Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0241

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0253/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тогтох, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, 
Хохирогч *** , 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000676 дугаартай хэргийг 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***  ***  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой***  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн *** ны өдрийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар өөрт оногдох хөрөнгөөс нь 300000 төгрөг хурааж 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.  

Шүүгдэгч *** нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн ***  тоотод хамтран амьдрагч ***той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “… 2014 оны 8 дугаар сарын 28- ны өдөр гэртээ ороод ***тэй уулзахад хүү *** , бэр нараа гарч бай гээд утсаараа бичлэг хийж миний цээжнээс 2 удаа хазсан. Би хүүгээ өөрийн хүүхэд шигээ өсгөсөн. Тухайн үед би ажилгүй байсан. Гэртээ хоол ундаа хийж, гэр орныхоо ажлыг хийдэг байсан. *** ажлаасаа ирээд хэрүүл хийдэг байсан. 
...Би эмнэлгийн картаа авах гээд очсон. Бие муутай болохоор групп хөөцөлдөх гэж байсан юм. Тэгээд бичиг баримтаа авах гэхэд миний бичиг баримтыг өгөхгүй, цээжнээс хазсан. Маргааш нь байцаагчид үзүүлсэн. Тэр өдөр явлаа гэхэд явуулахгүй байсан.   
...Жаахан маргаанаас болоод барьж байсан зүйлээ шууд шиддэг. Над руу аяга шидээд гэмтэл авч байсан. 
..1999 оны 1 дүгээр сараас хойш 14 жил хамт амьдарсан. Миний ах дүү хамаатан садан, эцэг, эх рүү зурвасаар дарамталсан, эвгүй авир гаргасан зурвас явуулдаг байсан.  
...Үйлдсэн гэмт хэргээ ухамсарлаж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгөөч гэж хүсч байна.” гэх мэдүүлэг,

-Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 03-04 цагийн үед согтолтын хэмжээ нилээн их байдалтай арын хашааны хүнтэй хамт алхах чадваргүй болтлоо согтож мөлхөж гэртээ орж ирсэн. Тухайн үед тайвшруулах гэж  06 цаг хүртэл аргадсан боловч улам ширүүсэж аашилсаар байсан. Гар утсаа асаагаад гэрийн унинд өлгөж тухайн үеийн үйлдлийг бичиж баримтжуулсан. Аргаа барахдаа 08 цагийн үед цагдаа дуудсан юм. Тэр хооронд намайг түлхээгүй зүүн гараараа цохисон. Зайтай байсан учир гайгүй цохисон гэж бодож байгаа. Дараа нь баруун өвдгөөрөө миний хөхөн дээр өвдөглөөд үснээс минь зулгаахад би тэсэлгүй хашгирахад хүү минь орж ирээд “аав аа та яаж байгаа юм бэ?, болиоч ээ” гэсэн. Хашаан дотор гараад цагдаа явахад намайг өмдөөрөө ороолгосон. Би цагдаа руу хамт очсон. Надтай манай орлогч дарга хамт очсон. Цагдаа дээр очиход согтолтын зэргийг тогтоосон ба согтолтын хэмжээ 1.7 бүхэл гарсан. Миний бие тайвшрахгүй байсан бөгөөд түргэний эмчтэй ярьж зовлонгоо хэлэхэд тайвшруулах эм уугаарай, харанхүй болохоор ирээрэй гэсэн. Гэвч тайвшрахгүй байсан тул өөрөө очиж тариа хийлгээд таксигаар гэртээ хүргүүлсэн.
...1998 оны 12 дугаар сараас эхлэн амьдарсан. Амьдрах хугацаанд архи ууж байсан. 2 удаа эвгүй авир гаргаж байсан. Би тухайн үед засрах байх, болох байх гэж найдаж байсан. Нэг удаа архи ууж ирээд намайг аваад шидсэн. Тухайн үед би жирэмсэн болсон гэдгээ мэдээгүй байсан ба савны гадуур жирэмслэлт байснаас болоод 3 хоног Дарханы эмнэлэгт ухаангүй хэвтэж эмчлүүлсэн. Дийлэхгүй учраас өөрийгөө хамгаалахын тулд аргагүй хамгаалалт хийж би майждаг байсан.
...Гомдолтой байгаа, 832000 төгрөгний төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. “Их зайсан” гэдэг эмнэлэгт очиж хавиргаа бариулсан.
...Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг, 

-Одгийвын биед тухайн үед уруулын язарсан шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1022 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 13 дахь тал/, 

-Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “.. Намайг гэрт нь орох үед *** нь дээгүүрээ цээж нүцгэн өргөмжлөл юм уу, нэг тиймэрхүү зүйл гартаа барьчихсан хагалах гэж  байгаа юм шиг байж байсан. 
...Анаас нь цус гарсан талаар хараагүй, би хальт орж мэндэлчихээд та хоёр одоо болиоч салуул салаад амьдарвал амьдарцгаагаач гэж хэлээд л гараад явсан. Би тэнд удсан бол эгчийгээ өмөөрөөд ***тэй маргалдах байсан болохоор хурдан явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/, 

-Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “…2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн орчим гэрт согтуу орж ирсэн. Тэгээд намайг болон манай эхнэр хүүхдийг үнсээд гайгүй байсан. Энэ үед ээж хийж байсан хоолноосоо аягалж өгөхөд  аав *** нь идэхгүй байсан. Тэгээд аав *** хоол идэхгүй гээд ээжтэй маргалдаж эхэлсэн. Тэгсэн намайг “миний хүү тамхи асаагаад өг” гэхээр нь ээжийн тамхинаас аваад асааж өгсөн чинь хоёроос гурван удаа сорчихоод миний нүүр лүү татаж байсан тамхиа шидсэн юм. Тэгэхээр нь “та яагаад байгаа юм бэ?” гэж асуухад “би өөрөө яагаад байгаагаа мэдэхгүй байна” гэсэн. Тэгээд би эхнэр, хүүхдээ аваад гадаа гарч амбаарын хажууд суусан юм. Тэгээд удаагүй “ёо ёо” гэж хашгирч эхэлсэн. Тэгэхээр нь гэрт ороход аав ээжийг үснээс нь зулгаасан цээж, хэнхдэг рүү нь баруун хөлөөрөө жийсэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь би орж салгасан юм. Тэгээд аав “за аав нь больлоо зүгээр, зүгээр” гээд байж байтал манай эхнэр, хүүхэд орж ирсэн. Тэгээд аав ээжийг “тамхи татъя” гэж цуг гарцгаасан. Тэгсэн гэрийн ард юм ярьж байгаад гэнт цонх хагарах шиг сонсгогдсон. Тэгээд гараад хартал хүрз шидэж, сул байдаг байсан цонхны шил хагарсан байсан. Тэгсэн намайг “гэртээ орж бай” гээд араас орж ирсэн. Тэгээд “унтаж амар” гэтэл  унтахгүй байсан. Тэгэхээр нь би эхнэр, хүүхдээ аваад дахин гарсан. Энэ үед хөдөө байдаг *** н гэдэг 2 ах ирж миний мотоциклийг гуйсан. Тэгээд надаас “юу болоод байгаа юм бэ” гэхэд нь юу ч хэлээгүй. Тэгээд би гэрт орж мотоциклийн түлхүүр авч өгөөд тэр хоёр явсан. Намайг түлхүүр авах гээд гэр рүү ороход ээжийн амнаас цус гарсан байсан. Тэгээд ээж цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дахь тал/, 

-Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байж байтал 17 цагийн орчим хадам аав *** нь согтуу орж ирээд уйлаад, манай охиныг үнсээд аавыгаа уучлаарай гээд байж байгаад хоол хийж өгсөн чинь “юу идээд байгаа юм бэ?, нохойн хоол байна” гэж хэлээд урдаа байсан ширээг авч шидсэн. Тэгээд ээж рүү “намайг ажлаас халсан” гээд дайрч эхэлсэн. Тэгсэн манай нөхөрт хандаж “аавдаа тамхи асаагаад өг” гэхээр нь асаагаад өгсөн чинь манай нөхрийн өөдөөс шууд нүүр лүү нь шидсэн. Тэгээд манай нөхөр, хүүхэд бид 3 гараад явсан. Тэгсэн удалгүй ээж “ёо ёо” гэж орилсон. Тэгээд ортол ээжийн үс арзайсан байдалтай байсан. Тэгсэн аав явна гээд ээж явуулахгүй гээд гуйгаад, одоо ингээд больё гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би хүүхдээ аваад гадаа гарсан. 
... Тэгээд гэрт ортол ээжийн хамраас цус гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дэх тал/, 

-Гэрч *** ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “…2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн орчим манай ур талын хашаанд байдаг ***д юм авахаар орсон. Тэгэхэд ***, хүү, бэрийн хамт мах чанасан байж байсан. Би тэгээд махнаас нь амсчихаад гэрээс нь гарсан. Тэгсэн хашаан дотор ***ын нөхөр ***тэй таарсан. Тухайн үед ***дунд зэргийн согтолттой байсан. Тэгээд би “сайн уу” гэхэд с “дүү нь нэг иймэрхүү байдалтай явж байна. Та ийм болгоод байгаа юм биш биз дээ” гэж асуусан. Тэгэхээр нь би “юу гэсэн үг вэ?” гэхэд “та өдөр болгон бөөлөөд байгаа юм биш биз дээ” гэж хэлэхээр нь би “бөөлөх үедээ бөөлнө, чи юу яриад байгаа юм бэ” гэхэд ***  таныг тэгж ярьж байна гэхэд нь би ***үг дагуулаад ***д ороод “танай нөхөр чинь надад бөөлж ном уншлаа гэж чамайг хэлж байна” гэхэд ***  “наад чинь ингэж гадуур худлаа, үнэн юм яриад яваад байгаа юм. ***гчээ уучлаарай” гэж хэлсэн. Тэгсэн *** г “***р эгчээс уучлалт гуй гэхэд” ***надаас уучлалт гуйсан. 
…Цагдаа нар ирээд ***г авч явж байсан түүний дараа *** гэрээсээ гарч ирээд намайг *** миний уруул руу цохьчихлоо гээд ***н уруулнаас цус гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,  

-Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “…Би сайн мэдэхгүй, намайг ажил дээр байж байхад ажил дээр *** болон ***нар нь хоорондоо маргалдаад байсан. Би “та хоёр цагдаа дээр байж больцгоо” гэж хэлэхэд үл тоосон шинжтэй маргалдаад байсан. Тэгсэн Галхүү ямар нэгэн зүйл хэлээгүй “энийг хараа” гэж хэлж байсан. Тэгээд ажлын гадаа гарцгааж дахин хэрэлдэж эхэлсэн. Тэгсэн *** нь ажлын гадаа сууж байгаад гэнэт *** рүү амандаа юм уншаад дахин нэг юм цацсан. Тэгээд маш их хэл амаар доромжилж байсан. Тэгээд болиод байж байгаад ажил дээр орж ирээд хэл амаар доромжилж байгаад ***гийн эрхтэн тус газар нь нэг удаа өшиглөж авсан. Тэгээд Галхүү нь шууд жижүүрийн өрөөнд орж ирсэн. Тэгээд “намайг ингэдэг байхгүй юу” гэж хэлээд жаахан сууж байгаад *** нь гараад явсан чинь араас нь гараад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 133 дахь тал/, 
-Гэрч ***рын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “…Намайг ажил дээрээ байж байхад иргэн ***нь *** г 1 удаа алгадаж байсан. 
…Яг ямар учраас алгадсан талаар мэдэхгүй байна. Нүүрэн тус газар нь нэг удаа алгадаж байсан” гэх мэдүүлэг хэргийн /134 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37 дахь тал/, 
-2014 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 306 дугаартай шүүхийн шийтгэвэр /хэргийн 38 дахь тал/, 
-***ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хэргийн 48-49, 112-113 дахь тал/, 
-2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 149 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  ***нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *** тоотод хамтран амьдрагч ***той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *** нь урьд 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар өөрт оногдох хөрөнгөөс нь 300000 төгрөг хурааж 2 жил хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялтай байдал нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Хохирогч *** нь хохирол төлбөрт нийт 832030 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлсэн байна.
    Хохирогч *** нь гэмтэл авснаас хойш нийт 614530 төгрөгийн  эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримтаа ирүүлсэн бөгөөд эдгээр эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэсэн байх тул шүүгдэгч с  эмчилгээний төлбөр болох 614530 төгрөгийг хариуцах үндэстэй. 
    Мөн замын зардалд 229900 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж ирүүлжээ. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа Шарын гол суманд явагдсан бөгөөд хохирогч *** нь өмгөөлөгчтэй уулзах гэж 5 удаа, хэрэгт хяналт тавьж байгаа прокурор болон аймгийн прокурортой уулзах гэж тус бүр 1 удаа, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар 1 удаа, шүүх хуралд оролцохоор 1 удаа, нийт 9 удаа Шарын гол сумаас Дархан-Уул аймагт ирж, буцсан байх тул замын зардалд 72000 төгрөг /8000 төгрөгx9=72000 төгрөг/ шүүгдэгч П.Галхүүгээс гаргуулж, хохирогч *** т олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
    Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг нийт 7 дэвтэр, тодорхойлолтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч ***буцаан олгох нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурьдаад

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
    
    1. Шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч ***д 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар П.Галхүүд оногдуулсан баривчлах ялыг эдлүүлэхдээ нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***гээс 686530 /зургаан зуун наян зургаан мянга таван зуун гуч/ төгрөг гаргуулж хохирогч ***т олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг нийт 7 дэвтэр, тодорхойлолтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Одгийвт буцаан олгосугай.
    
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Я.ТУУЛ