Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Д.Баасан,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Б.Гантулга,

Шүүгдэгч Б.Болдбаатар, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг, Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626012489 дугаартай хавтаст хэргийн шүүгдэгч

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгал аймаг Цэцэрлэг суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, компьютер үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, “Хийморьлог эрч хүч” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 6, ээж, эгч, ах, 2 дүүгийн хамт Хөвсгөл аймаг Цэцэрлэг сумын 5-р багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн РС97052111 дугаарын регистртэй, Бүргэд овогт Баасамбын Болдбаатарт холбогдох хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Болдбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр , Алтан овооны 40 дүгээр гудамжинд 11 настай эмэгтэй насанд хүрээгүй иргэн Б.Жаргалсүрэнг хичээлээ тараад гэртээ харихаар явж  байх замд нь араас дагаж түүнийг хүч хэрэглэхээр заналхийлэн, бие хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, маш их гэмшиж байна, оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Жаргалсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг 20 минутанд хичээл тараад... Номинжингийн хамт шар өнгийн автобусанд суусан...Алтан-Овоо гэсэн нэртэй дэлгүүр болон халуун ус ажиллуулдаг дэлгүүрийн урдуур гараад уул руугаа гэр лүүгээ салаад явж байтал миний араас хүн дагаад байгаа юм шиг санагдахаар нь эргээд хартал дээгүүрээ цагаан өнгийн малгайгүй энгэр дээрээ 2 эгнээ гадаад бичигтэй цамцтай, доогуураа бараан өнгийн өмдтэй байсан өмд гутлыг нь сайн хараагүй, цэргийн ногоон алаг өнгийн богино саравчтай малгайтай эрэгтэй хүн явж байхаар нь хурдан алхаад явтал араас ирээд миний 2 гарыг хамж тэврээд нэг гараараа миний амыг таглаад манай гэрийн хажуухан талд байдаг эзэнгүй хашааны буланд өвсөн дээр хэвтүүлээд миний тирког өвдөгний дээд тал хүртэл тайлаад миний дээр гарч хэвтсэн, нээх удалгүй боссон, босохдоо аав ээж хоёртоо хэлвэл ална шүү, надад хутга байгаа шүү гэж хэлээд ногоон амбаартай айл чиглээд сайжруулсан зам руу гүйгээд явсан, тэгээд би гэртээ ороод ээж Саранчимэгт хэлсэн. Намайг цохиж зодоогүй, дуугарвал ална шүү, надад хутга байгаа шүү гэж айлгаж байсан...гэжээ. /хх-30-31/,

 

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Саранчимэг мөрдөн байцаалтантанд өгсөн мэдүүлэгтээ:

 …Манай охин Б.Жаргалсүрэн нь Сонгинхайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн 6г ангид сурдаг...орой хичээлээсээ тараад гэртээ орж ирэхдээ аахилан сандарсан, үс нь өвс болчихсон орж ирсэн, тэгээд надад “Ээжээ намайг нэг ах авч явах гээд байна” гэж хэлсэн ба энэ үед би охиноосоо яасан, юу болсон талаар асуусан чинь тэр ах намайг араас ирээд барьж аваад газар унагаагаад миний өмдийг шувтлаад дээр гарч хэвтээд босохдоо аав ээждээ хэлэх юм бол ална шүү гэж надад хэлсэн юм. Тэгээд би тэгэж хэлэнгүүт аав руу нь залгаад энэ асуудлын талаар хэлсэн ба цагдаа дуудсан юм...гэжээ. /хх-34/,

 

 Гэрч Б.Отгонжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...Тэр өдөр, би цагаа сайн хараагүй, Болдбаатар манай гэрт байсан ба би дэлгүүр лүү давс, майонез аваад ир гээд явуулсан, дэлгүүр яваад ирсэн, тэгээд гэртээ байж байсан чинь цагдаа нар гэрт орж ирээд манай дүүг аваад явсан юм... гэжээ. /хх-36/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн № 14706 тоот акт. Дүгнэлт:

1.2.3.Жаргалсүрэнгийн охин хальс бүтэн гэмтэлгүй байна.

4.5.Жаргалсүрэнгийн үтрээ, гуя, цавинаас авсан арчдас, наалдцанд үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн байна.

6.Жаргалсүрэн нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

7.8.9.10.Жаргалсүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хх-52/,

 

Шүүх эмнэлгийн ДНХ-ийн № 10076 тоот акт. Дүгнэлт:

  1. ¹9280 /шүүх эмнэлгийн дугаар 14706/ дугаартай Жаргалсүрэн гэж хаягласан үтрээний арчдас дээр эрэгтэй хүний эр бэлгийн эс болон эмэгтэй хүний хучуур эсийн ДНХ-ийн тогтоц илэрсэн.
  2.  Эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг тогтоов.
  3. ¹9280 /шүүх эмнэлгийн дугаар 14706/ дугаартай Жаргалсүрэн гэж хаягласан үтрээний арчдас дээр илэрсэн эр бэлгийн эс нь ¹9278 /шүүх эмнэлгийн дугаар 14708/ дугаартай Болдбаатар гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
  4. ¹9274 дүгнэлтэнд тусгагдсан хөх өнгийн дотоож дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц, ¹9273 дүгнэлтэд тусгагдсан ягаан эмжээртэй цагаан өнгийн дотоож дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь ¹9278 / шүүх эмнэлгийн дугаар 14708/ дугаартай Болдбаатар гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
  5. ¹9280  /шүүх эмнэлгийн дугаар 14706/ дугаартай Жаргалсүрэн гэж хаягласан үтрээний арчдас дээр илэрсэн эмэгтэй хүний хучуур эсийн ДНХ-ийн тогтоцыг тогтоов гэжээ. /хх-40-42/,

 

Шүүх сэтгэц гэм судлалын 1112 дугаар дүгнэлтэд:

 

1. Б.Болдбаатар нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Болдбаатар нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Болдбаатар нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Б.Болдбаатар нь үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна.

5. Б.Болдбаатар нь хэрэг хариуцах чадвартай  байна.

6.Б.Болдбаатарт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. /хх-47-48/,

 

           Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹ 14708 тоот акт, Дүгнэлт:

 

  1. Болдбаатарын цус 3-р бүлгийн харъяалалтай байна.
  2. Бэлгийн замын халдварт өвчингүй байна.
  3. Болдбаатар нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна.
  4. Болдбаатарын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ.  / хх-55/,

 

Шүүхийн эмнэлгийн биологийн шинжилгээ ¹9280 тоот акт, Дүгнэлт:

 

  1. Жаргалсүрэн гэсэн үтрээний арчдас, наалданд эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. ДНХ-ийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэжээ. /хх-54/,

 

      Шүүх эмнэлгийн ДНХ-ийн шинжээчийн хийсэн ¹9273 тоот акт, Дүгнэлт:

 

  1. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх ягаан эмжээртэй цагаан өнгийн дотоож дээр эр бэлгийн эс илэрсэн.
  2. Хар өнгийн өмд, ногоон өнгийн трико дээр эр бэлгийн эс илрээгүй.
  3. Ягаан эмжээртэй цагаан өнгийн дотоож дээр эрэгтэй хүний эр бэлгийн болон эмэгтэй хүний хучуур эсийн ДНХ-ийн тогтоц илэрсэн.
  4. Эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг тогтоов.
  5. Ягаан эмжээртэй цагаан өнгийн дотоож дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь ¹9274 тоот дүгнэлтэд тусгагдсан хөх өнгийн дотоож дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
  6. Ягаан эмжээртэй цагаан өнгийн дотоож дээр илэрсэн эмэгтэй хүний хучуур эсийн ДНХ-ийн тогтоцыг гэсэн локусын аллелиар тогтоов гэжээ. /хх-62-64/,

 

       Шүүгдэгч Б.Болдбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

     2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр...манай эгч Отгонжаргал 19 цагийн орчим давс майонез аваад ир гээд дэлгүүр лүү явуулсан...дэлгүүр орж майонез давсаа аваад дэлгүүрээс гараад явсан ба гэв гэнэт тэр охины араас явмаар санагдаад дагаад явсан, араас нь дагаж явсаар гадна талдаа гэрэлтэй айлын урдуур гараад цаана нь хоёр талдаа онгорхой эзэнгүй хашаа байхаар нь тэр хашааг гараад зүүн тийшээ эргээд нэг буланд очоод нөгөө охины урд гараад хувцаснаас нь  барьж аваад дээрээс нь биеэрээ дарж унагаагаад, гараараа амыг нь дарж байгаад “дуу гаргавал ална шүү, надад хутга байгаа шүү” гэж хэлээд тэр охины өмсч явсан өмдийг нь тайлаад, өөрийнхөө өмдийг мөн тайлаад, дээр нь гарч хоёр гуяны завсар бэлэг эрхтэнээ хийгээд хэд хөдлөөд дур тавьсан юм...Би тухайн үед бэлгийн дур хүслээ хангах зорилгоор дагаж явсан, дээрх үйлдлийг хийсэн байгаа...гэжээ. /хх-81-82/,

 

Шүүгдэгч Б.Болдбаатар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-84/, хохирогч Б.Жаргалсүрэнгийн нас тоолсон тэмдэглэл /хх-17/, 2004 оны 12 дугаар сарын 14-ны өдөр төрсөн гэх төрсний гэрчилгээний хуулбар /хх-19/ болон бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Болдбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр , Алтан овооны 40 дүгээр гудамжинд бага насны буюу 11 настай эмэгтэй Б.Жаргалсүрэнг хичээлээ тараад гэртээ харихаар явж  байх замд нь араас дагаж түүнийг хүч хэрэглэхээр заналхийлэн, бие хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүчиндсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн насанд хүрээгүй хохирогч Б.Жаргалсүрэнгийн “…явж байтал миний араас хүн дагаад байгаа юм шиг санагдахаар нь эргээд хартал...эрэгтэй хүн явж байхаар нь хурдан алхаад явтал араас ирээд миний 2 гарыг хамж тэврээд нэг гараараа миний амыг таглаад манай гэрийн хажуухан талд байдаг эзэнгүй хашааны буланд өвсөн дээр хэвтүүлээд миний тирког өвдөгний дээд тал хүртэл тайлаад миний дээр гарч хэвтсэн, нээх удалгүй боссон, босохдоо аав ээж хоёртоо хэлвэл ална шүү, надад хутга байгаа шүү гэж хэлээд ногоон амбаартай айл чиглээд сайжруулсан зам руу гүйгээд явсан...” гэх /хх-30-31/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Саранчимэгийн ”…манай охин Жаргалсүрэн...орой хичээлээсээ тараад гэртээ орж ирэхдээ аахилан сандарсан, үс нь өвс болчихсон орж ирсэн...би охиноосоо яасан, юу болсон талаар асуусан чинь тэр ах намайг араас ирээд барьж аваад газар унагаагаад, миний өмдийг шувтлаад дээр гарч хэвтээд, босохдоо аав ээждээ хэлэх юм бол ална шүү гэж надад хэлсэн юм...” гэх /хх-34/, гэрч Б.Отгонжаргалын ”…Болдбаатар манай гэрт байсан ба би дэлгүүр лүү давс майонез аваад ир гээд явуулсан, дэлгүүр яваад ирсэн, тэгээд гэртээ байж байсан чинь цагдаа нар гэрт орж ирээд манай дүүг аваад явсан юм...” гэх /хх-36/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-3-12/, хохирогч Батбилэгийн Жаргалсүрэнгийн нас тоолсон баримт /хх-17/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото зурган үзүүлэлт /хх-20-22/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23-27/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10076, 6407, 14706, 9279, 9280,14708, 9278, 9274, 9273 тоот актууд, шүүх сэтгэц гэм судлалын 1112 тоот дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

         Иймд шүүгдэгч Б.Болдбаатарыг бага насны буюу 11 настай хохирогч Б.Жаргалсүрэнг хүч хэрэглэхээр заналхийлэн, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч Б.Болдбаатарт сонсгосон зүйл анги тохироогүй, хохирогчид өвдөлт мэдрэгдээгүй, түүний бэлэг эрхтэнд гэмтэл учраагүй,  Б.Болдбаатар нь  охины гуяны завсар дур тавьсаныг хүчиндсэн гэж үзэхгүй, харин ёс бусаар хурьцал үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 зүйлийн 125.2 дахь хэсгээр зүйлчлэн ял шийтгэл оногдуулах талаар онолын тайлбар гаргасныг шүүх хууль зүйн үндэслэл бүхий тайлбар гэж үзээгүй болно.

 

         Охин хальс гэмтээгүй байх нь хурьцал үйлдээгүй гэснийг  нотлох шинж биш, бэлэг эрхтэний бүтэц зүйн байдлаас хамаарч хурьцал үйлдэгдсэн ч гэсэн охин хальс гэмтэхгүй байж болох ба үтрээнд эр бэлгийн эс байгаа эсэхийг илрүүлэн шинжилгээ хийх нь хүчингийн гэмт хэрэгт хурьцал үйлдэгдсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой

бөгөөд шүүх эмнэлгийн ДНХ-ийн № 10076 тоот актын дүгнэлтээр хохирогч Б.Жаргалсүрэнгийн үтрээний арчдас дээр эрэгтэй хүний эр бэлгийн эс илэрсэн нь шүүгдэгч Б.Болдбаатарын хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон болох нь тогтоогдсон, хохирогч Б.Жаргалсүрэнгийн үтрээнээс шүүгдэгч Б.Болдбаатарын эр бэлгийн эс илэрсэн нь хохирогч, шүүгдэгч хоёрын бэлэг эрхтэн нийлсэн байдлыг нотолж байна.

 

Хохирогч Б.Жаргалсүрэн хэн нэгний дарамт шахалтанд орж мэдүүлэг өгсөн гэх байдал тогтоогдоогүй, анхнаасаа л мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлэг өгсөн, шүүгдэгчийн үйлдлийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгч Б.Болдбаатарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчилсэн зүйл анги тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Болдбаатар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 54 хоног цагдан хоригдсоныг дурдаж, энэ хэрэгт ирүүлсэн эд мөрийн баримт байхгүй байна болно.

 

Хохирогч Б.Жаргалсүрэн болон түүний хууль ёсны төлөөлөгч Х.Саранчимэг нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлснийг дурдав.

 

  Шүүгдэгч Б.Болдбаатар үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой байна гэж үзлээ.