| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0230/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0223 |
| Огноо | 2014-10-29 |
| Зүйл хэсэг | 150.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0230/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ***Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000544 дугаартай хэргийг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, *** , дээд боловсролтой*** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй
2.Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, ***дээд боловсролтой, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, аж ахуйн нэгж байгуулагын өмч хөрөнгийг итгэмжлэн хариуцаж ажиллаж байхдаа 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах гэрээний үндсэн дээр “***” ХК-ны бараа бүтээгдэхүүнийг борлуулсны орлогоос 4317005 төгрөгийг байгууллагад тушаалгүйгээр аж ахуйн нэгж байгуулагын өмч хөрөнгийг завшиж үрэгдүүлэн, байгууллагад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Би 2013 оны 10 дугаар сард “*** ” ХК”-тай 3 сарын хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Урд нь Сэлэнгэ аймагт 2 удаа очиж борлуулалт хийж байсан болохоор гайгүй байх гэж дотроо бодоод гэрээ хийсэн. Гэрээг хийхдээ ганцаараа очиж хийгээд 85506000 төгрөгийг бүтээгдэхүүн авсан. Гэтэл борлуулалт жаахан муу байсан болохоор линзингээр хүмүүст өгсөн. Энэ мөнгөнөөс нийт 32000000 төгрөгний борлуулалт хийж 53370000 төгрөгний бараа буцаж ирж, 1606950 төгрөгийн ашиг бид хоёрт оногдсон. Зөрүү 8500000 төгрөг дутсанаас би 2976350 төгрөгийг нь авсан. Өөрийн авсан мөнгийг цалингийн зээл төлөх, өрөндөө өгөх зэрэгт зарцуулсан. Үлдэгдэл мөнгө нь бусдаас авах бүтээгдэхүүний үнэ байсан. Хохиролоо төлсөн, гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Би 2013 оны 10 дугаар сард “***р”-ийн ерөнхий менежерээр ажиллаж байхдаа *** тай ярилцаад борлуулалтанд явахаар болсон юм. Бид 2 ярилцаж тохироод 100000000 төгрөгний гэрээ байгуулсан. Тэгээд 14 хоног Улаанбаатар хотод очиж 6-7 байгууллагад үзэсгэлэн худалдаа гаргасан. 107 дугаар цэцэрлэг дээр нийт 85506000 төгрөгний бараанаас 53370000 төгрөгний барааны үлдэгдэлтэй байсан. Хүмүүст зээлүүлсэн мөнгөө авч чадна гэсний үндсэн дээр зээлээр өгсөн юм. Би хувьдаа 1900000 төгрөг завшсан, үлдэгдэл 3688000 төгрөгийг хүмүүсээс авөх мөнгө байсан. Одоо хохирол бүрэн төлсөн, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч-Иргэний нэхэмжлэгч ***мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Манай компаниас ***, *** нар нь нийт 85509000 төгрөгний бараа бүтээгдэхүүн зарах гэрээ хийсэн. Үүнээс 53370000 төгрөгний бараа зарагдаагүй буцаж ирсэн. Нийт 32139000 төгрөгний бараа зарсан байгаа бөгөөд 2013 оны 12 дугаар сарын байдлаар тооцоо хийхэд 11818150 төгрөгийг тушааж, үлдэгдэл мөнгийг нь төлөөгүй байсан. Одоо бол хохирол төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
-Эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол /хэргийн 2 дахь тал/,
-Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэл, “***” ХК-ны агуулахаас авсан бүтээгдэхүүний тайлан /хэргийн 9-15 дахь тал/,
-Зарлагын болон орлогын падаан /хэргийн 16-27 дахь тал/,
-Хамтран ажиллах гэрээ /хэргийн 29-30 дахь тал/,
-Тооцооны үлдэгдэлийн баталгаа /хэргийн 31 дэх тал/,
-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 32-38, 130-134 дэх тал/,
-Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцогдсон 14 хуудас санхүүгийн баримтууд /хэргийн 47-62 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 63 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2013 оны 12 дугаар сард *** нар Дархан нэхийгийн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулж байсан юм. Тэр үед би ***хоёроос 140000 төгрөгийн үнэтэй эрэгтэй хүүхдийн нэхий дээл худалдаж аваад цалин дээрээсээ 20000, 30000 төгрөгөөр бага багаар төлөөд 2014 оны 8 дугаар сарын эхээр төлж дуусгасан.
...Би ***т төлбөрөө төлөхдөө цалин буух үеэр боломжтой үедээ бэлнээр нь өгдөг байсан, хэдэн сард хэдэн төгрөг өгсөнөө тодорхой санахгүй байна бага багаар цувуулж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 72 дахь тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 12 дугаар сард ***нар компаны бараа бүтээгдэхүүний борлуулалтанд гарах гэж байхад тэр хоёрын бараанаас 400000 төгрөгийн нэхий дээл зээлээр авсан. Тухайн үедээ бэлэн 200000 төгрөг төлөөд үлдэгдэл 200000 төгрөгийг өгөлгүй нилээн удаж байгаад 2014 оны 8 дугаар сард Хүүбаярт өгсөн.“ гэх мэдүүлэг /хэргийн 73 дахь тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2013 оны 10 сарын сүүлээр *** нар “***” компаны бараа бүтээгдэхүүнийг манай сургууль дээр авчирж зарж борлуулсан бүтээгдэхүүнийн зарим үнийг бэлнээр, үлдсэнийг 11, 12 сард хувааж төлөхөөр зээлээр зарж борлуулсан. Үлдэгдэл төлбөрийг бүтээгдэхүүнийн худалдан авагчдаас /сургуулийн багш оюутнуудаас/ бэлнээр авч хаан банкны *** дансанд 2013 оны 11 дүгээр сарын 20-нд 2200000, 2013 оны 12 дугаар сарын 20-нд 2215000 төгрөгийг өөрийн нэрээр шилжүүлж тооцоо дууссан.
...93770 төгрөгийн тооцооны үлдэгдэл байхгүй.“ гэх мэдүүлэг /хэргийн 74-75 дахь тал/,
-Гэрч Д***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…манай байгууллагын *** нэхий гутал, ***о урт түрүүтэй нэхий гутал, би нэхий дээл худалдаж авсан. Уг барааг худалдан авахдаа зээлээр авсан.
...бид гурав төлбөрөө хугацаанд нь төлчихсөн, одоо ямар нэгэн тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 76-77 дахь тал/,
-Гэрч Б. *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би 420000 төгрөгийн үнэтэй эрэгтэй нэхий, ***о 500000 төгрөгийн үнэтэй нэхий, ***о 500000 төгрөгийн нэхий, Н*** 400000 орчим төгрөгийн үнэтэй эрэгтэй нэхий худалдан авсан.
...бид нар бүх төлбөрийг төлсөн, тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 78-79 дэх тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***болон миний бие худалдан авалт хийсэн. Эд зүйлийг худалдан авахдаа бэлнээр болон зээлээр авсан. Миний тухайд 790000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, энэ мөнгөө 2013 оны 10 сарын 31-нд 395000 төгрөг, 2013 оны 11 сарын 29-нд 395000 төгрөгийг ***гийн *** дансанд бэлнээр шилжүүлж тооцоогүй болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 80 дахь тал/,
-Гэрч *** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би нөхөртөө гутал, 2 охиндоо нэхий гутал, 10 орчим бээлий, мөн бойтог гэх мэт нийт 700000 орчим төгрөгийн бараа зээлээр авсан.
...300000 орчим төгрөг дутуу байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 81 дэх тал/,
-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би тэднээс эмэгтэй хүний нэхий 650000 орчим төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед сар бүр ягтэдэн төгрөгийг хийе гэж тохиролцоогүй. Анх 150000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг 6 сарын хугацаатай тодорхой хэмжээгээр төлөлт хийе гэж тохиролцож авсан.
...одоо 500000 төгрөг дутуу байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 82 дахь тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…27 дугаар сургууль дээр “***” компаниас үзэсгэлэн худалдаа зарлаж байна бараа бүтээгдэхүүн зарж байна гэж хүнээс сонсож очоод тэнд *** гэх хүнтэй 3 сарын хугацаатай нэхий дээл, 2 гутал нийт 730000 төгрөгийн бараа авах гэрээ хийсэн. Одоо 330,000 төгрөгийн үлдэгдэл байгаа.” Хаан банкинд дансаар 8 дугаар сард 100000 төгрөг шилжүүлсэн санагдаж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 83 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2013 оны 11 дүгээр сарын орчим манай Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байранд “Дархан нэхий” компаниас явж байна. Зээлээр бараа өгч болно гэсэн эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирсэн. Тэдгээр хүмүүс манай байгууллага дээр 2 өдөр өөсрдийн үйлдвэрийн бараагаа дараа төлж болох бололцоотойгоор манай санхүүтэй тохирч зарах болсон. Би тэндээс нь өөртөө нэг нэхий дээл, охиндоо нэг нэхий дээл, ач охиндоо жижиг дээл гутал авсан. Тухайн үед манай тооцооны нярав хүмүүсийн цалингаас 2 удаа аваад бөөгнүүлж өгдөг байгаад болиод бид нар хувиараа төлөх болсон. Байхгүй, бүх өрөө төлчихсөн. 2014 оны 9 дүгээр сарын 10-ны үед 150000 төгрөгийн Сарантуяагийн өөрийнх нь хэлснээр “***”-гийн данс руу хий гээд хийсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 84 дэх тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…***ыг танихгүй, ***г танина. Тэгэхдээ зүгээр зүс мэднэ. Энэ 2 хүн 2013 оны 11 дүгээр сарын үед Улаанбаатар хотын 107 дугаар цэцэрлэг дээр ирчихсэн “***” компаний нэхий дээл, бусад нэхийгээр хийсэн бүтээгдэхүүнийг лизинг буюу дараа төлөлттэйгээр боломжийн бололцоотой наймаалцсан юм. Тухайн үед би 2 ширхэг эмэгтэй хүний нэхий дээлийг 700000 төгрөгөөр худалдаж авсан. Бараагаа авсны дараа 2-3 хоногийн дотор 100000 төгрөг ***ийн данс руу хийж байсан. Одоо 600000 төгрөг төлөх дутуу байгаа.“ гэх мэдүүлэг /хэргийн 85 дахь тал/,
-“*** ” ХХК-ны захирлын 2012 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 3 дугаартай тушаал /хэргийн 106 дахь тал/,
-“*** ” ХХК-ны захирлын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тушаал /хэргийн 113 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 110, 115 дахь тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 140 дэх тал/,
-“*** ” ХК-ны 2014 оны 10 дугаар сарын 9-ны өдрийн 1/388 дугаартай албан бичиг, мөн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ХХА-17 дугаартай албан бичиг/ хэргийн 145, 177 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч *** нь Дархан Их дэлгүүрт ашиглалтын инженерээр, шүүгдэгч *** нь Дархан Их дэлгүүрийн менежерээр тус тус ажиллаж байсан /хэргийн 106, 113 дахь тал/ бөгөөд энэ хугацаандаа 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 3 сарын хугацаатай “***” ХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, “*** ”ХК-ны үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг борлуулж, борлуулалтын орлогыг өдөр бүр компаны ХААН банкны данс руу тушааж байхаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 29-30 дахь тал/
Шүүгдэгч нар нь борлуулсан бүтээгдэхүүний үнийг хамтран ажиллах гэрээний дагуу өдөр бүр банкинд тушаалгүй, тухайн бүтээгдэхүүний үнээс 4317005 төгрөгийг завшиж, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ***, *** нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь “***” ХК-ны 2014 оны 10 дугаар сарын 9-ны өдрийн 1/388 дугаартай албан бичиг, мөн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ХХА-17 дугаартай албан бичгээр/ хэргийн 145, 177 дахь тал/ тус тус нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байх тул шүүгдэгч ***гийн эзэмшлийн Samsung маркийн телевизор битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2061 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч ***, *** нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй /хэргийн 110, 115 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн 49-62 дахь талд авагдсан 14 хуудас тайланг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ***, *** нар нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1.Шүүгдэгч *** нарыг бүлэглэн, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар шүүгдэгч т ***нарт тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр тус бүр 2 жил /хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар *** т оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, *** 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч *** ийн эзэмшлийн Samsung маркийн телевизор битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2061 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн 49-62 дахь талд авагдсан 14 хуудас тайланг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар *** нарт оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** нарт мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ