Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0057

 

 

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Õýðãèéí инäåêñ: 171/2014/0237/Ý

 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тогтох

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай

Шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт***ын *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000244 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр  *** аймагт төрсөн, *** настай эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***,  хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сум *** дугаар баг *** ***  дүгээр гудамж ***а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. ***  овогт***ын *** /РД: ***/,

 

Шүүгдэгч ***нь хөгжлийн бэрхшээлтэй  иргэдэд олгодог зээл, мөн гадаадын тусламжын байгууллагаас олгодог зээлд хамруулна гэж хуурч мэхлэх аргаар 2013 оны 09 сард иргэн *** аас 2 000 000 төгрөг,   

-*** өдөр иргэн ***аас 500 000 төгрөг,

-*** өдөр иргэн ***ээс 1 320 000 төгрөг,

-***-*** сарын хооронд иргэн  ***аас 1 650 000 төгрөг,

-*** оны *** сард  иргэн ***аас 3 490 000 төгрөг,

-*** оны *** сард иргэн ***аас 2 984 000 төгрөг, халамжийн шугамаар мөнгө орж ирэхээр өгнө гэж  50 ширхэг 350 000 төгрөгний бэлгийг тус тус авч залилан мэхлэх гэмт хэргийг давтан үйлдсэн, бусдад 12 294 000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....2013 оны 11 сарын 17-ны өдөр ***аас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төсөлд хамрагдаж байна гэж 500 000 төгрөг авсан, энэ мөнгийг хүүхдүүддээ хоол хүнс, эм тариа авсан. Дараа нь *** эгчээс эхлээд 1 200 000 төгрөг авсан дараа нь *** гэдэг хүүхдийнх нь лангуун дээрээс нь очиж *** эгчээс 800 000 төгрөг авсан. Тэгээд дараа нь 2 удаа 2 000 000 сая төгрөг нийлээд 4 000 000 төгрөг авсан. 2013 оны 12 сарын 25-ны өдөр *** эгчээс 10.000 төгрөгний бэлэг 20 ширхэг, 5000 төгрөгний 30 ширхэг нийт 384 000 төгрөгний бэлэг авсан гэв. Би анх 2013 оны 11 сарын дундуур Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ажлын чиглэлээр Хонгор сумын Салхит багт яриа хийх гэж очсон. Тэгээд би өөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй учраас энэ төсөлд хамрагдах гэсэн юм гэж *** эгчид хэлсэн тэгээд надад 10 хоногийн дотор 1 000 000 төгрөг өгсөн. Дараа нь би дахиж өөрөө очиж уулзаад 150 000 төгрөг авсан ингээд нийтдээ *** эгчээс 1 150 000 төгрөг авсан гэв. ***аас би эхний ээлжинд Олон улсын хөрөнгө оруулалттай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олддог 50 хувийн эргэн төлөлттэй зээлэнд хамрагдуулж өгнө гэж эхний ээлжинд урьдчилгаа 10 хувийг нь байршуулчих гээд 2013 оны 12 сарын 14-нд 1 000 000 төгрөг авсан. Дараа нь нэмээд 800 000 төгрөгийг зээлээ 20.000.000 төгрөг болгох гээд байна гэж хэлээд авсан. Тэгээд удалгүй 500 000 төгрөг авсан” гэх мэдүүлэг,

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2013 оны 12 сарын 10-нд над руу залгаад эгч нь чиний талаар хадам аав ***оос мэдсэн чамд өөрийнхөө зүгээс тус болох гэсэн юм манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвөөс хөнгөлттэй зээл гаргадаг юм 50 хувь нь буцалтгүй 50 хувийг нь буцааж төлдөг 10 000 000 төгрөг авна гэвэл дансандаа 1 000 000 төгрөг, 30 000 000 төгрөг авна гэвэл 3 000 000 төгрөг байрлуулдаг энэ зээл маань 14 хоногийн дотор гардаг хүмүүс ч их хамрагддаг чи энэ зээлэнд хамрагдах бол эгч нь одоо 13 цагт хуралд орох гэж байна тэрнээс өмнө мөнгөө шилжүүл гэхээр нь өөрийнхөө *** маркийн машинаа барьцаанд тавьж 3 000 000 төгрөг аван ***ийн хүү гэх ***ын дансанд 2 960 000 төгрөг шилжүүлсэн баримт нь байгаа. Түүнээс хойш 14 хоногийн дараа 2014.12.24-нд үдээс өмнө утсаар яриад одоо бүтэх гэж байна үдээс хойш залга гэсэн. Тэгээд үдээс хойш залгахад оны сүүл гээд санхүүжилт хаах гээд байна дарга нар нь надаас юм хараад байх шиг байна хоолонд оруулна 500 000 төгрөг олоод явуул гэхээр ... ***гийн данс руу эхлээд 180 000 төгрөг дараа нь АТМ-с 350 000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш утсаар ярьж асуухаар удахгүй маргааш нөгөөдөр 7 хоногийн дараа гэсээр байгаад өдийг хүрсэн. Би ***гэдэг хүнд нийт 3,490,000 төгрөг өгсөн үүн дээр зээлсэн мөнгөний хүү 653 000 төгрөг нэмэгдэнэ. 2014 оны 1 сарын дундуур хүүний мөнгө гэж 400 000 төгрөг шилжүүлсэн үүнийг хасвал 3 743 000 төгрөг болж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/,

 

Хохирогч ***ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2013 оны 11 сарын 17-ны өдөр ***гэгч манай охин ***тай ирээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 50 хувийн хөнгөлттэй зээл миний ажиллаж байгаа сангаас гаргадаг юм би өөрийн *** гээд хүүхдийн нэр дээр 10 000 000 төгрөг авах гэсэн боловч дансанд байршуулах мөнгө нь дутаад байна 500 000 төгрөг байрлуулчих би таньд зээлээ бүтэхээр 5 000 000 төгрөг өгнө та 2 жилийн хугацаанд 2 500 000 төгрөгийг нь төлнө гэсэн үг гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн боловч таньд ашигтай гээд байхаар нь маргааш нь охин ***ын хамтаар Хонгор сумынхаа *** гэдэг хүнээс дэвтэр дээр нь гарын үсэг зурж 15 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай 500 000 төгрөг зээлж аваад орой нь өгөх гэсэн боловч оройтохоор нь болиод маргааш нь 20 цагийн үед ***манай гэрт ирэхээр нь охиноороо тоолуулан гарт нь өгсөн. Ингээд үүнээс хойш худлаа ярьж өнөө маргааш сарын дараа гэсээр байгаад өдийг хүрсэн. ***аас хүнээс зээлж авсан мөнгө 500 000 төгрөг зээлийн хүү нийт 869 200 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн  100 хуудас/,

 

 Хохирогч ***ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2013 оны 11 дүгээр сарын дундуур ***гэх эмэгтэй яриад би тантай уулзмаар байна гэж хэлээд манай дэлгүүр дээр ирээд тэгээд танд би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сангаас тусламжийн мөнгө орж ирдэг юм. Тэр мөнгө нь буцах гээд байна. Та ажил хийдэг юм чинь та аваач гэсэн. Тэгэхээр би надад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байхгүй юм чинь олдохгүй байлгүй гэж хэлсэн чинь зүгээр олдоно та өргөдлөө ингэж бич гэж зааж өгсөн ...тэгээд  тэр өдрөөс хойш 7 хоногийн дотор  нийтдээ 1 сая төгрөг өгсөн.  Дараа нь 2013 оны 12 сарын эхээр дахиад дэлгүүр дээр ирээд хүмүүс хоолонд оруулах мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 150 000 төгрөг авсан. Түүний дараа 2013 оны 12 сарын сүүлээр зах дээр надтай таараад 500 000 төгрөгийг нөгөө хүмүүст өгөх гэсэн юм гээд авсан. Нийт 1 650 000 төгрөг цувуулж авсан”  гэх мэдүүлэг  /хх-ийн  175 хуудас/,

 

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд жилд  эмчилгээний зардал гэж гаргаж өгдөг юм уу гэсэн чинь тиймээ өгдөг гэсэн. Гэтэл намайг өргөдөл бичээд өг гэхээр би хүүхдийнхээ тухай бичиж 400 000 төгрөгийг эмчилгээний зардалд олгож өгнө үү гэсэн утгатай зүйл бичээд тэр ***гэх эмэгтэйд өгөөд явуулсан. Тэр өдрөөс хойш 14 орчим хоногийн дараа утсаар яриад таний хүүхдэд эмчилгээний зардал гаргаж өгөх боломжтой юм байна. Солонгос руу эмчилгээнд явуулахад 10-15 сая төгрөгний буцалтгүй тусламж олгох боломжтой. Тэр мөнгөний 50 хувийг төлөөд үлдсэн 50 хувийг төлөхгүй гэсэн . Тэгээд намайг нэг дансанд 1 500 000 төгрөгийг байрлуулсан байх ёстой. Та намайг очиход тэр мөнгөө бэлдээд байж байгаарай гэж хэлээд утсаар ярьсаны маргааш нь би бэлэн 500 000 төгрөг өгөөд, маргааш нь 520 000 төгрөг шилжүүлсэн. 7-10 хоногийн дараа 300 000 төгрөгийг шилжүүлсэн. Нийтдээ 1 320 000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 179 хуудас/,

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....***гэгч эмэгтэй цэцэрлэгээ өргөжүүлэхэд чинь туслаж чамд ОУ-н хөнгөлттэй зээл олж өгье би өөрөө 2 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй юм. Энэ хүүхдийнхээ нэр дээр  зээл авч өгье. Уг зээл нь хүүгүй 10 жилийн хугацаатай төлөгдөхөөр 10 сая төгрөг зээлж өгнө сардаа 84 мянган төгрөгний төлөлттэй,  зээлийн урьдчилгаа 20 хувь буюу 2 сая төгрөгийг дансанд байршуул гэсний дагуу би түүний надад өгсөн хаан банкны дансанд 2 сая төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 219 хуудас/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2013 оны 11 сарын 10-ны өдөр ***гэгч эмэгтэй Хонгор суманд явж байгаад манай ээж ***тай таарч утасны дугаараа үлдээсэн байсан. 11дүгээр сарын 15-нд ***эгчтэй таарсан тэгээд хийж байгаа ажлынхаа талаар хэлээд өөрийн хүү *** гээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэр дээр 50 хувь нь эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл авах гэж байгаа тэгсэн дансанд байршуулах мөнгө хүрэхгүй байна гээд тэгээд 500 000 төгрөг байрлуулчихбал 5 000 000 төгрөг өгнө би 10 000 000 төгрөг зээлэх гэж байгаа гэж хэлсэн мөнгө олдохгүй ш дээ гэсэн чинь хүнээс зээлчих тэгээд зээлээ аваад өгчих ашигтай гээд байсан ингээд аав Загдчулууны хамт Хонгор сумын *** гэх эгчээс хүүтэй 500 000 төгрөг авч өгсөн. 2013 оны 12 сарын дундуур ***эгч рүү ярьж зээлийг нь юу болж байна гэж асуутал *** гэсэн дугаартай *** гэх хүнтэй яриад асуу гэхээр нь залгаж асуутал надаас илүү ***гэдэг хүн мэднэ гэж хэлээд тасалсан үүнээс хойш утас нь холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 101 хуудас/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2013 оны 11 сарын дундуур Зууннаст манай гэрт ирээд 500 000 төгрөг зээлээч гэхээр нь барьцаалах юм байна уу гэхэд иргэний үнэмлэх байна гэхээр нь өөр том хүн авчир гээд тэгээд аав ***ыг дагуулаад ирэхээр нь учрыг нь асуугаад тэгээд тэмдэглэл дээрээ гарын үсэг зуруулан 15 хувийн хүүтэй зээлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 102 хуудас/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2013 оны 10 сараас 12-р сарын эхэн хүртэл Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн холбоо төрийн бус байгууллагынх нь жолоочоор тохирч ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа тохирсон мөнгөө авч байсан. Тэгээд ийш тийш явахдаа би хүргэн ***ыг өрх толгойлсон өнчин хэцүүхэн амьдралтай гэж ярьж байсан үүнийг ашиглан манай хүргэнээс мөнгө авсан байгаа юм. Мөн надаар дамжуулан манай хүргэнд огт мөнгө өгч байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/,

 

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....***гэх хүнийг сайн мэдэхгүй 2011 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхтэй ярилцаж байж ***г холбооны даргаар нь сонгосон. Ингээд ажилаа хийж байгаад харвалт өгөөд нэг хэсэг ажилаа хийхгүй байж байгаад 2013 оны 10 сараас холбооны даргын ажлаа үргэлжлүүлсэн. 2013 оны 12 сард манай байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өгөөрэй гээд 30 ширхэг ууттай бэлэг өгсөн. Бэлгийг өгөхдөө Есүсийн сүмээс өгсөн хандивлагчийн бэлэг гэж хэлсэн бэлэгний мөнгө гэж өгөөгүй авсан бэлэгнүүдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тарааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 хуудас/,

 

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....***гэх хүнийг сайн мэдэхгүй манай аав *** хэсэг хугацаанд байгууллагад нь жолоочоор ажиллаж байсан. Тэгээд 2013 оны 12 сарын дундуур манай нөхөртэй ярьж амьдралыг чинь өөрчилнө бага хүүтэй 50 хувь нь буцалтгүй зээлд хамруулж өгнө гээд мөнгө авсан байгаа юм. Хамгийн гол нь аав, эхнэртээ битгий хэлээрэй бүтсэн хойно нь хэл гэсэн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,

 

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2013 оны 12 сарын 24-нд *** надад мөнгө хэрэг болоод байна мөнгө зээлээч гэхээр нь надад 350 000 төгрөг байна гэхэд зээлчих энэ данс руу явулчих гээд нэг хүний данс өгсөн. Энэ хүн лүү явуулж болох юм уу гэхэд зүгээр ээ би таньд дараа өөрөө өгнө гэж хэлсэн. Ингээд би мөнгөө өгсөн данс руу нь шилжүүлсэн. Ингээд *** надаас зээлсэн 350 000 төгрөгийг цагаан сараас өмнө хүүтэй нь 385 000 болгон бэлнээр нь авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,

 

Гэрч ***ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....сар өдрийг нь сайн санахгүй байна нэг өдөр Зэсэнжав над руу яриад 200 000 төгрөг байвал зээлээч хэрэг болоод байна гэсэн тэгэхээр нь охиноосоо авахгүй яасан юм бэ гэхэд айгаад байна гэж хэлсэн ингээд би ***д мөнгө зээлүүлэхээр болж над руу нэг хаан банкны данс явуулахаар нь мөнгийг нь утсаараа шилжүүлсэн. ... *** надаас зээлсэн 200,000 төгрөгөө өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....хэзээ гэдгийг нь би сайн санахгүй байна миний ***  гэсэн дансанд 2 900 000 орчим мөнгө орж ирээд манай ээж ***хүнээс мөнгө орж ирж байгаа юм хүнд өгнө гэж хэлсэн тэгээд би ээжтэй цуг явж байгаад тэр мөнгийг нь авч өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 59 хуудас/,

 

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....би сар өдрийг нь сайн санахгүй байна ойролцоогоор 2014 оны 2 сар байхаа *** над руу утсаар яриад бэлэн мөнгө байна уу 500 000 төгрөг хэрэг болоод байна зээлээч гэсэн тэр үед надад байсан болохоор би 1 сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ажил дээр ирээд бэлнээр ирээд авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....манай төрийн бус байгууллагаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр 2013 оноос хөдөлмөрийн хэлтэст хэрэгжиж байгаа иргэнд 5 000 000 төгрөг, аж ахуй нэгж байгууллагад 10 000 000 хүртэл 1 сарын 0,85 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай олгож байгаа энэ зээлийг авахад ямар нэгэн барьцаа мөнгө шаардагдахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 104 хуудас/

 

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....***гэгч нь манай эхнэрт хэлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд олон улсын байгууллагаас олгодог хөнгөлөлттэй зээлэнд хамруулж 10 жилийн хугацаатай хүүгүй сар бүр 84 000 төгрөгний төлөлттэй 10 000 000 төгрөгний зээл авч өгнө урьдчилгаа мөнгө 2 000 000 төгрөг дансанд байршуулах шаардлагатай байна гэж хэлээд мөнгө авсан байсан түүнээс хойш манай эхнэр ***гэж хүнрүү удаа дараа утсаар ярьж зээл бүтэж байгаа эсэх талаар асуухад удахгүй бүтнэ гэж хэлж байгаад сүүлдээ утас нь холбогдохоо больсон 1 сар орчмын дараа утас нь холбогдсон боловч тэр зээл бүтэхээ больсон авсан мөнгөө өгнө гэж хэлсэн гэвч тэр мөнгөө өгөлгүй өдий хүрсэн...”гэх мэдүүлэг  /хх-  219 хуудас/,болон

Хохирогч ***аас гаргаж өгсөн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-37 хуудас/,

Хохирогч ***аас гаргаж  өгсөн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38-40 хуудас/,

Яллагдагч ***гийн *** дугаартай дансны баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-43, 168-172 хуудас/,

Хохирогч ***наас гаргаж өгсөн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 164-165 хуудас/,

Хохирогч ***ээс гаргаж өгсөн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 166-167 хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 113 дугаар хуудас/,

Дархан сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 116 дугаар хуудас/зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч ***нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвөөс хөнгөлттэй зээл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эмчилгээний зардал гаргаж өгнө, халамжийн шугамаар мөнгө орж ирэхээр өгнө гэх зэргээр залилан мэхэлж, 2013 оны 9 дүгээр сард иргэн ***аас 2 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн ***аас 500 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сард ***ээс 1 320 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хоороонд иргэн ***аас 1 650 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сард иргэн ***аас 3 490 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сард иргэн ***аас 2 984 000 төгрөг, 350 000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг бэлгийг тус тус  авсан гэмт хэргийг давтан үйлдэж нийт 12 294 000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Хохирогч ***аас гаргаж өгсөн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-37 хуудас/,

Хохирогч ***аас гаргаж  өгсөн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38-40 хуудас/,

Яллагдагч ***гийн *** дугаартай дансны баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-43, 168-172 хуудас/

Хохирогч ***аас гаргаж өгсөн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 164-165 хуудас/,

Хохирогч ***ээс гаргаж өгсөн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 166-167 хуудас/,

Хохирогч ***ын мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/, хохирогч ***ын мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/, хохирогч ***ны мэдүүлэг /хх-ийн  100 хуудас/, хохирогч ***ны мэдүүлэг  /хх-ийн  175 хуудас/, хохирогч ***ийн мэдүүлэг /хх-ийн 179 хуудас/, хохирогч ***ын мэдүүлэг / хх-ийн 219 хуудас/, гэрч ***ын мэдүүлэг /хх-ийн 101 хуудас/, гэрч *** гийн мэдүүлэг /хх-ийн 102 хуудас/, гэрч ***ын мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/, гэрч ***гийн мэдүүлэг /хх-ийн 54 хуудас/, гэрч ***гийн мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/, гэрч ***гийн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/, гэрч ***ны мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/, гэрч ***ын мэдүүлэг /хх-ийн 59 хуудас/, гэрч ***ийн мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/, гэрч ***ийн мэдүүлэг /хх-ийн 104 хуудас/, гэрч ***ийн мэдүүлэг /хх-ийн  219 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *** нь 2013 оны 1, 9, 12 саруудад хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 6 хүний нийт 12 294 000 төгрөгийг бэлнээр  залилан мэхэлж авсан гэмт хэргийг давтан үйлдэж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч *** *** *** *** *** *** *** ***  нар нь  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг тус тус шүүхэд ирүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт нөхөн төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч *** ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй, урьдчилан 48 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт***ын ***г хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдэж, үлэмж хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар *** овогт***ын ***г эд хөрөнгийг хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан *** оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ýð¿¿ãèéí áàéöààí øèéòãýõ õóóëèéí  297 дугаар зүйлийн 297.1.3, 298  дугаар зүйлийн  298.1.2-ò çààñíààð ø¿¿ãäýã÷ ***нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт  ýä ìºðèéí áàðèìòààð èð¿¿ëñýí ç¿éëã¿é, ***нь урьдчилан 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсон болохыг òóñ òóñ äóðüäñóãàé.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор *** оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *** хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *** урьд бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                            Ò.ÝÍÕÆÀÐÃÀË