Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0075

 

 

 

      ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Õýðãèéí èíäåêñ: 007/2015/0071/Ý/

 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тогтох,

Улсын яллагч Б.Сүрмандах

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнт *** овогт ***ын *** õîëáîãäóóëàí ÿëëàõ ä¿ãíýëò  ¿éëäýæ èð¿¿ëñýí *** òîîò ýð¿¿ãèéí õýðãèéã 2015 îíû 2 äóãààð ñàðûí 06-íû ºäºð õ¿ëýýí àâ÷ шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** аймагт *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ам бүл ***, эхнэр хүүхдүүдийн хамт *** аймгийн *** *** дугаар баг *** тоотод оршин суух *** овогт ***ын ***/регистрийн ***/,

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд дурдсанаар:

***нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн орчим *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2-7а, 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан заалтыг зөрчиж иргэн ***г мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулсан,

Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5а,б,в-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан ãýìò õýðýãò тус тус õîëáîãäæýý.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

 Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“Би 2014 оны 11 дүгээр сарын 04-ний дөр гэрээсээ гараад ээждээ түлшний мод авч гөөх гээд модыг үзэх гээд явж байсан. Тэгтэл *** гэж хүн ах нь явж чадахгүй байна 1 шил архи авч ирээд өгөөч гэсэн. Ингээд архийг нь авч өгчихөөд архинаас нь 3 хундага уучихаад явсан. Гарч яваад хохирогч ***гийн биеийг толиороо шүргэж гэмтээсэн. Ингээд гэртээ иртэл автын байцааг ирсэн байсан. Тэгээд журмын хашаа руу авч явсан” гэжээ.
 

Шүүгдэгч ***мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..2014 оны 11 дүгээр сарын 04-ний орой  18 цагийн орчим байрны***ах намайг дуудаад  ач хүүтэй болсонд баяр хүргэсэн. Тэгээд намайг дэлгүүр лүү яваад архи аваад ир гэж хэлж явуулахад нь би дэлгүүрээс 1 шил Ерөөл нэртэй 0.5 литрийн архи авч ирсэн юм. Тэгээд би архинаас нь уухгүй ажилтаа явлаа гэж хэлэхэд

 

*** ах “ач хүүтэй болсон юм чинь ёс бодож 3 татчих “ гээд байхаар нь би “за за ойрхон газар юм чинь машин барилгүй явган алхчихъя” гэж бодоод 3 хундага архи уусан юм. Тэгээд  тэднийхээс гарч явснаа гэнэт л машинаа унаад явчихмаар санагдаад ойрхон юм чинь гэж бодоод машинаа асаагаад хөдөлсөн. Ингээд хээтэй хорооллын арын замаар гандангийн урдуур явж байтал урд талын машин хүн авах гээд зам руу шахаад зогсохоор нь би зүүн гар талаар нь дохио өгч гүйцэт түрүүлээд гараад иртэл миний явж байсан зүгийн баруун талаас явган хүн гэрэлд гараад ирсэн. Тэгэхээр нь би баруун гар тийшээгээ дараад машинаа зогсоох гээд амжилгүй зүүн талынхаа толиор шүргэчихсэн юм. Тэгээд замаа чөлөөлж машинаа зогсоогоод буугаад ирэхэд миний шүргэсэн хүнийг нэг залуу өргөөд босгож ирж байсан. Тэгээд амьхандаа тийшээгээ очих санаатай алхаж явахдаа наад хүнийг чинь эмнэлэг рүү хурдан аваад явъя гээд хэлээд алхтал замын хажуу талаас нэг хүүхэн муухай орилоод “ муу алуурчин зайл” гээд орилоод ирэхээр нь би айсандаа болоод машиндаа суугаад шууд хөдлөөд явчихсан юм. Тэгээд би 17 сургуулийг тойрч давхиад шууд гэрийн гадаа ирээд машинаа гаднах зогсоол дээр тавиад гэр лүүгээ ортол цагдаа нарт гэрт ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 64-64 дугаар хуудас/

 

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2014 оны 11 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум 10 дугаар баг, 17 сургуулийн хажууд байх гандангийн орчим зам хөндлөн ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү гарч явтал шинэ Дархан талаасаа хойд зүг рүү явсан жижиг  тэрэг ирээд намайг мөргөчихсөн юм. Тэр машин болохоор миний зүүн талаас мөргөсөн. Тэгээд би яг юу болсныг бол сайн санахгүй байгаа юм. Тэгтэл харин яг тэр үед манай охин бас тэнд ирж таарсан юм. Тэгээд би эмнэлэг рүү хүргэгдсэн юм. Тухайн үед боолт хийлгээд тэгээд маргааш нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэмтлийн тасагт хэвтэж хөлөндөө хагалгаа хийлгэж хадуулсан юм. Миний зүүн хөлийн шагай орчим мултарсан, хугарсан гэмтэлтэй байсан. Ингээд эмчилгээ хийлгэж 2 хоноод эмнэлгээс гарсан. Одоо бол биеийн эрүүл мэндийн байдал гайгүй болсон ба гадуур боолт л хийлгэж байгаа.

.. Би хөндлөн гарахдаа 17 сургуулийн урд талын замын хурд сааруулагчтай хэсгээс 3-4 метрийн зайтай газраар гарч явсан. Би тэр чиглэлээс ирж явсан машиныг өнгөрөөгөөд явах гээд замын голд шахуу зогсч байтал л гэнэт машин орж ирээд мөргөсөн. Тэр машиныг яг ямархуу хурдтай яагаад ороод ирсэнг  нь сайн анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч ***ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 11 дүгээр сарын 04-ний орой хичээлээ тараад гэртээ харих гээд явж байсан юм. Ингээд замаараа Дархан сумын 9 дүгээр баг 4-1 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн жигүүрийн захад байрлах *** нэртэй шашны дэлгүүрийн яг хажууд байх хүнсний дэлгүүр лүү орсон юм. Ингээд дэлгүүрээс гарч ирж байхад нэг юм тас хийгээд юм хугарч байгаа ч юм шиг сонсогдсон юм. Тэгээд дэлгүүрээс гараад ирэхэд замын голд нэг хүн хөлөө тэвэрчихсэн сууж байсан. Тэгэхээр нь би гүйгээд очтол миний таних ***  гэх ах хөлөө тэвэрчихсэн сууж байсан. Тэгээд би *** ахыг түшээд босголцож үүрээд замаас гарсан. Тэгэхэд тэр замын уулзвараас цаана нэг машин зогссон байсан бөгөөд  тэрний жолооч бололтой нэг ах ирж явснаа “машин эвдээд хаячихлаа, наад хөл чинь яадаг юм бэ, зүгээр л байна ш дээ” гэж хэлээд буцаад яваад өгсөн. Яг тэрний өмнөхөн талд нь *** ахын охин болох *** ирсэн. Тэгэхэд тэр *** ахыг мөргөсөн машины жолооч машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн. Тэгээд би *** ахыг аваад эмнэлэг рүү явж үзүүлсэн юм.

...Намайг гараад ирэхэд бол тэр машин нь бол бараан өнгийн машин байсан. Намайг ***  ах дээр яваад очиход тэр машиныг урсгал сөрж орж ирээд намайг мөргөчихлөө гэж хэлж байсан. Тэр машины жолооч болохоор намхандуу нуруутай, 40-50 орчим насны кепткэн малгайтай хүн байсан. Царайг нь бол сайн харж чадаагүй. Тэр хүн бид нар дээр хүрч ирэнгүүтээ наад хөл чинь яадаг юм бэ, машин тэрэг эвдээд хаячихлаа гэсэн юм ярьчихаад шууд буцаж  яваад машиндаа суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 11 дүгээр сарын 04-ний орой  манай хичээл тараад би таксинд суугаад гэр лүүгээ  явсан. Ингээд гэрийнхээ ойролцоо очоод 17 сургуулийн гэрэл дохионы наахан талд нь таксинаас буусан юм. Тэгэхэд цаг бол 18 цаг 10 минут орчим л болж байсан юм. Тэгээд харахад манай аавыг цаанаас байрны *** гээд залуу өргөөд аваад ирж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад манай аав “аавыг нь зам гарах гээд явж байтал машин дайрчихлаа” гэж хэлсэн. Тэр үед нөгөө мөргөсөн гэх машин нь намайг таксинаас буусан гэрэл дохионы орчим байсан бөгөөд би аав дээр очих үед жолооч нь гэх хүн ирээд манай аавыг “машин эвдээд хаячихлаа яадаг муу новш  вэ, нааш ир машин ирээд хар” гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би тэр ахыг “ та яаж байгаа юм бэ” гээд асуухад тэр ах цаашаа юм хэлэлгүй яваад өгсөн. Тэгснээ шууд машин дээрээ очиж суугаад машинаа жолоодоод яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 4 ширхэг / хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/ мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч ***ын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, ослын дүгнэлт  /хэргийн 3-4 дүгээр хуудас/,

-2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18 тоот  шинжээчийн дүгнэлт / хэргийн 56-57 дугаар хуудас/,

-Жолооч ***ын согтуурлыг шалгасан тэмдэглэл /хэргийн 8 дугаар хуудас/,

-Хохирогч ***гийн биед үзлэг хийсэн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1348 тоот дүгнэлт / хэргийн 26 дугаар хуудас/,

-Шүүгдэгч ***ын осол гаргах үед жолоодож явсан *** дугаартын автомашинд  үзлэг хийсэн тэмдэглэл, Фото зургууд / хэргийн 16-17 дугаар хуудас/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хэргийн 10-11 дүгээр хуудас/ 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 72 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн орчим согтуугаар ***улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7-а-д заасан:”согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, Гандан хийдийн өмнөх төв засмал зам дээр  явж байхдаа мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9-2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчиж явган зорчигч иргэн ***г мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан,

Мөн жолооч ***нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-а,б,в-д  заасан “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага  ажилтанд мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж  аваад осолд холбогдол бүхийн эд мөрийн  баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчиж ослын газрыг санаатай орхин зугатаасан зэрэг гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний ¿éëäëèéã ç¿éë÷èëñýí õóóëèéí ç¿éë, õýñýã çºâ áайна.

 

Иймд шүүгдэгч ***ыг òýýâðèéí õýðýãñëèéí õºäºë㺺íèé àþóëã¿é áàéäëûí болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг согтуугаар үйлдсэн, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Ø¿¿ãäýã÷ ***íü урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 72 даõ талд/ байх тул àíõ óäàà ãýìò õýðýã ¿éëäñýí гэж үзнэ.

 

Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч ***гээс “Ослын улмаас авсан гэмтлийг эмчилхэд гаргасан зардлыг ***төлж барагдуулсан одоо надад нэхэмжлэх зүйлгүй,  гомдол санал байхгүй “гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ***гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгасан нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ***д буцаан олгох нь  зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Тайжийн торгууд овогт ***ын ***ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 / нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 /хоёр/  жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ***-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ялын заримыг нь буюу 6 сар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялд нэмж нэгтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 /хоёр/ жил, 6  /зургаан/ сарын хугацаагаар  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ø¿¿õèéí øèéòãýõ òîãòîîë õ¿÷èí òºãºëäºð áîëñîí ¿åýñ эхлэн тоолохыг дурьдсугай.

 

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар  ***ä Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дóãààр зүйлийн 215.2, 216 äóãààð ç¿éëèéí  216.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар   хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд  хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт хавсаргаж ирүүлсэн *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ буцаан өгч, *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 îíû 12 äугааð ñàðûí 14-íий ºäðèéí 2499 äóãààðòàé тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар П.Мөнхбатад óðüä авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

10. Ýрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д  авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ЭНЖАРГАЛ