| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2015/0041/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/8 |
| Огноо | 2015-12-25 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2016/ШЦТ/8
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2015/0041/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овогт С-ын М-д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол їйлдэж ирїїлсэн 201509000871 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, ..... оны .. дугаар сарын ... -ний өдөр .... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Компьютерийн программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .....- ийн хамт ....... аймгийн ...... сумын ..... дүгээр баг, .. дугаар хороолол, .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл үгүй гэх Ч овогт С-ын М. Регистрийн дугаар \.......... \.
Шүүгдэгч С.М нь ......... аймгийн ....... сумын ...... дүгээр баг, “..... ” барны гадна 2015 оны 12 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим О.Э-ыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.М-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” ...Би 2015 оны 12 дугаар сарын 10-ний орой 20 цагийн орчим ..... сумын ... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “..... ” бааранд найз бүсгүй болох Ц , ажлын газрын Л гэдэг хүний хамт орсон. Тэгээд бид нар 0.5 литрийн Сархад гэх нэртэй архи, 6 шил 0,5 литрийн пиво хувааж уусан. Тухайн үед үйлчлүүлж байхад О.Э гэдэг зөөгч захиалга андуурч авчирж өгөөд байсан. Тэгээд “Сархад” гэдэг нэртэй архи авья гэж хэлсэн чинь “Улаанбаатар” архи авч ирээд байсан. “В ” гэдэг нэртэй архи авья гэсэн чинь “Улаанбаатар” гэх нэртэй архи бариад ирсэн. Тэгэхээр нь би өөрөө очоод авья гэж хэлээд очиж 0,5 литрийн архи авч уусан. Тэгээд сууж байхад тооцоогоо хийхүү гээд над дээр ирж хэлсэн. Ах нь гарахдаа нэмж тооцоогоо хийе гэж хэлээд танихгүй биш гэж хэлсэн, тэгээд нэмж 2 шил “Нийслэл” гэх пиво захиалсан чинь “Сэнгүр” гэх пиво аваад ирсэн. Тэгээд цуг явж байсан Л , Ц хоёр надаас энэ залуу одоо яагаад байгаа юм бэ гэж асуухаар нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Л гийн нэг эрэгтэй найз нь ирсэн. Ц надад өөр ширээнд сууж зөөгчөө солих уу гэж асуухаар нь би тэгье, би энэ залуутай хэрэлдээд байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд өөр ширээнд суух гэсэн боловч сул ширээ байхгүй дүүрсэн байсан. Тэгээд тэр ширээндээ сууж байгаад 22 цаг 30 минутын орчимд Л сүүлд ирсэн залуутайгаа үлдээд би найз бүсгүй Ц тай хамт гараад явсан. Тэгээд шатан дээр хамгаалагчтай тааралдаад шинээр орсон зөөгчөө дуудчих, би нэг уулзчихаад явья гэж хэлсэн. Ц намайг хэрэггүй гэж хэлээд дагуулаад гарсан, тэгээд гадаа байж байсан чинь зөөгч Ганаа үүдэнд тамхи татаад зогсож байхаар нь шинэ зөөгчөө дуудчих гээд зогсож байсан чинь араас гараад ирсэн. Андаа бид хоёрын хооронд яагаад үл ойлголцол гараад байгаа юм бэ гэсэн чинь миний өөдөөс чи бид хоёр хэзээ анд болчихсон юм бэ гэж хэлэхээр нь би уурлаад баруун гарын ар талаар баруун шанаа руу нь цохисон. Тэгээд О.Э намайг заамдаж аваад бид хоёр газар унаад ноцолдож байсан чинь хамгаалагч нар болон манай найз бүсгүй Ц нар ирээд салгасан. Тэгээд явах гэтэл чи намайг цохилоо гээд цагдаа дуудаж цагдаа ирээд намайг саатуулсан” гэх мэдүүлэг\ хэргийн 16 дугаар хуудас\,
Хохирогч О.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 10-ний орой 23 цагийн орчим ... сумын ... дүгээр багт байрлах “..... ” бааранд ажилаа хийж байхдаа тухайн үед манай бааранд үйлчлүүлж байсан С.М гэж залуу надад нэг лааз кола ундааны тооцоотой байсан, тэрийгээ өгөлгүй гарсан. Тэгээд би араас нь тооцоогоо авах гэж гараад та өмнөх тооцоогоо хийчихсэн одоо нэг лааз ундааны тооцоо л байна гэж хэлэхэд намайг цохисон, миний нүүр рүү цохиод байсан, тэгээд манай баарны хамгаалагч Д гэх хамгаалагч болон тухайн С.М-той хамт явж байсан нэг эмэгтэй бид хоёрыг салгаад би цагдаад дуудлага өгсөн. Миний уруулын дотор тал язарч сэтэрсэн, мөн нэг шүд хөдөлсөн, нүдэнд цус хурж хавдсан ” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн шинжээчийн “....О.Э-ын биед тархи доргилт, баруун нүдний зовхи, дээд уруулын цус хуралт, нэг шүдний эмзэглэлтэй байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх 2015 оны 12 дүгээр сарын 11-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт /хэргийн 8 дугаар хуудас/,
Ял шийтгэлийг шалгах хуудас \ хэргийн 24 дүгээр хуудас\ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.М нь согтуугаар ..... аймгийн ....... сумын .... дүгээр баг, “.... ” баарны гадна 2015 оны 12 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим О.Э-ыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч О.Э-ын “...миний нүүр рүү цохиод байсан, тэгээд манай баарны хамгаалагч Д гэж хамгаалагч болон тухайн С.М-той хамт явж байсан нэг эмэгтэй бид хоёрыг салгаад би цагдаад дуудлага өгсөн. Миний уруулын дотор тал язарч сэтэрсэн, мөн нэг шүд хөдөлсөн, нүдэнд цус хурж хавдсан” гэх мэдүүлэг болон, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн шинжээчийн “....О.Э-ын биед тархи доргилт, баруун нүдний зовхи, дээд уруулын цус хуралт, нэг шүдний эмзэглэлтэй байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд нотлогдож байна.
Шүүгдэгч С.М-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй хэдий ч хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч О.Э нь өөрийн хүсэл зоригийн дагуу шүүгдэгчтэй эвлэрч, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн,гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн байх тул хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.М-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.М урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь түүний ял шийтгэлийг шалгах хуудас \ хэргийн 24 дүгээр хуудас\-аар харагдаж байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч овогт С-ын М-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасныг баримтлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар С.М-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч С.М нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.М-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.М-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ