Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0204

 

     


                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                                 Хэргийн индекс: 171/2014/0210/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** д холбогдох 201409000521 дугаартай хэргийг 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** -ны өдөр *** төрсөн, ***  настай, ***  бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд: 
-***-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 

Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ***  тоотоос иргэн ***ын 2 ширхэг Самсунг загварийн гар утсыг шунахайн сэдэлтээр хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
/яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

                                                             Тодорхойлох нь:
                                               
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Урнаа эгчийнд юм ярьж байгаад тамхи асуусан чинь байхгүй гэсэн. Тэгээд тэдний гэрээс гартал М.Мөнхбаярын хаалга онгорхой байхаар нь тамхи асуухаар ортол гэрт нь хүмүүс унтаж байсан. Сандал дээр 2 гар утас байхаар нь авч гарсан. Тэгээд найзтайгаа уулзаад байрны буланд очоод харсан чинь утасны дэлгэц дээр 2 хүүхдийн зураг байсан. Тэгээд гэрт нь буцаж очоод утасыг нь тавих гэсэн чинь гал байна уу гэж асуучихаад айгаад буцаад явсан. Би нэг утсанд нь симээ хийсэн. Тэгээд байж байсан чинь нэг ах ирээд намайг хоёр цохисон. Тэгээд намайг цагдаа ирээд аваад явсан” гэх мэдүүлэг, 

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим 20 дугаар байранд байдаг танил эгч ***ийн гэрт орж юм яриад сууж байгаад гэрээс гарахад баруун талын айлын гадаа хаалга онгорхой байхаар нь тамхи асуух гэж ороход гэр дотор 3 хүн унтаж байсан, тэгээд би газар гудас нь дээр унтаж байсан хүний дэрнийх нь хажуу талд байсан 2 ширхэг мэдрэгчтэй гар утсыг нь аваад гэрээс гарч явсан юм. Тэгээд орцны үүдэнд зогсож байгаад хулгайлж авсан гар утсаа үзэхэд уг гар утас нь дээр жоохон хүүхдийн зураг байхаар нь буцааж оруулж өгье гэж бодоод буцаж гар утас хулгайлж авсан айл руу ороход орон дээр унтаж байсан нэг ах сэрчихээд хэн бэ гэж асуухад нь сандарсандаа тамхи байна уу гэж асуучихаад гэрээс гараад явсан юм. Тэгээд би 15 дугаар байрны буланд зогсож байгаад жижиг мэдрэгчтэй гар утсанд нь өөрийнхөө сим картыг хийгээд том гар утсыг нь гэр рүү оруулж тавьчихаад найз нар дээрээ очиж хамтдаа цогцолбор руу гарч архи хувааж уучихаад шилэн дэлгүүр орох гээд явж байхад цагдаа нар таараад намайг бариад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 32-33 дугаар хуудас/,

             Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ах ***  найз *** болон эхнэр хүүхдийнхээ хамт Шарын гол сум, *** тоотод гэртээ 16 цагийн орчим унтаж амарч байхад гаднаас найз *** орж ирээд та нарын гар утас чинь яагаад холбогдохгүй байгаа юм бэ, би та нарын мобайлаар охин руугаа мөнгө шилжүүлэх гэсэн юм гэсэн. Тэр үед би өөрийнхөө гар утсыг унтаж байсан гудас болон гэрийнхээ эд хогшлын дээгүүр, доогуур нь хайгаад олоогүй юм. Манай найз *** надад хандаж бид нарыг унтаж байхад гэрт нэг эрээн алаг цагаан өнгийн шорттой, үсээ дээшээ босгосон, намхан нуруутай, бор цариатай залуу орж ирчихсэн зогсож байсан. Тэгээд би тэр залуугаас хэн бэ гэж асуухад тамхи асуучихаад буцаад гараад явсан гэж хэлсэн юм. Тэгээд би ***өөс манай гэрт орж ирээд зогсож байсан залууг одоо харвал таних уу гэж асуухад танина гэж хэлээд гэрийн цонхоор харж зогсож байснаа нөгөө гэрт орж ирээд зогсож байсан залуу чинь цогцолборын хажуу талд хэдэн хүүхдүүдтэй хамт сууж байна гэж хэлсэн. Тэгээд би найз ***ны хамт гэрээс гараад цогцолборын үүдэнд цагдаа дуудчихаад хүлээгээд сууж байхад нөгөө залуучууд цогцолбороос буугаад урагшаа шилэн дэлгүүрийн зүг рүү явсан. Тэгэхээр нь би ***ны хамт нөгөө залуучуудын хойноос дагаж явж байтал цаанаас цагдаа нар ирж таараад цагдаа нар нөгөө манай гэрт орж ирсэн гэх залуугийн биед үзлэг хийхэд миний жижиг самсунг маркийн гар утас халааснаас нь гарч ирсэн. Миний том утас хаана байгаа юм бэ гэхэд би аваагүй, би хүнээс сая худалдаж авсан гэж хэлсэн. Цагдаа нар намайг маргааш хүрч ирээрэй гээд нөгөө залууг аваад цагдаа руу явсан” гэх мэдүүлэг / хэргийн 17-18 дугаар хуудас/, 
         
           Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд манай нөхөр ***ийн хамт гэрээс гараад гэрт орж ирчихсэн зогсож байсан гэх залуутай уулзана гээд явсан юм. Хэсэг хугацааны дараа гэрт ирээд гар утас хулгайлсан хүнийг олчихсон, цагдаа нар аваад явчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хэргийн 19 дүгээр хуудас/, 
  
           Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** намайг 00 орчихоод гарч ирэхэд манай гэрт орж ирчихсэн сууж байсан. Надаас ямар нэгэн тамхи асуугаагүй, манай ээжээс тамхи асуусан байж магадгүй” гэх мэдүүлэг / хэргийн 23 дугаар хуудас/, 
 
           Гэрч ***н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** цонхоор хараад зогсож байгаад нөгөө залуу цогцолбор дээр байна гэж хэлсэн. ***  гэдэг залуугийн хамт гарч явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа *** гар утсаа олчихлоо, нөгөө гар утсаа олсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хэргийн 24 дүгээр хуудас/,

           Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** өөрийнхөө 2 утсыг хайгаад олохгүй байсан юм, би нойрон дунд нэг хүүхэд гэрт орж ирчихсэн зогсож байсан талаар хэлэхэд ямар хувцастай царай зүстэй хүн байсан талаар асуухад нь бор царайтай намхан нуруутай хүн байсан гэж хэлчихээд цонхоор хараад зогсож байсан чинь нойрон дунд гэрт орж ирсэн нэг залууг цэцэрлэгт хүрээлэнгийн сааданд сууж байгаа харагдахаар нь *** т хэлэхэд ***гийн хамт гараад явсан юм” гэх мэдүүлэг / хэргийн 25 дугаар хуудас/,

          ***ын хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн хяналтын хувийн хэрэг /хэргийн 38-57 дугаар хуудас/,

          ***ын ял шалгах хуудас / хэргийн 58 дугаар хуудас/, 

          Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл  хэргийн  / хэргийн 8 дугаар хуудас/,

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хэргийн 9 дүгээр хуудас/ зэрэг болно.

          Шүүгдэгч *** нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *** тоот хаалга онгорхой байх үед орж хохирогч ***рын 2 ширхэг Самсунг загварийн 250.000 төгрөгийн үнэтэй гар утсыг авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан шүүгдэгч ***, хохирогч ***/хх 17-18 хуудас/, гэрч *** /хх 19 хуудас/, гэрч  ***/хх 23 хуудас/,  гэрч ***/хх 27 хуудас/, гэрч *** /хх 25 хуудас/ нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 8-9 хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх 10 хуудас/ болон бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч *** урьд нь ***-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд бичигдсэн тэмдэглэлээр /хх 58 хуудас/, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн ялтанд хяналт тавих хувийн хэрэгт авагдсан баримтууд /хх 38-51 хуудас/, 135 дугаартай шийтгэх тогтоол /хх 62-63 хуудас/ зэргээр тогтоогдож байна. 

            Иймд шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.1-т зааснаар ялтайд тооцогдох, тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-т зааснаар  гэмт хэрэг давтан үйлдсэн гэж үзэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн  61.3-т зааснаар энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах  үндэслэлтэй байна гэж үзэв.                                    
 
            Шүүгдэгч ***од холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
            
            Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***оос хураан авсан цэнхэр өнгийн резинэн гэртэй хар өнгийн Самсунг-Эс 1 загварын гар утас 1 ширхэг, Самсунг-ЖТЭС3650 С загварын гар утас 1 ширхэгийг хохирогч ***т буцаан олгосон байх бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  
 
            Шүүгдэгч *** нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, мөн хувьд оногдох эд хөрөнгө байхгүй зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч *** энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдаж, ЛЖ-3Д загварын гар утас битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь: 

    1. Шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***од эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар /дөрвөн сар/ баривчлах ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3-т заасныг  баримтлан шүүгдэгч ***од энэ тогтоолоор оногдуулсан 4 сарын баривчлах ял  дээр өмнөх ***-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор  эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас түүний  эдлээгүй үлдсэн  2 жил 6 сарын ялын зарим болох 1 жил 8 сарын хорих ялыг нь нэмж нэгтгэн шүүгдэгч ***ын биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил /хоёр жил/ хорих ялаар тогтоосугай.   

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ЛЖ-3Д загварын гар утсыг битүүмжилсэн 1472 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***од урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   
                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.МӨНХТУЯА