| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2014/0237/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/0224 |
| Огноо | 2014-11-12 |
| Зүйл хэсэг | 216.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0237/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** овогт ***ын ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ***ын ***, /РД: ***/, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д үйлчлэгч ажилтай , ам бүл ***, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг *** *-** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь *** оны ** дугаар сарын **-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багт байрлах “***” буудлын хашаан дотор *** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ иргэн ***ыг мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаж, улмаар ослын газраас санаатай зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ сууж байгаад 19:00 цагийн үед ажлаасаа гараад *** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөж ухрааж байгаад ардаа байсан хүүхдийг мөргөсөн ба бууж ирээд харахад тухайн хүүхдэд ил харагдах гэмтэл байхгүй болохоор нь тэр хүүхдийг босгочоод яах гэж та нар ажлын хашаанд тоглодог юм гэж хэлээд машиндаа буцаж суугаад гэрлүүгээ харьж явахад замд эргүүлийн цагдаатай таараад цагдаа над дээр ирж та ямар хэрэг хийснээ мэдэж байна уу гэхэд би мэдэж байна гэсэн тухайн үед анзаараагүй, болгоомжгүй хандсан нь миний буруу” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 08 дугаар сарын 18-ны орой би гэртээ байж байтал нэг охин гэрт ирээд танай хүү машинд дайруулчихлаа гэсэн тэгээд тэр охиныг дагаад очтол манай хүү миний өөдөөс гүйж ирэхэд хүүхдээсээ асуутал ээжээ би мэдэхгүй байна, нэг эгч л байсан. Тэгээд тэр хавийн хүмүүсээс асуутал дөнгөж сая хөдлөөд явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүгээ дагуулаад ямар, ямар хүн байсныг хүүгээсээ асуухад манай хүү ээжээ тэнд зөндөө олон хүн байсан гэж хэлсэн. Тэр хавиас асууж сураглаад явсан чинь нэг залуу ирээд би мэдэж байна гээд *** ДАХ гэж хэлэнгүүт л би мэдсэн. Тэгээд би 2 цагдаа явж байхаар нь дуудсан чинь ирээгүй, тэгээд би цагдаагийн газарлуу ярьсан гэв. Тэр хавийн хүмүүсийн хэлснээр бол нилээд хүчтэй мөргөсөн гэж хэлсэн. Хохирол төлбөрт 1.509.550 төгрөг авсан. Цаашид хүүхдээ эмчид үзүүлнэ, эмчилгээний зардал гарах юм бол нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ийн өгсөн: “....Би машинтай ухарч байгаад тэр хүүхдийг мөргөөд машинаас бууж үзэхэд тэр хүүхэд зүгээр байхаар нь яваад өгсөн. Тэр хүүхэд 6 настай хүүхэд байсан. Насанд хүрсэн хүнтэй цуг байгаагүй, өөрийхөө үеийн хүүхдүүдтэй тоглож байсан юм байна лээ. Намайг машиндаа суухад машинаас зайтай хүүхдүүд тоглож байхыг харсан ба ухрах үед хүүхдүүдийн тоглож байсан бөмбөг нь өнхөрч бөмбөгөө авах гэж миний машины ард ирсэн юм шиг байна лээ. Би 2014 оны 06 сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж эрхээ хасуулсан” гэх мэдүүлэг /хэргийн 77 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 08 дугаар сарын 18-ний өдөр *** буудлын хашаан дотор *** ах, ***, *** эгч нарын хамт гар бөмбөг тоглож байхад бөмбөг өнхөрөөд явахаар нь авах гээд араас нь гүйж байхад нэг машин намайг мөргөж унагаасан. Би газарт унаад толгой эргэж байхад тухайн машины жолооч гарч ирсэн. Тэгэхэд *** эгч манай ээжийг дуудсан. Намайг машин мөргөхөд толгой их өвдөж байсан. Би уйлаад нүдээ аньчихсан байсан болохоор ямар хүн байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр машин дотор эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Машинд мөргүүлэхэд ***, *** эгч нар байсан” гэх мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хэсгийн байцаагч *** миний хүү ***оос мэдүүлэг авахынхаа өмнө *** буудлын хяналтын камериас зам тээврийн осол болох үйл явдлыг гар утас нь дээрээ бичиж авсан бичлэг гээд надад болон миний дүү *** нарт бичлэгийг үзүүлсэн. Хяналтын камер *** буудлын ертөнцийн зүгээр баруун зүгт чиглэсэн дүрсийг харуулсан байсан. Цагаан өнгийн суудлын машин ертөнцийн зүгээр хойд зүгт хандсан байдалтай зогсож жолооч талын баруун урд хаалганы цонхоор эмэгтэй жолооч гадна зогсож байгаа эмэгтэйтэй харилцан ярилцаж байсан. Машины ард талаас буюу баруун зүгээс миний хүү *** өөрөөсөө арай том охинтой бөмбөгний араас бөмбөг авах гээд тонгойгоод явж байсан. Энэ үед машин хойшоо ухрах үйлдэл хийхэд миний хүү *** машины гуперыг толгойгоороо мөргөсөн. Хүү маань зүүн зүгт шидэгдэж унаж байгаа харагдсан. Цуг байсан охин нь машин ойртож ирэхэд буюу миний хүүг мөргүүлэхэд хойшоогоо нэг алхаад ухарчихсан учраас машинд мөргүүлээгүй. Хүү маань босож ирээд толгойгоо дараад доороо дэвхрээд толгойгоо дараад буцаж суусан. Жолооч эмэгтэй машинаас бууж ирээд миний хүүгийн толгойг 2-3 удаа илчихээд машиндаа суугаад явсан дүрсийг харуулсан” гэх мэдүүлэг /хэргийн 74 дүгээр хуудас/,
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би тус байрныхаа хэдэн хүүхдүүдтэй *** буудлын хашаанд войлболл тоглож байхад бөмбөг өнхөрсөн ба араас нь *** бөмбөг авах гээд гүйж байхад урдаас нь нэг машин ухарч байгаад хойд хэсгээрээ мөргөж унагаасан. Дотроос нь нэг эгч гарч ирээд “дүүгээ авахад яадаг юм бэ, дүүгээ анхаарч хол тоглооч” гэж байсан. Би ***ын ээжид нь хэлэх гээд гүйгээд явсан. Ээжийг нь дуудаад ирэхэд мөргөсөн машин байхгүй байсан ба *** уйлчихсан гэрлүүгээ явж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2014 оны 08 дугаар сарын 18-ний өдөр *** буудлын гадаа байж байхад нэг эмэгтэй буудлаас гарч ирээд *** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж хойшоо ухарч хөдлөхдөө тэнд тоглож байсан эрэгтэй хүүхдийг мөргөж унагаасан. Жолооч эмэгтэй гарч ирээд мөргүүлсэн хүүхдийн толгойг барьж байснаа битгий энд тоглож бай гэснээ буцаад суугаад хөдлөөд яваад өгсөн. Хүүхэд бөмбөг хөөгөөд машины ар хэсэг рүү гүйсэн ба тэгэхэд машин ухраад дээрх хүүхдийг номер орчимоор мөргөсөн. Машин ухрахдаа ямар нэгэн дохио өгөөгүй ухарсан. Хүүхдийг мөргөчихөөд жолооч шууд яваагүй машинаас гарч ирээд тухайн хүүхдийг толгойг гараараа илж харж байгаад хөдлөөд явсан. Тэр машинд жолоочоос гадна нэг эрэгтэй хүн байсан” гэх мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 08 дугаар сарын 18-ний өдөр би толгойт чиглэлд үүрэг гүйцэтгэж ажилласан. Тэгэхэд 102-оос *** ДАХ тээврийн хэрэгсэл нь хүүхэд мөргөөд явсан байна. Явж байгаа газар нь саатуулна уу гэсэн мэдээлэл цацсан, түүний дагуу дээрх машиныг Дархан сумын *** дугаар баг модны захын замаар явж байхад нь саатуулсан” гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 08 дугаар сарын 18-ний өдөр эгч ***ийн ажлын газраас хамт гараад машинд нь суугаад ухарч хөдлөх үед машины ард юм мөргөх чимээ гарахаар нь эгчийн хамт бууж харахад нэг хүүхэд мөргүүлсэн байсан ба уйлчихсан байж байхаар нь эгч очоод яасан бэ, юу болсон бэ гээд тухайн хүүхдийг биеийг харж үзэхэд тэр хүүхэд ямар нэгэн гэмтэл байхгүй болохоор нь машиндаа суугаад явсан. Машин хурдан ухраагүй, зөөлөн дөнгөж ухарч байсан чинь юм мөргөх чимээ сонсоод машинаа шууд зогсоосон. Машинд мөргүүлсэн хүүхэд ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Дээрх хүүхдийг машины ар хэсгээр л мөргөсөн. Дотор нь сууж явсан болохоор анзаараагүй. Нөгөө хүүхдэд ямар нэгэн ил харагдах гэмтэл байгаагүй ба гайгүй байх гэж бодоод л яваад өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр миний үеэл дүү ***с тухайн үед хэргийг шалгаж байсан байцаагч мэдүүлэг авах гэж дуудахад нь би цуг очсон. Тэр үед хэсгийн байцаагч гар утас нь дээрээсээ ослын талаарх бичлэгийг харуулсан. Тэгэхэд цагаан суудлын тэрэг хойд зүгт харсан байрлалтай зогсож байсан. Жолооч эмэгтэй машиныхаа цонхоор гадна зогсож байгаа нэг хүнтэй харилцаж байсан. Машины хойд талаас үеэл дүү *** өөрөөсөө том охинтой өнхөрч байгаа бөмбөгний араас тонгойгоод явж байхад машин ухарсан. ***ын толгойн тус газар арын гуперээр мөргөх үед зэрэгцээд явж байсан охин нь хойшоогоо ухарч машинд мөргүүлээгүй, Шүүхийн захиргааны ажилчид - Шүүхийн захиргааны ажилчид *** мөргүүлээд 1 метр орчим зайнд шидэгдэж /бөгсөөрөө газар суусан/ тэр толгойгоо барьж босож ирээд доороо үсрээд байсан. Жолооч эмэгтэй машинаас бууж ирээд малгайг нь янзалсан уу эсхүл толгойг нь илээд машиндаа буцаж суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 75 дугаар хуудас/,
Зам тээврийн осолд Замын цагдаагийн газраас 2014 оны 08 дугаар сарын 18-ний өдөр гаргасан дүгнэлт: жолооч *** Ниссан Блюберд загварын *** ДАХ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а .. тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй явна, мөн дүрмийн 7.17 бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагтай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. Мөн дүрмийн 2.5-д зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. а/.тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүн эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад нь тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн байгууллагын ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг ирэх хүртэл хүлээх үүрэгтэй гэсэн заалтуудыг зөрчсөн байна /хэргийн 5-6 дугаар хуудас/,
2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 963 дугаартай акт: 1. ***ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарна /хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь 2014 оны 08 дугаар сарын 18-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багт байрлах “***” буудлын хашаан дотор *** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 7.17 дах хэсэгт заасан заалтуудыг зөрчиж хохирогч 6 настай ***ыг мөргөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-д заасан зам тээврийн осолд холбогдсон жолоочийн хүлээх үүргийн А, Б, В-д заасан заалтуудыг зөрчин жолоочийн үүргээ биелүүлэхгүй, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Насанжаргалын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч***, гэрч ***, *** , *** , ***, *** нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шинжээчийн *** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** тоот дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно.
Иймд шүүгдэгч ***ийг осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох 1.509.550 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч С.*** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч *** овогт ***ын ***ийг 1 жил /нэг жил/ хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар насанд хүрээгүй хохирогч М.Цэрэнсодномыг цаашид эмчлүүлэхэд гарах эмчилгээний зардлыг хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан ***т оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыгт эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА