Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0202

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0212/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** д   холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014090000315 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, ***  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ***   тоотод  оршин суух хаягтай,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй

Шүүгдэгч *** нь  2014 оны 4 сарын 18-наас 19-нд шилжих шөнө  *** тоотод хохирогчид хүчээр дарлагдаж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ  *** цээжин тус газарт хутгалж,  амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
  
Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бараагаа зараад явж байхад талийгаач намайг “хурдан хүрээд ир” гэж утасдсан. Би 17 цагийн үед гэртээ ирэхэд хүүхэдтэйгээ цуг миний өөдөөс гараад ирсэн. Гарч ирэхдээ архи уучихсан согтуу байхаар нь “буцаад оръё” гэхэд “гэрт юу ч байхгүй, идэх уух юмаа авъя” гээд байхаар нь бид гурав зах дээр очиж хоол хүнсний зүйлээ цуглуулж авчихаад ирэх замд архи нэхээд байхаар нь би уурлаад гэртээ ирсэн. Гэртээ орж ирээд цонхоор харсан чинь цонхны доор 0.5 граммын архины шил шидчихсэн байсан. Манайх нэг давхарт болохоор шил нь харагдаж байсан. Тэгээд би тэр шилийг харчихаад “чи энэ архийг ганцаараа уусан юм уу?” гээд намайг уурлахад дуугарахгүй байсан. Хоолоо хийж идчихээд байж байхад “хүүхэддээ юм авах гэсэн юм, мөнгө өгчих, дэлгүүр гарчихаад ирье” гэж хэлэхээр нь 20000 төгрөг өгөөд дэлгүүр гаргасан. Орж ирэхдээ 200 грамм архи, нэг том пиво бариад орж ирсэн. Тэгэхээр нь талийгаачид уурлаад юм яриагүй. Орой хүүгээ унтуулах гээд хэвтэж байхад талийгаач миний хажууд зурагт үзээд суугаад байсан. Намайг хэвтэж байхад хойноос татаад байхаар нь харсан чинь авчирсан архиа ууж байсан. Тэгэхээр нь би бүр их согтох нь гэж бодоод пивийг нь хураасан. Тэгэхэд надаас пивоо нэхээд хэрүүл хийх гээд байхаар нь унтъя гэж бодоод хүүхдээ тэврээд хэвтсэн. Тэгэхэд хажуу талд зурагт үзэж сууж байснаа “утсаа өгчих” гэхээр нь “чи харанхуй шөнө хэнтэйгээ ярих гээд байгаа юм бэ?” гэхэд “би гэр рүүгээ ярина, утсаа өгчих” гэхээр нь би өгөөгүй. “Тэгвэл мөнгө өгчих” гэхээр нь байхгүй гээд уурлаад хэвтсэн. Тэгэхэд “за за тэгвэл унтъя” гээд миний хажуугаар орж хэвтсэн. Тэгээд намайг бэлгийн ажил хийе гэхээр нь согтуу болохоор аргалаад унтуулъя гэж бодоод бид хоёр бэлгийн ажил хийсэн. Бэлгийн ажил хийж байгаад “бөгс рүү хийнэ” гэхээр нь би “чи дандаа яагаад хүн зовоож байдаг юм бэ?” гээд уурлаад түлхсэн. Түлхсэн чинь намайг толгой руу цохиод, зүүн гарын мөр орчим хазахаар нь босоод ирсэн чинь үснээс зулгаасан. Тэгээд би халаадаа өмсөөд гал тогооны өрөө рүү орсон. Тэгээд орилоод байхаар нь “чимээгүй байгаач, хүн амьтан унтаж байна” гэхэд “пизда минь утсаа өгөөч гэж байна” гээд орилоод байсан. Нэг харсан чинь хутга барьчихсан хутганы ишээр толгой руу цохиод “энүүгээр шаалгаж үзэх юм уу?” гээд халаад сөхөж байгаад цохиод байхаар нь чи яах гэж дандаа ингэдэг юм бэ гээд цааш нь түлхээд чимээгүй бай гэж хэлээд нэг харсан чинь уначихсан байсан. Тэгээд гүйж гараад хажуу талынхаа айлын хүнийг дуудаж, эмч дуудсан. Ийм хэрэг болсонд маш их харамсаж байна. Миний хувьд том хүүгийн маань эцэг нь нас барсан болохоор дахин нэг хүүгээ өнчрүүлээд яахав гэж бодоод, мөн хайртай байсан болохоор талийгаачийн гаргаж байгаа зан авир, зодуурыг тэвчиж амьдарч ирсэн. Талийгаач бол байнга архи уудаг, архи авч өгөхгүй болохоор “нутагтаа дагуулж ирчихээд ингэхгүй шүү” гэдэг байсан болохоор би үгнээс нь гардаггүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-13 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 15 дахь тал/,
-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... *** ***  төрсөн, ***  настай, эхээс зургуулаа, миний төрсөн хүү юмаа. 
...Дээрээ нэг ахтай, З дүүтэй. Талийгаач ***  нь Улаанбаатар  хотод ерөнхий *** өгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн, сургуулиа төгсөөд дээд сургуульд элсэн орсон боловч сургуулиа төгсөөгүй, сургуулиасаа гараад эмээ *** ын “***” ХХК-д мотор ороогчоор ажиллаж байгаад *** гэж эмэгтэйтэй танилцаж, хамт амьдарч байгаад 2012 онд дундаасаа нэг хүүхэд төрүүлж, 2013 оны хавар Дархан хот руу шилжсэн. 
...2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шөнө 03 цагийн үед миний охин ***  руу *** гар утсаар залгаж “*** ыг өнгөрчихлөө” гэж хэлсэн байхаар нь би охин ***, талийгаачийн төрсөн ах *** тэй З-лаа хамт наашаа Дархан руу ирсэн.
... ***  бол согтууруулах ундааны зүйл байнга шахуу хэрэглэдэг, ууж согтохоороо агсан согтуу тавих нь гайгүй, харин янз бүрийн зүйл их ярьдаг, *** ийн хувьд надтай хамт амьдарсан хугацаандаа бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй, Дарханд лангуу авч бараа зардаг сураг сонссон.
...тэр шөнө *** аас ***  дугаараас 02 цаг 26 минутанд над руу дуудлага ирсэн байсан. Би тухайн үед унтаж байсан болохоор сонсоогүй, утсаа аваагүй. Бид нарын зүгээс *** д ямар нэгэн гомдол санал гэх зүйл, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дахь тал/,
-Гэрч *** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найз ***  нь ***  тоотод З өрөө байртай бөгөөд би нэг өрөөг нь түрээслэж, 2013 оны 10 сарын сүүлээс эхэлж нөхөр ***, 5 настай хүүхдийн хамт амьдарч байгаа юм. 
...Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө би кино үзэж байгаад 01 цагийн үед унтах гээд хэвтэж байтал гэнэт хүмүүс орилж чарлаад манай өрөөний хаалга нүдэхээр нь хаалгаа нээтэл ***  “би нөхрөө алчихлаа, *** г алчихлаа” гэж уйлаад намайг очоод хараадах гэхлээр нь өрөө рүү нь очиход ***  өрөөнийхөө хөргөгчний цаад талд буйдангийнхаа хажуу дор шалан дээр дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тухайн үед *** ямар ч ухаангүй, 2-З удаа хүчтэй гүн амьсгаа аваад чимээгүй болчихсон. ***  түүнийг “би хутгалчихсан” гээд цээжин дээр нь үүссэн шархыг харуулсан. 
...хэрэг болохоос нэг цаг гарангийн өмнө буюу цаг харахад 00 цаг 02 минут болж байхад намайг бие засах өрөө рүү орж явтал коридорт ***  өрөөнөөс гараад ирсэн. Тэгээд намайг бие засчихаад буцаад гараад иртэл ***, ***  хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд байхаар нь би болиулах гээд өрөө рүү орох гэтэл *** орилж уйлаад ***  “пизда” гээд хараагаад намайг “чи яахаараа дандаа бид нарын асуудалд оролцож байдаг юм бэ? цаашаа бай” гэхээр нь би буцаж гарч өрөөндөө орсон. 
... ***  “ёооё” гэж орилж ***  “ална аа, пизда” гээд орилсон. Тэгээд ***  нэг орилоод бас “ааа” гээд орилох чимээ гараад чимээгүй болж, ***  ирээд манай хаалгыг нүдсэн.
... *** гийн нөхөр гэх *** нь байнга л архи уугаад согтуу байдаг, байнга л хэрүүл маргаантай архи авч өгөхгүй бол ааш зан нь хэцүү байнга л *** г зоддог бие хаа нь хөхөрчихсөн явдаг байсан. 
... ***  тухайн үед байрандаа интернет тавиулчихсан байсан бөгөөд байхгүй хойгуур нь ***  интернетээр  янз бүрийн гаж порно кино байнга үзээд түүнээсээ болоод согтуудаа *** тай гаж секс үйлдэл хийх гээд байдаг болсон гэж надад уйлаад ярьж байсан.
... *** ийн хувьд *** ын хүүхдийг нь гаргасан болохоор түүнийг хүссэнээр нь байдаг. Ажлаасаа тараад гэр рүүгээ орохдоо *** ыг уурлана гээд байнга л архи авч ордог, архи авч өгөхгүй бол ***  янз бүрийн ааш авир гаргаад архи нэхээд байдаг, надаас хүртэл архи нэхэж байсан.
...бүр болохгүй байхаар нь би цагдаа дууддаг байсан. Цагдаа ирэхэд нь бол *** гомдол саналгүй, янз бүрийн зүйл болоогүй” гээд цагдааг явуулчихдаг байсан.” гэх мэдүүлэг  /хэргийн 19-21 дэх тал/,

-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрээсээ 9 цаг 50 минутанд гараад “***” авто жолооны сургууль дээр жолооны шалгалт өгөөд орой 17 цагийн орчим гэртээ ирсэн юм. Намайг гэртээ ороход байрны эзэн залуу *** намайг дагаж манай өрөө рүү ороод миний савхин куртикийг өмсөж үзсэн. Тэгэхэд *** талийгаачаас архи үнэртэж байсан ба их согтуу байсан. Тэгээд буцаад ***  гэр рүүгээ орсон юм.
...Унтаж байхад ***  эгч хаалга онгойлгоод “***  аа, миний дүү *** ыг харж бай, би эмнэлэг явчихаад ирье” гэсэн. Тэгэхээр нь би босоод өрөөнөөс гараад коридорт гарахад гадаа хаалга тогшсон, хаалга тайлахад хажуу өрөө түрээслэдэг Халзаа ах “*** *** г хутгалсан байна, эмнэлгийн машинд оруулж өгөөд орж ирж байна” гэсэн. Тэгээд би буцаад өрөө рүүгээ ороод хэвтэж байхад гаднаас цагдаа нар орж ирээд гараад байж бай гэсэн. 
... *** талийгаач өдөр болгон согтуу байдаг, архи уусан үедээ эхнэр *** тай байнгын хэрүүл хийдэг, эхнэрээ бараг өдөр болгон зоддог байсан. Намайг 00 өрөө орох гээд явахад өрөөндөө түжигнээд сонсогддог юм.” гэх мэдүүлэг  /хэргийн 22-23 дахь тал/,

-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...зан байдлын хувьд “ямархуу хүн бэ?” гэдгийг сайн мэдэхгүй байна. Харин байнга л архи уугаад байдаг гэдгийг мэднэ. Их л архи уудаг хүн байсан. Нэг байранд амьдарч байсан болохоор таарах болгонд л архи үнэртүүлчихсэн, уучихсан явж байдаг байсан.
...Талийгаач өөрөө Улаанбаатар хотын харьяатай гэж хэлж байсан. Дархан-Уул аймагт нийлдэг найз нөхөд байдаггүй  юм шиг байсан. Байнга л гэртээ ганцаараа архи ууж байгаа харагддаг байсан.  Гэрт нь найз нөхөд гэж хүн ирж байгаа огт харагддаггүй. 
...Миний анзаарч  байснаар 14 хоногт нэг удаа *** г зодчихсон байдаг байсан. Яаж мэддэг байсан юм бэ? гэхээр *** ийн гар, нүүр, ам  зэрэг  нь хөхөрчихсөн явж байдаг байсан...
...унтаж байсан чинь 02 цагийн үед манай эхнэр намайг дуудаж сэрээгээд “түргэн дуудаадах, түргэн дуудаадах” гэж орилоод дараа нь ***  *** г хутгалчихсан байна гэж хэлээд өрөөнөөс гараад явсан.
... намайг ороод ирээч гээд дуудахаар нь том өрөөнд яваад орсон чинь талийгаач ***  өрөөний хаалгаар ороход зүүн гар талд байрлах ширээний урд талд шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан.
... цээжнийхээ зүүн дээд хэсэгт хутгалуулсан юм шиг мөр гарчихсан хэвтэж байсан. Тэр үед ***  уйлчихсан сууж байсан. 
...Талийгаач ***  болон эхнэр ***  нар нь хоорондоо байнга зодолдож маргалддаг, мөн талийгаач *** эхнэрээ байнга зоддог байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24-26 дахь тал/,

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манайд амьдарч байх хугацаандаа хоорондоо харьцаа зүгээр, хааяа ***  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** д 2-З удаа гар хүрч зодож, нүүр амыг нь хөхрүүлж байсан. Талийгаач архи их хэрэглэдэг, согтчихоороо гэр бүлийн хүрээнд зан ааш нь гайгүй, харин *** аас архи нэхээд маргалддаг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29 дэх тал/,

-Гэрч *** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг гэрт нь хааяа очиход *** ах согтуу л байж байдаг байсан. Нэг удаа 2013 оны өвөл 12 сард гэрт нь очиход ***  ах архи уучихсан согтуу, ***  эгчийг нэг шил архи аваад өгчих гэж маргалдаад эгчийг түлхээд нэг удаа алгадаж байсан. Өмнө нь бас *** эгч нүүр ам нь хөхөрчихсөн,  юу болсон талаараа надад хэлээгүй, хажуу өрөөний *** галан эгч л ***   эгчийг зодсон гэж хэлсэн, ***  эгч болохоор болсон асуудлаа нуугаад байдаг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,
-“***  овогтой *** гийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй байна.” гэх *** өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32 дахь тал/,
-“Шинжилгээнд ирүүлсэн нийт 21.3 см урттай, цэнхэр өнгийн хуванцар бариултай хутга, 00-н цаасны хэсэг, шаргал өнгийн даавуун дээр цус илэрсэн. Энэ нь ABO системээр BIII бүлгийн харьяалалтай байна.” гэх 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3907 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 35 дахь тал/,
-Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 37 дахь тал/,
-“Талийгаачийн  цогцост цээжний хөндийд нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэнг  хатгаж зүссэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний хөндийд нэвтэрч зүүн зүүн уушигны дээд дэлбэнг хатгаж зүссэн шарх  гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хүнд  зэрэгт хамаарах үхэлд шууд  хүргэсэн гэмтэл байна. В(III)  бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэнг хатгаж зүссэн шарх гэмтлийн улмаас  цус алдалтын шокоор нас баржээ.” гэх шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 34 дугаартай акт /хэргийн 38-40 дэх тал/,
-“*** ын цогцосноос авсан гэх цусанд 3.8 промиль спиртийн агууламж илэрсэн байна.” гэх *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 41 дэх тал/,
-“*** ын цогцосноос авсан гэх цус нь BIII бүлгийн харьяалалтай байна” гэх 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 3656 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 42 дахь тал/,
-Хохирогч *** ын цогцост хийсэн үзлэгийн гэрэл зураг /хэргийн 43-45 дахь тал/,
-Шүүх сэтгэц, гэм судлалын магадлагаа /хэргийн 47 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 71 дэх хуудас/,
-Сэжигтэн, яллагдагчийн насанд хүрээгүй хүүхдийг харгалзан дэмжих хүнд хүлээлгэн өгөх тухай тогтоол /хэргийн 72 дахь тал/,
-Төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 74-75 дахь тал/,
-Гэрч *** ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...анх 2013 оны 09 сард байх намайг өөр өрөөнд *** тэй унтаж байхад шөнө *** эгч “хөөе” гээд эвгүй орилохоор нь *** сэрээгүй унтаж үлдээд  намайг өрөө рүү нь ортол *** *** эгчийг зодож байсан бололтой дээр нь гараад дарчихсан байснаа хаалга онгойхлоор  хажуу тийшээ уначихсан.
...дараа нь дам сураг сонсоход зодоход нь дүү нар нь болох *** бид нар өмөөрвөл *** “дүү нараараа далайлгалаа, Улаанбаатар руу явна, буцна” гэж эгчийг сүрдүүлдэг байсан гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 94-95 дахь тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: *** ..хамт амьдрах хугацаанд байнга архи уудаг ***  хааяа уудаг байсан. Миний хажууд бол нэг нэгнээ зодож байсан удаа байхгүй. Харин гуя хөлийг нь базсан цохьсон бололтой хөхөрчихсөн байдаг зүйл анзаарагдаж байсан. Тэр хоёр бол *** ыг архи уусан үед байнга л хэрүүлтэй байсан. Манайхаас явсанаас хойш *** ын аав, ээж дээр амьдрах хугацаанд ***  эгч “***  зодоод байна” гээд утсаар ярьж, 3-4 удаа би гэрээс нь очиж авч байсан.
...Миний хувьд *** эгчид “болохгүй ингэж зодож нүдээд байх юм бол сал” гэж хэлж байсан. Заримдаа *** ын ээж нь гуйгаад буцаагаад аваад явдаг байсан.” гэх мэдүүлэг  /хэргийн 96-97 дахь тал/,
-Гэрч *** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тэр хоёртой нэг жил арай хүрэхгүй хугацаанд хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд бол ***  ах их архи уудаг, бараг орой болгон ***  эгчээр архи авахуулж уудаг, авч өгөхгүй бол нууцаар мөнгө төгрөгийг нь аваад архи уучихдаг. Заримдаа уурлахаараа уучихаад агсан тавьж ***  эгчийг зоддог  байсан. Тухайн үед би хэд хэдэн удаа салгаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 98-99 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
    
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

-Гэрч *** ийн “...*** гийн нөхөр гэх *** нь байнга л архи уугаад согтуу байдаг, байнга л хэрүүл маргаантай архи авч өгөхгүй бол ааш зан нь хэцүү байнга л *** г зоддог бие хаа нь хөхөрчихсөн явдаг байсан. 
... *** тухайн үед байрандаа интернет тавиулчихсан байсан бөгөөд байхгүй хойгуур нь *** интернетээр  янз бүрийн гаж порно кино байнга үзээд түүнээсээ болоод согтуудаа *** тай гаж секс үйлдэл хийх гээд байдаг болсон гэж надад уйлаад ярьж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,
-Гэрч *** ийн “...***  талийгаач өдөр болгон согтуу байдаг, архи уусан үедээ эхнэр *** тай байнгын хэрүүл хийдэг, эхнэрээ бараг өдөр болгон зоддог байсан. Намайг 00 өрөө орох гээд явахад өрөөндөө түжигнээд сонсогддог юм.” гэх мэдүүлэг  /хэргийн 22-23 дахь тал/,
-Гэрч *** ийн “...Миний анзаарч  байснаар 14 хоногт нэг удаа *** г зодчихсон байдаг байсан. Яаж мэддэг байсан юм бэ? гэхээр *** гийн гар, нүүр, ам  зэрэг  нь хөхөрчихсөн явж байдаг байсан...
...талийгаач ***  болон эхнэр ***  нар нь хоорондоо байнга зодолдож маргалддаг, мөн талийгаач *** эхнэрээ байнга зоддог байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24-26 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манайд амьдарч байх хугацаандаа хоорондоо харьцаа зүгээр, хааяа ***  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** д 2-З удаа гар хүрч зодож, нүүр амыг нь хөхрүүлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29 дэх тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг удаа 2013 оны өвөл 12 сард гэрт нь очиход ***  ах архи уучихсан согтуу, ***  эгчийг нэг шил архи аваад өгчих гэж маргалдаад эгчийг түлхээд нэг удаа алгадаж байсан. Өмнө нь бас ***  эгч нүүр ам нь хөхөрчихсөн, юу болсон талаараа надад хэлээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,
-Гэрч *** ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...анх 2013 оны 09 сард байх намайг өөр өрөөнд *** тэй унтаж байхад шөнө ***  эгч “хөөе” гээд эвгүй орилохоор нь *** сэрээгүй унтаж үлдээд  намайг өрөө рүү нь ортол ***  ***  эгчийг зодож байсан бололтой дээр нь гараад дарчихсан байснаа хаалга онгойхлоор  хажуу тийшээ уначихсан.
...дараа нь дам сураг сонсоход зодоход нь дүү нар нь болох с***  бид нар өмөөрвөл ***  “дүү нараараа далайлгалаа, Улаанбаатар руу явна, буцна” гэж эгчийг сүрдүүлдэг байсан гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 94-95 дахь тал/,
-Гэрч *** -Шүүхийн хэлэлцүүлэгт *** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** ын аав, ээж дээр амьдрах хугацаанд *** эгч “***  зодоод байна” гээд утсаар ярьж, 3-4 удаа би гэрээс нь очиж авч байсан.” гэх мэдүүлэг  /хэргийн 96-97 дахь тал/,
-Гэрч *** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Заримдаа уурлахаараа уучихаад агсан тавьж ***  эгчийг зоддог  байсан. Тухайн үед би хэд хэдэн удаа салгаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 98-99 дэх тал/ зэрэг бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь талийгаач *** ын эрхшээл, дарамтанд амьдардаг байсан болох нь нотлогдож байна.

Хэрэг учрал болох үед талийгаач *** нь шүүгдэгч ***тай бэлгийн харьцаанд орох /бөгс рүү нь/ шаардлага тавьж, шүүгдэгч *** эсэргүүцэл үзүүлэхэд нь зүүн гарынх нь мөр орчимд хазаж, улмаар гараараа болон хутгаар дух рүү нь 2-3 удаа цохьж, үүний улмаас маргалдаж зодолдон гэмт хэрэг гарсан гэж шүүгдэгч *** мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлдэг бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр шүүгдэгч ***г баривчлах, цагдан хорих байранд хүргэгдэн ирэхэд дух, хацар нь бага зэрэг хавдсан, зүүн гарын мөр орчим сорвитой байсан /хэргийн 139 дэх тал/ болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч *** нь талийгаач ***од хүчээр дарлагдсаны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ талийгаач ***ын цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч ***г санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Хохирогч *** нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж удаа дараа мэдүүлэг өгсөн /хэргийн 17-18 дахь тал/, хавтаст хэргийн материалтай танилцахдаа ямар нэгэн гомдол саналгүй /хэргийн 108 дахь тал/ гэсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч ***гаас гаргуулах хохирол, төлбөргүй байна.

Шүүгдэгч  *** нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 71 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

2003 оны 6 дугаар сарын 1-ны өдөр төрсөн хүү ***, 2012 оны 3 дугаар сарын 8-ны өдөр төрсөн хүү *** нарын төрсөн эх *** болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар /хэргийн 73-74 дэх тал/, мөн түүний хүүхдүүдийг төрсөн эх болох*** настай *** асран хамгаалж байгаа /хэргийн 72 дахь тал/ болох нь мөрдөн байцаагчийн тогтоолоор, хүү ***, *** нарын төрсөн эцэг нь нас барсан гэдэг нь шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлд “...эцэг, эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдлэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхтэй” гэж заасны дагуу 2003 оны 6 дугаар сарын 1-ны өдөр төрсөн хүү ***, 2012 оны 3 дугаар сарын 8-ны өдөр төрсөн хүү *** нарын эрх ашгийн үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн энэ хэрэгт 2014 оны 4 дүгээр сарын 19-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 165 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаасны тасархай, шаргал өнгийн даавуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурьдаад 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1.Шүүгдэгч *** г санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар шүүгдэгч *** 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *** д оногдуулсан 4 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ***гийн энэ хэрэгт 2014 оны 4 дүгээр сарын 19-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 165 /нэг зуун жаран тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар хохирогч нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаасны тасархай, шаргал өнгийн даавуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар ***д 4 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хойшлуулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс  зайлсхийвэл шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсїгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 
            11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ