| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/02763/И |
| Дугаар | 101/ШШ2020/02767 |
| Огноо | 2020-08-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2020/02767
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Б
Хариуцагч: Р.П нарт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,*******7,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагч Р.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Н*******” Олон улсын худалдааны төвийн Баялаг-Ундраа хүнсний захын ногооны ******* дүгээр павильонд хүнсний ногоо худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тус захын 1 дүгээр гуанзыг түрээслэн ажиллуулж байсан Б******* овогтой Б*******, Б.Б-гийн хүү Р.П- нартай хүнсний ногоо худалдах, худалдан авах чиглэлээр хамтран ажиллаж байсан. Тухайн үедээ худалдан авсан ногооныхоо мөнгийг бүрэн болон хагас төлөх байдлаар явсаар байгаад 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 3,000,000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болсон байсан тул энэ өдрөөс хойш би зарлагын баримт үйлдэн худалдан авагч Б.Б-, Р.П нарт зээлээр өгдөг болсон.Ингэж явсаар хамгийн сүүлд 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 6,*******7,860 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болсон.Миний бие 2018 оны 7 дугаар сарын 05-нд Б.Б-,Р.П- нар нь “Америк яваад доллар олоод дорхноо дарна” гэж байсан, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ярихад “өгнө.” гэсэн боловч өдий хүртэл өгөхгүй байна.Иймд “зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн биелэлт болох 6,*******7,860 төгрөгийг Б.Б-, Р.П- нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б- шүүхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Б- би “Н*******” ОУХТ-н 1 дүгээр гуанзыг түрээсэлж цайны газрын үйл ажиллагаа явуулдаг байсан. 2018 оны 6 дугаар сарын орчимд түрээслүүлэгч “Н******* т*******” ХХК-иас түрээсийн төлбөрийн хэмжээг ихээр нэмэгдүүлж, олон жил түрээсэлж үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсээс гэрээгээ үндэслэлгүйгээр цуцалсан. Цайны газрын үйл ажиллагаагаа зогсоосон. Цайны газар ажиллуулж байх хугацаандаа Б.Н-гаас хүнсний ногоо худалдан авдаг байсан. Эхэндээ худалдан авсан ногооны мөнгөн төлбөрийг тухай бүр төлдөг байсан. Заримдаа хүнсний ногоог зээлээр худалдаж авдаг болсон. Хүнсний ногоог худалдан авахад шууд мөнгө төлдөг эсхүл хэсэгхэн хугацааны дараа төлдөг байсан учраас хар дэвтэр дээр бичилт хийгээд явдаг байсан. Зарлагын баримт бичигддэггүй байсан.
Цайны газрын үйл ажиллагаагаа зогсоосноос хойш буюу 2018 оны 7 дугаар сарын орчимд Б.Н- та надаас авсан ногооны “...3,000,000 төгрөг орчим болчихсон байна..” гэж хэлсэн. Хар дэвтэрээ шүүгээд үзэхэд үнэхээр л “...3,000,000 төгрөг...”-ийн үлдэгдэлтэй байсан.Б.Н- нь намайг бичиг бичиж өг гээд байсан. Өөрөө биччихсэн нэг бичиг дээр гарын үсэг зурж өг эсвэл гараараа хуулж бичиж өг гээд байсан /“...Баялаг-Ундраа ногооны ******* дүгээр павильоны Б******* овогтой Н*******гаас 2017.05.04-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байх хугацаандаа хүнсний ногоог зээлээр авсан нь үнэн болно” гэсэн бичиг байсан./ Ингээд зээлж авсан нь үнэн юм чинь гээд гарын үсэг зурж өгөөд явуулж байсан. Тус бичиглэлд ямар нэгэн байдлаар тоо бичигдээгүй байсан. Миний хүү Р.П- нь миний ажилд тусалж гуанзанд ажилладаг байсан. Р.П- нь Б.Н-гаас хүнсний ногоо зээлж авч байгаагүй. Миний зүгээс Б.Н-д 3.000.000 төгрөгийн хүнсний ногоо зээлээр авсан. Үүнээс хойш 300.000 төгрөгийн ханын цаас, 300.000 төгрөгийг шилжүүлж өгч байсан. Иймээс 2,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө төлнө, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Р.П-, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай ээж Б.Б- нь “Н*******” ОУХт-ийн 1 дүгээр гуанзыг түрээсэлж цайны газрын үйл ажиллагаа явуулдаг байсан. 2018 оны 6 дугаар сарын орчимд түрээслүүлэгч “Н******* т*******”ХХК-иас түрээсийн төлбөрийн хэмжээг ихээр нэмэгдүүлж, олон жил түрээсэлж үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсээс гэрээгээ үндэслэлгүйгээр цуцалсан. Иймээс манай ээж цайны газрын үйл ажиллагаагаа зогсоосон. Цайны газрын үйл ажиллагаатай холбоотой манай ээж Б.Н-гаас хүнсний ногоо худалдан авдаг байсан. Р.П- би ээжийнхээ ажилд туслах зорилгоор цайны газарт нь очиж ойр зуурын ажилд нь тусалдаг байсан. Намайг яагаад хариуцагчаар тодорхойлоод мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Би Б.Н-гаас хүнсний ногоо зээлж авсан зүйл байхгүй. Иймээс нэхэмжлэлийн Р.П- надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н- хариуцагч Б.Б-, Р.П- нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,*******7,860 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч Р.П- хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Хариуцагч Б.Б- 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Олон улсын Н******* худалдааны төвийн Баялаг-Ундраа зах дотор байрлалтай 1 дүгээр гуанзыг түрээслэн ажиллуулсан талаар талууд маргаагүй.
Дэрэх хугацаанд нэхэмжлэгч хүнсний ногоог бэлтгэн нийлүүлэх, хариуцагч хүлээн авсан ногооны үнийг төлөх үүргийг хүлээхээр тэд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцлийн нөхцөлийг тохиролцсон нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зарчимд нийцсэн, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан гэж үзэв.
Хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хооронд талууд барааг худалдах, худалдан авахдаа үүрэгт 3,000,000 төгрөг төлөх талаар маргаагүй.
Харин 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд нэхэмжлэгч 3,*******7,860 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоог бэлтгэн нийлүүлсэн, хариуцагч үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж шүүхэд зохигчдын хооронд тооцоо нийлсэн баримт, 25 удаагийн Зарлагын баримт, тэмдэглэлийн(цэцгэн хээтэй хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэрт улбар өнгөөр тодруулан бичигдсэн) дэвтэр, гэрч Л.Б******* мэдүүлэг баримтуудыг нотолгооны эх сурвалж болгон заасан. /хх-ийн 5- 30 дугаар тал/
Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үзэхэд “Зарлагын баримт”-д бичигдсэн огноо болон үнийн дүн засвартай, нэг өнгийн балаар бичигдсэн, барааг хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй, тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн тооцооллыг худалдан авагчид танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй, талуудын хооронд хийсэн тооцоо нийлсэн баримтад “гуанз эзэмшлийг төлөөлж “Б.Б-” гэж хариуцагч гарын үсэг зурсан хэдий ч тухайн баримтад бичигдсэн үнийн дүн 5,850,860 төгрөгийн гэж бичигдсэний дараа 6,*******7,860 нийт төгрөгийн гэж хоёр өөр дүн бичигдсэн, засвартай байна. Түүнчлэн гэрч Б.Б-ийн “ногоог би хүргэж өгч байсан. Зарлагын баримт хоёр хувь бичигдээд нэгийг нь хариуцагч нарт өгч нэг нь манайд хадгалагддаг. Зарлагын баримтыг Б.Н- хар буюу хөх өнгийн балаар бичдэг байсан."-ийн мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч тал 6,*******7,860 төгрөгийн барааг хариуцагч талд хүлээлгэн өгсөн үйл баримт эргэлзээгүй нотлоогүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журамд нийцээгүй болно.
Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт “1 дүгээр гуанзыг Б.Б-гийн аав, ээж нь ажиллуулж байгаад хариуцагч хүүхдүүдийн хамт үргэлжлүүлэн ажиллуулсан. ээж нь өвчтэй тул, хүү Р.П- нь би төлнө, та битгий санаа зовоорой гээд 3 удаагийн үйлдлээр 300,000 төөргийг шилжүүлсэн” гэж тайлбараас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч Б.Б-тай худалдах, худалдан авах хэлцлийг хийсэн нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна.
Харин хариуцагч Р.П- нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгүй, тэдгээрийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй нь тогтоогдож байх тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Н-гийн Хаан банкны ******* дансанд Хаан банкны 50*******84833174 тоот данснаас 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 100,000 төгрөгийг, ******* дүгээр сарын 08-ны өдөр 100,000 төгрөгийг, 12 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийг “1 дүгээр гуанз Пүүжээгээс” гэж шилжүүлсэн талаар маргаагүй.
Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгч Б.Н-д 300,000 төгрөгийн үнэ бүхий ханын цаасыг өгсөн гэж маргах боловч энэ талаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.
Хариуцагч Б.Б- нь Баялаг-Ундраа захын 1 дүгээр гуанзыг ажиллуулсан, нэхэмжлэгчид 140,000 төгрөгийн үнийн дүнтэй ханын цаас өгсөн, хүү Р.П-гээс 300,000 төгрөгийг шилжүүлсэн, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар тогтоогдож, энэ талаар талууд маргаагүй болно.
Иймд хариуцагч Б.Б-гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,557,860 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Р.П- нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй, тэдгээрийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6 *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Б.Б /рд: /-гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н/рд: /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,557,860 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Р.П-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******2,836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох 55,910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ