| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2014/0203/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/0215 |
| Огноо | 2014-10-08 |
| Зүйл хэсэг | 124.2., 254.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2014/0203/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000498 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 10 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***төрсөн, *** настай, *** бүрэн дунд боловсролтой, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Монгол Улсын иргэн, ***өдөр ***төрсөн, *** настай, *** бүрэн дунд боловсролтой, ***тоотод оршин суух хаягтай, Дархан-Уул аймгийн Дархан Төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанид цахилгаанчин ажилтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ***нь Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 34 дүгээр байранд байрлах “***” буудлыг ажилуулж байхдаа 2014 оны 06 дугаар 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 00-01 цагийн хооронд иргэн ***г гар утсаар дуудаж ирүүлэн уг буудалд байсан ***нартай уулзуулан биеийг нь үнэлүүлэн бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан,
Шүүгдэгч Д***нь шүүгдэгч ***д холбогдох эрүүгийн 201409000498 тоот хэргийг шүүхээр хянан хэлэлцсэн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө урьд хэргийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс илтэд зөрүүтэй буюу зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 6 дугаар сарын 5-ны шөнө *** хаалга нүдээд, манай буудалд орж ирсэн. Тэгээд надаас “хүүхэн байна уу” гэж асуусан, би байдаггүй ш дээ, гадуур л байдаг байх гэсэн. Удаагүй хаалга нүдээд *** нар ***г дагуулж орж ирсэн. Тэгээд удаагүй цагдаа орж ирж шалгаад, бүгдийг нь аваад явсан. Энэ 2 нилээн согтуу байсан” гэв.
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “*** бид 2 вокзал ороод дэлгүүрээс том пиво аваад буудал руу орсон. Буудлын хаалга нүдсэн зүйл байхгүй. Буудал нь онгорхой байсан. Бид хоёр тэгээд “хүүхэн байна уу” гэж асуухад *** утсаар *** гэгч хүүхнийг дуудсан. Удалгүй буудлын хажуу талын супермаркетын завсараас гарч ирэхэд “нөгөө хүүхэн чинь ирж байна” гээд зааж өгсөн. Тэгээд буудал руу орсон. Пивоо ууж байтал цагдаа удалгүй орж ирсэн. ***гийн эхнэр, ээж 2 нь өмнөх шүүх хуралдаанд үүдэнд ирчихсэн байсан. *** ийн эхнэр нь “худлаа ярьчих” гээд гуйгаад байсан. Тэгээд хөгшин настай ээжийг нь бодоод өмнөх шүүх хуралдаанд худлаа мэдүүлсэн. Энэ үйлдэлдээ харамсаж байна” гэв
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Тухайн буудалд амраад унтаж байсан чинь шөнийн 22-23 цагийн орчим байх буудлын хаалга нүдээд байхаар нь онгойлгосон чинь 2 залуу гаднаас орж ирээд хүүхэн байна уу гэж асуухаар нь манай буудал ажиллахгүй байгаа, хүүхэн гадуур цаагуур чинь байгаа байлгүй гээд хаалгаа хаасан чинь Энхмаа манай эхнэр *** ийг цонх нь дээр ирчихээд дуудаад байхаар нь *** яваад очсон юм. Тэр үед буудлын үүдний өрөөний буйдан дээр хэвтэж байсан юм. Гэтэл *** 2 залуугийн хамт гаднаас ороод ирсэн. Тэр үед манай эхнэр Болорцэцэгт Энхмаа гэдэг эмэгтэй би хүмүүстэй явж байна, буудалд чинь ороод жоохон сууж байгаад наргиад гаръя гэж хэлсэн байсан юм. Энхмааг нөгөө 2 залуугийн хамтаар буудлын өрөөнд оруулсны дараа манай эхнэр надад тэр тухай хэлсэн юм. Ингээд өрөөнд оруулсны дараа буцаад унтах гээд хэвтсэн чинь ахиад үүдний хаалга нүдээд байхаар нь Болорцэцэг онгойлгосон чинь гаднаас цагдаа Бат-Амгалан ороод ирсэн. Би Энхмаа эгчийг дуудаагүй, гар утасны дугаарыг нь мэдэхгүй, Энхмаа өөрөө тэр 2 залууг дагуулж оруулж ирсэн” гэх мэдүүлэг / хэргийн 69-70 дугаар хуудас/,
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шүүх хурлын өдөр шүүхийн гадаа *** йн эхнэр, ээж 2 нь *** бид 2-оос худал мэдүүлэг өгчих, арыг нь бид нар даана, та хоёр ийм зүйлд орж үзээгүй болохоор мэдэхгүй байна, та нар худлаа хэлсэн ч яах ч үгүй, шүүхээс төлбөр гарах юм бол бид нар төлнө гэж хэлээд гуйгаад байсан юм. Тэгээд миний бие шүүх хурал дээр мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг худлаа гэж шүүхэд илтэд хуурамч мэдүүлэг өгсөн юм. Жадамбаагийн ар гэрээс ямар нэг дарамт шахалт байхгүй, адилхан ээж, эхнэртэй хүмүүс юм чинь худлаа хэлээд өгчих гээд гуйгаад байхаар нь шүүхэд худал мэдүүлэг өгсөн, ямар нэг шан харамж мөнгө төгрөг авсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 133 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....тэгээд тэр өрөөнд нөгөө 2 залуутай том савтай пиво ууж байсан чинь арай туранхай биетэй нь нөгөө талын орон дээр тасраад унахаар нь бүдүүн залуутай бэлгийн харьцаанд орох гээд хувцасаа тайлаад байж байсан чинь гаднаас цагдаа нар ороод ирэхээр нь буцаад хувцасаа өмссөн. Мишээл нэртэй дэлгүүрийн урд тэр 2 залуутай тааралдаад биеэ үнэлэх талаар тохиролцсон юм. Би өмнөх буудалд байсан ресепшин залуугаас бэлэн гоймон, ундаа зээлж аваад мөнгийг нь дараа өгье гээд зээл авсан юм. Тэгээд надад дугаараа өгчих, миний дугаар руу буцаагаад дохичих гэж хэлэхэд миний 9549-6352 дугаар руу өөрийнхөө дугаараар дохисон байсан юм. Би Жадамбаа, Болорцэцэг 2-ыг танихгүй, буудалд байх үед нь харж байсан. 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шилжих шөнө Жадамбаа гэх залуугийн эхнэр Болорцэцэг гэх эмэгтэй надруу утсаар ярьсан юм. Тухайн үед утсаар ярихдаа 4,000 төгрөгийн ундаа, бэлэн гоймон авсан өрөө өгөөч гэж ярьсан. Би Болорцэцэгийн охин Балжинням гэдэг охиныг танихгүй, тийм эмэгтэй хүүхэд байдаг гэдгийг мэдэхгүй, тухайн үед Болорцэцэг гэдэг эмэгтэй надруу утсаар ярьсан юм” гэх мэдүүлэг / хэргийн 44-45 дугаар хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... *** вокзал хавиар ус ундаа зардаг юм шиг байна лээ, хааяа манай буудлаас ус, ундаа аваад гардаг. Тэр эмэгтэйг зүс танина. Нөхөр, хүүхдийнхээ хамтаар амьдардаг гэдгийг нь сонсож байсан. ***г биеэ үнэлдэг гэдгийг нь мэдэхгүй. Тухайн үед манай буудал ажлаагүй байсан. Дотор талаасаа хаалгаа түгжээд буудлаа хүлээлгэж өгөх гээд байж байсан юм. Тэгтэл шөнө хаалга нүдээд байхаар нь манай нөхөр Жадамбаа хаалгаа онгойлгосон чинь хүүхэн байна уу гэж цаанаас нөгөө 2 залуу асууж байсан, хариуд нь манай нөхөр хүүхэн байхгүй, манай буудал ажиллахгүй байгаа гэж хэлж байсан. Би тэр үед үүдний ресепшингийн өрөөнд хэвтэж байсан, тэгээд нөхрийн хамтаар унтах гээд хэвтэж байсан чинь нэг хүн цонх тогшоод Болороо гээд дуудаад байхаар нь харсан чинь Энхмаа гэдэг хүүхэн байхаар нь ус, ундааны мөнгийг өгөх гэж байгаа юм байхдаа гэж бодоод хаалгаа тайлаад өгсөн чинь Энхмаа би 2 найзтайгаа явж байна, танай буудлын нэг өрөөнд чинь орж жоохон байж байгаад гаръя гээд гуйгаад байхаар нь нэг өрөөнд 2 залуугийн хамтаар оруулсан юм. Тэр 3 нилээн уучихсан байсан юм, үүнээс хойш 30 минутын дараа цагдаа Бат-Амгалан хаалга нүдээд байхаар нь түүнийг оруулсан юм. Тэр 2 залуу эхлээд орж ирчихээд буцаад гараад явсан. Энхмаа тэр 2 залуутай хаана тааралдсан гэдгийг нь мэдэхгүй, гаднаас ямар ч байсан цуг орж ирж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 51 дүгээр хуудас/,
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** дугаар миний нэр байдаг юм. Уг дугаарын би бариад нилээн удаж байна. 2014 оны 07 дугаар сараас хойш манай ээж барьж байгаа юм. Би Улаанбаатар хотруу явах ёстой байсан юм. Тэгээд ээж хэдэн хүнээс мөнгөний авлага байгаа гээд надад 2 билүү, 3 хүний дугаар өгсөн юм. Тэгээд тэр дугаарууд руу өдөр нь залгахаар огт утсаа авахгүй, харин тэр шөнө залгасан чинь нэг нь авахаар нь ээж таниас мөнгө аваарай гэж хэлсэн юм гэсэн чинь эгч нь дансруу чинь шилжүүлье, дансны дугаараа өгчих гэж хэлж байсан юм. Би тэгээд дансны дугаараа өгсөн юм. *** дугаар дээр ямар хүн байдаг гэдгийг би мэдэхгүй байна. Тэр өдрөөс өмнөх өдөр нь залгасан чинь гар утсаа авахгүй байгаад байсан. Заримдаа утсаа авчихаад мөнгийг нь өгөлгүй яахав дээ гэх зэргээр ярьж байсан. Нийтдээ дээд тал нь 5 удаа залгасан байх гэж бодож байна. Би 6.000-7.000 төгрөг авах ёстой байсан байх” гэх мэдүүлэг / хэргийн 52 дугаар хуудас/,
Гэрч ***йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....тэгтэл *** миний цалин буучихсан байгаа, би гэртээ орж мөнгө аваад ирье гээд гэртээ ороод гарч ирэхдээ буудалд хонох зорилготойгоор вокзал орсон юм. Ингээд 34 дүгээр байрны *** шир нэртэй буудал байсан байх шиг санагдаж байна, тэр буудал онгорхой байхаар нь дотогшоо орсон чинь буудал түрээслүүлж ажилуулж байгаа ах гээд нэг ах, эгч 2 байхаар нь 25,000 төгрөгөөр нэг буудлын өрөө аваад *** бид 2 орсон юм. Тухайн үед буудалд ороход шөнийн 00 цаг өнгөрөөд 01 цаг болох гэж байсан. *** бид 2 өмнө нь бааранд архи уусан байсан болохоор бага зэргийн согтолттой байсан, тэгээд буудлын өрөөнд орсны дараа би өрөөнөөс буцаж гарч ирээд үүдэнд зогсож байсан буудал ажилуулж байгаа ахаас биеэ үнэлдэг хүүхэн байна уу гэж асуусан чинь одоо тийм хүн байхгүй дээ, нэг хүн байгаа юу ч гэсэн яриад үзье гэж хэлээд буудлаас гарч гадаа нэг хүнтэй утсаар ярьсан юм. Тэр үед *** болон буудал ажилуулж байгаа ах бид 3 буудлын үүдэнд юм яриад зогсож байсан чинь удалгүй нэг эмэгтэй бид 2-ыг чиглээд ирж байхыг нөгөө ах харчихаад миний утсаар ярьсан хүүхэн тэр хүүхэн ирж байх шиг байна гэж хэлэхээр нь *** бид 2 нөгөө эмэгтэй хүн дээр очоод цаг нь хэдээр биеэ үнэлэх юм бэ гэж асуусан чинь 60,000 төгрөг гэж хэлэхээр нь заза гэж хэлээд тэр эмэгтэйг өрөө рүүгээ аваад орсон юм, биеэ үнэлэх гэж ирсэн эмэгтэйг өрөө рүү дагуулж орохдоо нөгөө ахаас пиво байна уу гэж асуусан чинь цаад өрөө рүүгээ орж 4 пиво гаргаж ирэхэд нь *** бид 2 түүнээс нэгийг нь авч өрөөндөө орж нөгөө эмэгтэй хүнтэй хувааж уучихаад *** тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсоны дараа би тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон юм. Намайг бэлгийн харьцаанд орж байхад *** миний хажууд байж байсан. Биеэ үнэлэхээр ирсэн эмэгтэйд *** өмнө нь мөнгийг нь өгчихсөн байсан юм. Яг хэдэн төгрөг өгсөн гэдгийг нь би хараагүй. *** өөрөө сайн мэдэж байгаа. Би тэр хүүхнийг биеэ үнэлдэг хүүхэн байна уу гэж ресепшин залуугаас асуусан чинь нэг хүн байгаа гэж хэлээд тэр *** гэдэг хүүхэнг дуудсан юм. Би тэр хүүхний гар утасны дугаарыг нь мэдэхгүй. Буудлын ресепшин хийж байсан эрэгтэй болон түүний эхнэр 2-ыг танихгүй, тухайн өдрөөс нэг сарын өмнө тэнд хонож байхад тэр эхнэр, нөхөр 2 байсан. Бид 2 тэр залуугаас биеэ үнэлэгч олоод өг гээд энээ тэрээ болж гуйж ятгасан асуудал байхгүй. Зүгээр л биеэ үнэлэгч байна уу гэхэд тэр залуу дуудсан. Тэр *** гэж хүүхэн буудлын гадаа тааралдаж буудал руу орсон гэдэг нь худлаа. Буудлын ресепшин залуу гар утасруу нь залгаж дуудсан юм” гэх мэдүүлэг / хэргийн 40-42, 125 дугаар хуудас/,
Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл / хэргийн 61-62 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хэргийн 73,138 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын, 4 дүгээр баг, 34 дүгээр байранд байрлах “***” зочид буудлыг ажилуулж байхдаа 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 06-ны шилжих шөнө 00-01 цагийн үед иргэн ***гар утсаар дуудан ирүүлж уг буудалд байсан иргэн ***, ***нартай уулзуулан биеэ үнэлэхэд зуучилсан,
Шүүгдэгч *** нь 201409000498 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс илтэд зөрүүтэй буюу зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Бямбадорж /хэргийн 40-42, 125 дугаар хуудас/, гэрч ***/хэргийн 51 дүгээр хуудас/, гэрч ***/хэргийн 52 дугаар хуудас/, гэрч Д.Энхмаа /хэргийн 44-45 дугаар хуудас/ нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно.
Иймд шүүгдэгч ***г бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч ***ийг 201409000498 тоот эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс илтэд зөрүүтэй, худал мэдүүлэг санаатай өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** г бусдыг биеэ үнэлэхэд
зуучилсан, шүүгдэгч Боржигон овогт Дарханбаатарын Пүрэвдоржийг шүүхэд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар шүүгдэгч
***г 1 жил 3 сар /нэг жил гурван сар/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар шүүгдэгч ***ийг 1 жил /нэг жил/ хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч
***д оногдуулсан 1 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч ***ид оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар
зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ***д оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах, ***ид оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоож, ялтан нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж. МӨНХТУЯА