Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/165

 

 

    2023             11                30                                                       2023/ШЦТ/165

                

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Т.С*********,

Хохирогч ***********************,

Хохирогч *************************

Хохирогч ****************************

Хохирогч *****************************

Хохирогч *******************************

Хохирогч *******************************

Иргэний хариуцагч ************************

Иргэний хариуцагч *************************

Иргэний хариуцагч *******************************,

Иргэний хариуцагч *******************************

Шүүгдэгчийн өмгөөлөгч **************************

Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А*******************д холбогдох *********************1 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч С.А**************нь **************** нутаг дэвсгэрт ********************-д ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “замаскаар хийсэн Дуйнхар бурхны загварыг хил гаргаж өгнө хэмээн”  Ц.Ш***************хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун далдлах замаар бусдыг төөрөгдөлд оруулж бэлэн 300.000, 200.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга 1 ширхгийг авсан, мөн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бурхныг хилээр гаргах гаж байна гэж утсаар ярьж ****************** эзэмшлийн Хаан банкны ***************** тоот дансаар 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.А**************нь 2021 оны 08 дугаар сарын 09-өөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *******************-ийн харуул хамгаалалт хариуцсан ********************ажиллаж байх хугацаандаа бусдын буюу “*********************** улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 29.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шакман маркийн ************** улсын дугаартай зүтгүүр, ************** улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 29.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шакман маркийн ***************** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудыг завшиж, нийт 31.480.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 09-өөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ********************* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ****************** ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан ********************** ажиллаж байх хугацаандаа бусдын буюу ******************-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд бенз маркийн ***************** улсын дугаартай чирэгч, ****************** улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 13.505.000 төгрөгийн хохирол учруулсан, 

******************-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд бенз маркийн **************** улсын дугаартай чирэгч, ****************** улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 30.175.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 09-өөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ******************** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******************-ийн харуул хамгаалалт хариуцсан ****************** ажиллаж байх хугацаандаа бусдын буюу “Юниверсал транс” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд бенз маркийн **************** улсын дугаартай чирэгч, ***************** улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 11.220.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2021 оны 08 дугаар сарын 09-өөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ***************** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******************-ийн харуул хамгаалалт хариуцсан **************** ажиллаж байх хугацаандаа бусдын буюу *******************-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд бенз маркийн ***************** улсын дугаартай чирэгч, ***************** улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 17.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 09-өөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ****************** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **************-ийн харуул хамгаалалт хариуцсан ********************* ажиллаж байх хугацаандаа бусдын буюу  **************** итгэмжлэн хариуцуулсан Фотон маркийн *************** улсын дугаартай чирэгч, **************** улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 20.690.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 09-өөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ****************** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***************-ийн харуул хамгаалалт хариуцсан ****************** ажиллаж байх хугацаандаа бусдын буюу ******************-ийн итгэмжлэн хариуцуулсан Фотон маркийн ***************** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудыг завшиж, нийт 25.821.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 09-өөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл **************** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ****************-ийн харуул хамгаалалт хариуцсан ****************** ажиллаж байх хугацаандаа бусдын буюу ******************-ийн итгэмжлэн хариуцуулсан Фотон маркийн ****************** улсын дугаартай чирэгч, *************** улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, нийт 16.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2021 оны 08 дугаар сарын 09-өөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл **************** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *************-ийн харуул хамгаалалт хариуцсан ************** ажиллаж байх хугацаандаа бусдын буюу ******************-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд бенз маркийн *************** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудыг завшиж, 12.880.000 төгрөгийн хохирол тус тус учирсан буюу нийт 237.971.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А**************мэдүүлэхдээ: “Миний бие 2021 оны 08 сарын 09-нд **************** үйл ажиллагаа явуулдаг ******************-д харуул хамгаалалтын компанид хамгаалагчаар ороод 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр харуулын ахлахаар томилогдон 2022 оны 01 сарын 28-г  хүртэл ажиллаж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******************** мэдүүлэхдээ: “...Хохирол байлгүй яах вэ. “************** компанийн манайх уртад явж байгаад 17 машин зогсчихсон байгаад бид нар татан авалтаар буцаад татаж аваад 4 машин үлдсэн. 2 дугаар зогсоол дээр манай 4 машины зогсчихсон тэгээд машин шилжүүлж ачих гэсэн юм аа танай нэг машины түлхүүр үлдээгээгүй байна гээд **************-аас надтай холбогдсон тэр үед би 2022 оны 11 сард очоод түлхүүр нь ***************-д байсан байна гээд *********** гээд харуулын даргатай машинуудаа дөрвүүлэнг эгнүүлж тавиад өөрөө очиж зөөгөөд, унаж оруулаад байрлуулж явуулсан. 01 сарын 28-нд ирж 4 машинаа авах гээд ирсэн чинь 4 машины дугуйг нь цавчаад аккумлятор нарыг нь бүгдийг сольсон байсан. Тэгээд л тэрнээс хойш ингээд л яваад байна. Машинд учирсан хохирол 90.000.000 төгрөг байгаа урсгал зардлыг нэхэмжлээгүй, ямар ч байсан 4 машинд учирсан хохирлыг нэхэмжилж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***************** мэдүүлэхдээ: “...Гомдол санал байгаа. Зүв зүгээр явж байсан 2 тэрэг тоногдоод өдийг хүртэл ажилдаа орж чаддаггүй, 40.000.000 төгрөг гаргаад засуулж чаддаггүй зогсон байдалтай байна.  Би чинь бас л өр зээлээр авсан машин өр зээлээ дарах гээд явж байгаад хохирчхоод байж байна. Миний хувьд “Шанх майнинг” ХХК-тай гэрээ хийсэн эднийх хариуцаж байсан болохоор нэхэмжлэх ёстой байх” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ********************* мэдүүлэхдээ: “...*****************-д байгууллагын хууль ёсны төлөөлөгч ************* нь өөрийн унаж явсан Фото маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг *********** компанид 2021 оны 04 сард хүлээлгэж зогсоолд байршуулсан байдаг. Зогсоолд байрлуулаад 2022 оны 02 сард очоод авах гэхэд тухайн машинаас кабин дотор байсан кабин халаагч 2 ширхэг, хөгжим 1 ширхэг, паарны удирдлага, 2 ширхэг аккумлятор,  50 тонны данхраад 2, 10 ширхэг дугуй зэрэг эд хөрөнгүүдийг завшиж алга болгосон байсан. Энэ талаар шинжээчийн дүгнэлтээр нийт 25.821.000 төгрөгийн хохирол учирсан дүгнэлт гарсан байдаг. ************-ийн *********** дугаартай тээврийн хэрэгсэлд 25.821.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Дээрээс нь тухайн машиныг тээвэрт явж байсан бол орлогыг тодорхойлж хэрэгт хавсаргасан байгаа. Нийтдээ 09 сарын хугацаанд 01 сард 7 удаагийн рейсийн 8.000.000 төгрөгийн орлого олох ёстой байсан. 09 сарын хугацаанд 72.000.000  төгрөг олох ёстой байсан гэсэн тооцоо гаргаж хэрэгт хавсаргасан байгаа. 25.821.000 төгрөг, олох байсан орлогоос 72.000.000 төгрөг нийт 97.821.000 төгрөгийг иргэний хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “***************-ийн төлөөлөгч ************ мэдүүлэхдээ: “...Миний зүгээс автомашиндаа учирсан 11.220.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***************-ийн төлөөлөгч ************ мэдүүлэхдээ: “...Машинд учирсан хохирол болох 16.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөрөөр санал хүсэлт гомдол санал байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч *************-ийн төлөөлөгч ************ мэдүүлэхдээ: “...Өмнөх хурал дээр өгсөн тайлбартайгаа ижил байр суурьтай байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч **********-ийн төлөөлөгч ***********: “...Зөрүү ойлголт яваад байх шиг байгаа юм л даа. Иргэний хууль, өнөөгийн дагаж мөрдөж байгаа хуулийнхаа дагуу яваад үзэх юм бол бид ************** ХХК иргэний хохирлыг хариуцах ямар ч үндэслэлгүй байгаа юм. Энэ дээр 2 зүйлийг өмгөөлөгч хуульчдаа сануулж хэлмээр байгаа юм. ************ ХХК машинаа тавья гэж ирсэн жолооч нартай нэг шар хуудас би яриад байгаа шүү дээ үйлчилгээний 5000 төгрөгийн хуудас. Гэтэл харуул хамгаалалтын гэрээтэй холбож, энэ 2 цаас нэг хүчин чадлын хэмжээнд үнэлэгдэх учир байхгүй,  энийг бодож үзнэ үү. Ер нь бид үйлчилгээгээ үзүүллээ. Харуул хамгаалалтын компанийн төлөөлөгч харуул хамгаалалтын нөхдөд хүлээлгэж өглөө, харуул хамгаалалтын хууль дотор эд хөрөнгө, объектыг харж хамгаалах хуулиар үүрэг хүлээж байгаа шүү дээ. Ийм учраас хариуцахгүй юмыг бидэнд ингэж яриад байгааг ойлгож үзнэ үү энэ бол боломжгүй юм аа гэсэн ийм зүйл байгаа даа” гэв.

Улсын яллагч ************* гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх ************ би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон С.А***********д холбогдох **************дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч С.А**************нь ************** нутаг дэвсгэрт **************-д ажиллах байхдаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр замаскаар дуйнхар бурхны загварыг хил гаргаж өгнө хэмээн Ц.Ш***************хуурч зохиомол зүйлийг зориудаар бий болгон бодит байдлыг нуун далдлах замаар бусдыг төөрөгдөлд оруулж  бэлэн 200,300 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга 1 ширхгийг авсан мөн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бурхныг хилээр гаргах гэж байна гэж утсаар ярьж Ундрахын эзэмшлийн Хаан банкны ***********тоот дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр 2,500,000 төгрөгийн хохирлыг учруулсан мөн шүүгдэгч С.А**************нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 сарын 28-ны өдөр хүртэл ************* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***********-ийн харуул хамгаалалт хариуцсан ************ ажиллаж байх хугацаандаа бусдын буюу **************-ийн итгэмжлэн хариуцуулсан шакман маркийн ************** улсын дугаартай зүтгүүр, *********** улсын дугаартай чиргүүлүүдийг эд ангийг завшиж нийт 29,300,000 төгрөгийн хохирлыг учруулсан,

Шакман маркийн ************ улсын дугаартай зүтгүүр, ********** улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж нийт 29,300,000 төгрөгийн хохирлыг учруулсан. Шакман маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудыг завшиж 31,480,000 төгрөгийн хохирлыг учруулсан, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэл ************ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***************-ийн харуул хамгаалалт хариуцсан ************-ийн хамгаалалтын албанд хамгаалагч, харуулын ахлахаар ажиллаж байх хугацаандаа бусдын буюу ************-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд бенз маркийн *********** улсын дугаартай чирэгч, ********** улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж 13,505,000 төгрөгийн хохирлыг учруулсан. “**************-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд Бенз маркийн ************ улсын дугаартай чирэгч, ********** улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж 30,175,000 төгрөгийн хохирлыг учруулсан, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүртэл ***************** нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг  ***********-ийн харуул хамгаалалт хариуцсан *************** ажиллаж байх хугацаандаа бусдын буюу ************-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд Бенз маркийн ************* улсын дугаартай чирэгч, *************** улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж, 11,220,000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл **************** нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг  ******************-ийн харуул хамгаалалт хариуцсан **************** ажиллаж байх хугацаандаа бусдын буюу ******************-ийн итгэмжлэн хариуцуулсан Норд Бенз маркийн **************** улсын дугаартай чирэгч, *************** чиргүүлийн эд ангиудыг завшиж нийт 17,250,000 төгрөгийн хохирлыг учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ************** нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг ************-ийн харуул хамгаалалт хариуцсан **************ажиллаж байх хугацаандаа бусдын буюу *********** итгэмжлэн хариуцуулсан Фото маркийн ***************** улсын дугаартай чирэгч, ************ улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж 20,690,000 төгрөгийн хохирлыг учруулсан, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл **************** нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг  ************* ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан ******************* ажиллаж байх хугацаандаа бусдын буюу ******************* итгэмжлэн хариуцуулсан Фото маркийн ***************** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудыг завшиж нийт 25,821,000 төгрөгийн хохирлыг учруулсан, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ************* нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг *************** ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан ************** ажиллаж байх хугацаандаа бусдын буюу “**************** компанийн итгэмжлэн хариуцуулсан Фотон маркийн *************** улсын дугаартай чирэгч ***************** улсын дугаартай чиргүүлийн эд ангиудыг завшиж нийт 16,350,000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ***************** нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг  ************** ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан *************** ажиллаж байх хугацаандаа бусдын буюу*************** улсын дугаартай тээврийн хэрэгсэл эд ангийг завшиж 12,880,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан бөгөөд нийт 237,971,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан хохирогч ****************** мэдүүлэг, гэрч Ц.Авидцэрэн, гэрч ************, Ц.Жамъянсүрэн, Н.Болортуяа, сэжигтэн С.А**************яллагдагч С.А**************ы мэдүүлэг, ************* хаан банкны дансны хуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************** мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хөрөнгө үнэлгээний тайлангууд мөн хохирогч **************** нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************* мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай агуулгын хувьд зөрүүгүй үйл баримтыг хангалттай тогтоож чадсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл тогтоогдоогүй тул эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн. Иймд шүүгдэгч *************** журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд Дуйнхэр бурхан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч *************** учирсан хохирлыг шүүгдэгч ************ гаргуулах бусад хохирогч болон хохирогчийн хууль ёсны төөлөөгч нарт учирсан хохирлыг “********************-аас гаргуулах саналыг гаргаж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч ******************* дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *********** хувьд гэм буруугийн зүйлчлэл болоод гэм буруугийн тал дээр зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа талаараа эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдсан цаг хугацаанаас илэрхийлж, удаа дараа хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг болон өөрийн үйлдсэн хэрэгт илрүүлэх талыг өөрийн бүхий л талаас илэрхийлж явсан байдаг. Улсын яллагчийн яллах дүгнэлтээр тогтоож оруулж ирсэн гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудал дээр ямар нэг маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийн тухайд 17.3.1-т заасан Дүйнхэр бурхантай холбоотой залилангийн хэрэг дээр 2.500.000 төгрөгийн хохирол тогтоогдсон байгаа. Хохирол төлбөрийн үнэлгээ дээр маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрдгөө илэрхийлдэг. 17.4 дүгээр зүйл заасан завших гэмт хэрэг өөрөө онцлогтой бусдын итгэмжилсэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан бол гэсэн хууль байдаг. Тухайн хийж буй ажил албан тушаалтай холбоотой үйлдэгдсэн хэрэг байгаа. ************* хувьд хэдийгээр шүүх хуралдааны явцад ************ өмгөөлөгчийн зүгээс тавьж байгаа ч гэсэн тухайн нөхцөл байдлыг хараад үзэхэд анхаармаар **********-ийн захиралтай ярьж тохиролцоод ажиллаад, цалингаа авч явсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Ийм учраас тухайн **************-тай гэрээ байгуулаад харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан гэдэг нь тогтоогдож байна. Ийм учраас иргэний хариуцагчаар ************ тогтоогдох нь зүй ёсны хэрэг байна гэж үзэж байна. Шанх майнинг ХХК-ийн хувьд харуул хамгаалалтын талбай Шанх майнинг ХХК-ийн талбай байдаг. Тухайн хохирогч, тээврийн хэрэгслийн жолооч нар машинуудаа энэ компанид тавьж хүлээлгэж өгөхдөө бол ************* тай харилцаж энэ компанид илтгэл хүлээлгэж, энэ шар баримтыг үүсгээд ажиллуулж өгч байгаа. Тийм учраас хохирогч нар эргээд ямар нэгэн хохирол учирсан байгаа тохиолдолд хамгийн анх хариуцсан компанитайгаа л эргэж хариуцах нөхцөл байдал үүсэх байх гэж бодож байна. Тийм учраас ***************-г иргэний хариуцагчаар татаж байгаа байдал үндэслэлтэй гэж үзэж байна. Хэдийгээр *********** ХХК харуул хамгаалалтын ажлыг бүрэн ***********-д хангаад өгчихсөн хамааралгүй гэдэг зүйлийг ярьж байгаа гэсэн хэдий ч энэ 2 компанийн хооронд байгуулсан гэрээгээр хоёулаа хоёрдмол удирдлагатай ажиллана харуул хамгаалалт дээр хоёр талаасаа хяналт тавьж байна гэдэг зүйлүүдийг гэрээндээ тусгаад өгсөн байна. Мөн ажиллаж байгаа бодит байдлыг нь аваад үзэхлээрээ ************* гэдэг компанийн удирдлага Улаанбаатар хотод байршиж байдаг өдөр болгон цахимаар болон утсаар А***************тай холбогдож ажил байдал дээр хяналт тавьдаг байгаа. ************* ХХК тухайн харуул хамгаалалтын талбай дээр ажиллаж байгаа компани байгаа. Тэгэхээр энэ хүмүүс энэ компани ************ давхар хяналт тавиад бүртгэлээрээ машинаа оруулаад гаргаж өгөөд ингээд яваад байна аа. Ийм учраас энэ 2 компани салшгүй холбоотой гэж үзэж байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагчийн талаар зааж өгсөн байдаг. Иргэний хариуцагч гэдэг эд хөрөнгийн улмаас учирсан эд хөрөнгө хариуцуулсан хүн хуулийн этгээдийг ойлгоно. Улсын дээд шүүхийн 2020 оны 03 сарын 31-ний 355 тогтоолоор тайлбарлахдаа гэмт хэрэг үйлдээгүй гэмт хэрэгт хамтран оролцоогүй болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөг, прокурорын, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж зааснаас үзэх юм бол завших гэмт хэрэгтэй холбоотой хохирлыг иргэний хариуцагчаар татаж 2 компани хариуцах үүрэгтэй байна. Ажилтандаа хариуцлага тооцох компанид учирсан хохирлыг нэхэмжилж авах нь тусдаа дараагийн яригдах асуудал болов уу гэж үзэж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “*************** өмгөөлөгч ********** дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтээ санал нэг байна. Тухайн хэргийн улмаас Хохирогч **************** 25.821.000 төгрөгийн бодит хохирол учирсан байдаг. Энэ хохирлыг тухайн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан *************** компаниудаас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ундраа хариуцан жолоодож 2021 оны 04 дүгээр сард ************** ХХК-ийн зогсоолын талбайд хүлээлгэж өгсөн байдаг. Тухайн үед Бамбай секрити ************* ХХК байгаагүй. Тэгэхээр анх хүлээж авахад хариуцна гэсэн эрх үүргийг ************* ХХК хариуцна гэж тухайн тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг ************** ХХК-д шилжүүлсэн гэсэн ийм зүйл яриад байна. Шилжүүлж өгсөн тээврийн хэрэгслийн эзэмшигч нарт тухайн үед мэдэгдсэн зүйл байдаггүй. Мөн одоо тухайн зогсоолын талбайгаасаа өөр талбай руу шилжүүлснээс болж энэ гэмт хэрэг гарах ийм шалтгаан нөхцөл үүссэн байдаг. Тэгэхээр өөр шилжүүлэх үүрэг даалгаврыг **************-аас зүгээс өгсөн.  тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг ***************** хариуцах үүрэгтэй байна гэж үзэж байгаа. **************** ХХК хамтран хариуцах ёстой. Учир нь тухайн гэмт хэрэг үйлдсэн Шүүгдэгч С.А**************“************** ХХК-д харуул хамгаалалтын ахлах ажилтнаар ажиллаж байсан. Ажилтныхаа бусдад учруулсан хохирлыг тухайн ажиллуулж байгаа ААН байгууллага хариуцахаар иргэний хуульд заасан байдаг. Тийм учраас хохирогчид учирсан хохирлыг ******************* хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэж байгаа. ************* учирсан хохирлоос гадна тухайн тээврийн хэрэгсэл тоногдсоны улмаас тээврийн хэрэгсэл тээвэр хийх боломжгүй болж зогсонги байдалтай болсон. Тухайн үед ч бас нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон байгаагаа 2022 оны 08 дугаар сараас эхлээд бүрэн мэдэгдсэн байдаг. Тэгээд 2022 оны 08 сараас хойш нүүрс тээврийн үйл ажиллагаа хэвийн явснаас хойш тухайн тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрт явсан сард 8.000.000 төгрөгийн орлого олохоор байжээ гэж үзсэн тооцооллыг гаргаж хэрэгт хавсаргасан байгаа. Тэгэхээр 2022 оны 08 сараас 2023 оны 04 сар хүртэл 09 сарын хугацаанд тээвэрт явах байсан орлогыг нэхэмжилж байгаа. Нийт орлого 72.000.000 төгрөгийн орлого олох байсан байна гэж үзэж байгаа 2022 оны 08 сараас өмнөх болон 2023 оны 04 сараас хойших олох байсан орлогыг нэхэмжлээгүй. Зөвхөн энэ сарын хугацаанд олох байсан орлогыг нэхэмжилж байгаа. Ингээд нийтдээ 97.821.000 төгрөгийг иргэний хариуцагч ***************-аас гаргуулж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ************ өмгөөлөгч ************* дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанаар ***************** холбогдох гэмт хэргийг зүйлчилсэн зүйлчлэл, хохирсон эсэх, гэмт хэргийг хэрхэн, хэн үйлдсэн бэ гэдгийг тогтоох, түүнтэй холбоотой учирсан хохирлыг хэн хариуцах вэ гэдгийг нэг мөр шалган тогтоолгохоор шүүхээс 2023 оны 09 сарын 08-ны өдрийн 226 тоот шүүгчийн захирамж гарснаар нэмэлт ажиллагаа хийгдэж буцаж ирсэн хавтаст хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс буцаасан шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийсэн мэт харагдахуйц нотлох баримт бүрдэж ирсэн. Энэ нь ямар учиртай вэ гэхээр ЭХХШТХ-ийн хуульд заасан хуулийг зөв хэрэглэх зарчмыг баримтлаагүй. Өөрөөр хэлэх юм бол гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй нотлох баримтууд үндэслэл бүхий нотлох баримтууд хэрэгт авагдсан байсан. ************** өгч байсан мэдүүлгүүдэд Алтанхуяг, Батмөнх, Ундрах, Ундрал, Дарханбаатар гэх хүмүүс энэ хэрэгт холбоотой талаар илэрхий мэдүүлэг өгч явж байснаа сүүлдээ энэ мэдүүлгээсээ өөрөө татгалзаж эхэлдэг. Энэ нь ямар нэгэн нөлөө байсан байж болзошгүй, бүх хэргийг өөрөө үйлдсэн мэтээр мэдүүлэх нь энэ хүний өөрийнх нь, сонгосон эрх ашиг сонирхол. Гэсэн хэдий ч хууль шүүхийн байгууллага, цагдаа, прокурорын байгууллага үүнийг гэмт хэргийн талаар нь хөтөлбөргүй нотлох үүрэг хүлээсэн, энийг олж тогтоох чиг үүргийн байгууллага. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дан ганц ************* энэ хэргийг хулгай, бусдын өмчид халдсан, хулгайлсан юм уу эсвэл завшсан энэ үйлдлийг ганцаараа хийсэн байна гэж үзэх бүрэн дүүрэн үндэслэлгүй болох тухай өмнөх шүүх хуралдаанд миний бие дүгнэлтээ гаргаж байсан. Энэ нь үндэслэл бүхий нотлох баримтуудаас харагдаад байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр ************* нь Хятадын компани тухайн техникүүдийг засан сайжруулж байгаа юм энэ компанид хэрэггүй ээ гэдэг  өөрчлөх боломжтой, солих боломжтой, би энийг ингээд өгч байгаа юм аа гэдэг байдлаар хэлсэн гэдэг. Ийм шинэчилсэн мэдүүлгийг өгсөн юм байна. Энэ нь өөрөө цаанаа эх сурвалжийг нь нотлох үүрэгтэй шүү дээ хуулийн байгууллага. Гэтэл энэ Хятадын байгууллага гэдэг ямар байгууллага зааж нэрлээд байгаа юм тэр нь үнэхээр ийм байсан уу үгүй юү гэдгийг мэдэх шүүгдэгч мэдүүлгээрээ өгсөн учраас энийг шалгах шаардлагагүй гэж үзсэн байж болзошгүй. Гэхдээ бусад холбогдогч нарыг гэмт хэрэг үйлдсэн үү үгүй юу гэж тогтооход үндэслэлгүй тайлбараар бусдад зарсан болох нь тогтоогдоод байхад яагаад бусад холбогдогч нарыг эрүүгийн хэрэгт татаагүй юм бэ гэдэг үндэслэлийг гаргаж байна. Татаагүй үндэслэлээ болохоор ********************* мэдүүлэгтэй нүүрэлдүүлэн байцаасан боловч энэ нь тогтоогдохгүй байна. С.А**************нь өөрийн захиран зарцуулах эрхтэй юм шиг байдал үзүүлсэн, тийм байдлаар тайлбарласан учраас бид нар зүгээр худалдаад авчихсан юм гэдэг тайлбарыг өгөөд байхад яагаад шууд үнэн зөв гэж үзээд байгаа юм. Энэ байцаалтыг авахдаа нэгэнд нь  яллагдагчийн байр сууриас өөрийнхөө эсрэг болон бусдын эсрэг мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байх эрх үүрэг хүлээж оролцож байгаа этгээд нөгөөдөх нь хуулийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж оролцож байгаа этгээд 2 субъектийг хооронд нь нүүрэлдүүлэн байцаадаг ямар хуулийн зохицуулалт байгаа юм. Яг энэ зохицуулалтыг харах юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил харагдаж байна. Зөвхөн ***************** өгсөн мэдүүлэг цаад хүмүүсийн өгсөн мэдүүлгээр биш бусад нотолгоогоор тухайн үйлдлийг хэн үйлдсэн бэ, хэн хэрхэн яаж хохирол учруулсан бэ гэдгийг тогтоох ажиллагааг хязгаарласан нь хуулиар шалган тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийсэнгүй, хэргийн бодит байдлыг бүрэн бүрэн тогтоосонгүй гэж үзэх үндэслэл харагдаад байгаа юм. Энэ хэрэгт ***************** Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-оор зүйлчлэхээр сонгож зүйлчилж оруулж ирсэн байна. ******************** компанитай хөдөлмөрийн харилцаатай байсан байна гэдгээр оруулж ирж байгаа гэх боловч итгэмжилж хариуцуулсан эд хөрөнгө гэдгийг хуулийн үгийг яах юм бэ? Яаж хэрэглэх юм? Бид нар хуулийг нэг мөр дагаж хэрэглэх үүрэгтэй шүү дээ. Зүгээр эднийд ажилладаг байсан юм байна эднийх цалин хөлс авдаг байсан юм байна гэдэг би тэднийд ажиллаж байсан энийг би ингээд шалгахгүйгээр авчихсан юм аа бамбай үүрэг гүйцэтгэж байсан юм аа гэдгээр хэргийг шийдвэрлэж болдог юм уу? Энэ улсын яллагч, прокурор хэрэгт хяналт тавих ажиллагаа, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, бэхжүүлэх энэ ажиллагаандаа хяналт тавихдаа яагаад ийм хайхрамжгүй байдлаар хандаад байдаг юм бэ? ийм сул гүйцэтгэл нь дүгнэлт хийхэд эргэлзээ бүхий нотолгооны хувьд, ажил гүйцэтгэлийн хувьд зөрчсөн ийм нотолгоотой хавтаст хэрэг дээр бид нар ингээд дүгнэлт гаргаад 1 мөр шийдүүлчихье гэхээр учир дутагдалтай орж ирээд байх юм. Бид хугацаагаа хэмнээд гэм буруутай этгээдэд ял хариуцлагыг нь оногдуулаад учирсан хохирлоо яаралтайгаар гаргуулах ашиг сонирхолтой байгаа шүү дээ. Гэтэл энэ хуулийн алдаатай байдлуудыг бид нар нүдээ аниад ингээд юу ч болоогүй юм шиг бүгдээрээ хууль мэддэггүй хүмүүс юм шиг хуулийн зөрчилтэй байдлуудыг дурдахгүйгээр бушуухан шиг ял өгөөд явуулчихъя гэх юм гэх байр суурийг илэрхийлэх нөхцөл байдалд оруулаад байна. Улсын яллагчийн хариуцлагагүй, хууль хэрэглээнүүд алдаатай шийдвэр гаргаад байгаа нь зүй нь миний бодлоор ингэж зүйлчлэгдэх, итгэмжилж хариуцуулсан этгээд бусдын итгэмжилж хариуцаж авсан эд хөрөнгөө завшсан байна гэж үзэж байгаа юм бол гэрээгээр ямар итгэмжлэлээр хариуцуулсан юм бэ гэдгийг тогтоосон нотлох баримт чинь орж ирэх ёстой Тэгэхээр энэ хэрэг зүйлчилсэн нь тохирч байгаа юм уу? энийг шалга гэсэн шалгаад байхгүй бол Эрүүгийн хуулийн 17.1.2.2-т зүйлчлэгдэх байсан юм биш үү энийг шүүх анхаарах биз ээ гэсэн ийм дүгнэлтийг хэлж байна. Иргэний хариуцагч нар манайх хариуцна манайх хариуцахгүй гээд маргаад тайлбар хэлээд байгаа. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд энэ 2 байгууллага хамтран ажиллах гэрээтэй байсан юм байна л гэж харж байгаа юм. Иргэний хуулийн 476.1-д зааснаар тодорхой чиг үүргийг нэг байгууллагад хариуцуулж эрх үүргийг хэрэгжүүлэхээр шилжүүлсэн байна гэж харж байгаа юм. Энэ нь өөрөө ААН-ийн эзэмшил бүхий газар талбайн нутаг дэвсгэр дээр өмнө нь ч гэсэн үйл ажиллагаа явуулж байсан эдний гэрээнд сонгогдсон талбай. Өөрөөр хэлэх юм бол *************-ийн ашиглалтын эзэмшлийн талбай дээр энэ гэмт хэрэг гарсан. Тэгэхээр энэ гэмт хэрэг гарсан өөрийн эзэмшлийн талбай дээр гарсан гэмт хэрэг хариуцах этгээд нь ************* мөн байсан. Миний үйлчлүүлэгчийн машинууд 2021 оны 03 сарын 05-аас эхэлж тавигдсан 03 сарын 26-ны өдөр. Энэ хугацаанаас хойш 08 сар хүртэл ************ эзэмшилдээ харж хамгаалах бүрэн бүтэн байлгах эрх үүргийг шилжүүлж авсан. Энэ хугацаандаа иргэний эрх зүйн харилцаанд орж хамгаалах чиг үүргийг хүлээж бид нараас квитанцаар өдрийн 5000 төгрөгөөр тооцож татвар орлогодож авч байсан. Орлогодож авч байсан шар хуудас гээд хэлээд байгаа орлогын баримтаар нотолж байгаа. 08 сард ************** тодорхой чиг үүргээ шилжүүлэх гэрээтэйгээр шилжүүлсэн харагдаад байгаа юм. Хамтын удирдлага хэрэгжүүлнэ гэдэг нь зөв. Дээрээсээ босоо удирдлагатай бүх үйл ажиллагааг нь давхар хянах үүрэгтэйгээр энэ гэрээ байгуулагдсан байдаг. Энэ нь ямар байдлаас харагдаад гэхээр санхүүгийн орлогыг ******************-ийн нягтлан бодох бүртгэж орж ирж байгаа машин болгон дээр үзлэг хийгээд орсон машины мөнгийг орлогодож тооцож өөрийн санхүү рүү шилжүүлж байсан. Зөвхөн бүрэн бүтэн байдлыг ************” компани хариуцсан ямар нэгэн алдаа дутагдал гарах, гэмт хэрэгт өртөх, алдагдах, тоногдох ийм нөхцөл байдал үүсэхэд энэ 2 компани хоёулаа хяналт тавих үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан ийм учраас учирсан хохирлыг иргэний хуулийн 497-д зааснаар учирсан гэм хор хохирлыг хариуцаж гаргуулах үндэслэлтэй. ЭХХШТХ-ийн 8.5-д зааснаар иргэний хариуцагчаар ***************компаниудыг татаж иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолд энэ 2 байгууллага аль аль нь гомдол гаргаагүй. Тэгэхээр бид энэ 2 компанийн алинаас нь нэхэмжлээд байна вэ гэхээр *****************-аас учирсан хохирлоо гаргуулъя гэдэг нэхэмжлэлийг гаргаж байгаа. Харин гэрээний үүргийн харилцаанд зөрчигдсөн гэм хор, хохирол учруулсан гэж үзэх юм бол ***************” компаниас мөн нэхэмжлэх эрх үүснэ. ************* компани гэм буруутай этгээд болох ************** хохирлоо нэхэмжилж гаргуулах харилцааныхаа дарааллаар гаргуулж өгнө үү гэдэг саналыг оруулж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч ************ өмгөөлөгч ************* дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд ********** компанийн өмгөөлөгчөөр оролцож байна. Өмнөх шүүх хуралдаанд мэтгэлцээн хангалттай сайн явагдсан түүний үндсэн дээр шүүхээс тодорхой ажиллагаануудыг хийх нь зүйтэй юм байна гэж шүүх хуралдааныг ЭХХШТХ-д заасны дагуу хойшлуулсан. Яллагдагч бол үнэн зөвийг ярихгүй байх эрхтэй. Энэ хүрээнд зөвхөн яллагдагчийн мэдүүлгээр энэ хэргийг шийдвэрлэх нь өөрөө үндэслэлгүй байна. Зарим зүйлийг тодорхойлъё гэдэг зүйлийг шүүхийн зүгээс гаргаж ирж шүүх хуралдаанаа хойшлуулж тодорхой ажиллагаа хийлгэе гэсэн. Энэ ажиллагаа өөрөө захирамжид заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй. Тийм учраас энэ хэргийн дүгнэлт өнөөдрийн байр суурь дээр захирамжид заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй байгаа учраас өнөөдрийн хэргийг шийдвэрлэх боломжгүй байна энэ ажиллагааг дахиж хийлгүүлье гэдэг байр сууриас оролцох үүднээс мэтгэлцэхгүй байдлаар оролцлоо. Ийм асуудал байгаа. А*************** хамтран үйлдсэн хэлбэр түүнийгээ тогтоогооч ээ гэнгүүт ердөө мэдүүлэг аваад ороод ирсэн. Мэдүүлэг дээр мэдүүлэг авсан 2 этгээд буюу Алтанхуяг, Батмөнх, А*************** нарын мэдүүлэг хооронд хэд хэдэн баримтаа үгүйсгэгддэг. Нотлох баримтын үндсэн дээр тайлбарлаж хэлье. Алтанхуягийг, шүүгдэгчийг энэ машинууд нь зарим миний эзэмшлийн машинууд гэж машинуудыг өөр зогсоол руу шилжүүлж байршуулж байхад нь ямар учиртай машинууд вэ гэж асуухад хариулж хэрэгтэй юм байвал ирж авч яваарай гэсэн Алтанхуягийн байдлын мэдүүлэг энд шинэчилж өгсөн мэдүүлэг байгаа шүү, Өмнө нь хэрэгт авагдсан Алтанхуягийн мэдүүлгээр  “Шанх Майнинг” ХХК-ийн захирал Билэгүүдэйгийн хамаатан Дарханбаатар гэдэг хүнтэй ирж 20 гаруй машиныг нэгийг нь 20.000 төгрөгөөр шилжүүлж байрлуулсан. Алтанхуяг гэдэг хүн нь С.А**************зөвхөн харуул хамгаалалтын ажил хийж байгаа гэдгийг бүрэн мэдэж байсан болохыг илэрхийлж худал мэдүүлэг өгч байгаа нь ийнхүү гарч ирж байна. 3-р хх-ийн 207-р талд ************ гээд өнөөдөр итгэмжилсэн төлөөлөгч нь өөрчлөгдөөд оролцсон байна. Фото маркийн ************ улсын дугаарт чирэгч ************** улсын дугаартай чиргүүлийн эл ангиуд завшигдсан хэрэгт гэрчээр *********** гэдэг хүн мэдүүлэг өгсөн. Манай жолооч Алтанхуягийг гэж байгаа шүү. Энэ аль Алтанхуяг вэ? Энийг тодруулаагүй Энэ хуралдаан дээр энийг хэлж байсан Алтанхуяг нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ********** компанийн төлбөртэй зогсоолд дээрх тээврийн хэрэгслүүдийг байрлуулсан. Тус машинаас 15 ширхэг дугуй алга болсон талаар мэдүүлдэг, 3-р хх-ийн 191-р талд С.А**************яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Алтанхуяг нь Батмөнх хамаагүй шүү гээд шөнө 3 залуутай ирээд 15 ширхэг дугуй аваад явсан маргааш нь над руу утсаар ************ тээврийн хэрэгслээс 15 дугуй аваад явсан дугуйг тавьсан гэж мэдүүлдэг. Алтанхуягийн өгсөн мэдүүлгээр ********** мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа. Алтанхуяг сүүлд мэдүүлэг өгсөн ажиллагаанд Алтанхуяг Би 3-4 удаагийн үйлдлээс 15-16 ширхэг дугуй авсан гэдэг. Гэтэл Алтанхуягийн мэдүүлэг үгүйсгэгддэг дараах байдлаар үгүйсгэгддэг. Би ер нь 3-4 удаа гэснээ би ер нь яг 3 удаа авсан юм байна гэдэг. Гэтэл Алтанхуяг нь 2 дугаар хавтаст хэргийн 95 дугаар талд авагдсан миний өнөөдөр шинжлэн судалсан баримт болох тэр Ундрахын эзэмшлийн Хаан банкны дугаарын дансанд орлого хийсэн баримтууд авагдчихдаг юм 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1.400.000 төгрөгийг Хаан банкны ************ гэсэн данснаас Ундрахын энэ данс руу Анхбаяр гэдэг хүнээс сэргээ гэх утгатай. Сүүлд Алтанхуяг мэдүүлэг өгөхдөө надтай ********* гэж танилцсан. Би ************ гээд 3 удаа гүйлгээ хийсэн би 3 удаа л дугуй авсан гэдэг. Эхний үйлдэл энэ. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөн ************ гэх утгатай 700.000 төгрөгийг Алтанхуяг нь өөрийнхөө Хаан банкны *********** гэсэн тоо данснаас хийсэн 12 сарын 30-ны өдөр мөн ************ гэх утгатай 500.000 төгрөгийг, 2022 оны 01 сарын 10-ны өдөр ************гэх хутгатай 2.700.000 төгрөгийг энэ данснаас, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ************ гээд биччихсэн. Нэг үсгийн зөрөөтэй 2.400.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Буянхишиг гэх хутгатай 100.000 төгрөгийг ************* энэ данс руу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ************* гэх утгатай 500.000,  2022 оны 11 сарын 26-ны өдөр Хуягаа гэх хутгатай 4.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нийт 7 удаагийн үйлдэл болж байгаа юм, 3 удаа дугуй авсан гэдэг. Энэ мөнгийг нь нийлбэрийг бодоод үзэж байгаа юм. Алтанхуягийн нийт 12.300.000 төгрөг ийм байдлаар ************** гэх утгатай шилжүүлээд үүнийг нэг дугуйг нь би 150-200 мянган төгрөгт авсан юм аа гэж Алтанхуяг мэдүүлэг өгсөн. *********** ч тэгсэн би тэрийг зарсан гээд. 150 мянган төгрөгөөр тооцох юм бол 82 ширхэг дугуй болж байгаа юм 200 мянган төгрөгт зарсан юм аа гээд тооцоход 61.5 ширхэг дугуй болж байгаа юм. Худлаа яриад байгаа биз  Алтанхуяг, тэгэхээр Алтанхуяг 3 удаа авсан 65-94 дугуйг ингэж авсан би ор дугуй тавина аа гээд ************* мэдүүлэг өгчихсөн. Тэгвэл Алтанхуяг чинь 3 удаа авсан юм бол нэг нь 65-94 юм байна. Тэгвэл ************** юмыг чинь Алтанхуяг авчихсан юм байна шүү дээ. Тэгвэл Алтанхуягаас яагаад энэ мөнгийг аваад гаргачхаж болохгүй байгаа юм бэ? Мөрдөн шалгах ажиллагаа. Тэгээд л энэ 2 ************ гэдэг 2 компани дээрээс бүгдийг нь тохоод ингээд л нөгөө хэрэгт холбогдсон нөхөр нь энд төлнө өө л гэдэг. Гарын ур дүйтэй л гэдэг. Ур дүй сайтай байна аа ур дүй сайтай байна. Гарын ур дүй бол үнэхээр сайн байна оюуны чинь ур дүй сайн байна энийг нь нотол л доо цагдаад бүрэн эрх нь байна шүүх энийг хий гэсэн шүү дээ энэ мөнгөн эх сурвалж байна шүү дээ банкны данс юмыг нь шалгачих аа гээд өмнөх хуралдаан дээр хэлж байсан. Энэ ****************, Алтанхуяг, Батмөнхийг худлаа яриад байгаа нь ингээд тогтоогдож байгаа байхгүй юу. Үнэхээр дугуй авсан юм бол 80 хэдэн ширхэг дугуй болоод байна шүү дээ. Худлаа яриад байна шүү дээ 3-4 удаа 15-16 дугуй авсан. Тэгвэл энэ Дарханы өртөөгийн асуудал шийдэгдэнэ шүү дээ. Батмөнхийн мэдүүлэг худлаа байгаа нь дараах байдлаар тогтоогддог юм.Мөн би 3 удаа 15-16 ширхэг дугуй авсан 150-200 мянга, 2021 оны 12 сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг өөрийнхөө ************** тоот дугуй авсан 2 дугаарт 2021 оны 12 сарын 21-ний өдөр тухайн данснаасаа 1.250.000 төгрөг болон 1.000.000 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 600.000 төгрөг. Мөн оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 50 мянга мөн оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 100.000 төгрөг мөн оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.850.000 төгрөг. Нийт 5.350.000 төгрөг байгаа юм. Үүнийг 150.000 төгрөг нь зарсан гэвэл 35,6 ширхэг дугуй 200.000 төгрөгөөр зарсан гэвэл 26,75 ширхэг дугуй болж байгаа юм. Өөрсдийнх нь нүүрэлдүүлээд мэдүүлэг өгөөд байгаа нь мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Энийг бүү хийх ёстой биш байхгүй юу мөнгө нь мөрөө үлдээчихсэн ингээд энэ 3 нөхрийн хийсэн бүх юм нь ингээд тогтоогдоод гарч ирээд байхад чинь шүүх тэр 2 хүнийг тогтоогоод ялагдагчаар татаж оруулж ирээ л гээд байгаа юм. Цаашаа бүр гоё юм бий нөгөө Алтанхуягийн данс 4-р хх-ийн 5-р талаас Шийлэгбатын Алтанхуягийн дансны гэрчийн мэдүүлэг өгөөд дансны хуулгаа өгчихсөн. Энэ дээр маш их орлогууд ороод ирсэн хүмүүсээс тэр нь юу гэж ордог вэ гэхээр дугуй, сэлбэг, тийм юм авлаа, ийм юм авлаа, ерөөсөө тийм, энийг нь тогтоолдоо манай нэг хохирогчийн нэг зарсан юмыг энэ хэд чинь аваад Алтанхуяг чинь цаашаа зарчхаад байна шүү дээ. Тэгвэл тэр худалдаж аваад байгаа этгээдээс чинь худалдаж авсан байна аа одоо энийг нь хохирол юманд барагдуул гээд иргэний хариуцагч болдог юм уу тэр мөнгийг нь төлөөд ингээд энэ хохирогчийн чинь бүх юм мөнгө нь эцэст нь нэг хүнтэй очиж тэр данс маань өгөгдсөн байна. Очоод зогсоно. Худалдаж авсан этгээдээс төлбөр төлөгдөөд ингээд сууж байгаа юм. Гэтэл ************ гэдэг нөхөр өнөөдөр энэ хохирлыг төлчихсөн бол өнөөдөр энэ 2 компани ингээд зогсож байхгүй шүү дээ. ************** гэрээ байгаа гэрээний 3.1 гэдэг заалт байгаа өө Энхмаа өмгөөлөгчөө тэрийг уншаарай тэр талаар би өнгөрсөн юман дээр хангалттай ярьсан. Тэгвэл шүүх бид нар 2 компанийн гэрээтэй холбогдолтой асуудлыг шийдэхгүй ээ гэдэг асуудал гарч ирсэн. Энэ зөв. Ингээд нэг юмаар халхавчлаад энэ хүнийг өөгшүүлж байгаа юм шиг энэ хүн тэгээд хэзээ ч гарч ирэх юм, гарч эрхгүй ч юм уу. Хохирогч нар яах юм. “*************** гээд компани өнөөдөр дөнгөж хөл дээрээ тогтож байсан *************** компаниуд чинь татвар төлөгч нар өр үүсгэх гээд дампуурах гээд байна шүү дээ Ганц ********** гэдэг хүнээс болоо энийг тогтоогоод ороод ир л дээ. Энэ ажиллагаанууд чинь хийгдсэнгүй шүү дээ 17.4 дүгээр зүйл чинь бусдын итгэмжлэн хариуцуулсан гэж байна. Энэ хүнд яаж, хэн итгэмжилж хариуцуулсан юм бэ. ***************-аас алив энэ 65-24 чи харж байна шүү гээд хүлээлгээд өгсөн баримт хаана байгаа юм бэ? Гэхдээ энэ одоо яригдах ёстой асуудал биш. Энэ дараагийн шүүх хуралдаан дээр мэтгэлцээд явах,  миний гаргаж ирж байгаа зүйлүүд бол ийм байна. Тэгэхээр энэ Ш Алтанхуяг, Батмөнх гэдэг А***************тай оролцоотой. Эд нар юугаа зөвшөөрөх вэ дээ энэ чинь хоорондоо тохироод ингэчихсэн байна жишээ нь миний түрүүн авсан жишээгээр ************** 15-16 ширхэг дугуйны асуудал ингээд шийдэгдчихнэ. Бид нар цаашаа худалдаж авсан хүн нь тогтоогдоно.  Ийм нөхцөл байдалтай байна, энэ мөрдөн шалгах ажиллагаа буцаасан үндэслэл захирамжид заасан үндэслэл биелэгдсэнгүй, захирамж өөрөө биелэгдэх шинжтэй байх ёстой энэ нь өөрөө тогтоогдоогүй учраас хэргийг дахиж буцааж өгөх нь зүйтэй байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч ***********-ийн өмгөөлөгч ************* гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 гэсэн заалтыг хамгийн түрүүнд хэлье гэж бодсон юм. Энэ дээр юу гэхээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь юу байдаг юм бэ гэдгийг тодорхойлсон байна. Гэмт хэргийг түргэн шуурхай, бүрэн илрүүлж гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял шийтгэл оногдуулна гэсэн заалт байна. Би юутай холбож тайлбарлах гээд байгаа юм гэхээр ***************** компанийг би буруутгах гээд байгаа юм. Хамгийн буруу юм хийсэн компани энийг юугаар хэлсэн гэхээр би түрүүн гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийг барьж тайлбарласан энэ дээр 13 дугаар зүйл дээр нь бүүр тодорхой заагаад өгчихсөн байгаа ял шийтгэлгүй хүн байна шүү гэж байна. Гэтэл тайлбартаа хэлэхдээ манайх авах боломжгүй гэнэ. Тэгвэл харуул хамгаалалтын алба компани цагдаагийн байгууллагатай хамгийн ойрхон ажилдаг компани энэ хүний талаар мэдээлэл авчихсан бол хуулиа биелүүлчихсэн бол энэ гэмт хэрэгт гарахгүй шалтгаан нөхцөлийн хувьд, Яг шийтгэлийн хуудсыг шалгах ёстой, эрхтэй компани байхгүй юу. Гэрээгүйгээр ажиллуулдаг хамгийн их гэрээтэй ажиллах хүн бол энэ харуул хамгаалалтын албаны ажилтан байгаа. Яагаад гэхээр энэ хуульд зааснаар энэ хүн чинь хамгаалалтын бүх багаж тэр байтугай буу хүртэл эзэмших эрхтэй байдаг юм байна. Ийм хүнтэй гэрээ байгуулаагүй ажилласан. Тэгвэл энэ харуул хамгаалалтын гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд заасан хуулийг зөрчсөн бол хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсвэл Зөрчлийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэ ээ гээд хуулийнх нь 22 дугаар зүйлд заасан байгаа. Тэгэхээр энэ *********** компани буруутай байна уу харагдаад байгаа биз дээ. Буруутай байна шүү дээ 2 том юм гарч ирчхээд байна. Гэтэл яахаараа *********** ХХК-г иргэний хариуцагчаар татчихдаг юм бэ гэсэн бас нэг асуудал яриад байна. Энэ дээр юу гэхээр 2021 оны 08 дугаар сард байгуулсан гэрээ байгаа, 2 компанийн хооронд байгуулсан энэ миний түрүүний хэлснээр иргэний эрх зүйн нөгөө эрх үүрэг шилжчихэж байгаа. Харуул хамгаалалтыг тавьж байсан уу? ************ ХХК энэ гэрээг байгуулахаас өмнө тавьж байсан, өвчин янз бүрийн шалтгааны улмаас хамгаалж чадахгүй болсон учраас энэ хамгаалалтын компанид хандаад манай талбай дээр байгаа бүх юмыг та нар харж бай та нар хамгаалж бай гээд эрх үүргээ шилжүүлж болно. Хоёрдмол удирдлагатай байх тухай асуудлыг их барьж байна. Зөв байхгүй юу 2 дугаар Удирдлагатай байна шүү дээ. Яагаад гэхээр ***************** ХХК-ийн талбай юм чинь *************** ХХК-тай  тохирч ярьж гэрээгээ хийсэн байгаа шүү дээ. Гэхдээ иргэний хариуцагч гэж ямар хүнийг хэлэх юм бэ хэнийг хэлэх юм бэ? гэдгийг эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6-д тодорхойлоод өгсөн юм. Эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд байна гэсэн хууль ёсоор байх нь юугаар тодорхойлогдох гэхээр иргэний хууль заасан 2 компанийн хооронд хийсэн гэрээ ************** ХХК-д харилцуулчхаад байна. ************ иргэний хариуцагч бишээ яагаад гэхээр эрх үүргээ бүгдийг нь шилжүүлчихсэн гэж би тайлбарлаж байна. *********** ХХК-ийн өмгөөлөгчийн хэлдгээр энэ удаагийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломж байгаа юм уу байхгүй гэж харагдаад байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаа хачин дулимаг ядруу явсан харагдаад байх юм. Компанийг нь татаад үз л дээ. хариуцлага нь байна уу үгүй юу, тийм ажиллагаа нэг ч хийгээгүй. Гэтэл бас нэг осолтой юм нь гэрээ байсан би байцаагчид өгсөн гэж компанийн захирал нь яриад байна шүү дээ. Тэр нотлох баримт хаачихсан юм нотлох баримт үгүй хийж байгаа чинь байцаан шийтгэх ажиллагаа айхтар том муухай бүдүүлэг алдаа биш үү. Энийг нь тодруулаагүй байна. Иргэний хариуцагчаар “********** ХХК-г татсан тогтоолыг хүчингүй болгооч ээ 1 дүгээрт, 2 дугаарт энэ удаагийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй учраас буцаах ийм дүгнэлтийг гаргаж байна” гэв. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн гэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

    1.  Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан:

Хохирогч ********************** “...Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийгөө ********** гэж танилцуулсан хүнтэй уулзсан юм. Тэр хүн надад *************үнэ төлбөргүй хил гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд бэлнээр 300.000 төгрөг 200.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аягатай өгсөн юм. Тэгээд байж байтал 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тэр ********** гэж танилцуулсан хүн надад би хил дээр ажилладаг хүнтэй ярилаа. 2.000.000 төгрөг шилжүүлчих гэж байна гээд над руу хаан банкны ************ дугаарын ********** гэдэг хүний данс явуулсан юм. Би тэр дансанд нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөгийг тэр *************гээд хүний данс руу шилжүүлсэн юм. Тэгсэн чинь тэр С********* гэж хүн надад одоо удаахгүй гаргаж өгнө гээд яваад байсан. Тэгэхээр нь би за бүр болохгүй бол хэрэггүй ээ гэж хэлсэн боловч надад 2022 оны 01 дугаар сарын 06-ны өдөр гаргахаар боллоо тийм учраас цагаан сараас өмнө бурхнаа Цогтцэций суманд манай ажил дээр авч ирээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь Улаанбаатар хотоос унаа хөлслөөд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ********* загварыг **************** гэж өөрийгөө танилцуулсан хүний ажил дээр нь манай төрсөн дүү Авидцэрэн хүлээлгэж өгөөд гарын үсэг зуруулаад зураг дарсан байсан. Тэгээд тэр хүн тэр бурхны загварыг хил гаргаж өгнө гэж байгаад 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хил дээр явж байна гэж яриад утсаа унтраагаад таг алга болчихсон юм. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 299-р хуудас/,

Гэрч Ц. Авидцэрэнгийн “...************* гэдэг хүн манай төрсөн ах байгаа юм. Би ахтайгаа нийлж өнгөрсөн 2021 онд Дуйнхар бурхны загварыг замаскаар бүтээсэн юм. Тэгээд тухайн загвараа гуулиар бүтээлгэхийн тулд Хятад улс руу хил гаргуулах гээд хил гаргаж өгөх хүн хайж байсан юм. Тэгсэн чинь А*************** гэдэг нэртэй хүн манай ах *********************** холбогдож тухайн загварыг Гашуун сухайт Ганц мод боомтоор хил гаргаж өгнө гэж харилцсан байсан. Тэгээд ************** өөрөө манай ах руу утасдаад бурхныхаа загварыг ************* руу яаралтай явуулаа би 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хил гаргаж өгнө гэж ярьсан байсан. Тэгээд тэр талаар манай ах надад хэлээд би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ****************** гэдэг хүний ажилладаг компани хашаанд нь авч ирж ********** гэдэг хүнд хүлээлгэж өгөөд гарын үсэг зуруулж авсан юм. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ********** гэдэг хүнтэй холбогдох гэхэд утсаа авахгүй алга болсон. Ийм л зүйл болсон юм...Замаскаар бүтээсэн загварыг хил гаргахыг зөвшөөрдөг өмнө нь хил гааль нээлттэй байх үед Замын-Үүдийн боомтоор өөрсдөө авч гарч үлдээгээд гуулиар бүтээсний дараа каргогоор Монгол  руу орж ирдэг байсан юм. Хил гааль хаагдсан болохоор л тэр *********** гэдэг хүн гаргаад өгнө гэхээр нь итгээд мөнгө төгрөг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 31-р хуудас/,

Гэрч  Б.Ундрахын  “...Би ********* гэдэг хүнийг ************ нүүрс тээврийн 2 дахь км-т байх ********** ХХК-ны кемп зогсоолын харуулаар ирээд танилцаж байсан. ************* нь миний ажиллаж байгаа *********** хамгаалалтын албанд харуулын ахлахаар ажилладаг байсан юм...Тэр хайрцагтай зүйлийг харуулын ахлах А*************** аваачиж тавьсан гэдгийг би сүүлд мэдсэн юм. Би тэрнийг мэдсэн шалтгаан нь миний ажиллаж байгаа хамгаалалтын албанд ажиллаж байгаад ажлаасаа хөөгдсөн Батжаргал гээд харуул 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр над руу 4,5 удаа залгасан би утсаа аваагүй юм. Тэгсэн чинь над руу 14 цаг 47 минутад “4-р постны гэрийн гадаа том жижиг 2 хайрцагтай юм байна уу? мэдэж өгч тус болооч байвал гандангийн хүмүүс очиж авах юм байна. Ийш тийш нь хийсэн юм байна уу? мэдээд өгөөч” гэсэн мессеж ирсэн байсан. Тэгээд байж байтал Батжаргал над руу дахиад залгахаар нь би утсаа аваад ярьсан чинь надад “А*************** ахлах ажил дээрээ байна уу? гэж асуусан тэгэхээр нь би А*************** байхгүй ажлаа хаяад явсан гэж хэлсэн чинь надад компани хашаанд 2 хайрцагтай зүйл байгаа тэр байна уу? мэдээд өгөөч би А***************ыг төв гандангийн хүмүүстэй холбоод өгчихсөн чинь 2.000.000 төгрөг аваад утсаа унтраагаад алга болчихлоо гандангийн хүмүүс зуучилж танилцуулж өгснөөрөө чи олж өг гээд над руу гандангаас хүмүүс яриад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хайрцаганд юу байгаа юм гэж асуухад надад “Бурхан байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд тэр хайрцагтай зүйлийг гандангийн хүмүүсийг явуулаад авхуулмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ асуудлыг чинь мэдэхгүй ээ тэр А***************ыг ирэхээр нь өөрсдөө ярьж учраа олоо компани хашаанд оруулж тавьсан зүйлийг би дур мэдэж гаргахгүй. Хоорондоо учраа олоо гэж хэлээд утсаа тасалчихсан юм. Тэгсэн Батжаргал над  руу хэд хэд залгахаар нь би утсаа аваагүй юм. Тэгээд Батжаргалын утсыг авахгүй байгаад байсан чинь *********** гэсэн дугаар над руу залгахаар нь би утсаа авсан чинь “сайн байна уу? төв гандагаас ярьж байна. өөр лүү чинь Батжаргал гэдэг хүн ярьсан байх ёстой танай дарга С********* гэж хүн байна уу? гэж асуусан. Тэгэхээр нь би тэр хүнд тэр хүн чинь байхгүй ээ өөрөө ажлаа хаяад явчихсан хайгдаад байж байгаа гэж хэлсэн. Тэр С********* гэж байгаа нь А***************ыг хэлж байгаа юм. А*************** өөрийгөө хүмүүст танилцуулахдаа С********* гэж танилцуулдаг юм шиг байгаа юм. Тэгээд над руу би таны данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн хүн байна гэж хэлсэн тэгэхээр нь би тухайн мөнгийг чинь манай харуулын ахлах А*************** миний виза картыг авч яваад ашиглаж байгаа гэж хэлсэн юм. Тэгсэн чинь тэр хүн надаас танай харуулын ахлах А*************** гээд хүн чинь олдохгүй юм чинь танай компани хашаанаас очоод хоёр хайрцагтай бурхнаа авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар тэр А*************** гэдэг хүнийг ирэхээр нь өөрсдөө уулзаад учраа олоо энэ хашаанаас би юм гаргаж өгч чадахгүй гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгсэн чинь удалгүй тэр 91914390 гэсэн дугаараас над руу 2022.01.06-нд 91914390 дугаараас 2 сая өөрийн чинь данс руу явуулсан байгаа биз та шалгаарай. С********* гэдэг хүн рүү” гэсэн мессеж ирсэн юм. Тэгэхээр нь би айгаад А***************ыг миний дансаар буруу буруу зүйлийн мөнгө хийгээд аваад ашиглаад яваад байгаа юм байна гэж бодоод харуул хамгаалалтын захирал Цогоо захиралд хэлсэн юм. Тэгсэн чинь Цогоо захирал би 15-нд очно наад бурхнаа өгч явуулж болохгүй шүү. Хэний ээлжид дээр оруулж тавьсан юм бэ учрыг нь олоод над руу яриарай гэсэн. Тэгээд би бүх харуулуудыг дуудаж уулзаад энэ хайрцагтай зүйл манай хашаанд орж ирсэн байна. Хэний ээлжин дээр оруулсан юм бэ гэж асуухад манай харуул Жамъянсүрэнгийн ээлжийн дээр харуулын ахлах А*************** *********** ХХК-ийн юм байгаа юм оруул гэж хэлээд оруулсан байсан. Тэр хайрцаганд бурхан байсан гэдгийг Жамъянсүрэн мэдээгүй байсан. Тэгээд байж байгаад би хэсгийн төлөөлөгчид манай харуулын ахлах А*************** гэдэг хүн компани хашаанд хоёр хайрцагтай бурхан оруулж тавьсан байна. Тэгээд миний хаан банкны ************ дугаарын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлж авсан байна гэж хэлсэн юм...Би тэр 2.000.000 төгрөгийг миний дансанд орсныг ч мэдээгүй юм. Би Хаан банкны *********** дугаартай дансныхаа виза картыг 2021 оны 11 дүгээр сарын эхээр харуулын ахлах байсан А***************д өгч байсан юм. Тухайн үед А*************** надаас виза карт авахдаа би *********** руу явах гэж байна. Картаа өгчих гэж хэлээд авсан юм. Тэр цагаас хойш миний виза картыг надад өгөөгүй. Би ч юм бодохгүй хөдөө газар ажиллаж байгаа юм чинь хэрэгтэй байгаа нь карт ашиглаад мөнгө төгрөгөө гаргаж авч байг гэж бодоод явдаг байсан юм. Манай харуулын ахлах байсан А*************** болон бусад харуулууд миний виза карт руу мөнгө төгрөгөө хийлгүүлээд гаргаж авдаг байсан юм. Тэгээд сүүлд тэр компани хашаанд буулгасан хоёр хайрцагтай зүйлийг бурхан байна гэдгийн мэдээд бас тэр төв гандагаас гээд хүн миний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн гэхээр нь *************миний данс картыг буруу зүйлд ашиглаад байгаа юм байна гэж бодоод картаа хаалгачихсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 35-36-р хуудас/,

Гэрч Ц.Жамъянсүрэнгийн “...Би А*************** гэдэг хүнийг ****************** нүүрс тээврийн 2 дахь км-т байх **************-ний кемп зогсоолын харуулаар ирээд танилцаж байсан. А*************** нь миний ажиллаж байгаа ************* хамгаалалтын албанд харуулын ахлахаар ажилладаг байсан юм...Тухайн өдөр би хамгаалагчаар 4 дүгээр пост буюу урд талын хаалганы гэрт үүрэг гүйцэтгэж байх үед тухайн орой 18 цаг өнгөрч байх үед харуулын ахлах А*************** над руу станцаар хаалгаа онгойлгоорой гэж хэлсэн. Тэгээд би гараад хаалгыг онгойлгоход жижиг цагаан өнгийн тэвштэй ачааны амьжиргаа цагаан гээд машин байж байсан тэр машин ороод манай харуулын гэрийн хажууд зогсохоор нь би харуулын ахлах А***************аас энэ ямар учиртай машин орж ирж байгаа юм бэ? гэж асуухад надад ***************-ны захирлууд хотоос юм явуулсан байна намайг тосоод ав гэсэн би тосож аваад ирлээ гэж хэлсэн.Тэр машин дээр модон том хайрцагтай мөн цаасан хайрцагтай гээд 2 зүйл байсныг машинаас буулгаад харуулын ахлах А*************** хүлээж аваад машиныг явуулсан. Би тэр 2 хайрцаганд юу байгааг хараагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 32-р хуудас/,

Б.Ундрахын эзэмшлийн Хаанбанкны ************* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 203-213-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************* “...Манай **************** нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшийн *********** улсын дугаартай Шакман маркийн тээврийн хэрэгслийг ********** чиглэлийн нүүрс тээврийн авто замын 2 дахь км-т байх *********** ХХК-ийн төлбөртэй зогсоолд байрлуулсан юм. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус компаний зогсоолд очиж машинуудыг үзэхэд бүрэн бүтэн байсан. Тэгээд машинуудыг зогсоолд үлдээгээд байж байгаад 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр авахаар очиход машины дугуй, аккумлятор алдагдсан байсан... манай компаний ********** улсын дугаартай Шакман маркийн тээврийн хэрэгслээс нийт 26 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 4 ширхэг мембарамм зэрэг алдагдсан байсан....” гэсэн мэдүүлэг, /2-р хх-н 24-25-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-н 11-18-р хуудас/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 772 дугаартай “...Нийт 29.300.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ, /2-р хх-н 36-39-р худас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***************** “...********************** ХХК-ийн нэр дээр байдаг ***************** улсын дугаартай чирэгч, ********** улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг 2021 оны 04 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш нүүрс тээврийн 2 дахь километрт байрлах *********** ХХК байгууллагын төлбөртэй зогсоолд өдрийн 5000 төгрөгөөр байрлуулсан... 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр очиход тээврийн хэрэгслийн урд талын хашаанд ертөнцийн зүгээр урагшаа харуулж байрлуулсан байсан. ***********улсын дугаартай зүтгүүрийн 10 ширхэг дугуй бүгд солигдоод хийгүй ашиглах боломжгүй дугуй хийсэн байсан. Кабин дотор байсан 200 волтын асаагуур, кабен халаагч 2 ширхэг, хөгжим 1 ширхэг, паарны удирдлага 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг залгуурыг нь салгаж тасдаад авсан байсан. Тэгээд машины 2 ширхэг аккумлятор /180А/, банкинд байсан 400 литр түлш байхгүй байсан. Тухайн үед харуулд нь хүлээлгэж өгсөн байсан... мөн чиргүүлийн багажнаас данхрат 50 тн 2 ширхэг, чиргүүлийн тормосны наклад 4 ширхэг, түлхүүрийн ком 1 ширхэг, дугуй задлагч 1 ширхэг, нуух авагч 1 ширхэг, том дорцовны ком 1 ширхэг эд зүйлс алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг,/2-р хх-н 72-74-р хуудас/,

Гэрч Э.Баттүшигийн “...2021 оны 11 дүгээр сарын сүүл үеэс 12 дугаар сарын эхэн үе хүртэл баруун талын талбайд байх тээврийн хэрэгслүүдийг урд талд байх талбай руу шилжүүлж байсан юм. Тухайн үед уг тээврийн хэрэгслүүдийг шилжүүлэх үед харуулын даргаар ажиллаж байсан ...А*************** бичлэг хийж зураг дарж баримтжуулж авсан... миний мэдэхээр 2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай зогсоолд байсан тээврийн хэрэгслээ үлдээсэн жолооч машинаа авахаар ирж машинаа аваад “Миний машины тэвшин дээр байсан 5 ширхэг дугуй алга болсон байна” гэж хэлэхээр нь би А*************** руу яриад хэлэхэд А*************** “Харин тиймээ. Андуурагдаад аваад явчихсан байна лээ. Би одоо яриад буцаагаад авчруулаадъя” гэж хэлж байсан... манай компаний нярав Гомбожав хэлэхдээ “2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үдээс хойш А*************** кемпийн 4-о постны хажууд өөрийн амьдарч байсан гэрийнхээ орчмоос 24-тэй 2-3 ширхэг том аккумлятор тэвштэй цагаан өнгийн машинд ачаад өөрөө хамт явсан” гэж хэлсэн... А*************** нь үүнээс хойш өнөөдрийг хүртэл ирээгүй. Бас 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манайд 2 ширхэг чиргүүлээ үлдээсэн байсан жолооч чиргүүлээ авах гэж ирээд чиргүүлээ авалгүйгээр буцаад гараад явчихсан юм. Үүний дараа 02 сарын 08-ны өдөр ирж надтай уулзаад “миний танайд үлдээсэн байсан 2 чиргүүлийн 34 ширхэг шинэ дугуй хуучин дугуйгаар солигдсон байна, би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирж чиргүүлээ авахдаа мэдсэн. Би тухайн үед танай ээлжийн харуулд хэлэхэд тухайн үеийн харуул би мэдэхгүй байна, манай ахлахтай ярь гээд А***************тай 88508257 утасны дугаарыг өгсөн. Уг дугаар луу залгаж ярихад “Би наадахыг чинь мэдэж байгаа, би шинийн 4-ний өдөр очно. Тэр болтол хүлээж байгаарай. Дээш доошоо компаниудад битгий яриарай” гээд надаас гуйсан. Би тэгэхээр нь шинийн 4-ийг хүртэл хүлээгээд шинийн 4-ний өдөр дахин уг 88508257 утасны дугаар луу залгахад “би 2 цагийн дараа очлоо. Эсвэл би Цогтцэций сумын ард ирж байна гэж ярьж байгаад үүнээс хойш утас нь холбогдохоо больчихсон” гэж уг жолооч хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,  /2-р хх-н 84-85-р хуудас/,

Б.Ундрахын эзэмшлийн Хаанбанкны *************** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-н 95-100-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батсайханы “...Манай дүү ************* ХХК-ний эзэмшлийн *********** улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ************* тээврийн авто замын 2 дахь километрт байрлах ************ ХХК-ний төлбөртэй зогсоолд байрлуулан тавьсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 01-нд *************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахаар очиход уг машины 20 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, апартур, астатер зэрэг зүйлс бүгд тоногдсон байсан... Энэхүү ************* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолооч А.Хүрэлбаатар нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгч байсан... Тухайн төлбөртэй зогсоолд машинаа байрлуулахад *************** ХХК нь зогсоолд тавигдсан машиныг тэмдэглэл үйлдэн хүлээн аваад гарахад нь хоногоо тооцож төлбөр мөнгөө авдаг....” гэсэн мэдүүлэг, /2-р хх-н 128-129-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 114-119-р хуудас/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 610 дугаартай “...Нийт 24.920.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ, /2-р хх-н 141-144-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************* “...Манай **************** ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн ********** улсын дугаартай Шакман маркийн тээврийн хэрэгслийг ************ чиглэлийн нүүрс тээврийн авто замын 2 дахь км-т байх ************ ХХК-ийн төлбөртэй зогсоолд байрлуулсан юм... 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр авахаар очиход машины дугуй, аккумлятор алдагдсан байсан... манай компанийн ************* улсын дугаартай Шакман маркийн тээврийн хэрэгслээс нийт 28 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 4 ширхэг мембарамм зэрэг алдагдсан байсан... Машиныг хүлээлгэж өгөхдөө бичлэг хийж хүлээлгэж өгч байсан...” гэсэн мэдүүлэг,/2-р хх-н 166-р хуудас/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 771 дугаартай “...Нийт 31.480.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ, /2-р хх-н 170-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ “...Би 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ************** ХХК-ийн төлбөртэй зогсоолд ********* улсын дугаартай толгой, ********* улсын дугаартай чиргүүл хоёрыг байршуулсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 10-даар байх ирэхэд эд зүйл нь тоногдсон байдалтай байсан… *********** 4 ширхэг дугуй чиргүүлийн 2 ширхэг дугуй запас 2 ширхэг дугуй нийт 8 ширхэг обудтай дугуй алдагдсан, би 1 ширхэг дугуйгаа 900.000 төгрөг, обуд нь 1 ширхэг нь 280.000 төгрөг, мөн аккумлятор 2 ширхэг 1.200.000 төгрөг, кабины арын хос гэрэл 1 хос 80.000 төгрөг, чиргүүлийн арын хос гэрэл 1 хос 80.000 төгрөг, Шаврын хаалт 2 хос 110.000 төгрөг, хөгжим 1 ширхэг 150.000 төгрөг, кабин халаагч 2 ширхэг 1.000.000 төгрөг, жижиг ком дорцоов 1 ширхэг 120.000 төгрөг, жижиг ком түлхүүр 120.000 төгрөг, 50 тонны данхраад 300.000 төгрөг, 20 тонны данхраад 90.000 төгрөг, дугуйн лоом 55.000 төгрөг, дугуй задлагч 75.000 төгрөг, дугуйн нуух авагч 75.000 төгрөг, кундактар 1 ширхэг 65.000 төгрөг, ремэнэн шаврын хаалт 1 хос 80.000 төгрөг, шаврын хаалтны төмөр суурь 1хос 140,000 төгрөг, нэмэгдэл шар лед гэрэл 1 ширхэг 85.000 төгрөг, дугуй үрэгч нөхөгч шаланк 1 ширхэг 50.000 төгрөг, халбаган лапатка 1 ширхэг 25.000 төгрөг, урт кардон гол 1 ширхэг 800.000 төгрөгийн зэрэг зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг, /2-р хх-н 203-204-р хуудас/,

Хохирогч ************ “... гэсэн мэдүүлэг /2-р хх-н 198-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 190-194-р хуудас/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 805 дугаартай “...Нийт 13.505.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ, /2-р хх-н 212-213-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** “...2021 оны 02 дугаар сарын 26-нд Ковид цар тахлын үед уртын тээвэр зогссон. Тэгээд ************** ХХК байгууллагын төлбөртэй зогсоолд өдрийн 5000 төгрөгөөр тооцож ************ ХХК-ийн тухайн үеийн хариуцаж байсан хүн миний унаж явсан Норд бенз ***************** улсын дугаартай Цагаан өнгийн чирэгч, ***************** улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийг гадна талаас нь бүрэн бүтэн байдал болон запас дугуй, цоож бүрэн эсэхийг үзэж тэмдэглэсэн... Тэр тэмдэглэлд би гарын үсэг зурж өөрийн машины түлхүүрийг үлдээсэн... 2021 оны 11 сард *********** ХХК-иас над руу залгаад зогсоолыг шилжүүлж байгаа тул танай машины байрыг сольж тавина гэсэн. Тэгээд миний машины түлхүүрийг асуусан... Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын дундуур **********-иас нүүрс тээврийн Чойрын чиглэлд ажилдаа гар гэж мэдэгдсэн. Тэгээд би цагаан сарын дараа ажилдаа гарна гэж хэлсэн, тэгээд 2022 оны 02 дугаар сарын 21-нд цуг ажилладаг ********* над руу залгаад бид хоёрын 2 машин тоногдсон байна, эд зүйл эвдэрсэн байна гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 02 сарын 25-ны өдөр ************* ХХК-ийн зогсоолд ирээд өөрийн тээврийн хэрэгслийн ерөнхий гадна байдлыг үзээд тухайн компанийн даамал болох Ганболдод харуулаад тэмдэглэл хөтлөөд гомдол гаргана гэж хэлээд явсан... нэг бүрчлэн үзэж шалгахад 14 ширхэг дугуй обудтай хийтэй дугуй тайлаад авч яваад оронд нь муу ашиглах боломжгүй дугуй хийсэн байсан. Тухайн дугуйны гайх боолт дутуу амсуулж хаясан байсан. Дугуйны 20 ширхэг боолт дутсан. Апартур /хятад улсын үйлдвэрийнх/ 1 ширхгийг тайлж аваад оронд муу хэрэглэх боломжгүй зүйл сул тавьсан байсан. Түүнээс болоод миний машины мотор луу тоос шороо орсон байсан. Форсунк 6 ширхгийг авсан байсан. Трубка 6 ширхгийг авах гэж оролдож байхдаа хугалж эвдсэн байсан, урт кардан гол 1 ширхэг, Эмээл 1 ширхэг алга болсон, эмээл нь болохоор чирэгч чиргүүл хоёр холбодог эд ангийг тайлж аваад ашиглах боломжгүй муу юм тавьсан байсан. Дөрвөлжин гушилт яндан 1 ширхэг, Аккумлятор 200А 2 ширхэг, урд хянах самбар комоороо, компьютер панел 1 ком, машины хөгжим, кабин халаагч 1 ширхэг, кабины арын хос гэрэл, чиргүүлийн арын хос гэрэл, урд их гэрэл запас, хүнд даацын ком дорцоов, цахилгаан дрилл ком, жижиг дорцов ком, 50тн данхраад 2 ширхэг, 20тн данхраад 1 ширхэг, дугуй лоом 1 ширхэг, дугуй задлагч 1 ширхэг, дугуйн нуух авагч 1 ширхэг, дугуйн дорцоов 1 ширхэг, цэцгэн дорцоов 1 ширхэг, дугуй үрэгч, нөхөгч багаж 1 ком, халбаган лапатка 1 ширхэг, лантуу алх 1 ширхэг, машины паарны удирдлагууд ком евро-3 маркийн, речакны дарах төмөр 1 ширхэг, кундактар 2 ширхэг, кабины арын түгжээ эвдсэн байсан 1 ширхэг, хаалганы гадна талын түгжээг эвдсэн байсан 1 ширхэг эд зүйл эвдэж авч явсан байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 249-250, 3-р хх-н 1-р хуудас/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 808 дугаартай “...Нийт 30.175.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ /3-р хх-н 9-13-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************** “...2020 оны 02 дугаар сард байх би сайн санахгүй байна, манай жолооч Гантөмөр ************ урд байх гашуун сухайт авто замын 2 дахь километрт байх **************** ХХК-ийн төлбөртэй зогсоолд байршуулсан тухайн үед бичлэг, зураг дарж тэмдэглэл хөтөлж байсан. тэгээд 2022 оны 02 сард манай ах Хангал очиж үзэхэд 8 ширхэг зүтгүүрийн дугуй, апартур, кабин халаагч, халуун тогоо алдагдсан байсан. Тэгээд **************** ХХК-иас нөхөн төлүүлэхээр хүлээгээд өгөхгүй болохоор нь цагдаад мэдэгдэж байна...” гэсэн мэдүүлэг /3-р хх-н 44-45-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-н 33-37-р хуудас/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 842 дугаартай “...Нийт 11.220.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ /3-р хх-н 52-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********: “...2020 оны 03 дугаар сард байх би сайн санахгүй байна, ******** урд байх гашуун сухайт авто замын 2 дахь километрт байрлах ********** ХХК-ийн төлбөртэй зогсоолд ************* улсын дугаартай улаан өнгийн зүтгүүр, ************* улсын дугаартай ногоон өнгийн чиргүүл байршуулсан. 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр манай ах Баасандорж миний машиныг авах гээд очиход *********** улсын дугаартай чирэгчийн залуурын нэг ширхэг дугуй, астачир, доод консны аппарат, кабин халаагч, халуун тогоо 1 ширхэг, 2 ширхэг аккумлятор алдагдсан байсан. ************ чиргүүлээс 12 ширхэг хийтэй обудтай дугуй, 2 ширхэг том данхраад 50 тн эд зүйл алдагдсан байсан. Манай машиныг ************** хашаанаас урд байрлах хашаа руугаа зөөсөн байсан. Тухайн 13 ширхэг дугуй обудтайг нь аваад оронд нь ашиглах боломжгүй дугуй обуд хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-н 80-81-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-н 63-74-р хуудас/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 847 дугаартай “...Нийт 17.250.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ /3-р хх-н 86-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************: “...Манай ************** нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн *********** улсын дугаартай Шакман маркийн тээврийн хэрэгслийг ********** чиглэлийн нүүрс тээврийн авто замын 2 дахь км-т байх *********** ХХК-ийн төлбөртэй зогсоолд байрлуулсан юм. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус компанийн зогсоолд очиж машинуудыг үзэхэд бүрэн бүтэн байсан. Тэгээд машинуудыг зогсоолд үлдээгээд байж байгаад 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр авахаар очиход машины дугуй, аккумлятор алдагдсан байсан. Ийм учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм... манай компанийн **************** улсын дугаартай Шакман маркийн тээврийн хэрэгслээс нийт 26 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 4 ширхэг мембарамм зэрэг алдагдсан байсан... Машиныг хүлээлгэж өгөхдөө бичлэг хийж хүлээлгэж өгч байсан....” гэсэн мэдүүлэг /3-р хх-н 120-121-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-н 105-112-р хуудас/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 772 дугаартай “...Нийт 29.300.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ /3-р хх-н 127-130-р хуудас/,

Гэрч Э.Баттүшигийн: “...2021 оны 11 дүгээр сарын сүүл үеэс 12 дугаар сарын эхэн үе хүртэл баруун талын талбайд байх тээврийн хэрэгслүүдийг урд талд байх талбай руу шилжүүлж байсан юм. Тухайн үед уг тээврийн хэрэгслүүдийг шилжүүлэх үед харуулын даргаар ажиллаж байсан ...А*************** бичлэг хийж зураг дарж баримтжуулж авсан... миний мэдэхээр 2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай зогсоолд байсан тээврийн хэрэгслээ үлдээсэн жолооч машинаа авахаар ирж машинаа аваад “Миний машины тэвшин дээр байсан 5 ширхэг дугуй алга болсон байна” гэж хэлэхээр нь би А*************** руу яриад хэлэхэд А*************** “Харин тиймээ. Андуурагдаад аваад явчихсан байна лээ. Би одоо яриад буцаагаад авчруулаадахъя” гэж хэлж байсан... манай компанийн нярав Гомбожав хэлэхдээ “2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үдээс хойш А*************** кемпийн 4-р постны хажууд өөрийн амьдарч байсан гэрийнхээ орчмоос 24-тэй 2-3 ширхэг том аккумлятор тэвштэй цагаан өнгийн машинд ачаад өөрөө хамт явсан” гэж хэлсэн... А*************** нь үүнээс хойш өнөөдрийг хүртэл ирээгүй. Бас 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манайд 2 ширхэг чиргүүлээ үлдээсэн байсан жолооч чиргүүлээ авах гэж ирээд чиргүүлээ авалгүйгээр буцаад гараад явчихсан юм. Үүний дараа 02 сарын 08-ны өдөр ирж надтай уулзаад “миний танайд үлдээсэн байсан 2 чиргүүлийн 34 ширхэг шинэ дугуй хуучин дугуйгаар солигдсон байна, би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирж чиргүүлээ авахдаа мэдсэн. Би тухайн үед танай ээлжийн харуулд хэлэхэд тухайн үеийн харуул би мэдэхгүй байна, манай ахлахтай ярь гээд А***************тай 88508257 утасны дугаарыг өгсөн. Уг дугаар луу залгаж ярихад “Би наадахыг чинь мэдэж байгаа, би шинийн 4-ний өдөр очно. Тэр болтол хүлээж байгаарай. Дээш доошоо компаниудад битгий яриарай” гээд надаас гуйсан. Би тэгэхээр нь шинийн 4-ийг хүртэл хүлээгээд шинийн 4-ний өдөр дахин уг 88508257 утасны дугаар луу залгахад “би 2 цагийн дараа очлоо. Эсвэл би ************* ард ирж байна гэж ярьж байгаад үүнээс хойш утас нь холбогдохоо больчихсон” гэж уг жолооч хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-н 125-126-р хуудас/,

Хохирогч ************** “...Би *************** 2 дахь километрт байрлах ********** ХХК байгууллагын төлбөртэй зогсоолд өөрийн эзэмшлийн ********** улсын дугаартай цэнхэр өнгийн чирэгч, *********** улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийг 2021 оны 04 дүгээр сарын 04-нд хоногийн 5000 төгрөгөөр байрлуулж харуул хамгаалалтын хүмүүс тойрч үзээд дэвтэр дээр тэмдэглэл бичиж авсан. Тэгээд үүнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр машинаа үзэхэд бүрэн бүтэн байсан. 2021 оны 12 дугаар сарын 09-нд ирэхэд машин тухайн тавьсан зогсоол дээр байхгүй байсан. тэгээд харуулаас нь асуухад урд зогсоол руу оруулж тавьсан гэж хэлсэн. Тэгээд урд талын зогсоол орж машинаа шалгахад бүрэн бүтэн байсан. кабины хаалганы цоож эвдэрсэн байсан. энэ яасан юм гэж асуухад манайх зогсоолоо чөлөөлж урагшаа тавьсан, тэгэхдээ таны машины цоож эвдсэн гэсэн.... тэгээд дараа нь 2022 оны 03 дугаар сарын 18-нд ирж машинаа харна уу гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь очиж үзэхэд ************ улсын дугаартай цэнхэр чирэгч фотоны 2 аккумлятор, астачер, кабин халаагч, хянах самбар, машины их гэрэл сольж тавьсан байсан. Залгуурын 2 ширхэг дугуй обудтайг нь аваад муу хуучин ашиглах боломжгүй дугуй хийсэн. Зүтгүүрийн 4 ширхэг дугуй обудтайгаар оронд муу дугуй хийсэн байсан. Тэгээд чиргүүлийн 8 ширхэг дугуйг аваад оронд нь муу ашиглах боломжгүй дугуй сольсон байсан. Мөн запасанд байдаг 2 дугуй обуд хийтэйг нь авсан. Багажинд байсан 50тн данхрад, 20 тн данхрад 1 ширхэг, ком дорцов, цэцэг дорцов эд зүйлүүд алга болсон байсан... 2020 оны 10 сараас 2021 оны 03 дугаар сарын хооронд тээврийн хэрэгслийн дугуйнуудаа шинэчилсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-н 166-167-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-н 156-161-р хуудас/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 845 дугаартай “...Нийт 20.690.000 төгрөг /3-р хх-н 174-177-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ “..Манай жолооч Алтанхуяг 2021 оны 02 дугаар сарын 19-нд ********** ХХК-ийн төлбөртэй зогсоолын талбайд ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зогсоол чөлөөлж байна, машинаа өөр талбай руу зөөнө гэж утсаар ярьсан. Тэгээд манай нөхөр очиж машинаа хөдөлгөж өөр талбай руу зөөж тавьсан. Тэгэхэд эд зүйл нь бүрэн байсан. тэгээд тухайн үед зогсоолын мөнгө гээд 1.400.000 төгрөг тушаасан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 26-нд машинаа ажилд гаргах гээд төлбөр 465,000 төгрөгөө тушаагаад машинаа авах гэсэн чинь манай машины 15 ширхэг обудтай дугуй алга болсон байсан... орлуулаад ашиглах боломжгүй дугуй хийсэн байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 215-216-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-н 197-203-р хуудас/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 792 дугаартай “...Нийт 16.690.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ /3-р хх-н 223-226-р хуудас/,

Иргэний хариуцагч ********** “....****************” ХХК-ийн 2007 оноос харуул хамгаалалтын чиглэлээр 10 гаруй байгууллагад харуул хамгаалалтын үйлчилгээг үзүүлж байна. Нийт 50 гаруй алба хаагчид ажиллаж байна...Би энэ хүнийг танина. Манай харуул хамгаалалтын албанд 2020 оны 09 дүгээр сарын 20-ын үед хамгаалагчаар орж ажиллаж байгаад хамгаалалтын ахлахаар дэвшин томилогдож ажилласан...С.А**************нь ************ нутагт байрлах нүүрс тээврийн 2 дахь км-т байдаг автомашины задгай  зогсоол дээр үүрэг гүйцэтгэж байсан. Хамгаалагч 6, харуулын ахлах ажилтан 1 нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй 60 хоногоор ажиллаад дараагийн ээлж солигддог байсан...С.А**************нь  2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бүтэн 6 сар ажилласан. Энэ хугацаанд нийт 20 гаруй хүн хамгаалагчаар ажиллаж байсан...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр харуулын ахлагчаар С.А***************, хамгаалагчаар Батмөнх, Билэгжаргал, Баасандорж, Энхбаатар, Буяндо, Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд 60 хоногийн дараа Баасандорж, Батмөнх, Бямбацэрэн, Буяндо, Билэгжаргал нар буусан харин Энхбаатар нь буугаагүй үлдсэн. Тухайн үед тушаал гараагүй ковидын үед хүний нөөцийн хомсдолтой байсан болохоор зарын дагуу хамгаалагч аваад шууд явуулдаг байсан...Автомашины зогсоол дээр байсан 125 ширхэг нүүрс тээврийн том машинуудыг хамгаалдаг байсан. Бүртгэл судалгааг тухайн үед хөтөлж байсан. цагдаа дээр байгаа гэсэн...Үүнийг бид нар мэдэх боломжгүй, бид нар зөвхөн машины бүрэн бүтэн байдал, гадна талын хамгаалалтыг хариуцдаг байсан...Тийм зүйл байхгүй бид нар машины тоо ширхгээр тоолоод авсан... Тэрийг хамгаалагчийн ахлах С.А**************мэдэж байгаа. тэр үед байсан хамгаалагч *********, Батжаргал, Жамъансүрэн нарыг бид нар С.А***************тай холбоотой байх гэж бодож байна. энэ хүмүүс тэнд их удсан юм...Манай компани нь энэ *********** ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр харуул хамгаалалтын хамтран ажиллах гэрээг байгуулсан юм. Бид нар Улаанбаатар хотоос явахад үүрэг чиглэл өгөөд явуулдаг юм. аман зааварчилгааг өгдөг юм....Камер огт байхгүй тухайн байгууллага нь камер тавьж өгнө гэж хэлээд камер тавьж өгөөгүй...С.А**************анх манайд ажилд орохдоо их л эелдэг сайхан зантай, ажлаа сайн хийдэг хүн байсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр таг чиг алга болсон 2 удаа чөлөө авч Улаанбаатар хот руу буяны ажилтай гэж явсан байсан...********** гэрээний заасан хугацаанд мөнгөө өгөхгүй байсан бид нар компаниас хамгаалалтын ажилтны сарын цалинг бүрэн тавьдаг байсан. Анх хэлэхдээ тойруулаад хашаатай 1-2 метрийн гүн нүх ухсан гэж хэлж байсан бид нарыг очоод үзэхэд нөхцөл байдал өөрөөр байсан.../ гэсэн мэдүүлэг /3-р хх-н 241-242-р хуудас/,

Иргэний хариуцагч ********** “...“************” ХХК-ий 2018 оны 07 дугаар сард *********** тээвэрчдийн хотхонг байгуулан жолооч нарыг амрааж байрлуулдаг, мөн тээврийн хэрэгслийг өөрийн компанийн авто зогсоолын талбай дээрээ байрлуулдаг юм. Тэгээд авто зогсоолоос 2021 оны 08 дугаар сард манай компани албан ёсны харуул хамгаалалтын “***********” ХХК-тай гэрээг байгуулан тээврийн хэрэгслийг харж хамгаалах арга хэмжээг авсан юм. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын эхээр авто зогсоолд байгаа тээврийн хэрэгслээс эд зүйл алдагдсан тухай нэг жолоочоос гомдол ирж тэгээд бид нар харуул хамгаалалтын хүмүүс нь тээврийн хэрэгслүүдийг тонох ажилд гар бие оролцсон байсан тэгээд бид нар *********** хандсан юм...Харуул хамгаалалтын гэрээг манай компанийн гүйцэтгэх захирал ********** хийсэн юм. Харуул хамгаалалтын хүн “**************” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрээг  хийсэн уг гэрээнд авто зогсоолд байгаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хамгаалалтын алба нь хариуцах үүрэгтэй байсан...Би энэ талаар сайн мэдэхгүй байна нэлээн олон тооны нүүрс тээврийн автомашины дугуй болон аккумлятор, халуун тогоо, апуртур, астачер гэх мэт эд зүйлүүдийг авсан байсан...Нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй 3 байранд хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-н 249-250-р хуудас/,

Гэрч Ш.Билэгтэйгийн “...Манай компани нь кемпийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын даалгавраар нүүрс  тээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх засгийн газрын шийдвэрийн хүрээнд хийгдэж байгаа төсөл юм. ************” ХХК-ий 2018 оны 07 дугаар сард ************** тээвэрчдийн хотхонг байгуулан жолооч нарыг амрааж байрлуулдаг, мөн тээврийн хэрэгслийг нь өөрийн компанийн авто зогсоолын талбай дээрээ байрлуулдаг юм. Би 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр  албан ёсны харуул хамгаалалтын “**************” ХХК-тай гэрээг байгуулан тээврийн хэрэгслийг харж хамгаалах арга хэмжээг авсан юм. Би гэрээг хамгаалалтын албатай өөрөө хийсэн юм. Тэгээд би гэрээг хийгээд  нэг сарын дараа ирэхэд хамгаалалтын албаны хамгаалагч тэр үед энэ А*************** гэх хүн хамгаалагч хийдэг гэж надад өөрийгөө танилцуулж байсан. Тэгээд бид дахиад 2-3 долоо хоногийн дараа ирэхэд А*************** гэх хамгаалагч нь хамгаалалтын албаны ахлах нь болсон байсан...Би одоо мартсан байна. тухайн үед тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгөхөд нь би байгаагүй. Тухайн үед хэн хүлээлгэж өгсөн талаар санахгүй байна...Анх авто машины зогсоолыг кемпийн баруун талд байрлуулж байсан юм. Тэгээд тэр зогсоолын үндсэн хэрэглээ нь авто тээврийн үндэсний төв болон *************” ХК-ний гурвалсан гэрээгээр нүүрс тээврийн жолооч нарыг зам дээр оочирлодог байдлыг цэгцлэх зорилготойгоор байгуулагдсан талбай байсан, мөн талбайн зам талбайг засах шаардлагатай байсан учраас зогсоол дээр байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг урд талын машины талбай руу шилжүүлэн байрлуулсан юм. би тэр үед өөрөө байсан. тэр үед багцаагаар 30-40 нүүрс тээврийн машинуудыг зөөж байрлуулсан юм...Манай компаниас ажилтан нар оролцоогүй авто машиныг зөөх ажилд харуул хамгаалалтын 2-3 хамгаалагч ахлах хамгаалагч А*************** байсан. Тэр Жэррий гэдэг хочтой эрэгтэй хүн, тэр Жэррийгийн олсон 2 жолооч оролцсон юм... Би өмнө нь танихгүй өөрөө судлаж байгаад “***********” ХХК-ийг сонгож захирал Чинтогтохтой гэрээг хийсэн юм.Гэрээний хүчинтэй хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс  2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хийсэн юм...Би нарын нэг алдаа бол зогсоолын талбайд байгаа тээврийн хэрэгслүүдийг **************” ХХК-д бүрэн итгэж үүрэг хариуцлагын хамт хүлээлгэж өгсөн юм. түүнээс хойш бид нар тээврийн хэрэгсэлд бүрэн хяналт тавьж чадаагүй юм. Зогсоолд байсан тээврийн хэрэгслийн жолоочоос өргөдөл гомдол гарсан тэгээд энэ  талаар мэдсэн юм. Ер тэр А*************** гэгч нөхөр энэ ажлыг гардан зохион байгуулсан гэж үзэж байна. 2022 оны 01 дүгээр сарын сүүл үеэр байх А*************** өөрөө эзгүй байсан тэр үеээр жолооч нар нь дугуйгаа алдсан талаар хамгаалагч нарт мэдэгдэхэд А*************** “*********”-ийн хүмүүст битгий мэдэгдээрэй би өөрөө очоод зохицуулна гэж хэлсэн байдаг юм. Гэвч А*************** худлаа хэлээд өөрөө ирээгүй тул жолооч нь манай компанийн хүмүүст анх мэдэгдсэн юм...Би энэ хүнийг зүс л танина. Энэ хүн “**************” ХХК-ий хамгаалагчаар ажиллаж байсан хэдэн оны хэдэн сард ажиллаж байсан талаар сайн мэдэхгүй байна . садан төрлийн холбоо байхгүй...” гэсэн  мэдүүлэг /5-р хх-н 1-3-р хуудас/,

Гэрч Ч.Дарханбаатарын “...Би одоо *********** нүүрс тээврийн авто замын 2 дахь км-т дүү Энхжинтэй хамтарч сэлбэгийн дэлгүүр ажиллуулж тэндээ оршин сууж байгаа...********* ХХ-ны захирал ********** гэдэг хүн машинуудыг зөөвөрлөх талаар надад " зогсоолыг чөлөөлөх шаардлагатай байна. 1 машиныг 20.000 төгрөгөөр зөөвөрлөх жолооч олоод ирээч" гэж хэлсэн. Тэгээд би манай дэлгүүрийн урд байх талбайд машиндаа засвар хийж байсан хоёр жолоочид машин зөөвөрлөх боломжтой юу? нэг машиныг 20,000 төгрөгөөр зөөлгөх хэрэгтэй байна гэсэн чинь тухайн хоёр жолооч зөвшөөрөөд машинуудыг зөөвөрлөхөөр болсон тэгээд тухайн хоёр жолоочоор машинуудыг зөөвөрлүүлсэн юм. Манай дэлгүүрийн урд машинаа засаж байсан хоёр залуу машиныхаа моторыг засаад дуусаад масло тосоо хийгээд дуусаж байсан тэгээд машинуудыг 2021 оны 11 дүгээр сарын дунд үеэс *********** ХХК-ийн урд талын зогсоол руу зөөвөрлөж 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр зөөвөрлөж дууссан юм. Би машинуудыг зөөвөрлөж дуусаад 2021 оны 12 дугаар сарын эхээр Дархан-Уул аймаг руу гэр лүүгээ яваад гэртээ байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр буцаж ирсэн...Машинуудыг зөөвөрлөж байх үед 2-3 машины стачер байхгүй байсан. мөн турбингүй машин 1 байсан. Тэгээд дугуйнууд хагархай машин 1 байсан хойд талын дугуй нь давхраараа байхгүй байсан машин 1 байсан. Аккумлятор байхгүй 7-8 тэрэг байсан. Тэгээд бусад нь бүрэн байсан ба машинууд бүгд асаад орсон. Зөөвөрлөх үед стачер байхгүй байсан машинуудыг Алтанхуяг гэдэг залуу өөрөө стачер авч ирээд машинуудыг асааж зөөвөрлөсөн. Мөн 2 шихрэг аккумлятор авч ирж байсан. тухайн стачер аккумляторыг авч ирж байхдаа тухайн үед харуулын үүдэнд бүртгүүлж орж байсан... Би энэ хэргийн талаар **********ХХК-ийн захирал ************ сонсож байсан. Билгүтэй надад хэлэхдээ зогсоолд байсан тээврийн хэрэгслүүдийн дугуй алдагдаад байна гэж өвөл цагаан сарын дараа хэлж байсан, мөн харуулын дарга нь алга болчихлоо олдохгүй байна гэж хэлж байсан. ямар хүн тухайн хэргийг үйлдсэн талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /6-р хх-н 218-220-р хуудас/,

Гэрч Ш.Алтанхуягийн 2023.10.15-ны өдрийн дахин өгсөн “...Би энэ хүнтэй 2021 оны сүүлээр байх шиг санагдаж байна нүүрс тээврийн 2 дахь км-т байдаг хоолны газарт би хоол идээд сууж байхад нэрийг санахгүй байна нэг ахимаг насны эрэгтэй хүн миний хажууд бас хоол идээд сууж байхдаа “Энэ манай “*********” компанийн зогсоолоос урд байгаа зогсоол руу 20 ширхэг Шланз тээврийн хэрэгслийг зөөх ажил байна, нэг машиныг 20.000.000 төгрөгөөр зөөнө” гэхээр би тэр хүнд “би зөөе, өөр туслах хүн танд байгаа юу юм уу” гэхэд тэр хүн “Надад хүн байхгүй” гэж хэлэхээр би хоол хамт идээд сууж байсан өмнө нь таньдаг жолооч Батмөнхийг “та надтай хамт энэ машинуудыг зөөх үү” гэхэд Батмөнх “тэгье” гэж хэлсэн. тэгээд тэр танихгүй хүнтэй хамт Батмөнх гурвуулаа “***********” компанийн хойд талын зогсоол дээр очиход тэр залуу нэг залууг заагаад “энэ хүн харуулын дарга хүн байгаа юм. бүх ажлыг энэ хүн хариуцаж хийнэ ээ” гэж хэлсэн. Би тэгээд тэр харуулын даргатай танилцахад өөрийгөө С********* гэж танилцуулсан сүүлд нь нэрийг А*************** гэдгийг цагдаа нараас мэдэж авсан юм. тэгээд  Батмөнх бид хоёр тээврийн хэрэгслүүдийг зөөх гэж 2 өдөр болсон юм. хэдэн тээврийн хэрэгслийг зөөсөн талаар одоо сайн мэдэхгүй байна 20 гаруй автомашинууд байсан машинууд нь ихэнх нь дугуй байхгүй, аккумлятор байхгүй, мөн турбин гэх гэж мэт зүйлүүд нь тоногдсон байдалтай байсан...Би тэр үед харуулын дарга А***************д “энэ тээврийн хэрэгслүүдийн эд анги болон юмнууд нь дутуу байна шүү”гэхэд А*************** “өө наадах чинь манай компанийн актанд гарчихсан машинууд байгаа юм” гэж хэлсэн. А*************** өөрөө гар утсаараа бичлэг хийж зураг дарж байсан...Би энэ хүнтэй хуйвалдаж тээврийн хэрэгслээс эд зүйл авсан зүйл байхгүй харин А***************аас  3-4 удаа нийт 15-16 ширхэг том тэрэгний дугуйг худалдаж авсан юм. надтай хамт Батмөнх явсан Батмөнхөөс гадна 3 хүнтэй бас нийлж авсан. Би авсан дугуйг машиндаа тавьж нүүрс тээвэрт яваад дуусгасан. Дугуйгаа ачихдаа портер гуйж аваад очдог байсан би ер бол нийт 3  удаа очиж дугуй худалдаж авч байсан...А*************** өөрөө энэ машинууд бүгдээрээ акталсан тээврийн хэрэгслүүд байгаа юм. одоо тэгээд парк шинэчлэлт хийнэ гэж хэлээд А*************** өөрөө дагуулж яваад зарах дугуйнуудыг бид нарт үзүүлээд үнээ тохироод зардаг  байсан...Тэр харуулын дарга А***************ы зөвшөөрлөөр орж гардаг байсан бүх ажлыг А*************** хариуцан ажиллаж шийдвэр гаргадаг байсан би бодохдоо нээрэн актлах гэж байгаа машинууд байна гэж бодоод хэдэн дугуйг худалдаж авсан үнэн, тэр үед хулгайны дугуй гэж огт бодоогүй харуулын даргын хэлсэн үгэнд итгэж дугуйнуудыг худалдаж авсандаа одоо харамсаж байна...Би мэдээгүй сүүлд нь цагдаа дээр дуудаж мэдүүлэг авахад нь хулгайн дугуй гэдгийг нь мэдсэн юм...Энэ хоёр өмнө нь нэг нэгнээ танихгүй байсан Батмөнх бид хоёр автомашин зөөх гэж очоод тэр А***************тай танилцсан юм...Намайг дугуй худалдаж авч байхад тэр хашаанд танихгүй зөндөө хүмүүс машинаас юм тайлаад байж байсан. би бодохдоо нээрэн акталж байгаа тээврийн хэрэгслүүд байна гэж бодож явж байсан...Би энэ талаар мэдэхгүй байна жолооч нар энэ зогсоолыг задаргааны хашаа гэж ярьдаг болчихсон байсан...А***************ы хэлснээр компанийн нягтлан гэх эмэгтэй хүний “ХААН” банкны данс руу шилжүүлдэг байсан гүйлгээний утга дээр нь “С*********” гэж бичээд мөнгөө хийдэг байсан...” гэсэн мэдүүлэг /6-р хх-н 222-224-р хуудас/,

Гэрч Н.Батмөнхийн “...Би А***************тай хуйвалдаж Авто зогсоолоос ямар нэгэн эд зүйл авсан зүйл байхгүй харин А***************аас  3 удаа нийт 10 гаруй ширхэг том тэрэгний дугуйг худалдаж авсан юм...А*************** өөрөө энэ машинууд бүгдээрээ Хятад улсын иргэний машинууд байгаа юм. Зарим тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр шилжих юмаа тэгээд дугуйнуудыг бүгдийг шинэ болгож байгаа юм тэгээд хуучин дугуйг нь зарж байгаа юм гэж хэлж байдаг. 2 тэрэг ирвэл тээвэрт явуулж ашгаа хуваана гэж ярьж байсан...Тэр харуулын дарга А***************ы зөвшөөрлөөр орж гардаг байсан бүх ажлыг А*************** хариуцан ажиллаж шийдвэр гаргадаг байсан...Тэр харуулын дарга А*************** хариуцан ажиллаж байсан...Би энэ талаар мэдээгүй явж байгаад сүүлд нь цагдаа дээр дуудаж мэдүүлэг авахад нь хулгайн дугуй гэдгийг нь мэдээд гайхсан юм...Ямар ч хамааралгүй тэр өдөр машин зөөвөрлөх гэж бид хоёр А***************тай танилцсан юм...Намайг дугуй худалдаж авч байхад тэр хашаанд танихгүй зөндөө хүмүүс машинаас юм тайлаад байж байсан. би бодохдоо нээрэн акталж байгаа тээврийн хэрэгслүүд байна гэж бодож явж байсан... А***************ы хэлж өгсөн банкны данс руу шилжүүлдэг байсан гүйлгээний утга дээр нь “С*********” гэж бичээд мөнгөө хийдэг байсан. хэдэн төгрөг шилжүүлсэн талаараа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /6-р хх-н 226-227-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгч нарын шинжлэн судлагдсан  нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад шүүгдэгч С.А***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт үйл баримтыг үнэн зөв тогтоогоогүй байх тул “Хөрөнгө завших “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэгт холбогдох үйл баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд иргэний хариуцагч нарын  хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц байдлыг зөвтгөн шийдвэрлэсэн болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа  аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэмт хэрэг болж ялгагдан зүйлчлэгддэг. 

Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр хууль ёсны өмчлөгчөөс тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн уг эд хөрөнгө, түүний эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар хувьдаа авах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх нь завших гэмт хэргийн үндсэн шинж  байдаг бөгөөд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг онцлогтой.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэний хариуцагч “Шанх Майнинг” ХХК, “***********” ХХК-ийн хооронд 2021 оны 08 сарын 14-ны өдөр №17 дугаартай “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ”-г харилцан тохиролцож байгуулжээ./ 5-р хх-ийн 27-29-р тал/ 

Уг хэлцэлд  хамгаалагч талын зүгээс үйлчлүүлэгч талын **************, урд пост болон бусад хамаар бүхий обьектийг гэнэтийн болон гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтын албан хаагч ажиллуулах, үйлчлүүлэгч талын үйлчилгээний хөлсийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тохиролцсон байна.

Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор “…С.А**************нь өөрийгөө *********** гэж танилцуулан хүн замаскаар хийсэн ************ гаргаж өгнө гэж хэлж 2,000,000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт учирсан хохиролыг хууль ёсоор хариуцвал зохих хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг“ *************” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй тул  иргэний хариуцагчаар татсугай гэжээ. / 3-р хх-ийн 238-р тал/

Мөн мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор “…С.А**************нь өөрийгөө **********гэж танилцуулан хүн замаскаар хийсэн Дуйнхар бурханы загварыг хил гаргаж өгнө гэж хэлж 2,000,000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт учирсан хохиролыг хууль ёсоор хариуцвал зохих хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг “*************г” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй тул  иргэний хариуцагчаар татсугай”  гэжээ. /3-р хх-ийн 246-р тал/

Иргэний хариуцагч “**********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******** 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “…Харуул хамгаалалтын гэрээг манай компанийн гүйцэтгэх захирал ********** хийсэн юм. “**********” ХХК-тай 2021 оны 08 сарын 14-ний өдөр гэрээг хийсэн. Уг гэрээнд авто зогсоолд байгаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хамгаалалтын алба хариуцах үүрэгтэй байсан” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 249-р хуудас/

Иргэний хариуцагч “************” ХХК-ийн төлөөлөгч Б.Эрдэнэцогтын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “…С.А**************нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бүтэн 6 сар ажилласан. Тухайн үед тушаал гараагүй, ковидын үед хүний нөөцийн хомсдолтой байсан болохоор зарын дагуу хамгаалагч аваад шууд явуулдаг байсан” гэсэн мэдүүлэг/ 3-р хх-ийн 242-р хуудас/

Иргэний хариуцагч “*********” ХХК-ийн төлөөлөгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “…Ажилчидтайгаа гэрээ хийдэг. Анх хэрэг явдал үүссэнээс хойш Цэцмагнай гэдэг цагдаа Улаанбаатар хотод мөрдөн байцаалтад надаас мэдүүлэг авахдаа холбогдох бичиг баримт, ********** ХХК-тай хийсэн гэрээний хуулбар, С.А***************ы анкетын хуулбар, гэрээг эх хувиар нь мэдүүлэгт хавсаргана гээд авсан” гэсэн тайлбар,

 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 50а дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “… Яллагдагч С.А**************нь 2021 оны 08 дугаар сарын 09-өөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******** ХХ-ийн харуул хамгаалалт хариуцсан *********, харуулын ахлахаар ажиллаж байх хугацаандаа” гэж  мөн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ гэж тодорхойлж байна.

            Дээр дурдсан “********” ХХК, “*********” ХХК-ийн хооронд 2021 оны 08 сарын 14-ны өдөр №17 дугаартай “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ” буюу хэлцэл нь харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчимд тулгуурлан өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж хийгдсэн байх ба “**********” ХХК-ийн Авто зогсоолын баруун пост, урд пост болон бусад хамаар бүхий обьектийг гэнэтийн болон гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтын албан хаагч ажиллуулах талаарх үүргээ “**********” ХХК гүйцэтгэж чадаагүйгээс Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаанд хохирол учруулсан гэмт хэрэг үзэх хууль зүйн үндэслэлтэй.

            Гэтэл мөрдөгч болон прокурор нь дээр дурдсан зөрүүтэй үйл баримт байсаар байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1,2 дахь заалтад заасан нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, үйл баримтыг эргэлзээгүй тогтоож чадаагүй байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.А***************ыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллагдчаар татаж шалгахдаа хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогүй байна. Хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн 17.4  дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьект нь тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан хүн байхаар зохицуулсан. Энэ байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй. Хэдийгээр шүүгдэгч С.А**************нь би тухайн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэж мэдүүлдэг,  хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгээр харуул, харуулын ахлагчаар ажиллаж байсан нь нотлогдож байгаа гэж улсын яллагч үзэж Хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Тухайн хэргийг 2023 оны 09 сарын 08-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч С.А**************нь тухайн хэргийн нөхцөлд эд хөрөнгө итгэмжлэн хариуцуулсан албан тушаалтан уу, эсхүл бусдын хөрөнгийг бүлэглэн хулгайлсан уу гэдгийг тодруулж шалгах шаардлагатай байна гэж шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

            Улсын яллагчаас яллах дүгнэлт болон гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “…сэжигтэн С.А***************, яллагдагч С.А***************ы мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан. Дээрх баримтууд нь агуулгын хувтд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж “ дүгнэсэн хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй тул мэдүүлэгт агуулагдаж байгаа мэдээлэл нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулахад дээрх шаардлагыг хангахгүй байна.

 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 50а дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлэхдээ захирамжид заасан ажиллагааг бүрэн хийж ирүүлээгүй.   Зөвхөн Ш.Алтанхуяг, Н.Батмөнх нарыг шүүгдэгч С.А***************тай нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан байна.  Иргэний хариуцагчаар “**********” “**********” ХХК-ийг татсан мөрдөгчийн тогтоолд залилсан гэмт хэрэгт учирсан хохиролыг хууль ёсоор хариуцвал зохих хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг гэж тодорхойлсон.

Гэтэл хөрөнгө завших гэмт хэрэгт “**********”, “**********” ХХК-ууд нь ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй, шүүгдэгч С.А**************нь дээрх 2 компанийн аль компанид нь харьяалагдан ажилладаг, ямар үүрэгтэй ажил алба хашдаг талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. “*********” ХХК,  “***********” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ”-ээр итгэмжлэн хариуцсан этгээд мөн гэж тодорхойлж байгаа нь Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчмыг ноцтой зөрчиж  байна гэж дүгнэв.

            Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч С.А***************д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт  тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж нотолж чадаагүй буюу шүүгдэгч С.А***************ыг итгэмжлэн хариуцсан этгээд үзэх үндэслэлийг бүрэн  тогтоогоогүй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар дээрх үйл баримтыг тодруулах шаардлагатай байна гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулсан ч мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүйгээр дахин ирүүлсэн байна.

            Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А***************д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.А***************д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон бүрдэл хангагдсан тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй байна. Харин тухайн хэрэгт иргэний хариуцагчаар “***********” ХХК, “ ***********” ХХК-ийг татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч С.А**************нь Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын нутаг дэвсгэрт ********************-д ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “замаскаар хийсэн Дуйнхар бурхны загварыг хил гаргаж өгнө хэмээн”  Ц.Ш***************хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун далдлах замаар бусдыг төөрөгдөлд оруулж бэлэн 300.000, 200.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга 1 ширхгийг авсан, мөн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бурхныг хилээр гаргах гэж байна гэж утсаар ярьж *********** эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансаар 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч С.А***************аас 500,000 төгрөг гаргуулан хохирогч ************, 2,000,000 төгрөг гаргуулан хохирогч *************** олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тухайн хэрэгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.А***************ы үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.А***************ы хувийн байдал, хохирол төлөгдөөгүй байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч ************* 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлөөгүй, шүүгдэгч С.А**************нь 547 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болно” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ********* хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Тус хэргийн хувьд хохирогч ********** нь 2.500.000 төгрөгийн хохирол учирсан байгааг өөрөө мэдүүлж хэргийн материалд байдаг. Гэсэн хэдий ч хохирогчоор өгсөн мэдүүлэгтэй хх-ийн 68-р хуудсанд гаргасан мэдүүлэгтэй ямар нэгэн хүсэлт байхгүй гэж илэрхийлсэн байдаг. 3 удаагийн шүүх хуралд ирж оролцоогүй байна. Тийм учраас хохирол төлбөрийн асуудлыг ярьж нэхэмжилсэн зүйл одоогоор харагдахгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан тус зүйлд хохирлын хэмжээ 2.500.000 төгрөгийн хохирлын хэмжээ яригдаж байна. С.А***************ы хувьд тус үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх саналыг гаргаж байна” гэв.

Шүүгдэгч С.А***************: *********** учруулсан 2.500.000 төгрөгийн хохирлын хэрэв шүүх өнөөдөр үзээд барих хөнгөн ял оногдуулж өгвөл хорих ялаа эдэлж дуусаад хохирлыг бүрэн төлж, хохирогчийг хохиролгүй болгож чадна гэдгээ амлаж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэж хүсэж байна гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага:

Шүүгдэгч С.А***************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж шүүгдэгч С.А***************д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.А***************ы цагдан хоригдсон 547 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А***************д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч С.А***************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

3. Шүүгдэгч С.А***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А***************д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч С.А***************д оногдуулсан ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч С.А***************ны цагдан хоригдсон 547 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч С.А***************аас 500,000 төгрөг гаргуулан хохирогч **********, 2,000,000 төгрөг гаргуулан хохирогч ********* тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан  ************-аас нэхэмжилсэн 90,080,000 төгрөг, хохирогч “************-аас нэхэмжилсэн 43,680,000 төгрөг, хохирогч **********-аас нэхэмжилсэн 11,220,000 төгрөг, хохирогч ********** нэхэмжилсэн 17,250,000 төгрөг, хохирогч ********** нэхэмжилсэн 20,690,000 төгрөг, хохирогч *********** ХХК-аас нэхэмжилсэн 25,821,000 төгрөг, хохирогч **********-аас нэхэмжилсэн 16,350,000 төгрөг,   хохирогч “**********-аас нэхэмжилсэн 12,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.  

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА