Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0217

 

     


         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0224/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
        Шүүгдэгч ***   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** т холбогдох 201309000748 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ***  төрсөн, ***  настай***, бүрэн бус дунд боловсролтой, ***  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд:
-1992 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.б-д зааснаар 2 жил хорих,
-1996 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131-а, Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.б-д зааснаар 3 жил хорих,
-2004 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, 
-2005 онд  Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдэж, 1 жил 8 сар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч *** нь согтуугаар 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг ***  дүгээр орцны подвальд иргэн *** тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
\Shiitgeh togtool-Buyndelger-98.1.docx2.docx

-Шүүгдэгч ***  ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр найз *** тай архи ууж хоорондоо цалин мөнгөнөөсөө болж маргалдсан. Би эхнэр хүүхдээсээ салаад архи уудаг болсон. 80 настай ээжтэйгээ амьдардаг. Хохирогчийн ар гэрт 250000 төгрөг өгсөн. Талийгаач *** тай байшин барьж байхдаа танилцсан найзууд юм. Би архи дахин уухгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг, 

-***  ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би зах дээр байж байгаад “харья” гэсэн чинь “харихгүй” гээд яваад өгсөн юм. Тэгээд орой 22 цагийн үед над руу согтуу залгаад хөзөр тоглоод хэрэлдээд байгаа юм шиг байсан. Тэгээд шөнөдөө гэрт ирж хоноогүй. Тэгсэн маргааш орой нь 22 цагийн үед шал согтуу нүүр ам нь аймаар болчихсон орж ирсэн. Тэгэхээр нь би түргэн дуудаад түргэн ирж аваад явсан. “Шууд хэвтүүл, 250000 төгрөг тушааж ир” гэхээр нь “мөнгө алга” гэсэн чинь уруулд нь оёдол тавьж өгөөд явуулсан. Би тэр оройноо Болдоо руу нь залгаад “та нар найз нөхөд хүмүүс байж нэгнийгээ яагаад ингэж зодож байгаа юм бэ?” гэсэн чинь “наадах чинь өөрөөсөө болж Буяндэлгэрт зодуулсан шүү дээ” гэсэн.  Өнөөдөр өглөө *** р рүү манай хүүхэд залгаад “та ир” гэсэн чинь “одоо очлоо” гэсэн, тэгээд хэдэн цаг хүлээгээд ирээгүй. Би Буяндэлгэрийг танина, өнгөрсөн зун манайд байшин барьж өгсөн, манай нөхрийн найз байгаа юм.  Би Буяндэлгэртэй яриагүй манай хүүхэд ярьсан болохоор мэдэхгүй байна” гэх тайлбар /хэргийн 4 дэх тал/,

-Хохирогч *** ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2013 оны 11 дүгээр сарын 12-ны орой 21 цаг өнгөрч байсан байх, би халамцуухан *** ийн подвальд очсон. Тэгэхэд ***  нар байсан. Тэгээд намайг ороход зөрөөд ***  хоёр нь гараад явсан, тэгээд би унтчихсан байсан. Маргааш өглөө нь босоод ***   бид хоёр байж байсан, миний бие зодуулж цохиулсан зүйл байгаагүй ээ. Тэгээд ***   орж ирэхээр нь би 10000 төгрөг авч өгөөд архинд гаргасан. Тэгээд удалгүй ***  гэх хүмүүс орж ирсэн. Бид нар тэгээд нэг шил 0.75 граммын Хараа архи ууцгааж байсан. Би сайн санахгүй байгаа, нэг сэрэхэд ***  нүүр рүү 2-3 удаа цохиж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/, 

-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нарыг ажлаа тараад подвальд байж байхад Дэлгэрсайхан гаднаас согтуу орж ирсэн. Хүн хүн рүү агсраад байсан, тэгээд би зөрөөд гарсан, манай хэд үлдсэн. Тэрнээс хойш юу болсонг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 11 дэх тал/

-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Жаспер” зочид буудалд засал чимэглэл ***  нар хамт хийж дуусгаад цалин гэх хүн хүний 50000 төгрөг аваад 41 дүгээр байрны подвальд очиж багажаа тавихаар очоод тэндээ бид нар нэг 0.75 гр Хараа архи хувааж уугаад байж байхад гаднаас ***  согтуу орж ирсэн. Тэгээд ***  жоохон агсан тавих янзтай байхаар нь ***  бид нар гарч яваад ***, *** н хоёр үлдсэн юм. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 08 цаг 30 минутын үед ***  бид хоёр подвальд очиход ***   хоёр халамцуу байж байсан. ***  ах подвалын үүдэнд 10000 төгрөг барьчихсан зогсож байсан. Тэгээд бид нар дахиад нэг шил 0.75 хараа архи аваад подваль дотроо бид нар бүгдээрээ хувааж уугаад 14 цагийн үед *** бид гурав явахад *** хоёр унтаад үлдсэн. Өөр асуудал болоогүй. Бид нарыг байхад маргаж хэрэлдсэн зүйл байхгүй, харин ***  *** ныг өөрөө 20000 төгрөг халаасандаа хийчихээд өчигдөр намайг мөнгө хулгайлсан гэдэг байна  шүү дээ гээд яриад байж байсан. Тэгэхэд Д***  20000 төгрөг байсныхаа 10000 төгрөгөөр архи ав гээд өгсөн юм, бэртэж гэмтсэн зүйл байхгүй, ***  *** д хоол хийж байна гээд хоол хийгээд сууж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/

-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Жаспер” зочид буудалд засал чимэглэлийн ажил хийгээд Баригадын дарга ***  ажлын хөлсөө аваад 41 дүгээр байранд подволд багажаа хураахаар очсон. Тухайн үед ***  бид нар байж байгаад ажлын хөлс 50000 төгрөг гэж хүн бүр авсан. Тэгээд 0.75 шилтэй Хараа архи нэг шилийг аваад уугаад байж байхад ***  халамцуу орж ирээд архинаас хувааж ууцгаасан. ***  х жоохон агсрах янзтай байгаад байсан, тэгээд орой ч болсон, бид нар тарахаар болоход ***  хоёр “хоол хийе” гээд үлдсэн. Маргааш өглөө нь 11 цагийн үед намайг очиход ***  халзан Ганбаа гэх Дэлгэрсайхан ахыг таньдаг хүн байж байсан. Дэлгэрсайхан ах 20000 төгрөг гаргаж ирээд 10000 төгрөг өгөөд нэгийн архинд явуулсан. *** хоёрын хэнийг явуулсанг санахгүй байна. Архи авчираад уугаад эхлэхээр нь би ажил оройтлоо гэж хэлэхэд архи ууцгаасан юм чинь өнөөдөр амарцгаая гээд больсон. Тэгээд *** ахын эхнэр орж ирээд *** ахыг авч гарсан. Тэрний дараа бид нар хөзөр тоглож байгаад хоол болохоор би хоол идчээд Ганбаа ахын хамт гарах гэж байхад *** ах зөрөөд орж ирээд ***, *** ах, *** ах бид нар бүгдээрээ гарцгаасан. *** хоёр тасраад орондоо унтаж байсан. Хоёулаа нилээн согтуу байсан, бэртэж гэмтсэн зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/

-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай баригад ажлаа хийж дуусаад багжаа тавихаар 41 дүгээр байрны подволд очоод ажлын хөлс 50000 төгрөг хүн бүр авсан. Тэгээд *** бид нар нэг шил 0.75 хараа архи аваад уух гээд байж байхад Д***  гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд хамт нэг шил архиа ууж байхад *** хүн хүнрүү салаавч өгөөд элдэв авир гаргаад байсан бид нар тоохгүй архиа ууж дуусчаад тарахад Дэлгэрсайхан Буяндэлгэр хоёр үлдсэн. Маргааш өглөө нь ажилтай байсан болохоор би 9 цагийн үед подволд очиход ***  орон дээр унтаад ***  хоол хийх гээд байж байсан. “ гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/,

-“...Л*** ны биед 2 хавирганы зөрсөн хугарал, нүүр, их бие, хөлийн зөөлөн эдийн шарх, цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх шүүх эмнэлгийн шинжээчийн №1220 дугаартай дүгнэлт /хэргийн 17 дахь тал/ 

-Өвчний түүх /хэргийн 29-37 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

        Шүүхийн  хэлэлцүүлэгт  шинжлэн  судлагдсан бичгийн  баримтуудаар шүүгдэгч *** нь согтуугаар 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 41 дүгээр байрны 1 дүгээр орцны подволд иргэн *** тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.    
    Иймд шүүгдэгч *** ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
    
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч *** “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэсэн /хэргийн 42, 59 дэх тал/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч *** ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байсан, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэлтэй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 19 дэх тал/ боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
           Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

    Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй,эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь: 

    1.Шүүгдэгч *** ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч *** т 450 цаг /дөрвөн зуун тавин/  албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч *** ын энэ хэрэгт 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

    4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

    5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч *** ийн цагдан хоригдсон 57 хоногийн 1 хоногийг албадан ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн тооцож, /450:8=56.25 хоног/ шүүгдэгч *** нь ялаа эдэлж дууссан болохыг дурьдсугай. 

    6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсугай. 

    7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


    
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Я.ТУУЛ