Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0201

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/0209/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мөнгөнцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-т зааснаар сэжигтэнээр тооцох тогтоол баталж ирүүлсэн 201409000488 дугаартай хэргийг 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй 
          
           2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө иргэн *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж бусдад хохирол учруулсан үйлдэлтэй эрүүгийн 201409000197 дугаартай хэргийн материал болох тус аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгын ахлах байцаагч, ахлах дэслэгч *** гаргасан ослын актыг ***ийн эхнэр болох *** нь засвар оруулан өөрчилж хуурамчаар бүрдүүлэн *** хандсан  гэмт хэрэгт холбогджээ./ яллагдагчаар татсан тогтоолд /

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Замын цагдаагийн байцаагч ***ын ослын акыг нөхөр ***ийг согтуу гэснийг нь эрүүл болгож, жолоочийн эрхийг хассан байсныг жолоочийн эрхийг хасаагүй болгон өөрчилж, ***д өгсөн. Дараа нь даатгалын компани согтуугаар үйлдэгдсэн хэрэгт нөхөн олговор олгодоггүй гэснийг сонсоод тэр материалыг орхичихсон байсан чинь төв даатгалын газраас *** байцаагчийг шалгаж өгөөч гэж хүсэлт тавьсан байсан. Тэгээд даатгалын төв компаниас *** рүү ярьж, ослынхоо актыг эх хувиар нь авчирч өг гэж хэлснийг *** надад хэлсэн. Тэгэхэд би тэр материалыг согтуу гэснийг нь эрүүл болгож засаад өгчихсөн гэдгийг ***т хэлсэн. Бид хоёр тэр даатгалын асуудлыг орхисон. Тэгээд л миний хэрэг шалгагдаад явсан” гэх мэдүүлэг,

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч *** мэдүүлэхдээ: “....***нь хохирогч нарын бүх хохирол мөнгийг барагдуулж дууссаны дараа эрүүгийн хэргээс зам тээврийн ослын актыг хуулбарлан өгөхийг хүссэн юм. Уг хүсэлтээ гаргахдаа жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас даатгалын мөнгөө гаргуулж авах талаар дурьдсан байсан тул ослын актыг хэвлэн хуулбарлаж сэжигтэн ***өгсөн юм” гэх мэдүүлэг,

Шинжээчийн 58 дугаартай дүгнэлт: “Шинжлэгдэж буй 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн үйлдэгдсэн гэх зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, тээврийн хэрэгсэлийн тодорхойлолт, ЗТО-ын бүдүүвч зураг зэрэг зүйлсийг хуурамчаар үйлдсэн байна. Хуурамчаар үйлдсэн, үг үсгийн өөрчилсөн зэрэг зүйлсийг үзлэг ба шинжилгээний явцад тэмдэглэв” гэх дүгнэлт,

Эрүүгийн хэргээс авсан ослын акт /хх- 18-19 ху/

Хуурамчаар үйлдсэн ослын акт /хх-39-40 ху /

           Шүүгдэгч ***мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “....тэгээд манай нөхрийг хэрэгт шалгагдаж байхад даатгалын компаниас тухайн ослын улмаас учирсан хохирлыг хохирогч нарт гаргуулж болдог гэж гадуур хүн амьтнаас сонсоод манай нөхөр тухайн үед ***д жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байсан тул материал бүрдүүлж эхэлсэн. Тэгтэл *** бүрдүүлэх материалд заавал замын цагдаагийн байцаагчийн ослын акт шаардлагтай гэхээр нь манай нөхөр ***нь *** мөрдөн байцаагчаас ослын актыг нь хуулбарлаж авсан. Ингээд ослын актыг нь даатгалын компанид өгөхөөсөө өмнө би гадуур даатгалд ажилладаг хүмүүсээс асууж тодруулахад осол хийх үедээ согтуу тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан бол тухайн даатгалын компаниас нь хохирогч нарт нь нөхөн төлбөр олгохгүй, жолооч өөрөө хохиролоо барагдуулах ёстой байдаг гэдгийг мэдсэн. Тэгэхээр нь би нөхрийнхөө ***байцаагчаас хуулбарлаж авсан ослын актыг нь гэрт байсныг нь 2014 оны 04 дүгээр сарын эхээр аваад ажил дээрээ буюу шинэ хорооллын 14 дүгээр байрны 1 давхарт байрлах нотариатын ажил дээр скайнердэж оруулаад файлаар өөрийнхөө флаш диск нь руу хуулж хийгээд гэрийнхээ компьютэр дээрээ ослын акт дээр байсан тээврийн хэрэгслийн тодорхойлолт хэсэгт байсан олон машины тодорхойлолтыг хасаад зөвхөн нөхрийнхөө машиныг болон ***гэж хүний машины эвдрэлийг нь жинхэнэ дүгнэлтээс нь хуулж бичсэн, мөн холбогдогч жолоочийн биеийн байцаалт гэх хэсгийн жолооны үнэмлэхний дугаарыг хүчинтэй эсэх гэсэн хэсгийн В ангилалтай хүчинтэй гэж засаж бичсэн. Уг нь манай нөхөр тухайн үед жолооныхоо эрхээ хасуулсан байсан. Жинхэнэ ослын акт дээр нь энэ талаар нь дурьдсан байгаа юм. Мөн биеийн байцаалт гэх хэсэгт драйгэр 0,52 хувь согтуу гэснийг эрүүл болгон засаж өөрчилсөн. Хохирогч болон гэмтэгсдийн тухай тэмдэглэл гэх хэсгийн ***гэх хүний хохирсон байдлыг хассан. Ослын бүдүүвч зурагны эх хувилбараас нь 4 автомашин мөргөлдсөн байсныг нь ***гэж хүний машинтай манай нөхөр ***ийн машиныг мөргөлдсөн байдлаар тус тус засаж өөрчилсөн. Ингээд би тухайн засаж өөрчилсөн ослын актыг Дархан-Уул аймгийн *** компанид аваачаад өгчих гээд явуулсан. Би тухайн үед нөхөр *** уг ослын актыг засаж өөрчилсөн талаар огт хэлээгүй байсан. Харин дараа нь манай нөхөр ***рүү Улаанбаатар хотоос ***ын төв компаниас нь та ослын актынхаа эх хувийг авч ирж өгнө үү гэж ярьсан байсан. Тэгээд манай нөхөр надаас ослын актын эх хувь хаана байгаа юм бэ, надруу Улаанбаатар хотоос ярьсан гэхээр нь өө заза тэгвэл бүтэхгүй юм байна, би тэр ослын актыг чинь засаж өөрчлөөд явуулчихсан юм гэж ярьсан, манай нөхөр намайг тухайн ослын актыг өөрчилж засварласан талаар мэдсэн” гэх мэдүүлэг зэрэг болно         

            Шүүгдэгч ***нь нөхөр ***ийн согтуугаар 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө зам тээрийн осол гаргаж бусдад хохирол учруулсан үйлдэлтэй эрүүгийн 201409000197 дугаартай хэргийн материал болох  ахлах байцаагч, ахлах дэслэгч ***ын гаргасан ослын актыг Даатгалаас  мөнгө авах зорилгоор  өөрт ашигтай байдлаар засварлан  хуурамчаар ослын акт үйлдэж  2014 оны 04 сарын 04-нд Ард даатгалын газрын Дархан-Уул аймаг дахь салбарт өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн гэрч ***/хх-27 хуудас/, ***/хх-28 хуудас/, ***/хх-29 хуудас/ нарын мэдүүлэг, шинжээчийн 58 тоот дүгнэлт болон бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. ***холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хувьдаа ашиглах зорилгоор хуурамч баримт бичиг үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
 
            Шүүгдэгч ***нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
    
            Энэ хэрэгт шүүгдэгч ***ийн Самсунг Лед маркийн 42 инчийн зурагт   битүүмжлэгдсэн бөгөөд хөрөнгө битүүмжилсэн *** дугаартай тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгахыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон Тогтоох нь

              1. Шүүгдэгч ***ийг баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-т зааснаар шүүгдэгч ***ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний  960000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

      3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.  

      4.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол самсунг лед маркийн 42 инчийн зурагтыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр байлгасугай.
      
             5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

      6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

      7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Ж.МӨНХТУЯА