Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2016/ШЦТ/05

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                                 Хэргийн индекс: 171/2015/0019/Э/

           Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга  даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,   
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, 
Хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, 
Хохирогч Г.Н , 
Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Н ын Г д  холбогдох 201509000602 дугаартай хэргийг 2015 оны 11 дүгээр  сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
             Монгол Улсын иргэн, ......  оны ...  дүгээр сарын .... -ний өдөр …  аймгийн ....  сумд төрсөн, ...  настай, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ......-ийн хамт .......  аймгийн .......  сумын ......  дугаар баг ....  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, .......  аймгийн Сум дундын ....  дүгээр шүүхийн .... оны ..  дугаар сарын ....  ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ...  аймгийн Сум дундын шүүхийн ....  оны .....  дүгээр сарын ..  ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145,1-д зааснаар 01 жил 03 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай Б  овгийн Н ын Г  РД .........  
             
Үйлдсэн хэргийн талаар :  
              Шүүгдэгч Н.Г нь 2015 оны 08 дугаар сарын 02 ноос 8 дугаар сарын 03 нд шилжих шөнийн 03 цагийн орчим .....  аймгийн .....  сумын .....  дугаар багийн нутаг “........  гэх газар .......  улсын дугаартай Зил 130 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2,3 а 7 дугаар бүлгийн 7,6, 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Г.Н г мөргөж бие мах бодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт  хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ 
                                                           
Тодорхойлох нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:                                         
           Шүүгдэгч Н.Г  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2015 оны 8 дугаар сарын 02 ноос 03 нд шилжих шөнө хөдөө М гэдэг ахынхаа гэрт унтаж байтал зүс үл таних залуу хүрч ирээд машин унагачихлаа татаж босгоод өгөөч гэж гуйсан тэгэхээр нь би өглөө татаж өгөе гэтэл хүн амьтан харчихна одоо татуулмаар байна .Тэгээд би машин унасан газар нь очиж машиныг нь татаж босгочихоод байж байтал  бид нарын хойт талд Ланд 80 маркийн машинтай хүмүүс ирж зогсоод машин дотроос хоёр эрэгтэй хүн гарч ирж машиныг түлхэж өгсөн. Би машин чирсэн тросоо авч дээрээ шидээд буруу тал руугаа дараад бүтэн эргэхэд дэрсэн дотроос нэг эмэгтэй хүн гэнэт гарч ирээд миний машины баруун урд гупер мөргөөд газар унасан би тормосоо гишгэж машинаа зогсоогоод хартал дугуйн дор дайрагдсан байсан тэгээд тэр хүнийг ланд 80 машинд суулгаад ........ -ы эмнэлэг рүү авч явсан .  Би өөрийн болгоомжгүйгээс болж  ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Хуулийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.    

             Хохирогч Г.Н   мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “... 2015 оны 8 дугаар сарын 03 ны өдөр Ж  сум орчихоод хөдөө гэр рүүгээ буцаад явж байхад зам дээр Портер маркийн машин хажуу талаараа уначихсан байсан юм. Тэгээд бид нар машинаа зогсоогоод унасан машин руу ойртож манай нөхөр найзуудынхаа хамт унасан машиныг босголцож өгөх гээд явсан ю. Тухайн үед би бие засах гээд ертөнцийн зүгээр замын зүүн талд суугаад бие засаж байтал гэнэт машин ирээд намайг дайрсан . Тэгээд нэг машин дотор суусан хамаг бие хөндүүрлээд  өвдөж байсан эмнэлэг дээр ирсэн би ингэж дайрагдсанаас баруун талын 8 хавирга хугарсан далны яс бяцарсан гэмтэл учирсан эмчилгээний зардал төлбөрийг барагдуулбал гомдол саналгүй Хэрэгт нийт 3,502,189 төгрөгийн баримтыг хавсаргасан байсан ба үүнээс 1,500,000 төгрөгийг авсан ба үлдэгдэл  мөнгөнд нь Портер маркийн авто машин авсан одоо нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй гэх мэдүүлэг / хэргийн 32-33-р тал/   
    
          Гэрч Д.Ч - ийн  мөрдөн байцаалтад болон өгсөн: “... Би 2015 оны 8 дугаар сарын 02 ны өдөр ........  аймгийн .....  сум ороод .........  гэх наадмыг үзээд шөнө 02 цагийн үед өөрийн эзэмшлийн ......  дугаартай Ландкруйзер -80 маркийн авто машинаар эхнэр Г.Н  найз Б  О -ийн хамтаар .....  руу гэр рүүгээ явж байх замд Портер маркийн авто машин унасан байсныг Зил 130 машинаар татаж байсан Тэгээд бид нар хажуугаар нь гарах гэтэл зам байхгүй байсан тул зогсож Портерийг Б-ийн хамт түлхэж гаргатал Зил 130 машин баруун тийшээ огцом эргээд хаазалтал хүн орилох шиг болсон би өмнүүр нь очоод хүн дайрчихлаа зогсооч гэхэд жолооч нь зогссон тухайн үед манай эхнэр дайрагдсан гэж мэдээгүй харанхуйд харагдахгүй байсан Б  тухайн үед машинд дайрагдсан хүнийг гаргахад танай эхнэр байна гэхээр нь гүйж очиход эхнэр маань Зил 130 машины дугуйнд эвэгдсэн байдалтай байсан. Б манай эхнэрийг татаж гаргаад бид нар тэр машины жолоочийг машиндаа суулгаад Дархан руу явсан гэх мэдүүлэг /хэргийн 34-р тал/
           
Гэрч: Ч.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2015 оны 8 дугаар сарын 03 ны өдөр 03 цагийн үед аавынхаа эзэмшилийн ........  улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад туслах замаас төв зам руу нийлэх гэж байгаад машинаа замын хажуу тал руу нь унагаачихсан юм. Тэгээд би машинаа босгох гээд дийлээгүй тул танил М-ийн гэр рүү очиж миний машиныг татаж босгоод өгөөч гэж гуйгаад хамтдаа миний машин дээр очиж татаж босгосон юм.Тэгээд татаж босгочихоод байж байтал нэг машинтай хүмүүс ирсэн . Тэр хүмүүс юу болсон талаар асуухад машин унагачихаад татаж босгоод байж байна гэж хэлсэн. Тэгээд бид нар хөдлөх гээд өөр өөрсдийн машин руугаа явахад М-г машинаа хөдөлгөсны дараа хүмүүс орилолдоод тэгээд би юу болсон юм гээд харахад сүүлд ирсэн машинтай хүмүүсээс нэг эмэгтэй М-ийн машинд дайрагдсан хойт талын дугуйнд эвэгдсэн байдалтай хажуу талаараа хэвтэж харагдсан . Тэгээд бид нар М-г хүн дайрчихлаа гээд тэр эмэгтэйг машин дороос гаргаж өөрийнх нь машинд суулгаад тухайн үед би үлдээд Г  тэр хүмүүстэй хамт Дархан руу явсан гэх мэдүүлэг /хэргийн 35-р тал/ 
        
Гэрч Д.Б -ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Бид нар замдаа унасан байсан машины хойно зогсоод Ч  бид нар бие засаад байж байтал нөгөө Зил 130 машин хөдлөөд тэр дороо эргэсэн тэр Ч   хүн дайрчихлаа гээд орилоход нь би эргээд хартал Зил 130 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойт дугуйны доод талд нүцгэн хүний бие харагдсан юм. Тэгэхэд Ч  Зил 130 маркийн машины урд гараа алдалж зогсоод чи хүн дайрчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд бид нар машин руу гүйж очоод машин дороос Н г татаж гаргахад ямар нэгэн зүйл дуугарахгүй болохоор нь Н г сэгсэрэхэд “ёо ёо гэж дуугарсан тэгээд бид нар Н г машинд өргөж суулгаад эргээд харахад Зил 130 машины жолооч би хүн алчихлаа шүү дээ гээд цааш гүйхээр нь араас нь очиж машиндаа суулгаад ....... руу хамт эмнэлэг дээр ирсэн гэх мэдүүлэг /хэргийн 38-р тал/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 64 дүгээр талд авагдсанаар Н.Г ...  аймгийн Сум дундын ...  дүгээр шүүхийн ...  оны ....  дугаар сарын ..  ны өдрийн ...  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан .....  аймгийн Сум дундын шүүхийн .... оны ....  дүгээр сарын .....  ны өдрийн ...  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145,1-д зааснаар 01 жил 03 сарын хорих ялаар шийтгүүлж байсан гэжээ. 

             Шүүгдэгч Н.Г нь 2015 оны 08 дугаар сарын 02 ноос 8 дугаар сарын 03 нд шилжих шөнийн 03 цагийн орчим ......  аймгийн .......  сумын .....  дугаар багийн нутаг “.....  гэх газар .....  улсын дугаартай Зил 130 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2,3 а 7 дугаар бүлгийн 7,6, 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Г.Н г мөргөж бие мах бодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Н.Г хохирогч Г.Н  нарын  мөрдөн байцаалтад  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг. Мөрдөн байцаалтад гэрч Д.Ч   Ч.А   Д.Б  нарын өгсөн мэдүүлгүүд  хэргийн 34, 35,38 дугаар  талуудад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл хэргийн 5-6-р тал  гэрэл зургийн үзүүлэлтүүд 7-10 дугаар талд  авагдсанаар  нотлогдон тогтоогдож байна.                                     
 
            Шүүгдэгч Н.Г-д холбогдох хэрэгт Дархан Уул аймгийн Прокурорын газраас бичиж ирүүлсэн  яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирсон, шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөн   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.      
          
            Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй иргэний бичиг баримт хэргийн хамт ирээгүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүний эзэмшлийн Зил 130 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож тогтоол хүчин төгөлдөр болсны дараа уг тээврийн хэрэгслийг Н.Г-д шилжүүлж олгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан тогтоолын нэг хувийг холбогдох байгууллагад хүргүүлж хяналт тавих нь зүйтэй байна. 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
                                                         
                                                                ТОГТООХ НЬ: 

           1. Шүүгдэгч гэмт Н.Г-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн   гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 
    
           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар  Н.Гд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн /хоёр жил/  хугацаагаар хасч, 2 жил / хоёр жилийн/ хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар Н.Г-д  оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлсүгэй. 

            4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Н.Г-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнжэс 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.   

            5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Н.Ггийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

     6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Н.Г-ийн  эзэмшлийн Зил 130 маркийн .......  улсын дугаартай тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай уг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа тээврийн хэрэгслийг Н.Гд буцаан олгосугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Н.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, мөн Н.Г-ийн жолоочийн үнэмлэхийг ирүүлээгүйг дурдсугай. 

          8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    
          

                                

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.БАТТУЛГА.