Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Б.Чинбилиг,

Шүүгдэгч Э.Бат-Очир, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин

нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

             Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ Алтан өрлөг ХХК-нд өрлөгч ажилтай байсан,  ам бүл-2,  эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн ангийн ажилчдын байр 24-1-5 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, 1996 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  1 жил хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  751 дугаартай Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2002 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1 сар хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгт тооцогдон 10 жил 3 сар хорих ялаар шийтгэгдэж, 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 327 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-г 145.2 болгон хөнгөрүүлж хорих ялын хугацааг 3 жил 6 сар, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын хугацааг 5 жил 1 сар хорих ял болгож, хорих ялын хөнгөнийг хүндэд нь багтааж, бүгд 5 жил 1 сар хорих ял шийтгэгдэж, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн ЧЖ78090713 дугаарын регистртэй, Боржигон овогт Эрдэнэчимэгийн Бат-Очирт холбогдох 201626011837 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Э.Бат-Очир нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 19 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух иргэн Р.Долгорсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын халтар манан хөөрөг, 1 том, 2 жижиг зэс аяга, эмэгтэй хүний бугуйн цаг, энгэрийн тэмдэг, даршилсан ногоо, хар цүнх хууль бусаар авч 581.000 төгрөг, мөн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр давтан үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 20 дугаар гудамжны 22 тоотод оршин суух иргэн Э.Түдэвийн гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн Шарп маркын зурагт, эрэгтэй хүний шаргал өнгөтэй гутал, орны бүтээлэг, шүүб зэрэг эд зүйл хулгайлж 1.302.000 төгрөг, нийт 1.883.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Бат-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 7 дугаар сарын 7-нд найзындаа очоод 1 шил архи уучихаад гэр лүүгээ явах гэж байгаад нэг хашааны хаалга онгорхой байхаар нь байшингийн цонхоор нь  орж 3 зэс аяга, эмэгтэй зүүлт, цаг, даршилсан ногоо зэргийг аваад явж байгаад цагдаад баригдаж эрүүлжүүлэгдсэн. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөн нэг айлын хашааны хаалга онгорхой байхаар нь уг айл руу орж зурагт, шар гутал /тимберланд/, шуб зэргийг аваад такси бариад явж байгаад баригдсан. Айлуудаас хулгайлсан эд зүйлүүдээ хураалгасан. Хөөрөг аваагүй гэв.

 

Хохирогч  Р.Долгорсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 19-02 тоот хашаанд байх нэг давхар хувийн байшингаа 13:30 минутын орчим түгжиж, цонхыг нь хаагаад явсан. Тэгээд 17:00 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл манай хаалга онгойхгүй байсан...том өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд цонхоороо хартал гэр доторх эд хогшил ундуй сундуй болсон, зурагт суурин дээрээ харагдахгүй байсан. Тэгэхээр нь шууд цагдаа дуудсан. Цагдаа ирээд цонхоор орж манай гэрийн хаалгыг дотроос нь онгойлгоод би гэртээ орж эд зүйлээ бүртгэхэд манай нөхрийн халтар манан хөөрөг алга болсон байсан...тэр өдөр халтар манан хөөрөг, хар цүнхтэй эд зүйлс алдагдсан. Цүнхэнд 1 том, 2 дунд гарын зэс аяга, соль хэлбэртэй энгэрийн зүүлт, шилэн савтай даршилсан ногоо, эмэгтэй хүний шаргал өнгийн бугуйн цаг зэрэг зүйлс  байсан… гэжээ. /хх-32, 106/,

 

Хохирогч Э.Түдэв мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дэлгүүр дээрээ байхад манай эхнэр Хулан залгаад гэрт хулгай орсон байна гэсэн...ирэхэд манай гэрийн хаалгыг төмрөөр даруулж орхисон байсан, цагдаа нар ирээд үзлэг шалгалтаа хийсэн... зурагт, 41 размерийн Тимберленд гутал…манай ээжийн өмсдөг шуб, орны бүтээлэг алдагдсан байсан гэжээ. /хх-66,110/,

 

Гэрч З.Ганболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Манайхаас миний барьдаг халтар манан хөөрөг алдсан байна лээ... Хөөрөгний толгой хув, зэс нуухтай, бага гарын халтар манан хөөрөг. Надад өвөөгөөс өвлөгдөн ирж байсан дээр үеийн хөөрөг байгаа юм…гэжээ. /хх-34/,

 

Шүүхийн криминалистикийн шинжээчийн 4468 тоот дүгнэлтэнд:

           1.Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4,5 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

           2.Шинжилгээнд тэнцэж буй 4 дугаартай гарын мөр санд MN0000610010827,53061 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Эрдэнэчимэгийн Бат-Очирын зүүн гарын алгаар үүсгэгдсэн байна.

          3. Шинжилгээнд тэнцэж буй 1,2,3,5 дугаартай гарын мөр санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай тохирохгүй гэжээ. /хх-42/,

 

            Гэрч Б.Баярмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Манай хүү Түдэв гэрт хулгай орсон...таны юмыг би мэдэхгүй, та юмаа үз гэхээр нь би эд зүйлсээ үзтэл миний өмсдөг шүүб байхгүй байсан...2015 онд 550.000 төгрөгөөр авч байсан, энэ үнээр үнэлнэ…гэжээ. /хх-110/,

 

           Гэрч А.Ариунболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

           2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажлаа хийж яваад Э.Бат-Очир гэх хүнтэй тааралдсан. Тэр хүн нэг хар цүнхтэй эд зүйл барьсан явахаар нь шалгаж үзтэл уг хүн авч явсан эд зүйлээ би ахынхаасаа авч явна гэсэн. Тэр хүн тухайн өдөр согтуу, тавьсан шаардлага биелүүлэхгүй байсан тул Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. Хар цүнхтэй эд зүйл, 3 ширхэг зэс аяга зэрэг байсан санагдаж байна…гэжээ. /хх-112/,

 

           Гэрч Б.Сандуйжав мөрдөн өгсөн мэдүүлэгтээ:

           2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр...эрүүлжүүлэх байрнаас авч шалгахад хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээсэн. Авч явсан эд зүйл нь 3 ширхэг зэс аяга, хар өнгийн цүнхтэй эд зүйлс байсан...гэжээ. /хх-114/,

 

Э.Бат-Очир сэжигтнээр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээсээ гараад Ханын материалын 9 дүгээр сургуулийн ард байдаг тойруу гудамжаар дамжиж дүүгийнхээ гудамж руу орох гэтэл зүүн гар талын хашаан доторх монгол гэр цоожтой харагдсан. Би очоод хашааны хаалгыг татаж үзтэл онгорхой байсан. Би монгол гэрийнх нь бариулаас татаж доод хэсгээс нь зай гарангуут тухайн зайнд гараа хийгээд хөлөөрөө хажуу талаас нь жийгээд татаж онгойлгоод орчихсон. Гэрт нь ороод зурагтыг нь аваад гарчихсан...надад бэлэн мөнгөний хэрэг байсан болоод хулгай хийчихсэн юм. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би ганцаараа байсан...гэжээ. /хх-82/, 

 

Сэжигтэнээр Э.Бат-Очир мөрдөн байцаалтанд дахин өгсөн мэдүүлэгтээ:

 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр архи уусан явж байгаад, өдөр 14-15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын гудманд нэг айлын хашаанд орсон...тэр айлаас миний санаж байгаагаар 3 ширхэг зэс аяга, шилэн савтай даршилсан ногоо, эмэгтэй хүний бугуйн цаг, энгэрийн тэмдэг гэмээр нэг юм, эмэгтэй хүний жижиг хар цүнх авсан байсан...жижиг халтар манан хөөрөг би авсан эсэхээ санахгүй байна, миний авч гарсан зүйлүүдэд хөөрөг байгаагүй. Замдаа хаясан байж магадгүй, би тодорхой санахгүй байна...гэжээ. /хх-146-148/,

 

 Яллагадагчаар Э.Бат-Очир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  

...Үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр...нэг цэнхэр өнгийн хашааны хаалга онгорхой байхаар нь... вакуум цонхыг түлхэж онгойлгоод гэрт орсон...гэрээс нь 3 зэс аяга, нэг эмэгтэй хүний цаг, хар өнгийн эмэгтэй хүний түрийвч авсанаа санаж байна...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр...нэг хашааны хүн ордог жижиг хаалга дэлгээтэй байхаар нь хашаа руу орсон. Нэг гэр цоожтой байсан...Гэрт нь ороод шарп 32 инчийн зурагт, нэг тортой юм байхаар нь авч гарсан...би ганцаараа хулгай хийсэн...гэжээ. /хх-150-153/,

 

Шүүгдэгч Э.Бат-Очир, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-6,57/, Э.Бат-Очирын АСАП сан дахь мэдээлэл /хх-27-30/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-98-99/, эд зүйлийн үнэлгээнүүд /хх-47,63,122,123/, хохирлын тооцоо /хх-124/, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Бат-Очир нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 19 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух иргэн Р.Долгорсүрэнгийн гэрт нэвтэрч дунд гарын халтар манан хөөрөг, 1 том, 2 жижиг зэс аяга, эмэгтэй хүний бугуйн цаг, энгэрийн тэмдэг, даршилсан ногоо, хар цүнх зэрэг 581.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан, мөн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 20 дугаар гудамжны 22 тоотод оршин суух иргэн Э.Түдэвийн гэрт нэвтэрч 32 инчийн Шарп маркын зурагт, эрэгтэй хүний шаргал өнгөтэй гутал, орны бүтээлэг, шүүб зэрэг эд зүйл 1.302.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлж, бусдад нийт 1.883.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэжлцүүлгээр хэлэлоцэгдсэн хохирогч Р. Долгорсүрэнгийн ...би гэртээ орж эд зүйлээ бүртгэхэд манай нөхрийн халтар манан хөөрөг, хар цүнхтэй эд зүйлс...Цүнхэн дотор 1 том, 2 дунд гарын зэс аяга, соль хэлбэртэй энгэрийн зүүлт, шилэн савтай даршилсан ногоо, эмэгтэй хүний шаргал өнгийн бугуйн цаг зэрэг зүйлс байсан… гэх /хх-32,106/,  хохирогч Э.Түдэвийн ...гэрт хулгай орсон...зурагт, 41 размерийн Тимберленд гутал, шүүб, орны бүтээлэг алдагдсан байсан… гэх /хх-66,108/, гэрч З.Ганболдын ... манайхаас миний барьдаг халтар манан хөөрөг алдсан байна лээ...Хөөрөгний толгой хув, зэс нуухтай, бага гарын халтар манан хөөрөг байгаа юм... гэх /хх-34/, гэрч Б.Баярмаагийн ...Манай хүү Түдэв гэрт хулгай орсон...та юмаа үз гэхээр нь би эд зүйлсээ үзтэл миний өмсдөг шүүб байхгүй байсан... гэх /хх-110/, гэрч А.Ариунболдын ... ажлаа хийж яваад Э.Бат-Очир гэх хүнтэй тааралдсан...Тэр хүн хар цүнхтэй эд зүйл, 3 ширхэг зэс аяга зэрэг байсан санагдаж байна… гэх /хх-112/, гэрч Б.Сандуйжавын ...эрүүлжүүлэх байрнаас авч шалгахад хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээсэн... гэх /хх-114/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан, хүлээлгэж өгсөн баримт, шүүгдэгч Э.Бат-Очирын үйлдсэн хэргээ хүлээж сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-82,146-153/, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

 Иймд шүүгдэгч Э.Бат-Очирыг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын 1.883.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

 Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Бат-Очир хохирогч Р.Долгорсүрэнгийн гэрээс хөөрөг хулгайлаагүй гэж мэдүүлсэн, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нь   шүүгдэгч хөөрөг авсан нь эргэлзээтэй, нотлогдохгүй байгаа бөгөөд  хөөрөгнөөс бусад эд зүйл  нь 81.000 төгрөгөөр үнэлэгдсэн тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бөгөөд давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эргэлзээтэй байдал үүссэн байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх талаар онолын тайлбар гаргалаа.

 

Хохирогч Р.Долгорсүрэн орон байранд нь хулгай орсон талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа гэрээс нь халтар манан хөөрөг, хув толгойтой, зэсэн нуухтай жижиг хөөрөг алдагдсан талаар ярьсан, мөн хохирогчоор тогтоогдон байцаалт өгөхдөө халтар манан хөөрөг алдагдсан талаар тогтвортой мэдүүлж, мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан, шүүгдэгч Э.Бат-Очир гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан тул түүнийг тухайн өдөр эрүүлжүүлсэн, хөөрөг авсан эсэхээ мэдэхгүй байна, хаясан ч байж магадгүй, цүнх бариад явж байсан, тодорхой санахгүй байна гэж мэдүүлсэнээс үзэхэд эргэлзээтэй байдал үүссэн гэж үзэх боломжгүй, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Бат-Очирт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүндрүүлэх нөхцөлд байдалд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Долгорсүрэнд учирсан хохирлоос хөөрөгний үнэ болох 500.000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Э.Бат-Очироос нөхөн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Бат-Очир өмнө нь 4 удаа шийтгэгдсэн бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хорих ангиас хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болгож, түүний ялтай байдал нь дууссан байна гэж дүгнэлээ.