Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 217

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч О.Баасанхүү,

Шүүгдэгч Г.Буяндэлгэр, түүний өмгөөлөгч Л.Батаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000817 дугаартай 1 хавтаст хэргийн шүүгдэгч

Монгол улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай  аймаг Дэлгэрхаан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Дүнзэн байр 2-2 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ДЕ68082110 дугаар регистртэй, Аранжин овогт Гомбын Буяндэлгэрт холбогдох хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Буяндэлгэр нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Рашаант өртөөний урд замд 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Киа Пронтер маркийн 02-17 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч М.Төгсөөгийн бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Г.Буяндэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

2016.08.27-ны өдөр Киа Пронтер маркын 02-17 УНХ улсын дугаартай авто машиныг жолоодон явж байхад зүүн талын урд дугуй буудаж машин онхолдсон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж  байна. Хөнгөн ял оногдуулахыг хүсье гэв.

 

            Хохирогч М.Төгсөө мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 

2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Буяндэлгэр, нэг залуугийн хамт элс ачихаар гэрээсээ гараад элсээ ачаад буцах замдаа машин онхолдсон. Миний баруун хөл хугарсан, зүүн хөл шилбээр няцарсан, толгой нэлээд гэмтсэн. Гомдол саналгүй... гэжээ. /хх-16/,

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12158 тоот акт, ДҮГНЭЛТ:

  1. М. Төгсөөгийн биед баруун дунд чөмөгт яс ба баруун өвдөгний тойг ясны зөрөөтэй далд хугарал, зүүн хөлийн 5 дугаар хурууны өлмийн шивнүүрийн зөрөөгүй далд хугарал, зүүн нүдний ухархайн дээд болон дотор, доод хажуу хана, зүүн гайморын хөндийн урд хана дайрсан хугарал, зүүн гайморын ба этмойд хөндийн цус хуралдалт, тархи доргилт, дух, зүүх шанааны том хэмжээний хууларч урагдсан шарх, дух, зүүн хөмсөг, зүүн шанаа, хацар, баруун мөр, баруун бугалга, тохой, шуу ба 2,3,5 –р хуруу, зүүн тохой, шууны зулгаралт, зүүн хөмсөг, баруун гарын 4-р хурууны шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн өвдөгний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, тавхай, шагай орчим болон шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгний шарх, баруун гуя, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх баруун дунд чөмөгт яс ба баруун өвдөгний тойг ясны зөрөөтэй далд хугарал, зүүн хөлийн 5-р хурууны өлмийн шивнүүрийн зөрөөгүй далд хугарал, зүүн гайморын хөндийн урд ханын хугарал гэмтлүүд нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-20/,

     Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн  дүгнэлт:

  1.    Шинжилгээнд ирүүлсэн дугуйн хацар хэсэг 4,5х1,8см хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан сэмэрч ховхорсон гэмтэлтэй байна. Уг гэмтлээр хий гарахгүй байна. Харин хаймар дугуй ободны завсараар хий алдаж байна гэжээ. /хх-26/,

             Техникийн шинжээчийн 635 тоот актын дүгнэлт:

      1. К.Пронтер маркын 02-17 УНХ дугаартай авто машины жолооч Гомбын Буяндэлгэр нь Монгол улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 2.7 дахь заалт  “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

      2. Зорчигч Мяндасын Төгсөө нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

      3. Осол хэргийн газрын үзлэгт авагдсан дугуйн мөрөөр тухайн тээврийн хэрэгсэлийн хурдыг тогтоох боломжгүй гэжээ. /хх-33/,

          Жолоочийн согтуурал шалгасан магадлагаанд:

          Г.Буяндэлгэрийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0.23 хувь гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов гэжээ. /хх-14/,

 

Шүүгдэгч Г.Буяндэлгэр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би байшин барьж байсан ба Шувуунаас өөрийнхөө эзэмшлийн “Киа Пронтер”  маркын 02-17 УНХ дугаартай авто машиныг жолоодоод машиндаа эхнэр М.Төгсөө, Дарьсүрэн гээд манай байшинг барьж өгнө гэсэн нэг хүний хамт гэрээсээ өглөө 07 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд 11 цаг болж байхад элс авах газраа очоод эргээд 14 цаг өнгөрч эргээд гэр лүүгээ явсан. Тэгээд эргээд явж байгаад 61-н гарамны ШТС-с түлш аваад ойролцоогоор 200 гаран метр явж байтал зүүн урд дугуй хагараад зүүн гар тийш жолоо булаахаар нь эргүүлээд баруун гар тийш нь жолоогоо хүчтэй дараад, тэр эрчиндээ замын хажуу тал руу онхолдсон. Тэгээд босоод иртэл манай эхнэр нэлээд гэмтсэн байдалтай, Дарьсүрэн зүгээр юм шиг байсан. Дарьсүрэн бие нь зүгээр байсан учраас манай хүүхдүүд рүү явъя гээд явсан...гэжээ. /хх-42/,

 

 

Шүүгдэгч Г.Буяндэлгэр урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан ял шалгах хуудас /хх-49/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-8/, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Буяндэлгэр нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Рашаант өртөөний урд замд 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Киа Пронтер маркийн 02-17 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан  зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсний тус тус зөрчсөний улмаас хохирогч М.Төгсөөгийн бие махбодид баруун дунд чөмөгт яс ба баруун өвдөгний тойг ясны зөрөөтэй далд хугарал, зүүн хөлийн 5 дугаар хурууны өлмийн шивнүүрийн зөрөөгүй далд хугарал, зүүн нүдний ухархайн дээд болон дотор, доод хажуу хана, зүүн гайморын хөндийн урд хана дайрсан хугарал, зүүн гайморын ба этмойд хөндийн цус хуралдалт, тархи доргилт, дух, зүүх шанааны том хэмжээний хууларч урагдсан шарх, дух, зүүн хөмсөг, зүүн шанаа, хацар, баруун мөр, баруун бугалга, тохой, шуу ба 2,3,5 –р хуруу, зүүн тохой, шууны зулгаралт, зүүн хөмсөг, баруун гарын 4-р хурууны шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн өвдөгний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, тавхай, шагай орчим болон шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгний шарх, баруун гуя, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч М.Төгсөөгийн “...нөхөр Буяндэлгэр, нэг залуугийн хамт элс ачихаар гэрээсээ гараад элсээ ачаад буцах замдаа машин онхолдсон...Гомдол саналгүй” гэх /хх-16/, шүүгдэгч Г.Буяндэлгэрийн “...явж байтал зүүн урд дугуй хагараад зүүн гар тийш жолоо булаахаар нь эргүүлээд баруун гар тийш нь жолоогоо хүчтэй дараад, тэр эрчиндээ замын хажуу тал руу онхолдсон...” гэх /хх-42/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, техникийн шинжээчийн № 635 тоот дүгнэлт, криминалистикийн шинжээчийн № 6205 тоот дүгнэлт, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №12158 тоот акт, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-14/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Г.Буяндэлгэрийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Төгсөө  хохирол мөнгө нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлснийг дурдав.

 

Шүүгдэгч Г.Буяндэлгэрт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, ослын улмаас өөрөө хүнд гэмтэл авч биеийн байдал нь сайнгүй байгаа байдлыг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.