Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0200

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                       Хэргийн индекс: 171/2014/0205/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Хохирогч *** 
         Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/
     нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоолоор ирүүлсэн эрүүгийн 201409000473 дугаартай хэргийг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ***төрсөн, ***настай, эрэгтэй, ***тоотод оршин суух, ухаан санаа эрүүл, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч *** нь 2014 оны 06 дугаарс арын 09-ний өдөр 16 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын, 7 дугаар баг, Буян захын 17 тоот цайны газар иргэн ***ийн эрх, чөлөөнд халдан биед нь хөнгөн зэргийг гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

                                                              Тодорхойлох нь:

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ***тай гэр бүл болоод 40 жил болсон. 2003 онд бид шүүхээр албан ёсоор  гэрлэлтээ  цуцлуулсан  боловч бид эвлэрэн эргээд хамт амьдарч байсан юм. 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Буян зах дээр байдаг  ***гийн цайны газар орж хоол идмээр байна гэхэд “хоол байхгүй” гэж хэлэхээр нь миний уур хүрээд  бидний  хооронд маргаан болсон.  Одоо бид үр хүүхэд, ач зээ нараа бодож цаашдаа ая эвтэй амьдахаар болсон. Би өөртөө дүгнэлт  хийсэн гэв.

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ***тэй олон жил хамт амьдарсан. Би цайны газраа өөрөө түрээслэж байгаад худалдаж авсан юм. Би худал мэдүүлэг өгөөгүй бүгд үнэн.  Цайны газарт  *** орж ирээд “Хоол идъе” гэхэд би тогооч охиндоо “хоол хийж өг” гэж хэлсэний дараа миний толгойруу араас цохисон. Би худал мэдүүлэг өгөөгүй бүгд үнэн. Одоо миний эрүүл мэнд зүгээр, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр үр хүүхэд, ач зээ нараа бодож цаашдаа ая эвтэй амьдрахаар болсон учир одоо гомдол саналгүй, хохирол төлбөргүй эвлэрсэн болно гэв.   

-Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч ***гийн: “....Би Цагаан сараас хойш ***гийн цайны газар ороогүй байсан юм. Тэгээд би тэр өдөр буюу 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Буян зах дээр байрлах цайны газарлуугаа орсон чинь *** нэг хүүхэнтэй толгой нийлүүлээд юм яриад сууж байсан. Тэгээд намайг орж ирсэн гэдгийг мэдээгүй байх тэгээд би харсан чинь ширээн дээр махан хуурга хийчихсэн харагдсан. Тэр хуургыг хараад миний хоол идэх дур хүсэл төрөөд тэр үед өлсөж явсныг ч хэлэх үү би хоол идмээр байна гэсэн чинь *** намайг хараад шууд хоол дууссан гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд наад хүндээ өгөх хоолтой байж яахаараа хоол байхгүй байдаг юм бэ гээд би ***д 1 метр ойртсон байх, тэгсэн чинь тогооч нар нь гарч ирээд та гар гээд хөөхөөр нь би энэ цайны газрыг байгуулсан эзэн нь байна гэсэн. Тэр үед гахайн хоол авдаг Дархаа гээд залуу зогсож байсан. Тэр намайг Өлзий ах явъя гээд аваад гарсан” гэх мэдүүлэг / хэргийн 23 дугаар хуудас/,

-Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч ***гийн: “...Би 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээ байж байсан чинь гаднаас миний хуучин нөхөр одоо хамтран амьдрагч *** согтуу орж ирээд “хоол байна уу”  гэж асуухаар нь тогооч охиндоо “Энэ хүнд хоол өг” гэж хэлсэн тэгэж хэлээд дуусангуут миний толгойны зүүн хэсэгт нэг удаа гараараа цохисон би тэгээд цаашаа юу болсныг сайн мэдээгүй толгой манраад юм санахгүй болсон байсан, нэг мэдэхэд хамгаалагчын өрөөнд гүйгээд орсон байсан. Хоол идээд сууж байсан эмэгтэй манай нөхрийг миний толгойнд 2-3 удаа цохисон гэж хэлж байсан ба тэр хүнийг бас цохиж идэж байсан хоол ундыг нь авч шидсэн гэсэн би хараагүй, намайг цохиход миний толгой эргээд зарим юмыг анхаарч чадаагүй гарч зугтаагаад хамгаалагч нарыг цайны газар луу явуулаад хамгаалагчийн өрөөнд байж байтал гаднаас хаалга цохиод цагдаа нар байна гэхээр нь гараад цуг яваад очиход ***гараад явсан байсан болохоор би өргөдөл бичиж танай байгууллагад хандсан. Би *** гэж хүнтэй гэр бүл болоод 40 орчим жил болж болсон. 2003 онд шүүхээр ороод албан ёсоор салсан боловч эргэж нийлээд хамтран амьдраад 10 жил болж байна, энэ хугацаанд намайг байнга хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж байна” гэх мэдүүлэг / хэргийн 06 дугаар хуудас/,

-Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч ***ын: “.....Би 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Буян захын *** гэж залуугийн хамт 24 цагаас хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад өдөр 16 цагийн үед санагдаж байна ***цайны газрын эзэн настай эмэгтэй гаднаас манай өрөөнд сандарсан байдалтай орж ирээд “Хурдлаарай манай салсан нөхөр агсам тавиад намайг зодож нүдээд байна” гэж хэлэхээр нь би эмээг өрөөндөө үлдээгээд уг цайны газар яваад ороход өндөр шар царайтай настай эрэгтэй хүн тогооч бололтой эмэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан. Би тэр эрэгтэйд “ та энд агсам тавьж болохгүй, одоо эндээс гараад хариж амар” гэж хэлээд зогсож байтал гаднаас нэг эрэгтэй орж ирээд “ах юу байна” гэж хэлээд аваад гараад явсан” гэх мэдүүлэг / хэргийн 09 дүгээр хуудас/,

-Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч ***ын:  мэдүүлэг / хэргийн 08 дугаар хуудас/,
-Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч ***ийн  мэдүүлэг / хэргийн 07 дугаар хуудас /,
-Шүүх эмнэлэгийн үзлэгийн 706 тоот: “...***ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт / хэргийн 25 дугаар хуудас/ 
 -Шүүгдэгч ***г ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан  хуудас / хэргийн 15 дугаар хуудас/ зэрэг болно. 
  
            -Шүүгдэгч *** нь 2014 оны 06 дугаарс арын 09-ний өдөр 16 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын, 7 дугаар баг, Буян захын 17 тоот цайны газар  хохирогч ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  шүүгдэгч,  хохирогч  нарын өгсөн мэдүүлэг, гэрч ***, гэрч ***, гэрч ***нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн  үзлэгийн  706 тоот “...Р.Дуламын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хэргийн 25 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  
             Шүүгдэгч *** урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн  эсэхийг шалгасан баримтаар /хх-15/ тогтоогдсон тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт  хэрэг үйлдсэн гэж үзэв. 
             Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***тэй сайн дураараа эвлэрсэн, эрүүл мэнд сайн болсон, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй,  гомдол саналгүй  гэж  мэдүүлсэн бөгөөд  эвлэрсэн талаар хүсэлт саналаа  шүүхэд бичгээр ирүүлсэн болно.  
             Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүгдэгч ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх  үндэслэлтэй байна.
             Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж,  шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон  Тогтоох нь:

    1. Шүүгдэгч ***сг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч ***д холбогдох 201409000473 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заанаар ***г  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

    3. *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***г батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

     5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

      6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** нь бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.МӨНХТУЯА