Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0199

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Хэргийн индекс: 171/2014/0208/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Хохирогч ***, ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар . 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000585 дугаартай хэргийг 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан  хэлэлцлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, эрэгтэй, *** тоотод оршин суудаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, 
Урьд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *** Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээр 3 сар 10 хоног баривчлах ял шийтгэгдэж байсан, 

Шүүгдэгч ***нь 2014 оны 07 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчимд  Дархан-Уул аймгийн ***тоотод ***, ***нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдож улмаар ***, ***нарыг цаасны хутгаар зүсэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/,

                                               Тодорхойлох нь:

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт ирсэн. ***, ***нартай пиво уугаад сууж байхад ***орж ирсэн. Орж ирээд ***ийг аваад явсан. Би гарах гээд үүдэнд зогсож байхад *** утсаа мартчихсан байна гээд буцаж орж ирсэн. Мөнхцэцэгийн араас ***орж ирсэн. Тэгээд *** тэй маргаж байхад *** араас  орж ирээд бид гурав хоорондоо маргасан. Намайг бариад авахаар нь тавиулах гээд цаасны хутгаар зүсчихсэн. Намайг гараад байж байхад цагдаа нар ирсэн” гэв. 

 Хохирогч ***шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тэр өдөр таксинд явж байгаад манай эхнэр *** найзындаа байна гээд утасдахаар нь бракад очиход жоохон юм уучихсан байсан. Тэгээд явах гэж байхад утсаа мартчихсан байна гээд буцаад орсон. Удаад байхаар нь би араас нь орсон юм. Тэгэхэд *** зогсож байсан юм. Тухайн үед би ***т дургүй байсан юм. Тэгээд би уурлаад *** бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд зодолдоод дуусчихсан байхад *** орж ирээд зодолдсон. Намайг эхнэр дараад хэвтчихсэн байсан болохоор энэ хоёрын зодолдож байгаад сайн хараагүй. Нэг харсан чинь *** доошоо уначихсан байсан. Зодолдож байгааг нь хараагүй болохоор цаасны хутга барьсан байгааг би мэдээгүй, сүүлд нь мэдсэн. Тэгээд цагдаа нар ирсэн” гэв.    

 Хохирогч ***шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Намайг гэртээ байж байхад манай найз охин ***залгаад гэртээ найзуудтайгаа байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь ороход найзууд нь байсан. Тэгэхээр нь би гарлаа гэхэд *** араас гарч ирээд бид хоёр гэрийнх нь гадаа юм ярьж сууж байгаад ***гийн эмээгийнд нь очоод буцаад ирэхэд ***байрны гадаа машинтайгаа ирчихсэн байсан. Тэгээд ***ийг аваад явсан юм. *** бид хоёр гадаа юм яриад зогсож байхад гэрт нь зодоон болоод байх шиг байхаар нь ***д танай найз охидууд зодолдоод байх шиг байна орооч гэж хэлсэн. Тэгээд ***г оруулчихаад явж байхад хоёр эрэгтэй хүн зодолдож байсан. Тэгээд салгах гээд орсон юм. Хутгатай байсныг мэдээгүй. Салгачихаад би ***ыг барьж аваад зүүн гараараа хүзүүдээд гарыг  нь барихад миний хэвлий хэсэгт зүсчихсэн байсан. Тухайн үед айгаад халуу оргиод байхаар нь доошоо хараад хэвтсэн юм. Тэгээд *** намайг татаж босгоод гараад явсан. Удаагүй цагдаа ирсэн. Эмнэлэг орсон чинь оёо тавиулах шаардлагатай гээд оёо тавиулсан. Хохиролд 1.000.000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.  .
       
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн ***ын  мэдүүлэг /хх 43, 44 хуудас/,
            
            Мөрдөн байцаалтын шатанд өгсөн ***ийн мэдүүлэг /хх 20,21 хуудас/,
          
            Мөрдөн байцаалтын шатанд өгсөн ***ын мэдүүлэг /хх 22,23 дугаар хуудас/, 
           
            Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч ***ийн мэдүүлэг /хх 24,25 хуудас/,
            
            Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч ***ийн  мэдүүлэг / хх 26 хуудас/, 
           
            Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч ***ийн  мэдүүлэг / хх 27 хуудас/,
           
            Шүүх эмнэлэгийн 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шинжээч эмч ***ийн дугаар ***тоот шинжээчийн дүгнэлт: ***ын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй / хх 31 хуудас/,

           Шүүх эмнэлэгийн 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шинжээч эмч ***ийн дугаар ***тоот шинжээчийн дүгнэлт: ***ийн биед дух, цээж цус хуралт, дух цээжинд зулгаралт, хүзүү, цээж, хэвлийд өнгөц шарх, гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу ир үзүүр бүхий үйлийн хүчээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй / хх 32 хуудас/,

            Шүүгдэгч ***ын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 45 хуудас/ болон бусад бичгийн баримтууд болно.

            Шүүгдэгч ***нь 2014 оны 07 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчимд  ***, ***нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдох  явцдаа ***,***нарыг цаасны хутгаар зүсэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл  учруулсан  гэмт  хэрэг  үйлдсэн  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн шүүгдэгч ***, хохирогч ***, ***, гэрч  ***/хх 24,25 хуудас/, гэрч ***/хх 26 хуудас/, гэрч ***/хх- 27 хуудас/ нарын  өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шинжээчийн  843, 846 тоот дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч *** холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид санаатай хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 

 Шүүгдэгч ***урьд нь 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд ял шийтгэсэн талаар тэмдэглэсэн тухай баримтаар /хх 45 хуудас/ тогтоогдсон  бөгөөд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.3-т зааснаар ялтайд тооцогдох хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэв.
            
Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
    
Энэ хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цаасны хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Шүүгдэгч ***т ял оногдуулахдаа үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын хэмжээ, шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 1.152.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв. 
  
Хохирогч  ***нь эмчилгээний зардалд  шүүгдэгч ***аас 1.000.000  төгрөг авсан хохирол бүрэн төлөгдсөн гэж, хохирогч ***хохирол гараагүй тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн гэж үзлээ. 
             
            Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1. Шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч ***хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192.000 төгрөг/ 6 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний 1.152.000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

    3. ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цаасны хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

     5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  *** урьд  авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

             6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дугаар зүйлийн 304.1-т  зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

              7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ж.МӨНХТУЯА