| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/01224/И |
| Дугаар | 101/ШШ2020/01613 |
| Огноо | 2020-05-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2020/01613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.А
Хариуцагч: Б.Б
600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээгээр өөрийн эзэмшил /ашиглалт/-д байгаа Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эзэмших эрх шилжүүлэн авагч Б.Бд шилжүүлсэн.
Дээрх газрыг 2,000,000 төгрөгөөр шилжүүлсэн ба үүнээс 1,200,000 төгрөгийг хариуцагчаас хүлээн авч, үлдэгдэл 800,000 төгрөгийг аваагүй.
2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Баталгаа гаргах нь” баримтаар үлдэгдэл 800,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгч тооцоо дуусгахаар хариуцагч гарын үсгээ зурж нотариатаар баталгаажуулсан.
Үүнээс хойш 200,000 төгрөгийг төлсөн, одоо 600,000 төгрөгийн үлдэгдэл дутуу байгааг өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Б.Бт холбогдуулан, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар шүүхэд гаргаагүй.
Хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, татгалзах эсэх хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа шүүхэд хүрэлцэн ирээгүй, хэргийн материалтай танилцаагүй.
Хариуцагчийн дээрх үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талууд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг байгуулж, эрх шилжүүлэгч Г.А нь өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эзэмших эрхийг Б.Бт шилжүүлж, эрх шилжүүлэн авагч Б.Б нь 2,000,000 төгрөгийг эрх шилжүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Хариуцагч Б.Б нь дээрх гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 800,000 төгрөгийг төлөөгүй болох нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 336 дугаартай, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Р.У*******ийн баталсан, Б.Б*******ийн бичгээр гаргасан Баталгаагаар тогтоогдож байх бөгөөд үүний 200,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авснаа шүүхэд илэрхийлсэн.
Дээр дурьдсанаар 600,000 төгрөгийн төлбөрийг үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА