Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0218

 


         


                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                Хэргийн индекс:171/2014/0226/Э 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн, 
Хохирогч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт *** т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000683 дугаартай хэргийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***  бага боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй*** тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй 
Холбогдсон хэргийн талаар: *** нь 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Сансар хэсэгт байрлах “***” хүнсний дэлгүүрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн ***тай маргалдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/
      
                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхөр нүх ухаж байхад нь төмөр гарч тэр төмрөө тушаагаад 8000 төгрөг болсон. Манай охин усанд орох гээд явчихсан байсан болохоор хажуу айлынхаа хүүхдийг гуйж 5.000 төгрөг өгөөд Р***гийн дэргүүр рүү хэрчсэн гурил, төмс, сонгино аваад үлдсэн мөнгийг нь аваад ирээрэй гэж хэлээд явуулсан юм. *** хэн явуулсан юм бэ гэж асуухаар *** эгч явуулсан гэхэд нь намайг өртэй байгаа өрийг чинь авчихсан гэж хэлээрэй гээд тэр хүүхдийг явуулахаар нь би ороод хүүхэд хоосон байсан чи наад мөнгөө өгөөдөх гэхэд ***намайг гуйлгачин, худалч гэж янз бүрээр хэлж доромжилсон. Би ***д 17.000 төгрөгийн өртэй байсан юм. Нөхөр маань улирлын чанартай ажил хийдэг байсан болохоор цалинг нь буухаар өгье гэж хэлээд өмнө нь юм зээлчихсэн байсан юм. Тэгээд би Р.Октябрийнтуяагийн футболкноос нь зулгаахад хүзүү нь шалбарсан байсан. Би одоо үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг уучлаарай” гэв.

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд манай гудамжинд тоглож байсан ***  гэдэг хүүхэд манай дэлгүүрт хэрчсэн гурил авъя гээд орж ирсэн. Хэн явуулсан юм бэ чи саяхан энд тоглож байсан биздээ гэртээ хариад ирсэн юм уу гэхэд ***  эгч гадаа байна. Намайг ороод ир гэсэн гэхээр нь *** надаа өртэй энэ мөнгийг нь авлаа гээд өөрийнхөө мөнгөтэй ч нийлүүлээгүй тавьчихсан юм. Удалгүй хоолоо хийгээд зогсож байсан чинь ***  орж ирээд ....... чинь 5.000 төгрөг өгөөтөх, яахаараа чи надаас авах ёстой юм бэ, би чамд өртэй юм уу, дэлгүүрийг чинь дампууруулсан ч яадаг юм бэ гэсэн. Жоохон халамцуу явж байсан. Тэгэхээр нь чи согтуу байна гар гэхэд дэлгүүрийн хаалга цоожилоод дэлгүүрийг чинь дампууруулсан ч яадаг юм чи бид нар адилхан л амьдралтай биз дээ гээд над руу дайрахаар чи согтуу байна ш дээ гэхэд миний архи уусан уугаагүй чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Юм зээлэхдээ хүүхдүүд хоолгүй байна. Би нөхрийнхөө цалинг аваад өгье гэхээр нь би ч гэсэн гурван хүүхэдтэй байхдаа хүнээс гуйж л байсан. Тэгээд би өгсөн. Монетон бөгжөө тавъя гэхээр нь хүний юм алга болгочихно гэж бодоод хэрэггүй, удахгүй өгөөрэй гэж хэлсэн. 17,000 төгрөг гэж яриад байна. 18,000 төгрөг би биччихсэн байгаа. Манай дэлгүүрээс гарахгүй өвгөний хүүхэд гаргаа биздээ, Хонгорынхон чамайг мэднэ гэж орилоод байж байхад нь манай нөхөр орж ирээд юу болоод байгаан гээд бид хоёрыг салгасан. Миний футболк урагдчихсан байсан болохоор нөхрийгөө орж ирэхээр нь би футболкоо солиод гарч ирсэн чинь элдэвээр хэлээд байхаар нь үснээс нь дарчихсан юм. Тэгээд нөхөр нь орж ирээд яагаад эхнэр зодоод байгаан юу юм бэ ........ минь гээд ***  нь ***ийг аваад гарсан. Тэгээд би цагдаа руу залгахад цагдаа Дарханд ажилтай явж байна хоорондоо зохицчихооч гэсэн. Энэ хүн нөгөөдөр нь манай дэлгүүрт орж ирээд нөхөртэй чинь цуг ална шүү чамайг зодсон хэн байгаа юм бэ гэхээр нь би чамайг цагдаад өгнө гэж хэлсэн. Адилхан эмэгтэй хүн, адилхан зовж байсан. Уучлалт гуйсан бол өөр байх байсан. Уучлаарай гэж хэлэх сэтгэл байхгүй. Байцаагч дээр оччихсон байхад чи хужаагийн бараа зардаг биздээ гэхээр нь бид нар бүгдээрээ л хужаагийн бараа зарж байгаа. 5.000 төгрөг чинь надад болно. Би чамаас үлдэгдэл мөнгө авахгүй гэж хэлсэн. Одоо би гомдолтой байна. Эмчилгээнд нийт 100.000 төгрөг гарсан. Баримтаа бүрдүүлж нэхэмжлэх болно” гэв.

Шүүгдэгч ***ийн хэрэг бүртгэлтын  шатанд өгсөн: “....2014 оны 9 сарын 22-ны өдөр сэжигтнээр  байцаагдахад өгсөн .... хэсэг хугацааны дараа нөгөө хүүхэд хүрч ирээд *** эгч таныг үлдэгдэл мөнгөө өгөөрэй гээд таны өгч явуулсан мөнгийг өрөндөө авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж өнөөдөр манай хүүхдүүд хоосон идэх юмгүй байна миний мөнгийг өг гэтэл чадахгүй үлдэгдэл мөнгийг өг, аваад ир гуйлгачин минь гэж хэлээд лангууны араас гарч ирээд намайг түлхээд унагахаар нь босч ирээд 5 кг-ын гурил аваад шидсэн. Тэгтэл намайг заамдаад авахаар нь би футболкноос нь зулгаагаад байж байсан. Тэгээд ***ийн нөхөр нь гаднаас орж ирээд би 2-ыг салгасан. Тэгсэнээ цаашаа ороод  солиод гарч ирснээ  ... намайг дахиад үсдээд тэгээд ***ийн нөхөр бид 2-ыг салгаад байж байтал манай нөхөр орж ирээд намайг аваад гараад явсан. Миний үснээс зулгаагаад толгой өвдсөн. Би одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй миний биед учирсан гэмтэл, ил харагдах шарх сорви байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,

Хохирог*** ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 19 цаг 30 минутанд манай хүнсний дэлгүүрт Дөлгөөн гэх манай гудамжны хүүхэд 5,000 төгрөг барьчихсан 2 ширхэг жигнэсэн гурил авъя гэж орж ирсэн. Тэгээд чамайг хэн явуулсан юм бэ гэж асуухад ***й эгч явуулсан гэж хэлэхээр нь 5,000 төгрөгийг нь надад өртэй гээд авчихсан юм. Тэгтэл удалгүй Мөөгий орж ирээд чи яагаад миний мөнгийг авдаг юм бэ муу пизда минь Мөөгий согтуу байна дэлгүүрээс гар, дэлгүүр дотор хэрүүл хийхгүй гэж хэлсэн. Тэгтэл хаалга өшиглөж цоожлоод чиний дэлгүүр гэж юу юм бэ дампууруулсан ч яадаг юм, өвгөний хүүхэд гаргаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд гурил авч шидээд миний футболкийг зуураад намайг заамдаж миний нүүрийг маажиж цээж нь тус газар 2-3 удаа цохиод миний футболкийг урсан, тэгэхээр нь би гэртээ ороод футболкаа солиод ирээд чи дэлгүүрээс гар гэтэл дахиад намайг зуураад авсан. Тэгээд би цагдаа дууд гэж хүүхэддээ хэлтэл тэр цагдаа чинь юу юм бэ, дууд гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр гаднаас орж ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд энэ янхан чинь миний мөнгийг авчихаад өгөхгүй байна энэ янхан чинь өвгөний хүүхэд гаргасан биздээ гэж манай нөхөр лүү хэлсэн. Тэгээд намайг элдэвээр хэлээд байхаар нь би үснээс нь очоод зулгаасан. Тэгтэл Мөөгийгийн нөхөр нь чи муу авгайгийн үснээс байгаа юм, чи муу хэн юм бэ, чамайг алсан ч яадаг юм бэ гээд хэсэг маргалдаж байгаад ***г нөхөр нь аваад гарсан” гэх мэдүүлэг /хэргийн 7 дугаар хуудас/,

Гэрч ***ын хэрэг бүртгэлтын  шатанд өгсөн  “....2014 оны 09 дүгээр сарын 07-ны орой гэртээ байж байтал манай хашааны үүднээс хүүхэд ирээд танай эхнэр ***эгч 2 хоорондоо зодолдоод байна гэж хэлэхээр нь би ***гийн дэлгүүр лүү ороход манай эхнэрийг ***манай эхнэрийг төмсний лангууг нь налуулж дараад үстчихсэн, түүний нөхөр Чойдаш болохоор манай эхнэрийг биенээс нь тэвэрчихсэн байсан. Харин манай эхнэр *** *** гийн цамцнаас нь татчихсан байсан. Тэгээд ***ийг наад эхнэрээ ав гээд тэр 2-ыг салгуулаад ***аятайхан байгаарай гэж хэлээд эхнэрээ аваад дэлгүүрээс гараад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/,

Гэрч ***ийн хэрэг бүртгэлтын  шатанд өгсөн: “....2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би гадуур явж байтал нэг хүүхэд ирээд танай дэлгүүр дотор ***гч ирчихсэн танай эхнэртэй зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүртээ яваад очтол хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Тэгтэл *** тооны машин аваад манай эхнэр лүү шидсэн тэгээд хоорондоо зууралдсан. Тэгээд би салгах гээд байж байтал ***гийн нөхөр нь орж ирээд эхнэрээ аваад гарсан” гэх мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн дүгнэлт ¹1052 дугаар: ***гийн биед хүзүүний зурагдсан шарх, баруун зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хэргийн 13 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүгдэгч *** нь 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Сансар хэсэгт байрлах “***” хүнсний дэлгүүрээс хүнсний зүйл авахуулахаар ***д 5.000 төгрөг өгч явуулсныг дэлгүүийн худалдагч ***гийн өмнө зээлсэн барааны үнэнд тооцон авснаас болж *** худалдагч ***тай маргалдан хоорондоо муудалцан улмаар хохирогчийн өмсөж байсан хувцасны /футболкны/ энгэрээс нь татаж чангаах, бие биенийхээ үснээс зулгаах зэргээр ноцолдож түүний биед хүзүүний зурагдсан шарх, баруун зүүн бугалганы цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдэж судлагдсан дараах нотлох баримтуудаар Үүнд:
 -шүүгдэгч *** гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хүнсний зүйл авахуулахаар өгч явуулсан 5.000 төгрөгийг өмнөх өрөнд авснаас болж худалдагч ***тай маргалдан улмаар муудалцан үснээсээ зулгаалцсан, сийн футболкны энгэрээс нь татаж чангаасан нь үнэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн
 -шүүгдэгч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Лангууны араас гарч ирээд намайг түлхээд унагахаар нь босч ирээд 5 кг-ын гурил аваад шидсэн. Тэгтэл намайг заамдаад авахаар нь би футболкноос нь зулгаагаад байж байсан. Тэгээд *** гийн нөхөр нь гаднаас орж ирээд би 2-ыг салгасан,  ...намайг дахиад үсдээд тэгээд *** гийн нөхөр бид 2-ыг салгаад байж байтал манай нөхөр орж ирээд намайг аваад гараад явсан. Миний үснээс зулгаагаад толгой өвдсөн. Би одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй миний биед учирсан гэмтэл, ил харагдах шарх сорви байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,
 -хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...***ийг  уучлалт гуйх байх гэж харж байсан энэ хүн буруугаа хүлээж уучлалт гуйгаагүй тул одоо би  гомдолтой байна гэсэн мэдүүлэг, 
 -хохирогч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:“... ***  эгч явуулсан гэж хэлэхээр нь 5.000 төгрөгийг нь надад өртэй гээд авчихсан юм. Тэгтэл удалгүй ***  орж ирээд чи яагаад миний мөнгийг авдаг юм бэ муу ......минь гэж хэлсэн. *** согтуу байна дэлгүүрээс гар, дэлгүүр дотор хэрүүл хийхгүй гэж хэлсэн. Тэгтэл хаалга өшиглөж цоожлоод чиний дэлгүүр гэж юу юм бэ дампууруулсан ч яадаг юм, өвгөний хүүхэд гаргаа биз дээ гэж хэлсэн.Тэгээд гурил авч шидээд миний футболкийг зуураад, намайг заамдаж миний нүүрийг маажиж цээж нь тус газар 2-3 удаа цохиод миний футболкийг урсан, тэгэхээр нь би гэртээ ороод футболкоо солиод гарч ирээд чи дэлгүүрээс гар гэтэл дахиад намайг зуураад авсан. Тэгээд би цагдаа дууд гэж хүүхэддээ хэлтэл тэр цагдаа чинь юу юм бэ, дууд гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр гаднаас орж ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд энэ янхан чинь миний мөнгийг авчихаад өгөхгүй байна энэ янхан чинь өвгөний хүүхэд гаргасан биздээ гэж манай нөхөр лүү хэлсэн. Тэгээд намайг элдэвээр хэлээд байхаар нь би үснээс нь очоод зулгаасан ..... маргалдаж байгаад ***г нөхөр нь аваад гарсан” гэх мэдүүлэг /хэргийн 7 дугаар хуудас/,

           Гэрч Т*** ын хэрэг бүртгэлтын шатанд өгсөн  “....2014 оны 09 дүгээр сарын 07-ны орой гэртээ байж байтал манай хашааны үүднээс хүүхэд ирээд танай эхнэр *** гч 2 хоорондоо зодолдоод байна гэж хэлэхээр нь би *** гийн дэлгүүр лүү ороход манай эхнэрийг Октябрийнтуяа манай эхнэрийг төмсний лангууг нь налуулж дараад үстчихсэн, түүний нөхөр ***  болохоор манай эхнэрийг биенээс нь тэвэрчихсэн байсан. Харин манай эхнэр ***ийн цамцнаас нь татчихсан байсан. Тэгээд би ***йг наад эхнэрээ ав гээд тэр 2-ыг салгуулаад ***д аятайхан байгаарай гэж хэлээд эхнэрээ аваад дэлгүүрээс гараад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/,

Гэрч ***ийн хэрэг бүртгэлтын  шатанд өгсөн: “....2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би гадуур явж байтал нэг хүүхэд ирээд танай дэлгүүр дотор ***  эгч ирчихсэн танай эхнэртэй зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүртээ яваад очтол хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Тэгтэл ***  тооны машин аваад манай эхнэр лүү шидсэн тэгээд хоорондоо зууралдсан. Тэгээд би салгах гээд байж байтал ***гийн нөхөр нь орж ирээд эхнэрээ аваад гарсан” гэх мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн дүгнэлт ¹1052 дугаар: *** гийн биед хүзүүний зурагдсан шарх, баруун зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хэргийн 13 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 
 
Шүүгдэгч ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй  байна.  

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хохирогч *** шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой эрүүгийн хэргийг шүүгдэгч үйлдсэн боловч шүүх хуралдаанаас өмнө эвлэрээгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч шүүгдэгчтэй эвлэрэхгүй, гомдолтой гэсэн тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан торгуулийн ял /3 нас хүрээгүй хүүхэдтэй тул баривчлах ял оногдуулах боломжгүй/ оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  
  
 Хохирогч ***  эмчилгээний болон замын зардалд 100.000 төгрөгийн зардал гарсан гэж нэхэмжилж байгаа боловч нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул  шүүгдэгчээр төлүүлэх боломжгүй бөгөөд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
  
Шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.5, 55.1.9 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч *** хэрэг үйлдэгдэн гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, хохирогч харилцан зодолдсон, ***т холбогдох хэргийг нэг талыг барьж шалгасан, ***ийн өгсөн өргөдөлийг шалгаагүй тул хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаах саналтай гэсэн болно.

 Шүүгдэгч ***т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэг бүртгэлтийн ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явуулсан байх бөгөөд шүүгдэгч *** 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр сэжигтэнээр байцаалт өгөхдөө шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, миний биед учирсан гэмтэл, ил харагдах шарх сорви байхгүй гэж мэдүүлэн тухайн үедээ шүүх эмнэлэгт үзүүлээгүй байгааг, болсон хэргийн талаар өргөдөл өгсөн гэж байгаа боловч *** сэжигтэн, яллагдагчаар байцаалт өгөхдөө болон хэрэг бүртгэлтийн ажиллагаа дуусч хавтас хэрэгтэй танилцахдаа энэ талаар шалгуулах хүсэлт гаргаагүй зэргээс дүгнэлт хийхэд хэргийг дутуу шалгасан, нэг талыг барьж шалгасан Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд хэргийн талаар нотлолбол зохих асуудлуудыг нотолсон гэж шүүх дүгнэв.     

           Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    *** г бусдын бие махбодид хөнгөн 
гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
             2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ***т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 960.000 төгрөгөөр /есөн зуун жаран мянга/ торгох ял шийтгэсүгэй.
           
                 3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй болохыг дурдсугай.

                 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

                 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***  урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
                  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эүүгийн  давж заалдах шатны 9 дүгээр  шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                   8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***т урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  


        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.МӨНХТУЯА