Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 2016/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2015/0032/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тэрбиш,

Шүүгдэгч Б.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт Б овогт Б-Ө-ийн Г т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000665 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, …....  оны ....  дүгээр сарын ... -ний  өдөр ...... аймаг ......  суманд төрсөн, ...  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин  мэргэжилтэй, ............  ажилтай, ам бүл ...... ,  .........  аймгийн .......  сум ......  дугаар баг .........  дүгээр гудамж .....   тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

....... оны ..... дугаар сарын .... -ны өдөр ...... аймаг дахь Сум дундын шүүхийн ....  тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, .....  оны ...  дугаар сарын ....... -ны өдөр эдлээгүй үлдсэн 17 хоногийн баривчлах ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан,ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б-Ө-ийн Г  /РД: ........... /.

Шүүгдэгч Б.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн орчим ..........  аймгийн ..........  сум, ............  дугаар баг, ........  дүгээр гудамжинд Ц.О-ын эзэмшлийн Hyundai Tiburon маркийн ......  улсын дугаартай автомашины баруун урд, хойд гэрлэн дохиог хөлөөрөө өшиглөн хагалж, бусдад 175.000 төгрөгний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. 

/яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие архи ууж их согтсон байсан. Ц.О  намайг хүргэж өгнө гэж байсан. Машиных нь  гэрлийг яаж хагалснаа сайн санахгүй байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв,

Шүүгдэгч Б.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний санаж байгаагаар Б.Г-тай уулзаад мотоциклиор гэр рүү хүргээд өг гэснээ санаж байна. Мөн Э  буюу Э-д очоод байж байснаа санаж байна, бусдыг нь сайн санахгүй байна. Мөн би гэрийнхээ гадаа Ц.О-т зодуулж орилж байснаа санаж байна, бусдыг огт санахгүй байна” гэх мэдүүлэг /хэргийн 66 дугаар хуудас/,

Хохирогч Ц.О-ын  мөрдөн байцалтын шатанд өгсөн: “...21 цагийн орчим Б.Г  ах гаднаас орж ирээд над руу чи муу гөлөг минь надад архи авч өгөх болсон, архи авч өг гэхээр нь би юу ч дуугараагүй сууж байтал Э  ах Б.Г  ахыг чи настай хүн байж намбандаа бай гэж загнах үед Б.Г ахын хүүхэд гаднаас аавыгаа авах гэж найзтайгаа орж ирээд аваад явья гэтэл явахгүй байхаар нь би хажуугаар нь харина гээд зөрөөд гартал миний араас дагаж гарч ирээд намайг доромжлоод орилоод байхаар нь би машинд суучих гэсэн чинь миний үгэнд ороод машинд суухаар нь гэрийнх нь гадаа очоод за та сайхан амраарай гэтэл овоо үгэнд ороод тэгвэл оруулаад өг гэхээр нь би хаалгыг нь гаднаас нь онгойлгоход машинаас буухгүй суугаад байхаар нь би цээжээр нь тэврээд хашаа руу ороход гэр нь цоожтой байсан, гэрийнх нь довжоо дээр суулгаад байж байтал дахиад орилоод намайг доромжлоод эхлэхээр нь би хаячихаад машин руугаа гүйгээд машинаа асаагаад хөдөлтөл Б.Г  ахын урд талын жалга руу урд дугуйгаараа орчихсон. Тэгээд намайг машиндаа сууж байтал Б.Г  ах ирээд миний машины хойд гэрлийг өшиглөж хагалсан... миний машины хойд, урд гэрлэн дохиог хагалсан...” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,

   

Гэрч Б.Г-ын мөдөн байцаалтын шатанд өгсөн:“...Ц.О , Б.Г ийг машиндаа суулгаад гэр рүү очиход Б.Г ийнхөөс 50 орчим метрийн зайд гэрэлний доор Ц.О-ын машины урд талын дугуй усанд идэгдсэн жижиг жалга руу ороод зогсчихсон Б.Г  машины хойд гэрлийг өшиглөөд хагалж байхад Ц.О машинаасаа гарч ирээд Б.Г ийг түлхсэн чинь Б.Г  бөгсөөрөө газар суугаад буцаж босч ирэх гээд байхаар нь Ц.О  Б.Г ийг 2 гараас нь бариад газар дарж байхыг би Э-ын хамт мотоциклиороо очих байхдаа харсан... Б.Г  машины хаалга руу өшиглөөд хөөе аллаа, бандиа би чамайг алнаа гээд орилоод байж байгаад мөн Ц.О-ын машины урд талын гэрлийг өшиглөж хагалж байгаад дахин өшиглөхдөө хий өшиглөөд машины урд байсан жалга руу цээж хэсгээрээ түрүүлж унахдаа машины хамрыг цохиж унасан” гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/,   

 Гэрч А.Б-ийн мэдүүлэг мөдөн байцаалтын шатанд өгсөн: “... намайг 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 20 цагийн орчим гэртээ байж байхад Ц.О ах над руу залгаад ах нь машинаа жалга руу оруулчихлаа чи тросс аваад хүрээд ирээч гэсэн.. Б.Г ийн хажууханд ах дээрээ очиход О ах Б.Г  машины урд гэрэл хагалчихлаа гээд хараагаад зогсож байсан” гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/,

Гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ хийсэн шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 34-35 дугаар хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургын үзүүлэлт / хэргийн 4-7 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа / хэргийн 81 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 92 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Г  нь согтуугаар 2015 оны 09 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн орчим ........  аймгийн .........  сум, ....  дугаар баг, .........  дүгээр гудамжинд Ц.О-ын эзэмшлийн Hyundai Tiburon маркийн ......  улсын дугаартай автомашины баруун урд, хойд гэрлэн дохиог хөлөөрөө өшиглөн хагалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.   

    

Иймд шүүгдэгч Б.Г ийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

    

Хохирогч Ц.О-т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Ц.О  миний бие нь гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид хоорондоо эвлэрсэн” гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст ..... оны ...... дугаар сарын ... -ны өдөр ........  аймаг дахь Сум дундын шүүхийн ...... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 1993 оны 12 дугаар сарын 04-ны өдөр эдлээгүй үлдсэн 17 хоногийн баривчлах ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар 78.3.2-т заасан ялтайд тооцох хугацаа өнгөрсөн байх тул  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Г т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г  нь энэ хэргийн улмаас урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-Ө-ийн Г ийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Б. Г ийг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Г т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Б.Г  нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар Б.Г т оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Г т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б.Г т мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Г т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ЭНХЖАРГАЛ