Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 


 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Г.Золзаяа,

Шүүгдэгч А.Аръяасүрэн, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626012220 дугаартай 1 хавтаст хэргийн шүүгдэгч

 

Монгол улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөг, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, Баянхошууны 26 дугаар гудамж 19  тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, УП96102613 дугаарын регистртэй, Сутай овгийн Амгалангийн Аръяасүрэнд холбогдох хэргийг 2016 оны 12 дугаар 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч А.Аръяасүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар сургуулийн ар талын сагсан бөмбөгийн талбайн хажууд хохирогч Г.Дашнямыг ямар ч шалтгаангүйгээр илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, бие махбодид нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод зовхинд шарх, хамрын ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Аръяасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогчид 100.000 төгрөг төлж өгсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээж байна, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Хохирогч Г.Дашням мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…22 цагийн үед Аръяасүрэн, Жагаа хоёр хоорондоо муудалцаж эхэлсэн. Тэр хоёрыг муудалцаж байхад би сандал дээр суугаад тэр хоёрыг харж байсан. Тэгтэл Аръяасүрэн ямар нэгэн шалтгаангүйгээр над руу ирээд миний хамар болон нүд хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Би Аръяасүрэн гэх хүнийг зүс танихаас ямар нэгэн байдлаар харьцаж, хоорондоо муудалцаж, маргалдаж байсан зүйл огт байхгүй. Хэрэг гардаг өдөр юунаас болж намайг цохисныг би мэдэхгүй байна. Ямар нэгэн шалтгаангүйгээр цохичихсон…гэжээ. /хх-9-11/,

 

Гэрч Л.Идэр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Тэгээд байж байтал Аръяасүрэн нөгөө хохирогч гэх Дашнямтай юм яриад миний сууж байсан сандалын эсрэг талын сандлын дэргэд зогсож харагдсан. Тэгээд нэг хартал Аръяасүрэн хохирогч болох Дашнямын нүүрэн тус газар руу нь гараараа 2 удаа цохиж байгаа харагдсан. Тэр үед би сууж байсан сандал дээрээсээ босоод тэр хоёрыг салгасан. Намайг салгасны дараа Дашнямын хамраас цус гарчихсан байсан... гэжээ. /хх-13-14/,

 

Гэрч Д.Мөнхтуяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...22 цаг өнгөрч байхад гэртээ ганцаараа орж ирээд ямар нэгэн үгийн зөрүүгүй орон дээрээ хэвтээд хэсэг хугацааны дараа нүдийг хараад өгөөч гэсэн.Тэгэхээр нь хартал зүүн талын нүдний доод зовхи бага зэрэг зулгараад шалбарчихсан, хамар болон нүдний хэсэг нь хавдаад хөхөрчихсөн байдалтай харагдсан…Намайг цохисон хүүхэд 2 удаа гараараа нүүр рүү цохисон гэж хэлж байсан…гэжээ. /хх-12/,

         

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 12117 тоот акт. Дүгнэлт:

1. Дашнямын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод зовхинд шарх, хамрын ясны хугарал үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө...гэжээ./хх-24/,

Шүүгдэгч А.Аръяасүрэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-45/,  өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3-4/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39/, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Аръяасүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар сургуулийн ар талын сагсан бөмбөгийн талбайн хажууд хохирогч Г.Дашнямыг ямар ч шалтгаангүйгээр илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, бие махбодид нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод зовхинд шарх, хамрын ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Г.Дашнямын “…Аръяасүрэн ямар нэгэн шалтгаангүйгээр над руу ирээд миний хамар болон нүд хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Би Аръяасүрэн гэх хүнийг зүс танихаас ямар нэгэн байдлаар харьцаж, хоорондоо муудалцаж, маргалдаж байсан зүйл огт байхгүй. Ямар нэгэн шалтгаангүйгээр цохичихсон…” гэх /хх-9-11/, гэрч Л.Идэрийн ”..Тэгээд нэг хартал Аръяасүрэн хохирогч болох Дашнямын нүүрэн тус газар руу нь гараараа 2 удаа цохиж байгаа харагдсан. Тэр үед би сууж байсан сандал дээрээсээ босоод тэр хоёрыг салгасан. Намайг салгасны дараа Дашнямын хамраас цус гарчихсан байсан...” гэх /хх-13-14/, гэрч Д.Мөнхтуяагийн ”...Хартал зүүн талын нүдний доод зовхи бага зэрэг зулгараад шалбарчихсан, хамар болон нүдний хэсэг нь хавдаад хөхөрчихсөн байдалтай харагдсан…Намайг цохисон хүүхэд 2 удаа гараараа нүүр рүү цохисон гэж хэлж байсан…” гэх /хх-12/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Дашнямын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 12117 тоот акт, шүүгдэгчээс мөрдөн байцаалтанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд А.Аръяасүрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Г.Дашнямын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Аръяасүрэнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад учруулсан гэм хорын хохирлоо төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 55.1.10-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хохирогч Г.Дашням эмчилгээний зардлаа бүрэн төлүүлж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гаргах гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлснийг болон шүүгдэгч А.Аръяасүрэн цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдав.181