Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 123/ШШ2019/0040

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа би иргэн Р.Г-аас Төв аймгийн З Д-д холбогдуулан гаргасан Төв аймгийн З Д-ын 2019 оны 03 дугаар сарын 19-ний Б/21 дугаар захирамжийн 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Р.Г миний өмнө авч байсан албан тушаалын цалингийн сүлжээний 5 дугаар шатлалын хэвээр тогтоолгох, шатлалын зөрүүгээс дутуу олгогдсон цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мг, Б.О нар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч Р.Г, /цаашид нэхэмжлэгч гэх/, нөгөө талаас хариуцагч Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Төв аймгийн З Д-ын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мг, Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.О, /цаашид хариуцагч гэх/ гэрээнд оролцогчдыг хамтад нь /талууд гэх/ нар харилцан хэлэлцэж доор дурьдсан нөхцөлөөр байгуулав.

Нэг, гэрээний нөхцөл

1.1      Нэхэмжлэгч Р.Г нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд цалингийн шатлалыг ТҮБД-5 зэрэглэлийн 5-р шатлал болгуулах, цалингийн шатлалын зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.2      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дараах нөхцөлөөр хэлэлцэн тохиролцож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу эвлэрэн хэлэлцэж байна.

1.3      Талууд эвлэрлийн гэрээг байгуулсанаас гарах үр дагавар буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасныг бүрэн ойлгож хүлээн зөвшөөрсөн болно.

1.4      Эвлэрлийн гэрээний гол нөхцөл:

1.5.1 Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нь Р.Гы одоогийн цалингийн шатлалыг ТҮБД-5 ангилал зэрэглэлийн 5 дугаар шатлал болгон олгохоор шийдвэрлсэн захирамжийг гаргаж 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн цалинг шинэчилсэн шатлалаар олгоно.

1.5.2 Энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан нэхэмжлэгч Р.Г нь шүүхэд гаргасан цалингийн шатлалыг ТҮБД-5 зэрэглэлийг 5-р шатлал болгуулах, цалингийн шатлалын зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана.

Хоёр, талуудын эрх үүрэг, хариуцлага

2.1 Нэхэмжлэгч нь дараах эрх, үүрэгтэй

2.1.2 Энэ гэрээний 1.5.2-д заасны дагуу нэхэмжлэлийн 3 шаардлагаасаа татгалзана.

2.1.3 Хариуцагч талаас энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

2.2 Хариуцагч дараах эрх, үүрэгтэй.

2.2.1 Энэ гэрээний 1.5.1-д заасан үүргээ энэхүү эвлэрлийн гэрээний дагуу бүрэн биелүүлнэ.

2.2.2 Нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Гурав бусад зүйл

3.1 Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгалж, нэг хувийг шүүхэд хүргүүлэх бөгөөд хувь тус бүр нь адил хүчинтэй байна.

3.2 Энэ гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

3.3 Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгэнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээг хянаж үзвэл: Төв аймгийн З Д-ын2019 оны 03 дугаар сарын 19-ний Б/21 дугаар захирамжийн 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Р.Г миний өмнө авч байсан албан тушаалын цалингийн сүлжээний 5 дугаар шатлалын хэвээр тогтоолгох, шатлалын зөрүүгээс дутуу олгогдсон цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч Р.Г, хариуцагч Төв аймгийн З Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мг, Б.О нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно мөн хуулийн 68.2-д Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Гы нэхэмжлэлтэй Төв аймгийн З Д-холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Р.Г, хариуцагч Төв аймгийн Засаг дарга нарын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА