дугаар сарын 25-ны шєнє цууны хїчил уун амь насыг нь хохирооход хїргэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би эхнэр Ч.У-тайгаа 1998 оноос хойш гэр бүл болоод амьдарч байх хугацаандаа хоёр хүүтэй болсон. Тэгээд 2004 оноос хойш бид хоёр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ************* тоот хашаанд өдийг хүртэл цуг амьдарч байсан. Бид хоёрын хооронд сүүлийн хоёр жилийн хугацаанд хоорондоо хэрэлдэх асуудал үүссэн юм. Учир нь манай эхнэр У- гэдэг залуутай нэр холбогдсоноос болж маргаантай байдаг байсан. Мөн мөнгөний асуудлаас болж маргалддаг болсон.
C:\Users\DD\Desktop\Н.Төмөртогоо-95.1-175-Цагаатгах тогтоол.doc
Би үргэлж сар болгон авдаг цалингаа гэр бүлдээ зарцуулдаг байхад манай эхнэр намайг хөдөөнөөс яваад ирэхэд дандаа энд тэнд өр тавьсан байдаг байсан. Тэгтэл 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр би хүүхдүүдтэйгээ унтаж байхад манай эхнэр надад хандан “би үхмээргүй байна” гэж хэлээд аягаар ус уусан юм. Тэгтэл тэрхүү аягатай усандаа цууны хүчил хийж уугаад нас барсан байна” гэв.
Хохирогч Н.Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би талийгаачийн төрсөн ганц эгч нь юм. Эцэг, эх маань намайг бага байхад айлд өргүүлсэн гэсэн. Манай гурван дүү ээж дээрээ байдаг байсан. Энэ хүн манай дүүг жоохон байхад л авч ханилсан юм. Тэрнээс хойш бид нар бүгд л амьдрал амьдралаа хөөгөөд явсан. 1998 онд Н.Т-гийнх Шарын гол суманд очиж амьдрах болсон гэсэн. Ер нь би талийгаач дүүгийнхээ амьдралыг сайн мэднэ. Эхэндээ манай Н.Т- шиг сайн хүргэн байдаггүй байсан. Харин сүүлд нь буюу 2009 онд манай дүү Ч.У- хүүхдийн онгорхой пүүз өмссөн Орхон аймагт манайд исрэн. Тухайн үед би дүүгээсээ юу болсон талаар асуухад манай дүү надад хандан “Н.Т-той маргалдаад ирлээ” гэж хэлж байсан удаатай. Манай дүү багадаа хурдан морь унаж байгаад мориндоо чирүүлээд чих нь хатуу болсон юм. Тухайн үед манай дүү Т- намайг “яв зайл” гэхэд нь би гараад ирсэн гэж хэлж байсан. Тэгэхэд нь би Н.Т-г ханиа авахаар ирэх байх гэж бодсон чинь манайд ирээгүй. Удалгүй манай дүү хоёр хүүхдээ санаад байна гэхэд нь би гэр рүү нь явуулсан. Тухайн үед байх Н.Т-гийн төрсөн ах нь над руу залгаад надад хандан “танай дүү чинь миний дүүг хуураад байна. Дүү чинь янхан болсон, мөнгө төгрөг үрдэг ч гэл үү” гээд ярьж байсан удаатай. Манай дүү У- гэдэг залуутай яг тэр үед л учирсан байх гэж би боддог. Тэгээд манай дүү манайхаас 2009 оны 10 сард буцаж гэртээ очно гээд явсан бөгөөд үүнээс хойш чимээгүй байсан. Тэгтэл саяхан над руу Н.Т- залгаад надад хандан “танд Ч.У- юм хэлээгүй юм уу” гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл маргааш нь эдний дүү нь надад хандан “Т- ах эгчийг У- гэдэг хүнтэй хардаад бас О- гэдэг хүүхэн эгчийг зодоод, Ч.У- эгч Т- ах руу өмөөрсөнгүй гэх шалтгаанаар дайраад байсан” гэж хэлсэн. Тэгээд манай дүү зодуулаад Б-гийнд орж ирэхэд нь Н.Т- орж ирээд манай дүүг үсдээд буланд шахаж зодсон гэсэн. Энэ хоёр гэртээ очиж хоёр өдөр чимээгүй амгалан байсан гэсэн. Тэгтэл Н.Т- манай дүүд цагдаа руу хамт очъё, хувцсаа өмс, чамайг айлын гэр бүл үймүүлсэн гээд цагдаа байцаалт авна гэж байна лээ” гэж хэлээд дүүг маань айлгасан байсан. Тэгээд л тэр өдөр манай дүү юм бичээд цууны хүчил уугаад энэ хэрэг гарсан юм шиг байна лээ. Би хүний хэлсэн үгнүүдийг сонсоод ийм юм ярьж байна. Н.Т- манай дүүтэй арван хэдэн жил ханилчхаад яагаад миний дүүг хайрлахгүй, уучлахгүй байсан юм бэ. Хүн чинь амьдралын хүрээнд юу ч хийж болно шүү дээ, яагаад миний дүүг зоддог байсан юм бэ, яагаад ийм байдалд хүргэсэн юм бэ. Хуулийн дагуу энэ хэргийг шийдэж өгнө үү. Гэрээслэлийн хувьд манай дүүгийн яг өөрийн гараараа бичсэн гэрээслэл байсан. Уг гэрээслэлийг манай дүү цууны хүчил уухаасаа өмнө дэрэн доороо хийчихсэн байхад нь хүүхэд нь олж аваад толиныхоо ард нуусан байсан” гэв.
Насанд хүрээгүй гэрч Т.Т.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Тэр өдөр манай ээж, аав хоёр жоохон маргалдаад байх шиг байсан. Тэгээд удалгүй аав унтаад өгсөн юм. Тэгтэл дүү бид хоёрыг компьютер тоглоод сууж байхад ээж надаас бал, цаас асуухад нь би бал, цаас өгсөн юм. Удалгүй ээж цууны хүчил бариад гарахад нь би хараад хүнд л өгөх гэж байгаа юм байх гэж бодсон. Манай аав ээжийг зоддоггүй байсан. Ээж аав хоёр хааяа баяр ёслолоор л архи хэрэглэдэг байсан” гэв.
Насанд хүрээгүй гэрч Т.Т.Ү- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Өглөө намайг унтаж байхад аав сэрээсэн юм. Тэгээд аав ах бид хоёрт хандан “ээж чинь өвдөөд байна, түргэн дуудаарай” гэж хэлсэн. Тэгэхэд нь би ээж дээрээ очиход манай ээжээс цууны хүчил үнэртэж байсан юм. Аав ээж хоёр хоорондоо зодолдож байсан удаа байхгүй. Манай ээж сүүлд архи уудаг болсон. Тэгээд заримдаа өглөө үүрээр гэртээ орж ирэх болсон. Манай аав хааяа баяр ёслолын үеэр архи уудаг” гэв.
Насанд хүрээгүй гэрч нарын сурган хүмүүжүүлэгч Д.Урангоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Т.Т.Т- сая мэдүүлэг өгөхдөө үнэнээ ярьсан гэж үзэж байна. Учир нь энэ хүүхэд хүнд хэлнэ гэсэн бүхнээ үнэнээр хэлдэг их шударга хүүхэд байгаа юм. Зан аашны хувьд тайван дөлгөөн зантай. Т.Т.Ү- мөн үнэнээ ярьсан гэж үзэж байна. Учир нь энэ хүүхэд их илэн далангүй бөгөөд хүнээс юм нуудаггүй шударга хүүхэд байгаа юм” гэв.
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ************* тоотод оршин суух иргэн Ч.Ч.У- нь 2012 оны 5 дугаар сарын 25-ны шєнє цууны хїчил уун нас барсан болох нь:
гэрч Ц.Ц.Э-ы:...”Би 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Шарын гол сумын эмнэлэг дээр түргэн тусламжийн бага эмчээр гарч ажиллаж байсан юм. Тэгтэл өглөөний 08 цаг 05 минутад Шарын гол сумын ************* тоотод Ч.У- гэгчийн хэвлийгээр хүчтэй өвдөөд байна гэсэн дуудлага ирэхэд нь уг айлд очиход нэг эмэгтэй бор хүрэн өнгийн зүйлээр бөөлжсөн байдалтай байсан бөгөөд гэрээр нь дүүрэн маш их уксус үнэртэж байсан. Тэгээд тэр эмэгтэйд өвчин намдаах тариа хийж, артерийн даралтыг нь хэмжиж үзээд эмнэлэгт авчирч жижүүрийн эмч Х- үзүүлсэн юм. Тэгээд анхны тусламжийн бүхий л эм тариаг хийж 36 дугаар маягтаар өрхийн эмч С- яаралтай Дарханы эмнэлэг рүү явуулсан. Би тэр эмэгтэйгээс уксус уусан уу?, яасан юм бэ? гэж асуухад надад ерөөсөө хариу хэлээгүй. Тэгэхэд нь түүний нөхрөөс нь эхнэр чинь уксус уусан уу гэж асуухад нөхөр нь тийм л юм шиг байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 65 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1238 дугаартай шинжээчийн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 5215 дугаартай шинжээчийн дүгнэлт
эмэгтэйн цогцсоос авсан гэх цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй байна.
эмэгтэйн цогцсоос авсан хэвлийн хөндийн шингэн, ходоодны шингэнд чанарын урвалаар цууны хүчил /СНЗСООН/ илрэв” гэсэн дүгнэлт /хэргийн 73 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 5216 дугаартай шинжээчийн дүгнэлт
харьяалалтай байна” гэсэн дүгнэлт /хэргийн 74 дахь тал/,
А-1238-ын гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 75 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт
тэнцэнэ.
Ч.Ч.У-ын өөрийн гараар бичсэн гэх бичиглэлтэй тохирч байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Ч.У-ын бичсэн гэх гэрээслэл бүхий гар бичмэлийг хохирогч Ч.Ч.У- бичсэн байна” гэсэн дүгнэлт /хэргийн 78-80 дахь тал/,
талийгаачийн гэрээслэл /хэргийн 81-82 дахь тал/,
талийгаачийн бичсэн гэх гар бичмэл /хэргийн 83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Хохирогч Ч.Ч.У-ыг ийнхүү нас барсан үйлдэлд түүний нөхөр Н.Н.Т-г байнгын дарамтад байлгаж, нэр хїндийг нь гутаан доромжилж байснаас болж 2012 оны 5 дугаар сарын 25-ны шєнє цууны хїчил уун амь насыг нь хохирооход хїргэсэн гэж үзэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Гэрч Г.О-:...”Би Н.Т-г талийгаачийг зодож, цохиж байсныг мэдэхгүй. Надад мэдэгдсэн зүйл байхгүй юм. Талийгаач надад манай нөхөр намайг зодлоо, дарамталлаа гэж ерөөсөө ярьж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/,
гэрч Б.Ц-:...”Талийгаач сүүлийн үед архийг нэлээн их уудаг болсон байсан. Т- Т- хааяа архи хэтрүүлэн уусан байдалтай харагддаг байсан. Гэхдээ архи уугаад агсам согтуу тавьж байхыг нь би хараагүй. Н.Т- уг нь их зөөлөн хүн шиг харагддаг. Энэ хүүхдүүд юунаас болж талийгаач ийм байдалд хүрснийг би ойлгохгүй байна. Талийгаач надад амьдралын талаар ямар ч юм ярьж байгаагүй. Н.Т-г зодлоо, цохилоо гэж ярьж байгаагүй. Ер нь их дуугүй битүү хүн байсан. Талийгаач сонсгол муутайдаа гутарч явдаг байдалтай харагддаг. Дүлий биш байсан бол ажил төрөлтэй явахгүй юу, ажил төрөлгүй дүлий хүнийг хэн тоох юм бэ гэж хааяа хэлдэг байсан...Би талийгаачийг шарх сорив, шалбарч зулгарсан нүүр амтай явж байгааг ерөөсөө хараагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 37 дахь тал/,
гэрч М.Н-:...”Би талийгаач болон Н.Т- нарыг хоорондоо муудалцаж байхыг ерөөсөө хараагүй. Бид гэр бүлээрээ хэдэн найзуудтайгаа хааяа нийлж идэж, ууж л байсан. Н.Т- архи уухаараа элдэв зан аашгүй бөгөөд дуулж суугаад унтчихдаг юм....Н.Т- талийгаачийг дарамталж, зодож, цохидог асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 38 дахь тал/,
гэрч Б.Б-:...”Би Н.Т-г талийгаачийг дарамталж, зодож, цохидог гэдгийг мэдэж байгаагүй. Н.Т- талийгаачийг зодож байна гэж би сонсоогүй. Н.Т- зан байдлын хувьд даруухан, архи дарс уусан үедээ ч гэсэн элдэв зангүй унтаад л өгдөг хүн...Сүүлийн үед талийгаач бид нартай нийлэхээ больж хөндийрсөн. Талийгаач бас өөр хүнтэй харьцаатай болсон талаарх яриа бидэнд сонсогдож л байсан. Н.Т- ч гэсэн авгай өөр хүнтэй нэр холбогдоод хэцүү байна, зан ааш нь хувираад гэж надад хэлдэг байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 39 дахь тал/,
гэрч Э.А-:...”Н.Т- талийгаач хоёр хоорондоо их эвтэй халамжтай л юм шиг байдаг байсан....Н.Т- зан байдлын хувьд зүгээр юм шиг байдаг...Т- тийм их архи уудаггүй бөгөөд хааяа найз нартайгаа баяр ёслолоор л ууж иддэг байсан. Талийгаач сүүлийн хоёр жилд ааш зан нь хувирч бид нартай нийлэхээс дөлөөд Баярмаа гэдэг хүүхэнтэй найзалдаг болсон. Н.Т-г талийгаачийг зодож, дарамталж байсныг хараагүй. Талийгаач бас өөр хүнтэй харьцаатай болсон талаар бидэнд сонсогдож байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 40 дахь тал/,
гэрч Т.О-:...”Н.Т- миний мэдэхээр бол эхнэртэйгээ зүгээр л харьцаатай байсан. Хааяа эхнэр нь Н.Т-той хамт архи уучхаар нь эхнэрээ архи уулаа гэж уурладаг байсан. Түүнээс тэднийг зодолдож байхыг нь би хараагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 41 дахь тал/,
гэрч Д.Д-:...”Би Н.Т- болон талийгаач нарыг зодолдож, хэрэлдэж байхыг ер хараагүй. Эднийх ерөөсөө чимээ шуугиангүй нам гүм байдаг айл. Хааяа эднийд залуучууд орж байгаа нь харагддаг. Гэхдээ надад л энэ айлд архи дарс уугаад хашгирч үймэрч байгаа нь ер мэдэгдэж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 42 дахь тал/,
гэрч О.У-:..”Н.Т- талийгаач хоёр зүгээр л гэр бүл шиг харьцаатай байсан. Хүн ороход талийгаач хоол, цай сайтай, зан ааш энгийн, Н.Т- ч мөн адил нөхөрсөг эвсэг хүн шиг байдаг байсан. Би энэ хоёрыг зодолдож, хэрэлдэж байхыг ер хараагүй бөгөөд эднийд зодоон, цохион хийж орилж хашгирсан чимээ шуугиан надад мэдэгдэж байсан зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 43 дахь тал/,
гэрч Н.Б-:...”Миний нүдэн дээр талийгаач Н.Т- хоёр зодолдож, хэрэлдэж байгаагүй. Талийгаач Н.Т-г зодож, дарамталж байна гэж надад ер хэлж байгаагүй. Би эднийхээр байнга л орж гарч байдаг бөгөөд надад энэ хоёр хэрэлдэж, зодолдсон байдал харуулж байгаагүй. Мөн Н.Т- надад эхнэрийнхээ талаар юм ярьж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 46 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч Т.Т.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Тэр өдөр манай ээж, аав хоёр жоохон маргалдаад байх шиг байсан. Тэгээд удалгүй аав унтаад өгсөн юм. Тэгтэл дүү бид хоёрыг компьютер тоглоод сууж байхад ээж надаас бал, цаас асуухад нь би бал, цаас өгсөн юм. Удалгүй ээж цууны хүчил бариад гарахад нь би хараад хүнд л өгөх гэж байгаа юм байх гэж бодсон. Манай аав ээжийг зоддоггүй байсан. Ээж аав хоёр хааяа баяр ёслолоор л архи хэрэглэдэг байсан” гэсэн мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч Т.Т.Ү- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Өглөө намайг унтаж байхад аав сэрээсэн юм. Тэгээд аав ах бид хоёрт хандан “ээж чинь өвдөөд байна, түргэн дуудаарай” гэж хэлсэн. Тэгэхэд нь би ээж дээрээ очиход манай ээжээс цууны хүчил үнэртэж байсан юм. Аав ээж хоёр хоорондоо зодолдож байсан удаа байхгүй. Манай ээж сүүлд архи уудаг болсон. Тэгээд заримдаа өглөө үүрээр гэртээ орж ирэх болсон. Манай аав хааяа баяр ёслолын үеэр архи уудаг” гэсэн мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч нарын сурган хүмүүжүүлэгч Д.У- шүүхийн өгсөн:...”Т.Т.Т- сая мэдүүлэг өгөхдөө үнэнээ ярьсан гэж үзэж байна. Учир нь энэ хүүхэд хүнд хэлнэ гэсэн бүхнээ үнэнээр хэлдэг их шударга хүүхэд байгаа юм. Зан аашны хувьд тайван дөлгөөн зантай. Т.Т.Ү- мөн үнэнээ ярьсан гэж үзэж байна. Учир нь энэ хүүхэд их илэн далангүй бөгөөд хүнээс юм нуудаггүй шударга хүүхэд байгаа юм” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Н.Н.Т- нь өөрийн эхнэр Ч.Ч.У-ын нэр төр, алдар хүндийг байнга /удаа дараа буюу түүнээс дээш/ гутаан доромжилж байсан. Мөн түүний бие эрхтэн сэтгэцийн байдалд ёс суртахуунгүй, ичгүүр сонжуургүй байнга харгис хэрцгий харьцаж хүнд дарамтад учруулан амиа хорлоход хүргэсэн бодит идэвхтэй үйлдлийг байнга үзүүлж байсан болох нь нотлогдож тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Н.Н.Т- түүний эхнэр Ч.Ч.У- нар нь гэр бүлийн болон Ч.Ч.У- А.У-тай бэлгийн харьцаанд удаа дараа орж байсан асуудлаар маргалдаж байсан нь Ч.Ч.У-ыг цууны хүчил ууж амиа хорлосон хооронд шалтгаант холбоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар Н.Н.Т-д холбогдуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201201021300 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дүгээр зүйлийн 248.1.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т-д холбогдох эрүүгийн 201201021300 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Н.Н.Т- нь энэ хэрэгт 12 /арван хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн талийгаач Ч.Ч.У-ын дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр хар балаар бичсэн хоёр хуудас гар бичмэлийг хэрэгт хавсаргасугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Н.Н.Т- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэл хэлэлцэгдээгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2-т зааснаар Н.Н.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дүгээр зүйлийн 303.1-д зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар цагаатгах тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Н.Т-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН