Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, 

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Хохирогч  Ц.Мөнх-эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Дашдамба,

        Шүүгдэгч Г.Нямсүрэн, Б.Ачгэрэл, тэдний өмгөөлөгч Н.Цэрэндулам

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626012425 дугаартай хавтаст хэргийн шүүгдэгч

 

1. Монгол улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  Хөдөө аж ахуйн их сургуулийн Механик  инженерийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 11  дүгээр хороолол, Дэнвэр гудамж 12а-01 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, НФ98042618 дугаарын регистртэй, Чандмань Боржигон овгийн  Галбадрахын Нямсүрэн,

 

2. Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 24-ний  өдөр Төв аймгийн Баян-Хангай суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мандах бүртгэл дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн банкны ангийн 1 дүгээр курс, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 1-8 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  НЫ98042415 дугаарын регистртэй, Сартуул овгийн Баасанжаргалын Ачгэрэл нарт холбогдох хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Ачгэрэл, Г.Нямсүрэн нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах  Намуун пабын үүдэнд иргэн Ц.Мөнх-Эрдэнийг дундуур гарлаа гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн  хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Г.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.Эмчилгээний зардалд 325.000 төгрөг өгсөн. Өмнө нь  хохирогчид 60.000 төгрөг өгсөн, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Ачгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.Эмчилгээний зардалд 325.000 төгрөг өгсөн, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 22 цагт орчим Намуун пабад байж байгаад эхнэртэйгээ утсаар ярихаар гарсан.Тэгээд буцаад орох гээд явтал 2 залуу зогсож байхаар нь би голоор нь явтал яагаад дундуур яваад байгаа юм бэ гэхээр нь би голоор чинь гарахгүй бол өөр хаагуур гарах юм гэж хэлээд явтал араас Нямсүрэн гүйж ирж татаад Ачгэрэл нүүрэн тус газар цохьсон, Нямсүрэн татаж унагаагаад энэ хоёр нүүр лүү ээлжлээд өшиглөсөн. Эмчилгээний зардалд өмнө нь 60.000 төгрөг авсан. Өнөөдөр 325.000 төгрөг авсан. Одоо би ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ. Ажилд орсон компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд авсан гэх тушаал гараагүй, татвар төлөлтийн дэвтэр байхгүй, эмнэлгийн лист аваагүй. Ажилд ороод 10 хонож байсан. Одоо толгой их өвддөг болсон. Эм байнга ууж байгаа, гомдолтой байна гэв.

 

 Хохирогч Ц.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг  дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  Намуун пабд найз Энхбаатартай уулзаад сууж  байгаад  эхнэртэйгээ утсаар ярихаар гадаа гараад буцаад орох гээд явж  байхад пабын үүдэнд 2 залуу зогсож байхаар нь дундуур нь гарсан чинь Нямсүрэн гэдэг залуу нь яагаад урдуур гараад байгаа пизда минь гэхээр нь би энүүгээр гарахгүй өөр хаагуур гарах юм гээд явсан. Тэгтэл араас Нямсүрэн гэдэг залуу нь гүйж ирж мөрнөөс татаад юу гээд байгаа пизда вэ гэсэн чинь Ачгэрэл гээд залуу нь миний баруун шанаа тус газарт гараараа цохисон. Г.Нямсүрэн намайг газар татаж унагаагаад толгой нүүр лүү өшиглөсөн. Ачгэрэл гэдэг залуу нь наадахаа дарж бай, дахиад өшиглөөдхий гээд намайг Нямсүрэн дарж байх хооронд нүүр лүү Г.Нямсүрэн, Ачгэрэл 2 өшиглөөд байсан. Тэгээд пабын зөөгч гарч ирээд яагаад зүгээр байгаа хүн зодоод байгаа юм гэхэд тэр 2 залуу яваад өгсөн…гэжээ. /хх-10-11,12/,

 

Гэрч Т.Алтансолонго мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 21 цаг өнгөрч байхад Ачгэрэл, Нямсүрэн гэдэг 2 залуу манай пабд орж ирээд караоке асуусан.Тэр үед өрөө сулраагүй байсан ба 30 минутын дараа сулрана гэхэд тэр 2 хүлээсэн. Ачгэрэл, Нямсүрэн хоёр 1 шил пиво захиалж ууссан. Тэр хоёрын дараа Мөнх-Эрдэнэ гэх залуу нь 1 залуу, 1 хүүхэнтэй орж ирсэн…Ачгэрэл, Нямсүрэн 2 гарч тамхилхичаад ирье гэж хэлээд гарснаа жоохон байж байгаад орж ирээд өрөө суларсан уу гэж асуугаад буцаж орж ирээд, авсан пиво хувааж ууж дуусгаад гарсан. Ачгэрэл, Нямсүрэн хоёроос түрүүлж Мөнх-Эрдэнэ гарсан. Тэгээд ажлаа хийж яваад камер харахад Ачгэрэл, Нямсүрэн 2 хүн зодож байсан. Би гараад юу болоод байна гэхэд Ачгэрэл, Нямсүрэн 2 яваад өгсөн. Зодуулсан хүнийг харахад 5 дугаар ширээнд сууж байсан хүн мөн байсан…гэжээ. /хх-13-15/,

 

Гэрч Б.Энхбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчим найз Мөнх-Эрдэнэ Цацаа нартай уулзаад 5 шард байрлах  Намуун пабд орсон, тэгсэн Мөнх-Эрдэнэ гарч утсаар яриад ороод ирье гээд гарсан...Мөнх-Эрдэнэ над руу залгаад гадаа 2 залуу намайг зодчихоод явчихлаа гэж хэлэхээр нь гараад очиход Мөнх-Эрдэнэ гадаа зодуулчихсан байсан...Мөнх-Эрдэний хамраас цус гарсан, нүүрэн дээр нь гутлын мөр гарсан байсан...гадаа зогсож 2 залуугийн  дундуур гарсан чинь тэр 2 залуу яагаад мөрлөөд байгаа юм гээд зодсон гэж хэлсэн…гэжээ. /хх-16/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 14211 тоот акт. Дүгнэлт:

1. Ц.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, дух, зүүн доод зовхинд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…гэжээ. /хх-22/,

 

Шинжээч эмч М.Энхтайван мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…Ц.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, дух, зүүн доод зовхинд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ…Хамранд зулгаралт, цус хуралт, хавдалт зэрэг шинж тэмдэг илрээгүй. Дээрх шинж тэмдгүүд илрэхгүйгээр хамрын яс хугарахгүй. Толгойн КТГ-д бичигдсэн хамрын ясны хугарал, таславч мурийлт нь хуучин гэмтэл байна… гэжээ. /хх-26-27/,

 

Шүүгдэгч Б.Ачгэрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 21 цаг 30 минутын үед...бид 2 караокены өрөө хүлээгээд сууж байхдаа 1 шил пиво хувааж уусан байсан. Бид Намуун пабын гадаа гараад тамхи татаад зогсож байхад Мөнх-Эрдэнэ гэдэг залуу бид 2-ын дундуур гараад Нямсүрэнгийн гутал дээр шүлсээ хаясан. Нямсүрэн яаж байна гэхэд юу гээд байна, дуугай яваарай гэсэн. Мөнх-Эрдэнийг Намуун паб руу орох гэж байхад Нямсүрэн араас нь очиж татаад, тэр 2 заамдалцаад авахаар нь би араас нь очоод  баруун гараараа Мөнх-Эрдэнийг баруун шанаа руу алгадсан. Нямсүрэн Мөнх-Эрдэнийг газар хавирч унгаасан чинь Мөнх-Эрдэнэ Нямсүрэнгийн өмднөөс зуураад тавихгүй байхаар нь би Мөнх-Эрдэнийг мөр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Нямсүрэн хөлөө тавиулснаа 2 удаа нүүрэн хэсэгт нь өшиглөөд бид 2 баруун тийшээ явцгаасан...гэжээ. /хх-45-47/,

 

Шүүгдэгч Г.Нямсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 21 цаг 30 минутын орчим Намуун нэртэй паб руу орж караокены өрөө асуусан чинь 30 минутын дараа гарна гэж хэлсэн. Тэгээд Ачгэрэл бид 2 хүлээгээд суусан. Хүлээж сууж байхдаа бид 2 нэг шил пиво хувааж уусан...Ачгэрэл бид 2 караокеноос гараад Намуун пабын гадаа гараад үүд хэсэгт нь өөд өөдөөсөө хараад юм яриад зогсож байхад Мөнх-Эрдэнэ гэдэг залуу бид 2-ын дундуур гарахдаа миний гутал дээр шүлсээ хаясан. Тэгэхээр нь гутал дээр шүлсээ хаячлаа ах гэхэд эргэж харснаа юу гээд байна гэсэн, би араас нь очоод куртикных нь мөрнөөс татсан чинь яагаад байгаа пизда вэ гэсэн чинь Мөнх-Эрдэнэ газар унаад миний хөлнөөс тэврээд тавихгүй байсан. Миний хөлийг Мөнх-Эрдэнэ тавьсны дараа Мөнх-Эрдэнийн толгойн хэсэгт 2 удаа хөлөөрөө өшиглөсөн…гэжээ. /хх-49-51/,

  

Шүүгдэгч Б.Ачгэрэл, Г.Нямсүрэн нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-62, 63, /, бусад бичгийн болон эд мөрийн баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Ачгэрэл, Г.Нямсүрэн нар бүлэглэн  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах   Намуун пабын үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн  хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Ц.Мөнх-Эрдэнийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь тархи доргилт, дух, зүүн доод зовхинд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн …араас Г.Нямсүрэн гэдэг залуу нь гүйж ирж мөрнөөс татаад...Ачгэрэл гээд залуу нь миний баруун  шанаа тус газарт гараараа цохисон. Г.Нямсүрэн намайг газар татаж унагаагаад толгой нүүр лүү өшиглөсөн. Ачгэрэл...намайг Нямсүрэн дарж байх хооронд нүүр лүү Г.Нямсүрэн, Ачгэрэл 2 өшиглөөд байсан... гэх /хх-10-11,12/, гэрч Т.Алтансолонгын ...ажлаа хийж яваад камер харахад  Ачгэрэл, Нямсүрэн 2 хүн зодож байсан. Би гараад юу болоод байна гэхэд Ачгэрэл, Нямсүрэн 2 яваад өгсөн.Зодуулсан хүнийг харахад 5 дугаар ширээнд сууж байсан хүн мөн байсан… гэх /хх-13-15/, гэрч Б.Энхбаатарын ...Мөнх-Эрдэнэ гарч утсаар яриад ороод ирье гээд гарсан. Тэгсэн Мөнх-Эрдэнэ над руу залгаад гадаа 2 залуу намайг зодчихоод явчихлаа гэж хэлэхээр нь гараад очиход Мөнх-Эрдэнэ гадаа зодуулчихсан байсан... гэх /хх-16/, шинжээч эмч М.Энхтайваны …Ц.Мөнх-Эрдэнийн биед...үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ… гэх /хх-26-27/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч  Ц.Мөнх-Эрдэнийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 14211 тоот акт, шүүгдэгч нараас мөрдөн байцаалтанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-45-47,49-51/, бусад бичгийн болон камерын бичлэг бихий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Б.Ачгэрэл, Г.Нямсүрэн нарыг бүлэглэн согтуугаар, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Ц.Мөнх-Эрдэнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 181.2.5-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ц.Мөнх-Эрдэнэ шүүгдэгч нараас зодуулсаны улмаас ажлаа хийж чадаагүй хугацааны 2 сарын цалин нэхэмжилж байгаа боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул гэм хорын асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Мөн шүүх хуралдаанд зодуулсанаас хойш толгой байнга өвддөг болсоноос өдөр бүр өвчин намдаах эм ууж байгаа талаараа мэдүүлэсэн тул хэрэглэж байгаа эмийн болон цалин хөлстэй холбоотой баримтаа бүрдүүлээд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

   

Шүүгдэгч Б.Ачгэрэл Г.Нямсүрэн нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад учруулсан гэм хорын хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.