| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2014/0214/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/0203 |
| Огноо | 2014-09-17 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0214/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд,
хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** нарт холбогдох эрүүгийн 201409000506 дугаартай хэргийг 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, -ны өдөр *** суманд төрсөн, *** настай, *** , бүрэн дунд боловсролтой*** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
2. Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
3. Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай*** , бага боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Урьд: *** ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдсэн ял шийтгэгдсэн, 2009 оны 07 дугаар сарын 22-нд өршөөлийн хуулиар суллагдаж байсан.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч ***, ***, *** нар нь согтуугаар бүлэглэж 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын, 3 дугаар баг, Хараа голын эргийн далан дээр иргэн А.Баярбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа хохирогч Э.Баттөгстэй маргалдаж түүний хэвлийн баруун хэсэгт хагархай архины шилээр зүсэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “2014 оны 6 дугаар сарын 11-ны өдөр *** нарын хамт хараа голын эрэг рүү явсан юм. ***т ай эхлэж маргалдсан. Бид хоёр бие биенээ нэг нэг цохисон. Тухайн үед ***тай цуг байсан залуучууд нь өмөөрч ирээд зодоон хэсэгхэн үргэлжилж байгаад салсан. *** *** хоёрыг нэг харсан чинь шилээр зүссэн байсан. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Би Баяртыг зодолдож байхдаа цохисон нь үнэн” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “*** гэдэг найзын маань төрсөн өдрийг тэмдэглээд нэг том пиво ууж байх үед *** ыг эхнэр нь аваад явсан. Тэгээд *** нар ирээд бид нарын ууж байсан архинаас нэг нэг уусан юм. Удалгүй *** нар хоорондоо маргалдсан юм. Маргалдаж байх үедээ *** нарыг *** архины шилний хагархайгаар зүссэн байсан. Тэгээд тухайн үед зодолдож байхдаа ***ыг цохисон” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ийн өгсөн:“...2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би хотоос ирээд гол орж усанд орох санаатай явсан юм. Тэгтэл гол дээр Хараагийн гүүр нь доор *** нар пиво уугаад сууж байтал *** гийн эхнэр нэг эмэгтэй найзтайгаа хамт ирэхдээ нэг пиво авч ирээд түүнийг нь бид нар хувааж ууж дуусгаад *** ийн эхнэр *** нарыг аваад явсан. Тэгтэл *** бид 3 үлдээд би тэр 2-т эцсийн буудлын дэлгүүрээс 0,75 грам Хараа архи аваад бид 3 уугаад сууж байтал миний танихгүй 3 залуу ирсэн. Тэр 3 залуу *** 2-ыг таньдаг юм шиг байна лээ, ирэхдээ нэг шил архитай ирсэн. Тэгээд 6-лаа болоод нөгөө архиа хувааж ууж байгаад дээшээ голын эрэг дээр очиж сэлэхээр явсан юм. Тэгэхэд тэнд бас манай гудамжны хэдэн дүү нар бас архи уугаад сууж байсан. Би голд сэлээгүй, эрэг дээр нь архи уугаад сууж байсан. Тэгээд миний ухаан санаа орж гараад байсан. Нэг ухаах ороход *** 2 хүмүүстэй маргалдаад байгаа нь мэдэгдэхгүй, зодолдоод байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь салгах гээд том дуугараад очсон чинь нэг нь намайг далангийн уруу түлхээд унагчихсан юм. Тэгэхээр нь би уурандаа газраас шил аваад тэд нарыг зүсээд цохиод явчихсан юм” гэх мэдүүлэг / 58-59 дүгээр хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ: “Би 2014 оны 6 дугаар сарын 11-ны өдөр *** гэх найзуудтайгаа голын эрэг дээр сууж байх үед *** нар ирсэн. Бид нарыг гүүрэн доороос “зайл” гэж хэлэхэд бид далангийн ойролцоо суусан. *** нартай уулзах гэж очоод маргалдсан. *** г “зодчих уу” гэхэд болиулсан юм. Удалгүй бид маргалдаж би ***тай барилцаж байгаад доошоо унасан. Намайг доошоо суугаад толгой руу цохих үед нуруундаа зүсүүлж, гар, толгойндоо гэмтэл авсан” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э*** ийн өгсөн: “...***ыг шууд цохиход нь *** нар нийлж зодсон. Тэгээд *** бид 2 салгах гээд дундуур нь орсон. Тэгээд *** г түлхэхийн завдалгүй намайг *** цохих шиг болсон. Тэгээд өндийх гэсэн чинь өндийж болохгүй халуу дүүгээд байхаар нь харсан цус гоожиж байхаар нь *** ыг дуудаад гүүр рүү өргүүлж гарсан. Тэгээд бид нар салаад гүүр рүү явсан. Харин *** нар мод үржүүлэхийн зүг гүйж байхад нь цагдаа нар ирж барьж авсан” гэх мэдүүлэг- / хэргийн 25-26 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ын өгсөн:“...Тэнд усанд сэлж байгаад гараад ирсэн чинь *** 2 маргалдсан байсан. Тэгээд маргалдаж байгаад *** 2 яваад өгсөн. Тэгээд удалгүй цаанаас *** , мөн нэрийг нь мэдэхгүй 2 залуу нийт 7 хүн далан дээгүүр бид 3-ыг чиглээд ирсэн. Тэгсэн ирээд *** 2-ын маргаанаас болоод ***г өмөөрөөд нэг юм яриад байх шиг байсан. Тэгтэл ***ттай маргалдаад тэр хоёр барьцалдаад авсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй бөөн бужигнаан зодоон болсон. Би дундуур нь орж салгасан. Тэгээд тэнд байсан хүмүүсийн нэг нь *** ийн толгой руу цохисон юм шиг байна лээ би хараагүй. Тэгтэл *** уурлаад газраас хагарсан архины шилний хүзүү аваад эхлээд ***йг цохисон юм шиг байна лээ би тэрийг нь хараагүй, нэг мэдэхэд Баттөгс доошоо болоод суучихсан байсан. Дараа нь *** ыг цохисон юм шиг байна лээ би хараагүй ээ. Тэгээд удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 50-51 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ын өгсөн:“...Тэгээд нэг мэдсэн чинь би ***тай маргалдсан юм шиг байна лээ юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Тэгээд бид 2 маргалдаад нэг нэгнийгээ 1-2 удаа цохисон. Тэгсэн чинь *** бид 2-ыг зодолдож байна гэж бодсон юм уу яасан юм мэдэхгүй цаанаас хэдэн дүү нар ирээд ***ыг өмөөрөөд надтай *** маргалдсан юм. Бид 2 хальт бие биенийгээ заамдалцаад салсан. Тэгээд салцгаасан, миний хамарнаас цус гарчихсан байсан болохоор би голын эрэг орж угаачихаад явж байтал араас цагдаа ирээд 3-ыг авч явсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ын өгсөн: “....2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би найз *** артай хамт Хараа голын гүүрний доор ирмэг дээр дээр сууж байсан чинь бид нар дээр *** 2 ирсэн. Тэр 2-ыг ирэхийн өмнө бид нар пиво, 1 шил ерөөл архи авсан сууж байсан. Тэгсэн чинь бид нарын хажууханд *** нэрийг нь мэдэхгүй хэсэг хүмүүс сууж байсан. Тэд нарын дундаас хэн нь мэдэгдэхгүй нэг нь та нар наанаасаа хол очиж уу гэхэд манайхнаас нэг нь энэ ямар та нарын эзэмшлийн газар юм уу гэх зэргээр ам мурийгаад бид нар удалгүй босоод голын эргээр доошоо явсан. Тэгээд тэндээ сэлээд ууж, идээд байж байсан чинь нөгөө хүмүүс дахиад бид нарын хажууханд ирж суусан. Нөгөө ах нар дээр *** нар ирээд очиж архи уугаад сууж байсан. Тэгээд нэг харсан чинь *** тай барьцалдаад авсан харагдсан. Түд удалгүй *** бид нар дээр ирсэн. Тэгээд бид нар юмаа дуусгаад явах гээд байж байтал *** нар бид нарын зүг ирж байгаад далан дээр суугаад үлдсэн. Тэгээд бид нар хажуугаар нь гарах гээд явж байтал намайг нэг нь дуудсан. Тэгээд очсон чинь хэн билээ нэг нь яасан ахыгаа өмөөрөөд байна уу гэхээр нь тэгсэн юм байхгүй *** ахаа гээд бага зэрэг маргалдсан. Тэгсэн *** надруу томроод, хэл амаар доромжлоод, намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаж авсан. Тэгээд намайг унагаж би бага зэрэг ноцолдоод дээр нь гарсан чинь миний толгой руу хэн нэг нь өшиглөсөн. Тэгээд намайг унасан байхад *** нар нилээн зодсон. Тэгээд нэг харахад Баттөгс надруу далангийн доороос гүйгээд ирж харагдсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд *** тонгойчихсон хэн нэгнийг дуудаад байх шиг харагдсан. Тэгээд би арай гэж салаад далан руу буусан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч *** н өгсөн: “...тэгээд бид нар дундуур нь ороод салгах гэсэн чинь цаанаас нь *** ах хаанаас авсан юм мэдэхгүй гартаа шилний хагархай барьчихсан бид нарыг зүсэх гээд чичлээд байсан болохоор бид нар айгаад ойртож чадахгүй байсан. Тэгээд тэнд юу болж байгаа нь мэдэгдэхгүй энд тэндгүй орилолдоод байсан. Тэгсэн чинь *** хоёрыг шилээрээ зүсчихсэн” гэх мэдүүлэг / хэргийн 33-34 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч *** ийн өгсөн: “...Тэгсэн чинь ***ыг 2-3 хүн нийлээд зодож байсан. Тэгээд дундуур нь ороод Итгэлтийг салгаж авсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг / хэргийн 39-40 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***тын өгсөн: “...Батаа эхлээд ***ын цээж рүү нь цохиход ***зөрүүлээд ***йн нүүр рүү нэг удаа өшиглөсөн, тэгээд тэнд маргалдаад байхаар нь би ***г цааш нь түлхээд аваад явж байтал *** нар араас хүрч ирээд ***тай барьцалдаад авсан юм. Тэгсэн цаанаас *** нар ирсэн. Тэгээд ***ыг салгаад цааш нь татаад байж байтал *** , *** тай маргалдаад хэрэлдэж байсан. Тэгсэн Учрал яваад өгсөн. Тэгээд эргээд хартал *** нар зодолдож байсан чинь Пүүжээ хаанаас шил авсан юм мэдэхгүй гартаа шил барьчихсан хүмүүс рүү дайраад байсан. Тэр зодооныг *** салгах гээд орж байгаад Пүүжээд шилээр нуруугаа зүсүүлсэн” гэх мэдүүлэг / хэргийн 31-32 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч З***лын өгсөн: “....Тэр өдөр *** надтай таараад пиво аваад өг гэхээр нь би эхнэртэй хамт явж байсан болохоор авч өгч чадаагүй явсан юм. Тэгтэл тэрэнд юм бодоод үг хаяад бид 2 маргалдсан. Тэгсэн *** бид 2-ын дундуур орж боль гээд салгасан. Тэгээд гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг,
2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хохирогч ***ын биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоосон 707 тоот шинжээчийн: “***ын биед зулайн хуйх, зүүн бугалга, нурууны шарх, зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэгтэй зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хэргийн 16-17 дугаар хуудас/,
2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хохирогч ***сийн биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоосон 711 тоот шинжээчийн: “***сийн биед хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” дүгнэлт / хэргийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ***, ***, *** нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хэргийн 70, 78, 86 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь согтуугаар бүлэглэн 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын, 3 дугаар баг, Хараа голын эргийн далан дээр иргэн ***ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан мөн шүүгдэгч *** энэ үед ***ийг хагархай архины шилээр хэвлийн баруун хэсэгт зүсэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, хохирогч *** т /хх-29-30 хуудас/, *** /хх-25-26 хуудас/, гэрч *** /хх-33-34 хуудас/, гэрч *** /хх-39-40 хуудас/, гэрч Б***/хх- 31-32 хуудас/, гэрч ***/хх-35-36 хуудас/ нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шинжээчийн 707 /хх-16-17 хуудас/, 711 /хх-18-19 хуудас/ тоот дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***, ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын бие махбодид санаатай хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь зааснаар шүүгдэгч ***, *** нарт албадан ажил хийлгэх ял, шүүгдэгч ***т баривчлах ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ***, *** нар нь урьд нь ял шийтгэгдээгүй болох нь тэднийг ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч *** нь урьд *** -ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд 2009 оны 07 дугаар сарын 22-нд өршөөлийн хуулиар суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас нь дээрхи тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.2, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов. Шүүгдэгч ***ийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 55.1.12- т зааснаар ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын хэмжээ, шинж чанар, хувийн байдал, хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч *** нар эмчилгээний зардалд тус бүр 500.000 төгрөг авсан, хохирол бүрэн төлөгдсөн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон Тогтоох нь:
1. Шүүгдэгч ***, ***, *** нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч ***ыг 260 цаг /хоёр зуун жаран цаг/ албадан ажил хийлгэх ял, шүүгдэгч ***ыг 260 цаг /хоёр зуун жаран цаг/ албадан ажил хийлгэх ялаар, шүүгдэгч ***ийг 4 сар /дөрөв сар/ баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн /найм цаг/ ажлыг 1 хоног /нэг хоног / баривчлах ялаар тооцож солихыг ***, *** нарт анхааруулсугай.
4. Шүүгдэгч ***, ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ***т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж. МӨНХТУЯА