| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0121/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/12 |
| Огноо | 2016-01-05 |
| Зүйл хэсэг | 096.1., 097.1., 106.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2016/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0121/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн Анхан шатын шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н ,
Иргэдийн төлөөлөгч Ч.А,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын Хяналтын прокурор Г.Яндаг
Шүүгдэгч Г.Э-ий өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч Б.Б ийн өмгөөлөгч Э.Ганбат,
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч П.Н-ийн өмгөөлөгч Н.Баярмаа
Шүүгдэгч Н.А-ийн өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт Д овогт Н-ийн А , мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т заасан гэмт хэрэгт Т овогт П-ийн Н , мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэмт хэрэгт С овогт Г-ийн Э , О овогт Б-ийн Б , Г-ийн овогт Б-н Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000543 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............ оны ........ дугаар сарын .... -ны өдөр ...... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Н-ийн А, /РД:........... /
Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын ..... -ний өдөр .............. аймагт төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт, ам бүл ........ , ........-ийн хамт ......... аймаг ..... сум ..... дүгээр баг ..... дүгээр точикт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт П-ийн Н , /РД:....... /
Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ..... -ны өдөр ........ хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ..... аймгийн .............. ажилтай, ам бүл ....... , ........-ийн хамт ........ аймгийн ..... сум ..... дугаар баг ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт Г-ийн Э , /РД:......... /
Монгол Улсын иргэн, ....... оны ....... дүгээр сарын ...... -ны өдөр ..... аймагт төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ..... аймгийн ........ ажилтай, ам бүл ..... , ........-ийн хамт ......... аймгийн ....... сум ..... дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О овогт Б-ийн Б , /РД:....... /
Монгол Улсын иргэн, .... оны ..... дугаар сарын ... -ны өдөр ..... аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ...... аймгийн ........ ажилтай, ам бүл ..... , ...........-ийн хамт ....... аймгийн ..... сум ....... дүгээр баг .. дугаар хороолол ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г-ийн овогт Б-н Э , /РД:........ /
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А нь 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ..... аймгийн .... сумын ...... дүгээр баг ..... тоотод иргэн М.Б-ын зүүн гуяны цавь орчим хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Э нь иргэн М.Б бусдад хутгалагдаж .........-т 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүргэгдэн очиход өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас М.Б 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нас барсан,
Шүүгдэгч Б.Б нь иргэн М.Б бусдад хутгалагдаж ........-т 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүргэгдэн очиход өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас М.Б 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нас барсан,
-мөн ...... аймгийн ...... сумын иргэн С.Н 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлэх хугацаанд өвчтний гэмтлийг зөв оношилж үзүүлэх ёстой эмнэлгийн тусламжийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас С.Н нь 2014.11.19-ний өдрөөс Улаанбаатар хотын Гэмтэл согогын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2014.12.01-ний өдөр нас барсан,
Шүүгдэгч П.Н нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө ....... аймгийн ........ сумын нутаг дэвсгэр болох 49 дүгээр точикт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр С.Н-ийн биед болгоомжгүйгээр хүнд зэргийн гэмтэл учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь ......... аймгийн ........ сумын иргэн С.Н нь 2014.11.14-ний өдөр хэвлийн тус газраа хутгалагдан ..........-т 2014.11.14-ний өдрөөс 2014.11.17-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлэх хугацаанд өвчтний гэмтлийг зөв оношилж, үзүүлэх ёстой эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас С.Н нь 2014.11.19-ний өдрөөс Улаанбаатар хотын Гэмтэл согогын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2014.12.01-ний өдөр нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлт бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2014 оны 7 сарын 13-ны өглөө 7 цаг 30 минутад Н-ийн гэрээс Б бид 3 зах руу гарсан. Би салаад хуучин зах руу мал эвдэх гэж явсан. Тухайн өдрийн үдээс хойш намайг явж байхад Б ах уучихсан явж байсан. Н ахын гэрт толгой, гэдэс чанаж идээд сууж байхад Б 17 цагийн үед согтуу орж ирсэн. Би Б ахад “та сууж бай би толгой өвчөөдхий” гэж хэлсэн. Б Н-аас тамхи асуухад хоорондоо маргалдсан юм. Би салгах гэтэл Б намайг яагаад түлэхдэг юм гээд буцалсан усны саваар миний толгой руу цохисон. Б ах миний толгой руу өшиглөхөд би хутгатай гараараа толгойгоо барихад дахиж өшиглөхдөө гуя нь хутганд өртсөн юм. Б ах намайг хатгачихлаа гэж хэлэхэд би хувцасаа тайлж боогоод эмнэлэг дуудсан. Нэгдсэн эмнэлгийн хагалгааны тасагт Б эмчид хүлээлгэж өгч эмч оёдол хийсэн. Нөгөө талын өрөөний орон дээр Б-г өргөж оруулаад дусал залгах гэтэл “залгуулахгүй өвчин намдаах эм ууя” гэж хэлсэн. Б эмч “дусал залгуулахгүй юм бол яах гэж ирсэн юм” гэж хэлсэн. Удалгүй Б эмч дусал залгаад 2 цаг харъя гэж хэлэхэд нь мөнгө авах гээд гарсан юм. Удалгүй над руу “хүнээ ав” гэж утсаар хэлэхэд нь “зүгээр юм уу” гэж асуухад “зүгээр” гэж хэлсэн. Би Б-г гэрт нь тухайн шөнө хөлийг нь бариад сахиж хоносон. Эмнэлэгээс гараад гэрт нь ороход боосон боолт нь цус болсон байхаар нь “эмнэлэг дуудах уу” гэхэд хэрэггүй, боочих гэж хэлээд Нтай боолт марль аваад явсан юм. Би өгөө 6 цаг 30 минутад Нд харж байгаарай гэж хэлээд явсан. Намайг эргээд ирэхэд Б эмнэлэг явсан гэж хэлсэн. Намайг 7 дугаар сарын 14-нд эгч А-тай таарахад Б-ыг эмнэлэгт байгаа гэж хэлсэн. Тухайн өдрийн орой намайг цагдан хорьсон” гэх мэдүүлэг
Шүүгдэгч П.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2014 оны 11 дүгээр сарын 13-ны орой би архи уусан байсан. 11 дүгээр сарын 14-ний өглөө хань Н-д гэмтэл учруулсан. .......-д байдаг дүүгээ дуудаж машинаар ........-т хүргүүлж би гэртээ үлдсэн юм. Н .......-т 3 хоноод утсаар ярихдаа намайг гар гэж байна гэж хэлээд эмнэлэгээс гарсан. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Н гэдэс дүүрээд байна гэж хэлэхэд нь .........-т очиж 11 дүгээр сарын 19-ний өдөр хагалгаанд орсон юм. 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр цагдаа нар ирж 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл намайг цагдан хорьсон” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Г.Э-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2014 оны 7 дугаар сарын 14-ний өглөө жижүүрт байхад 2 хүн байсан. Тухайн үед сувилагч даралтыг нь үзэж байхад нь би шугамын артери дээр судасны цохилт мэдэгдэхгүй байхад даралт яагаад үзээд байгаа юм гэж хэлж байсан. Би тухайн үед Б-ын даралтыг үзэхэд бага зэрэг өсч байгаа юм болов уу гэж бодсон. Б-ын гэрээс хоол өгөхөд идсэн зүйлээрээ бөөлжчихлөө гэж надад хэлэхэд нь үзэхэд идсэн зүйлээрээ бөөлжсөн байсан. Тухайн үед Б эмчээс гуяны артерийн судасны цус гарч байсан юм уу гэж асуухад тийм зүйл байхгүй гэж хэлж байсан. Тухайн үед ар гэрээс нь хүн байгаагүй юм” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Б.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2014 оны 7 дугаар сарын 13-ний орой 15 цаг 55 минутын үед яаралтай тусламжаар талийгаач Б, А нар хүлээн авах тасгаар хүргэгдэж ирсэн. Би тухайн үед жижүүр эмчийн ээлжтэй байсан. Б нь зүүн цавины орчимд хутгалуулсан, тухайн үед бага хэмжээний цус алдалттай байсан. Би шарх цэвэрлэгээний өрөөнд Б-д 2 оёдол тавьж цусыг нь тогтоогоод онош тодруулах өрөөнд оруулаад эмийн эмчилгээ хийсэн. Тухайн үед оёдол тавиулахад татгалзаж байсан. Би А-г дуудаж хажууд нь байлгаж байгаад эмчилгээг нь хийсэн. Тухайн үед бусад өвчтөнүүдийг үзээд явж байхад ойролцоогоор 30 минут өнгөрсний дараа манай сувилагч “нөгөө эмчилгээ хийлгэж байсан өвчтөн байхгүй дусалаа салгаад явсан байна” гэж хэлсэн. Намайг эмчилгээний өрөөнд ороход Б нь байхгүй дусал нь дусалж байсан. Хэрэв манай эмнэлгийн ажилтнууд дуслыг салгасан тохиолдолд дуслыг хаах ёстой байсан юм. Би тухайн үед ойр орчим нойлын өрөөгөөр хайж үзэхэд байхгүй байсан. 2014 оны 7 дугаар сарын 14-ний өглөө 7 цаг 30 минутад Б дахин яаралтай тусламжаар хүргэгдэж ирсэн. Тухайн үед зүүн гуяны оёдол задарч, хавдаад чинэрсэн байдалтай байхад нь дахин оёдол тавьж өвчтөний түүхийг бичиж нээсэн. Өглөөний 7 цаг 50 минутад ажлаа хүлээлгэж өвчтөний түүхийг нээж байхдаа Э эмчтэй зөвлөөд тасаг руу хэвтүүлж эмийн эмчилгээ хийлгүүлэхээр тасагт хэвтүүлж 8 цагт ээлжээ хүлээлгэж өгсөн юм. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Н ийн эмчлэх эмчээр намайг томилсон. Н 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэвтсэн байсан. Би Н гийн эмчлэгч эмчээр томилогдоод 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн шинжилгээг давтан хийлгэж цээжний хөндийн рентгенээр цээжний хөндийн гэмтлүүдийг харахад ямар ч өөрчлөлт харагдаагүй юм. Хэвлийн ЭХО-г даван хийлгэхэд хэвлийнд өөрчлөлт, цус алдалт байхгүй байна гэж гарсан юм. Би өвчтөний шархыг үзэхэд улайж үрэвссэн зүйл байгаагүй байсан. Н тухайн үед надад Би ........ аймгийн харьяат хүн ......-д намайг эргэх хүн байхгүй миний зовиур гайгүй байна гэж хэлсэн. У.Н д шинжилгээний дүнг танилцуулахад эгчид нь ямар нэгэн зовиур байхгүй байна гэж хэлсэн. Би амбулторын гарах хуудсанд зөвлөгөөг нь өгөөд тухайн өдрийн 14 цагт эмнэлгээс гарсан” гэх мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр намайг жижүүртэй байх үед Н г залуувтар эмэгтэй дагуулж ирээд үзүүлэхэд хүлээн авах дээр шархыг нь шалгаж 1 см-ын хэмжээтэй шарх байсан. Би шархны чиглэлийг шалгаж үзэхэд зүүн тал руу хатгагдсан байсан. Шархны чиглэлийг шалгаж үзэхэд мухар чиглэлтэй байсан. Н -ийн шархыг гэрэлд хараад Н д эмнэлэгт хэвтэнэ шүү гэж хэлсэн. Тухайн үед бид хоёрын хооронд яриа өрнөж би хутганы шарх аюултай, эргээд хувилдаг эмнэлэгт хэвтсэн дээр гэж хэлэхэд Н би халдвартын тасагт хэвтэх бодолтой ирсэн. Миний элэг муу гэж хэлсэн. Би таны шарх хүндрэл үүсвэл аюултай, зайлшгүй хяналтанд байх ёстой, ажиглалтад авна гэж хэлсэн. Дараа нь хүндрэл гарвал хагалгаа хийх эсвэл эмийн эмчилгээ хийнэ гээд хүлээн авах дээр ЭХО-ны О эмчийг дуудаж харуулсан. Би ЭХО-гоор харах үед нь хажуунаас нь харж үзэхэд илүү хэвлийд үүссэн шарх харагдахгүй байхаар нь зүгээр байгаа юм байна гэж бодсон. Дараа нь бичлэгийг нь харахад баруун талдаа зурвас шингэнтэй гэж бичсэн байсан. Би О эмчид утсаар “зүүн талдаа хутгалуулсан хүнийг баруун талдаа зурвас шингэнтэй гэж юу бичсэн юм бэ” гэж хэлэхэд “эмч ээ би маргааш харна” гэж хэлсэн юм. Надад тухайн үед эргэлзээ төрж О д “зүүн талд нь хутганы шарх байхад баруун талд элэгний холбоосоор баруун зүүн тал нь хязгаарлагддаг юм. Хүний итгэл үнэмшил төрөхөөргүй толгой эргэмээр юм бичсэн байх юм” гэж хэлэхэд “эмчээ маргааш дахиад харъяа” гэж хэлсэн. Н г 306 тоот өрөөнд хэвтүүлчихээд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Н ийн өрөөнд орж үзэх гэтэл өрөөндөө байхгүй байхаар нь сувилагч нойл орсон байна гэж хэлэхэд нь хүлээж байгаад хэвлийг үзээд чагнахад ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй. Тухайн үед бие нь гайгүй юм байна гэж бодож байсан. Би Н аас “та яаж гэмтсэн юм бэ хутгалуулсан юм уу?” гэж асуухад “шалан дээр асгасан усыг арчиж байхад ширээний хөлийг санаандгүй хөдөлгөхөд ширээний буланд байсан хутга дээрээс унаж зоогдсон” гэж хэлэхэд нь би “худлаа байх, гадны шалтгаантай бол гүн хатгагддаг, өөрийн жингээрээ унахад харьцангүй гайгүй байдаг юм” гэж хэлсэн юм. Би тухайн үед бага зэрэг төөрөлдсөн байсан. Н гийн шарх нь хаван хавдар байхгүй 1 см-ын шарх байсан юм. Би тухайн үед үнэхээр хутга нь унасан юм байх гэж бодоод өнгөрсөн. Би нэг дэхь өдөр нь хурлаа тараад 14 цагийн үед Н г үзэхээр ороход өвчтөн эмнэлэгээс гарсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг.
Шүүгдэгч Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эмнэлэг дээр очиход эмч үзээд шархыг нь оёж өгөөд дараа нь би үүрч нөгөө өрөөнд нь оруулж өгөхөд дусал залгасан. Дусал хийж дуусаад намайг энэ хүнээ аваад яв гэхээр нь би үүрч таксинд суугаад гэрт нь хүргэж өгсөн. Орой нь Б ахын өмдийг тайлахад шархнаас нь цус гараад байхаар нь би эмийн сан явж марль өвчин намдаах эм аваачиж өгөөд хөлийг нь массаж хийж барьж өгөөд хонож маргааш өглөө нь буюу 14-ний өдөр би гадагш гарч эм тарианы мөнгө хайж яваад эргэж очоогүй.
...Талийгаачийг хатгасан хутга нь Н ахын гэрт баруун хаяанд нь шарх шүүгээний хажууд шалан дээр хэвтэж байсан. Талийгаачийн өмд болон миний цамцыг А эгч гаргаж хая гэхлээр нь хамтад нь цементийн уутанд боож хийгээд гаргаад хашааных нь гадаа жалганд хаясан.
...эмнэлэгт аваачихад шархыг нь оёод дусал тариа хийсэн. Өөр эмчилгээ хийгээгүй. Тухайн үед байсан эрэгтэй эмч аваад яв зүгээр гэж хэлсэн. Тэр эмчийн нэрийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 75-82 дугаар хуудас/
Шүүгдэгч П.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай эхнэр тэр пивыг одоо болно гээд асгасан тэр үед И гараад явсан. Тэгээд эхнэртэйгээ маргалдсан тэр үед эхнэр ширээний урд талын хулдааснуудыг нааж байгаад хажууд нь байсан сандал дээр суусан. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаад И надад сая юм хэлсэн чи надаас юм нуугаад байдаг юм гэж хэрэлдэж байгаад манай эхнэр намайг өтөлж чадахгүй чи юу яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би сууж байгаад ширээг баруун гарынхаа тохойгоор өргөөд эхнэрлүүгээ түлэхсэн тэгээд ширээ унах үед эхнэр бас унаад босож ирэхдээ ёолоод нуруугаа дараад босч ирсэн. Энэ нуруу яачваа гээд нуруунаас нь цус гарсан байсан. Тэгээд цус нь тогтохгүй болохоор нь И г дуудаж цусаа тогтоолгож боолт хийлгэсэн.
... тэгээд цагдаа руу залгаад би хүн хутгалчихлаа ирээд ав гэж хэлсэн. Цагдаа руу залгахаасаа өмнө эмнэлэг рүү залгасан боловч утсаа аваагүй.
...хэвтээд байхаар нь ерөөсөө эмнэлэг явъя гэж хэлээд ......-д байдаг дүү Г руу нь ярьж машин дуудаад үдээс хойш 15 цагийн үед ирээд талийгаачийг ......... рүү аваад явсан. Тэнд эмчилгээ хийлгэж 3 хоносон бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эмнэлгээс хүрээд ирсэн Н эгчийнд байна миний бие болохгүй байна гээд ярихаар нь би өглөө 07 цагийн үед очоод ......... аймгийн эмнэлэг рүү аваад явсан.
...тэр өдрөө хот руу очоод гэмтлийн эмнэлэгт хэвтсэн тэгээд ерөнхийдөө 10 гаран хоног эмчилгээ болон хагалгаа хийлгэж байгаад 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. ” гэх мэдүүлэг /хэргийн 428-440 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б гэх өвчтөн би өөрийгөө мэдэж байна би явлаа гэж хэлээд дусал хийж байсан дуслын зүүг авч хаяад хамт авч ирсэн хүнтэйгээ гараад явчихсан. Тийм учраас би хүлээн авах тасгийн яаралтай тусламжийн хуудсан дээр өвчтөн Б-ыг хэвтэн эмчилгээ хийлгэхээс татгалзав гэдгийг бичиж хүлээн авах хуудсыг хаасан. Ингээд маргааш өглөө нь буюу 2014 оны 07 дугаар сарын 14-ний өглөө би ажлаасаа буух гээд жижүүр хүлээлцэж байх үед уг Б гэх өвчтөн түргэн тусламжаар хүргэгдэн хүлээн авахад дахин ирсэн. Тухайн өдөр жижүүрээр гарч байсан Э эмчийн хамтаар үзлэг хийхэд өвчтөний зүүн гуяны шарх орчимд хавдаж, хөхөрсөн арьс салст цонхигор, хөлийн артерийн судасны лугшилт тэмтрэгдэхгүй, цус багадалтын шоконд орсон байдалтай байсан. Ингээд уг хүнд яаралтай мэс заслын ажилбар хийх гэсэн боловч тухайн өвчтөн маань урьд өдөр ирсэнээсээ илүү согтолттой, шархныхаа боолтыг солиулж, өвчин намдаах эм эмчилгээ хийлгээд буцаад явна гэж эрс татгалзсан, өвчтөн өөрөө цус багадалтын шоконд орсон байсан учраас мэс заслын үед хүндрэл гарах эрсдэлтэй байсан /шууд хагалгаанд орвол тухайн мэсний шархны орчим цусны бөөгнөрөл үүссэнийг нээх явцад артерын судаснаас цус алдахад тогтоох боломжгүй Б-г/. Ийм учраас Э эмч бид нар ярилцаад тухайн хүнд ямар ч байсан тасагт хэвтүүлж үрэвслийн эсрэг болон шингэн сэлбэх эмчилгээг хийж биеийн байдал тогтворжихоор хагалгаанд орохоор болсон юм. Ингээд тухайн хүнийг хэвтэхгүй явна гээд байхаар нь хүчээр тасагт авч хэвтүүлсэн юм” гэх мэдүүлэг /хэргийн 115-118 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Э-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 07 дугаар сарын 14-ний өглөө гэмтлийн жижүүр эмчээр гарсан юм. Ингээд ажлаа Б эмчээс хүлээн авч байхад Б эмч доор хүлээн авахад 2 хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд бид нар үзлэг хийхэд биеийн эрүүл мэндийн байдал хүнд байсан учраас тасагт хүлээн авч хэвтүүлэхээр болсон юм. Тухайн үед ЭХО дуудаж үзүүлэхэд дотор эрхтэн талаас ямар нэгэн нөлөөлөл байгаагүй. Мөн артерын даралт нь унсан байдалтай байсан ба ар гэрийхэн нь архи байнга уудаг гэж ярьсан бөгөөд тухайн өвчтөн маань ч гэсэн согтуу байдалтай байсан.
...тэгээд голлож шингэн нөхөх эмчилгээ, архины хордлого тайлах эмчилгээг хийж байтал өвчтөн 18 цаг 40 минутад нас барсан юм.
...үзлэг хийхэд артерын судас тасарсан гэхээр зүйл ажиглагдаагүй. Уул нь бол овоосон хэсгийн орчмоос артерын судас тасарсан үед судас цохилж байгаа юм шиг оволзож мэдэгдэнэ, мөн шуугиж мэдэгддэг юм. Ийм зүйл мэдэгдээгүй” гэх мэдүүлэг /хэргийн 119-123 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эмнэлэгт жижүүртэй байхад С.Н хүлээн авах дээр ирээд биеэ үзүүлсэн, биеийг нь үзэхэд биеийн байдал хөнгөн зовиургүй цээжний ар талд хатгагдсан шархтай байхаар нь эмнэлгийн анхны тусламж буюу шархыг нь цэвэрлэж шалгаад 1 ширхэг оёдол тавиад боолт хийгээд би өөрөө рентгэнд харахад цээжний хөндийд гэмтэл илрээгүй. Энэ нь уушиг хэвийн, синусанд шингэн байгаагүй өвчтний даралт пүльс хэвийн, хэвлий зөөлөн гэмтлийн шинж илрэхгүй болохоор нь үзлэгээ дуусгаад ажиглалтанд авах нь зүйтэй гэж хэвтүүлээд тэр өдрийнхөө орой 22 цагийн үед С.Н ийн биеийн байдалд истор дээр амин үзүүлэлтийг тэмдэглээрээ гэж сувилагчид хэлчихээд дагалдангаар гарч байгаа Н-т өвчитний түүхэнд бичилт хийгээрэй гэж үүрэг өгөөд маргааш нь ээлжнээс буусан.
...зүүн талдаа шархтай байсан юмыг баруун талдаа шархтай гэж бичсэн учир үнэн худалд нь эргэлзээ төрж байсан, эргэлзээ төрсөн. Эргэлзээ төрсөн шалтгаан нь өмнө нь буруу зөрүү хүн оншилж байсан байсан учир эргэлзээ төрсөн юм аа. Талийгаач С.Н гийнхувьд нэг дэх өдөр эмчилгч эмч Б.Б томилогдоод томилогдсон эмч маань ганцхан удаа үзээд шууд гаргаж байгаа болохгүй ээ хэрвээ эмнэлэгт байсан бол дараа дараагийн арга хэмжээг авах бүрэн бололцоо байсан гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хэргийн ... дугаар хуудас/
Хохирогч М.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд би ........... дээр очиход миний дүү Б гэмтлийн тасгийн 308 тоот өрөөнд хэвтэж байсан. Эмч нар Б-ыг их цус алдсан учир судас нь олдохгүй байна гэж ярьж байсан. Тэгээд хэсэг эмчилгээ хийгээд Б-ын бие арай дээр болсон. Тэгээд би Б-оос чи яагаад Б-той муудалцсан юм бэ гэж асуухад дүү Б “Жижиг Б өөрийнхөө гэртээ хонины толгой өвчөөд сууж байхаар нь би толгой ингэж өвчдөггүй юмаа гэж хэлсэн чинь над руу эргэж харахад миний гуя руу халуу оргиод явсан. Гуя руугаа харахад хутгалсан байсан, тэгээд миний ухаан балартаад хэвтсэн” гэж надад хэлсэн, өөр юм яриагүй. Тэгээд би 15 цагийн үед гэр лүүгээ харьсан. Удалгүй охин Э гэрэлийг ахдаа хоол аваачиж өг гэж хэлээд явуулсан. Түүнээс ахын чинь бие яаж байна гэж асуусан чинь охин 308 тоот өрөөнд ямар ч хүн байхгүй гэж гэж хэлээд утсаа салгасан. Би ахиад залгасан чинь ах байхгүй болчихсон байна гэж хэлээд уйлаад байсан
...миний хувьд тухайн үед гэмтлийн эмчээр гарч байсан Э э, Б гэх эмч нарт гомдолтой байна. Тухайн хүмүүс миний дүүг эмнэлэгт хүргэгдэж очиход яаралтай тусламжийг зөв өгсөн бол миний дүүгийн амь нас аврагдах боломжтой байсан байна. А д ч гэсэн гомдолтой байгаа” гэх мэдүүлэг / хэргийн 12-14 дүгээр хуудас/,
М.А шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: “Н.А нарт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч М.А би шүүгдэгч нараас хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хурлыг намайг оролцуулахгүйгээр хийж өгнө үү. Шүүх хуралдаан надгүйгээр явагдахад татгалзах зүйлгүй” гэжээ. /хэргийн 400 дугаар хуудас/
Хохирогч С.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.11.14-ны өглөө 09 цагийн орчим байх Миний төрсөн дүү талийгаач Н миний нуруу дээр хутга унаад гэмтчихлээ гэсэн... үдээс хойш 14 цагийн орчим миний шархнаас шүүс гараад байна эмнэлэг явах хэрэгтэй байна гээд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Ингээд маргааш нь Н надруу өөрийнхөө утсаар залгаад миний шархны ойр орчимоор хавдаад байна эмчид хэлээд үзүүлэхэд нухаад өвчин оруулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд эмчилгээ хийж байгаа юм уу гэж асуухад намайг ажиглалт хийж байгаа эмчилгээ хийхгүй байнаа ЭХО-д хараад л байж байгаа гэж хэлсэн. Ингээд эмнэлэгт 3 хоног хэвтэж байгаад эмнэлэгээс гараад таксигаар ......... аймаг руу явж байгаад гэртээ хоноод үүрээр 4 цагийн орчим талийгаач хэвлий орчим өвдөөд байна гээд ...... аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж эмч нарын зөвлөгөөн хийж байгаад яаралтай Улаанбаатар хотруу яв гээд УБ хотоод 10 хоног эмчлүүлж байгаад 2014.12.01-ны өдөр нас барсан” гэх мэдүүлэг /хэргийн 361 дүгээр хуудас/
С.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: “Эмч болон П.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч С.Н би шүүгдэгч нараас хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хурлыг намайг оролцуулахгүй хийж өгнө үү. Шүүх хуралдаан надгүйгээр явагдахад татгалзах зүйлгүй болно” гэжээ. /хэргийн 401 дүгээр хуудас/
Гэрч Г.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......... сумын ..... -р баг ....... тоот хашаанд манайх, А ахынх, У-ынх гээд 3 гэрээр амьдардаг. 2014.07.13-ны өдөр А , Азжаргал ах нарын хамтаар би бирж дээрээс хонины толгой, цувдай зэргийг авч манай гэрт 15 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд худалдаж авсан гэдэсээ А цэвэрлэж янзлаад Ал-г хонины толгойгоо өвччих гэж хэлээд өвчүүлсэн. Тэгтэл гаднаас Б ах ганцаараа согтуу нилээн согтолттой орж ирээд зурагтны хажууд сандал аваад суухад нь би “Б ахаа дүү нь хонины гэдэс толгой чанаж байна” гэж хэлсэн чинь Б ах над руу “чи юу яриад байгаа пизда вэ” гээд сандлаасаа босож ирээд над руу нэг удаа өшиглөсөн би юм дуугараагүй. Тэгсэн Б ах “та нар зүгээр байцгаагаарай” гэж агсарахад А та зүгээр суугаач гэж хэлтэл Б ах “чи муу юу гээд байгаа вэ” гэж хэлээд манай ширээн дээр байсан ус буцалгагчийг аваад А-ийн шилэн хүзүү рүү нэг удаа цохьсон. Тэгэхэд А хойшоогоо эргэж хараад баруун гарт байсан хутгаараа Б ахын цавь орчим руу хатгачих шиг болсон юмаа. Тэгэхэд Б ах сууж байсан сандал руугаа эргэж суухад А би хүн хутгалчихлаа шүү дээ гэж хашгирахад Б ахын зүүн цавь орчмоос цус гараад эхэлсэн. Тэгээд бид нар түргэн дуудаад Б ахыг А-тэй хамт явуулсан. Орой 21 цаг өнгөрч байхад А Б ахыг дагуулаад оёдол тавиулсан гээд хүрээд ирсэн. Манай гэрт Б ах, А нар хоносон. Б ах шөнө унтаагүй ёолоод А асарч хоносон. Тэгээд 14-ний өглөө А гарч мөнгө олж ирнэ гээд явсан. Б ах ёолоод болохгүй байхаар нь Б ахаар А эгчийг дуудуулсан. А эгч ирээд түргэн дахин дуудаж Б-ыг эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 15-17 дугаар хуудас/,
Гэрч П.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.07.13-ны өдөр А , Н бид 3 хамт явж байгаад нэг шил архи аваад уусан. Тэр архинаас би бага уусан. А , Н 2 ихэнхийг хувааж уусан. Тэгээд би тэр 2-оос түрүүлээд гэр рүүгээ явчихсан юм. Тэгээд гэртээ ирээд байж байтал араас Н А 2 ирсэн. Ирэхдээ хонины гэдэс, толгой авч ирсэн бөгөөд гэдсийг нь би цэвэрлэж, толгойг А өвчиж байсан. Гэтэл гаднаас миний төрсөн дүү Батсуурь орж ирсэн. Тэгээд байж байтал том Б архи уучихсан нэлээн согтуу гаднаас орж ирсэн. Орж ирээд Н руу агсан тавиад зүүн талынх байна уу гээд гуя руу өшиглөж авсан. Тэгснээ Б ширээн дээр байсан эвдэрхий ус буцалгагчийг аваад А гийн араас цохьсон. А болиоч гэхэд Б А-н араас өшиглөсөн. А хонины толгой өвчиж буруу хараад сууж байснаа болиоч гэж эргэж харахдаа гартаа байсан хутгаараа Б-ын зүүн гуяны цавь орчим руу хутгалсан. Тэгээд Б өмдөө тайлахад хутгалсан газраас нь цус гоожиж байсан. Тэгээд эмнэлэг дуудаад эмнэлэг рүү Б-ыг А аваад явсан. Орой нь тэр 2 буцаад хүрээд ирсэн. Тэгэхэд Б хоол унд идэж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Н.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...А бол манай хамгийн бага дүү байгаа юмаа. Бид нарыг бага байхад ээж өнгөрсөн. Тэгээд би ах дээрээ, А 12-р сургуульд сурч тэндээ дотуур байранд амьдардаг болсон. А 8-р анги төгсөөд надтай амьдрах болсон юм. 2006 онд .......-д цэргийн алба хаасан. Цэргээс ирээд А бирж дээр тэрэг түрж грушек хийдэг байсан, тэгж байгаад сүүлийн 2-3 жил надтай хамт амьдарахгүй гадуур амьдардаг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/,
Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Н ахын хашаанд төрсөн ах А-ийн хамт гэр барьж амьдардаг 2014.07.13-ны орой Н ахын гэрт ороход Б ах, А ах, Н ах нар хонины гэдэс чанаж байсан, А хонины толгой өвчиж байсан, Б ах А нар хоорондоо маргалдсан. Б ах А-ийн толгой руу ус буцалгагчаар цохьсон чинь А уурандаа хонины толгой шулж байсан хутгаараа Б ахын зүүн талын хөлний цавь орчим руу хатгасан. Б ах цус алдаад байсан. А гэрээс гараад би хүн хутгалчихлаа гэж орилсон. Ариунтуяа эгч эмнэлэг дуудсан. Удалгүй эмнэлэг ирж Б ахыг авч явсан ба Б ахыг А эмнэлгээс авчирсан. Тэгсэн чинь Б ахын шарх сэдрээд эмнэлэг рүү буцаагаад авч явсан.
...Боо, А нар хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан. Тэгсэн чинь Б ах А гийн толгой руу ус буцалгагчаар цохьсон чинь А уурлаад алаг иштэй хутгаар хөл рүү нь хатгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/,
Гэрч М.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.07.14-ний 10-11 цагийн орчим төрсөн эгч А над руу залгаж дүү чинь хутгалуулчихлаа чи хаана байна гэж хэлээд уйлаад байсан. Тухайн үед би голын эрэг дээр байсан. Тэгээд А эгчээс юу болсон талаар асуухад дүү чинь хүнд хутгалуулаад эмнэлэг дээр ирээд эмчилгээ хийлгэж байна, эргээд чам руу утасдана гээд өөр юм хэлээгүй. Орой нь 21-22 цагийн орчим А эгч над руу яриад дүүгийн чинь бие гайгүй байна гэж хэлсэн. 2014.07.15-ны өдөр 12-13 цагийн орчим намайг голоос гэртээ ирчихсэн байхад А эгч над руу залгаад дүү чинь өнгөрчихсөн байна, эмнэлэг дээр Э гэрэл ганцаараа байгаа шүү хурдан очоорой гэсэн. Би удалгүй эмнэлэг орчихоод Б-ийн гэрт очиж болсон асуудлын талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч А.Э -ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.07.13-ны 18 цагийн орчим ...- тоотод гэртээ байж байхад манай ээжийн дүү болох М.Б архи уучихсан гэрт орж ирээд зурагт үзэж байгаад надад хадгалуулсан 5000 төгрөгөө аваад гэрээс гарч явсан. Тэгээд М.Б Н-ийн гэрт Н ахтай хэрэлдэж маргалдаж байгаа нь сонсогдсон. Удалгүй жижиг Б хүн хутгалчихлаа гэж орилоход нь гэрээс гарч харахад жижиг Б ах зүүн гартаа хутга барьчихсан 2 гар нь нэлэнхүйдээ цус болчихсон байдалтай Н ахын гэрийн хаалганы урд талд зогсож байсан. Би гүйгээд Н ахын гэрт ороход М.Б гэрийн зүүн хойморт буйдан сандал дээр суусан зүүн гуяны цавь хэсгээс цус олгойдож байсан....” гэх мэдүүлэг / хэргийн 26-17 дугаар хуудас/
Гэрч Г.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.07.13-ны өдөр 14 цагийн орчим манай нөхөр Э чулуун хадам ээж А , охин бид нарыг гэртээ байхад гадаа А “би хүн хутгалчихлаа, би хүн алчихлаа шүү дээ” гэж хашгирсан. Тэгэхээр нь бид нар бүгд гэрээсээ гараад Н ийн гэрт ороход Б ах гэрийн баруун талын сандал дээр суучихсан салтаа орчмоос нь цус гарчихсан байсан. Юу болсон талаар асуусан чинь А “Б ах бид 2 маргаад тэгээд би хонины толгой өвчиж байж байгаад Б ахыг хутгалчихлаа” гэж хэлсэн. Б ах болохоор “наадах чинь маргаад намайг цохиход хутгалсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 30 дугаар хуудас/,
Гэрч М.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.07.13-ны өдөр 14 цагийн орчим гэртээ байж байтал А Н ийн гэрээс гарч ирээд би хүн хутгалчихлаа, хүн алчихлаа гэж орилсон. Бид нар гүйж гараад Н ийн гэрт ороход Б сандал дээр суусан зүүн цавь орчим газраас нь цус гарч байсан...
...анх хутгалагдсаныхаа дараа Б-ын хутгалуулсан шархны цусыг бид нар тогтоох гэсэн боловч тогтохгүй байсан, тэгээд түргэн дуудаж өгч явуулсан. Хэдэн цагийн дараа 18 цагийн орчим буцаад ирсэн. Юу болсон бэ гэж асуусан чинь Б оёо тавиулчихлаа гайгүй гэсэн. Тэгтэл шөнө нь шархны гадна талд байсан оёдлынх нь нэг оёдол задраад тэндээс нь цус гараад тогтохгүй, хөл гар нь татаад унасан. Тэгээд бид нар дийлэхгүй болоод түргэн дуудаад ахиад өгч явуулсан, эмнэлэгт очоод хэвтсэн байсан. Биеийн байдал ерөнхийдөө дунд байсан, ухаан санаа нь эрүүл, шархнаас цус алдаад байсан нь тогтоод явсан. Тэгээд буцаж шөнө болохоо байгаад үүрээр явахдаа биеийн байдал нилээд хүндэрсэн явсан.
... талийгаачийн өмсөж явсан хувцас хунар болон цус болсон зүйлсийг Н хаясан юм шиг байна лээ. Өөрөө болохоор би хаясан гээд байсан. Яг хэн гаргаж хаясанг мэдэхгүй байна. Ямар ч байсан хувцас хунар Н ийн гэрийн гадаа овоолгоотой байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 31-32, 186 дугаар хуудас/,
Гэрч Т.Сийлэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр манай нөхөр Үүрцайх Ерөө голд усанд унаад Дарханы эмнэлэг дээр 13 цагийн үед ирсэн, ирээд олон ортой өрөөнд манай нөхрийг оруулж хэвтүүлсэн. Тэд нарыг ирээд байж байхад гаднаас нэг эмч хутгалуулсан хүнтэй орж ирээд тэр хүнийг энэ орон дээр хэвтэж бай гээд хэвтүүлээд босож болохгүй шүү гэж хэлж байсан. Тэр хутгалуулсан залуутай хамт явж байсан нэг залууд хувцасыг нь аваад цаанаа байж бай гээд гаргасан. Хутгалуулсан гэх залуу ноорхой хувцастай, 40 орчим настай, цавиндаа хутгалуулсан хүн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/,
Гэрч Ш.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.07.13-ны өдөр 16 цагаас ажилд гарсан. Ажилд гарахад онош тодруулах өрөөнд Б гэх хутгалуулсан хүн хэвтэж байсан, эмч тэр хүнд эмчилгээ хий гэсний дагуу 500 мл-тэй натри, декса, өвчин намдаах тариа хийсэн. уг тариа дуслыг хийх гэхэд тэр хүн хийлгэхгүй хатгуулахгүй гэж эсэргүүцсэн. Хамт явсан залууг нь дуудаж бариулж байгаад тариа дуслыг залгасан. Тэгээд би хүлээн авахаар орж ирж байгаа хүмүүст үйлчилгээ үзүүлээд буцаад ирэхэд Б гэх хүн миний залгасан дуслыг өөрөө салгасан байсан. Тэр дусал 100 гр орчим явсан байсан ба Б орноосоо босчихсон байсан. Тэгэхэд нь би буцаж хэвтүүлээд тариаг нь залгаад үүд рүүгээ гарсан. Тэгээд цаг орчим болоод ирэхэд Б гараад явсан байсан. Дуслыг харахад тал нь байсан. Тэгээд би уг өвчтөнг ойр орчмоор хайж явж үзэхэд байхгүй байхаар нь Б эмчид хэлсэн. Тэгэхэд эмч яаралтай тусламжийн хуудсыг хааж бичсэн. Б гэх хүн өөрөө согтуу байсан бөгөөд эмчилгээ хийлгэхгүй, тариа тариулахгүй харилаа явлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч П.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......2014.07.13-ны өдөр .............-ийн хүлээн авах яаратай тусламжийн тасагт өглөөний 08.00 цагаас өдрийн 16.00 цаг хүртэл ажилласан. Тухайн өдрийн 15 цаг өнгөрөөд намайг ээлжнээс буух гэж байтал гаднаас хүнээр түшүүлээд Б гэх хүн өөрөө алхаад орж ирсэн. Юу болсон талаар асуухад зүүн хөлийн цавинд хутгалуулсан гэсэн тэгээд арын өрөө рүү оруулж тухайн өдөр гэмтлийн эмчээр ажиллаж байсан Б эмчийг дуудуулж үзүүлсэн. Эмч тухайн хүний шархыг шалгаж үзээд гайгүй байна, оёдол тавъя гэж хэлсэн. Эмч бид 2 нийлж оёдол тавих гэтэл тухайн хүн маань өөрөө би оёдол тавиулахгүй, наад шарх чинь гайгүй гэж хэлээд хэвтэж өгөхгүй босож яваад байсан. Бид нар тэр хүнд хүчээр шахуу 2 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.11.14-ны өдрийн 14 цагийн үед талийгаач миний утас луу залгаад эгч нь нуруун дээрээ хутга унагаачихлаа ирээд намайг аваад эмнэлэгт үзүүлээд өгөөчээ гэхээр нь хадам эгч О-г машинтай нь гуйгаад авч явсан юм ингээд талийгаачийн гэрт 1 цагийн дараа ирэхэд талийгаач гэртээ нуруугаараа нэг даавуу боочихсон нөхөртэйгээ байж байсан тэгэхээр нь явж эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гээд аваад ...........-ийн жижүүр дээр ирж шархыг нь цэвэрлүүлж боолт хийлгээд явах гэсэн боловч мэс заслын тасагт ажиглаж хонох шаардлагатай гээд 3 хоног хэвтүүлээд гайгүй гэсэн учир эмнэлгээс гараад гэрлүү нь тендерийн машинд суулгаж явуулсан гэтэл маргааш нь манай ээж утсаар яриад Н эгчийгээ хотод эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна чи очоод авч яваад үзүүлчих гэхээр нь талийгаачийн гэр лүү нь ирсэн чинь ......... аймгийн эмнэлэг явчихсан гэсэн тул ....... аймгийн эмнэлэг дээр ирсэн ингээд талийгаачийг аваад хотруу явсан ба хотод очоод тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтүүлээд наашаа гэрлүүгээ буцаад явсан. Ингээд 2014.12.01-ны шөнө 01 цагийн үед өнгөрчихсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 366 дугаар хуудас/,
Гэрч И ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 11 дүгээр сарын 13-ны орой 20 цаг өнгөрч байхад Н миний утас руу залгаад нөхөртэйгөө хүрээд ирээч ярих юм байна гэхээр нь би нөхрийгөө аваад тэдний гэрт очсон юм. Тэгээд бид нар ойр зуурын юм ярилцаж байгаад 23 цаг өнгөрч байхад нөхөр бид 2 харих гээд гарсан. Маргааш нь 11 цагийн үед Н залгаад та яваад ирээч ярих юм байна гэж хэлэхээр нь тэдний гэрт 11 цаг өнгөрч байхад очсон очиход Н өчигдөр шал бил үү скоч нааж байгаад ширээн дээр байсан хутга унаад нуруу руу орчихсон гэхээр нь өө эмнэлэгт үзүүлсэн юм уу гэсэн чинь одоо зүгээр зүгээр цэвэрлээд боочихсон гэж хэлсэн тэгэхээр нь цагдаад хэлсэн юм уу гэсэн чинь манай нөхөр цагдаад хэлсэн гэсэн тэгээд цагдаа над руу ярихаар нь хэрэггүй гээд хэлчихсэн гэж надад хэлэхээр нь наадахаа үзүүлээрэй гэж хэлчихээд гэр лүүгээ явсан дахиж уулзаагүй” мэдүүлэг /хэргийн 367 дугаар хуудас/
Гэрч Ө.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 11 дүгээр сарын 13-ны орой 20 цаг өнгөрч байхад манай эхнэр лүү Н залгаад нөхөртэйгөө хүрээд ирээч гэж хэлсэн юм шиг байна лээ. ...очоод ойр зуурын юм ярьж байтал П.Н 1 шил архи гаргаж ирээд бид 4 хувааж уугаад дуусаад явах гэтэл Н дахин нэг архи гаргаж ирэхээр нь одоо хэрэггүй гэж хэлсэн чинь зүгээр зүгээр гээд байсан учир тэрийг хувааж уугаад 23 цагийн үед бид 2 харьсан. Тэгээд маргааш нь хонио хариулж байтал 11 цагийн үед манай эхнэр над руу залгаад нөгөө Н чинь нуруун дээрээ хутга унгасан байна гэнэ би очихоос гэж яриад салгасан.
...орой 17 цагийн үед талийгаач миний утас руу залгаад ах миний гэдэс дүүрээд байна танд гэдсэнд уудаг хар нүүрсэн эм байна уу гэж хэлэхээр нь надад байхгүй гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 367 дугаар хуудас/
Шинжээчийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр зүүн гуяны шарх, ташааны артерийн гэмтэл, булчин завсрын цусан хураа, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн, зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Талийгаач нь зүүн гуяны шарх, артерийн судасны гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг өвчин тогтоогдсонгуй. Талийгаач нь АВО системээр 0/1/ бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Цусгүйдлийн хам шинж илэрсэн тохиолдолд булчингийн хальсанд зүслэг хийнэ, мэс заслын эмчилгээг яаралтай хийж, цусны судасны бүрэн бүтэн байдал үйл ажиллагааг сэргээнэ гэснийг зөрчсөн байна” /хэргийн 41-43 дугаар хуудас/
2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 45/14 дугаартай магадлагаа: Н.А нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл бөгөөд болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.А нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай болно” /хэргийн 57 дугаар хуудас/
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт: ...Өвчтөний биеийн байдлыг тухайн үед нь зөв үнэлээгүй, цаашдын хүндрэлийг зөв тооцоолж арга хэмжээ аваагүйн улмаас тухайн өдрийн мэс заслын жижүүрийн эмч гэмтлийн эмч зөвлөх эмч нарын хамтарсан үзлэгийг хийх шаардлагатай байсан боловч хийгээгүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж, цус алдалтын эсрэг болон шокийн эсрэг эмчилгээг оновчтой хийгээгүй нь гол дутагдал байсан...
...Эмчлэгч эмч Г.Э өвчний түүхийг товч бичиж, үзлэг хийсэн болон шинжилгээний цаг хугацааг бичээгүй, эмчийн үзлэг дутуу... ...эмч нарын мэдлэг, ур чадвар , туршлага, хүнд хандах хандлага дутмаг нь судасны гэмтлийг бүрэн оношлоогүйн улмаас дахин ирж 10 цаг гаруй хугацаанд хэвтэн нас барсан байна...
...Эмчлэгч эмч болон хүлээн авах тасагт жижүүрийн үүргийг 2014 оны 07 сарын 13 наас 07 сарын 14 ны хооронд гүйцэтгэсэн эмч нар өвчтөнд тавих хяналтыг зохих ёсоор хийгээгүй. ..
............-т М.Б-ын биед учирсан гэмтлийг нарийн мэргэжлийн эмч, эмчлэгч эмчийн хувьд Б эмч оношилж тодруулах ёстой байсан. Артери венийн судасны гэмтлийг оношлоогүй, үзлэгийг нарийвчлан хийж, зүүн нуяны шархыг шалгаж, нээж томсгож үзээгүйгээс өвчтөний биеийн байдал хүндэрч, дахин эмнэлэгт 13 цагийн дараа ирэхэд өвчтөний биеийн байдлыг зөв үнэлээгүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж цус алдалтын шокийн эсрэг эмчилгээг яралтай үзүүлээгүйгээс цус алдаж нас барсан... /хэргийн 191-196 дугаар хуудас/
2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 209 тоот дүгнэлт: Шинжээч эмч Б.Г-ийн гаргасан 63 тоот дүгнэлтийн 1-р хэсгийн зүүн ташааны гадна артерийн гэмтэл гэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь артерийн том судас гэмтсэн үед богино хугацаанд их хэмжээний цус алдаж гэмтсэнээс хойш 2014.07.13 наас 2014.07.14 өдөр хүртэл гэмтсэн судасны хананы бүрэн бүтэн байдлыг сэргээх хагалгаа хийхгүйгээр амьд байх боломжгүй юм. Задлан шинжилгээний үед авсан гэрэл зургаас харахад гуяны хураагуур /вен/ судас байх боломжтой байна. Дүгнэлтийн бусад хэсэг үндэслэлтэй байна. Талийгаач М.Б-ын оношийг бүрэн тавьж чадаагүй байна. Гэмтсэн судсыг оношлоогүй байна. Талийгаач М.Б нь 2014.07.13 ны өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт 15 цаг 50 минутанд анхны тусламж онош тодоруулах зорилгоор ажиглан эмчилгээ хийж байх явцад өөрөө эмчилгээг салган гарсан нь оношлогоо эмчилгээг оройтуулах, цаг алдаж хүндрэх нөхцлийг бүрдүүлсэн. Харин 2014.07.14 ны өдөр 08 цаг 40 минутад зүүн цавьны хэсгийн хатгагдсан шарх, цус алдалтын шок 3-р зэрэг оношоор хэвтэн эмчлүүлэх явцад оношийг бүрэн тогтоох, өвчний биеийн байдлыг сайжруулах илэрч буй эмнэлзүйн шинж тэмдгийн дагуу тохирсон арга хэмжээг авч чадаагүй байна. М.Б-ын биед хийгдсэн эмчилгээ оношлогооны стандарт зөрчигдсөн талаар мэргэжпийн хяналтын газрын ахлах байцаагч Б.Б-ийн №1 тоот дүгнэлттэй ижил саналтай байна. М.Б нас барсан шууд шалтгаан нь цус алдалт, цус алдалтын шок. /хэргийн 225-227 дугаар хуудас/
Шинжээч Б.Г-ийн мэдүүлэг: “...дээрх гуяны шарх нь гадна артерийг гэмтээсэн байсан. Хүлээн авах болон эмчлэгч эмч нь цусгүйдлийн хам шинж илэрсэн үед судасны бүрэн бүтэн байдлыг шалгаж хэрэв судас гэмтсэн бол түүний үйл ажиллагааг нь сэргээх арга хэмжээ авах ёстой. Цусгүйдлийн үед хэсэг газарт арьс цайх, тетператур буух, уян хатан чанар алдагдах, өнгө өөрчлөгдөх зэрэг шинжүүд илрэх ба ийм тохиолдолд судас гэмтсэн байж болзошгүй гэж үзэж түүнийг шалгах ёстой. Шалгасан тоиолдолд судас гэмтсэн эсэхийг оношлох боломжтой.Эмч эмнэлэгийн байгууллагын ажилтан судасны гэмтлийг оношлоогүй байна...
...судас гэмтсэн тохиолдолд цус алдалд үүсэх ба цус их алдсан тохиолдолд цус багадалтын шинж тэмдэг илэрнэ. Жишээ нь даралт буурах, толгой эргэх гэх мэт даамжран ухаан алдах, цус багадалтын шок үүсэх зэрэг болно. Судас гэмтсэн тохиолдолд яаралтай мэс ажилбар хийх шаардлагатай... /хэргийн 222 дугаар хуудас/
Шинжээч Б.Б-ийн мэдүүлэг: ...Эмч Б МУ-ын эрүүл мэндийн технологи мөчдийг тэжээгч гол судасны гэмтлийн оношлогоо эмчилгээ стандартын эмнэлзүйн шинжийн 7.1 хурц цус алдалт, 7.2 Мөчний цусгүйжилт, 9.1 цус алдалт, шокийн эсрэг эмчилгээний заалтуудыг зөрчсөн байна. Талийгаач Б-ын артери веннийн судасны гэмтлийг оношлоогүй, үзлэгийг нарийвчлан хийж зүүн гуяны шархыг нээж томсгож үзээгүйгээс, өвчтөний биеийн байдал хүндэрч, дахин эмнэлэгт 13 цагийн дараа ирэхэд өвчтөний биеийн байдлыг зөв үнэлээгүй эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж цус алдалтын шокийн эсрэг эмчилгээг яаралтай үзүүлээгүйгээс цус алдаж нас барсан...
...Эмч Э нь талийгаач Б-ын өвчтөний түүхэнд үзлэг хийсэн болон шинжилгээний цаг хугацааг тодорхой бичээгүй, эмчийн үзлэг дутуу, өвчний түүхийн бичилт, шаардлагыг бүрэн хангаагүй зэргээс үзэхэд дүгнэлт хийх боломжгүй байсан. Эмч Э нь оношлогоо эмчилгээний түгээмэл үйлдлийн стандартын, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 тоот тушаал ... зэргийг зөрчсөн /хэргийн 222 дугаар хуудас/
Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 393-396 дугаар хуудас/
Шинжээчийн 136 дугаартай дүгнэлт /хэргийн 399 дүгээр хуудас/
Шинжээчийн 2217 дугаартай дүгнэлт /хэргийн 406-409 дүгээр хуудас/
Шинжээчийн 300 дугаартай дүгнэлт /хэргийн 417-420 дугаар хуудас/
Шинжээч эмч Ц.Г-ын мэдүүлэг /хэргийн 413-414 дүгээр хуудас/
Шинжээч эмч Б.Г-ийн мэдүүлэг /хэргийн 666-668 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсууд /хэргийн 497, 500, 502, 154, 125 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 10, 559 дүгээр хуудас/, хохирогч нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт /..гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хурлыг явуулж өгнө үү.../ зэрэг болно.
Шүүгдэгч Н.А нь 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ......... аймгийн ........ сумын ... дүгээр баг ........ тоотод иргэн М.Б-ыг ус буцалгагчаар толгойруу цохилоо гэснээс болж түүнийг барьж байсан хутгаараа хутгалж зүүн гуяны /цавьны/ хураагуур вен судсыг гэмтээж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэлүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А -ийн өгсөн /хх 12-14 ху/, гэрч Г.Н ийн өгсөн /хх-ийг 15-17 ху/, гэрч П.А-ын /хх-ийн 18-19 ху/, Н.Э-ийн /хх-ийг 22 ху/, П.Б-ийн /хх-23 ху/, А.Э чулууны / хх-26-27 ху/, М.А-ийн /хх-31-32 /өгсөн мэдүүлгүүд , Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт 63, 2015 оны 02 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 209, шинжээч Б.Г-гийн /хх-39, 187 ху/, шинжээч Б.Б-ийн /хх-222 ху/ өгсөн мэдүүлэг болон судалсан бусад нотлох баримтуудаар
Шүүгдэгч П.Н нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө ....... аймгийн ...... сумын нутаг дэвсгэр болох ..... дүгээр точикт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ эхнэр С.Н гийн биед болгоомжгүйгээр хүнд зэргийн гэмтэл учруулсан /ширээ түлхэж унагаснаас ширээн дээр байсан хутга С.Н ийн нуруун дээр унаж гэмтээсэн/ гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Тэгэхээр нь би сууж байгаад ширээг баруун гарынхаа тохойгоор өргөөд эхнэрлүүгээ түлэхсэн тэгээд ширээ унах үед эхнэр бас унаад босож ирэхдээ ёолоод нуруугаа дараад босч ирсэн. Энэ нуруу яачваа гээд нуруунаас нь цус гарсан байсан.
...хэвтээд байхаар нь ерөөсөө эмнэлэг явъя гэж хэлээд .....-д байдаг дүү Г руу нь ярьж машин дуудаад үдээс хойш 15 цагийн үед ирээд талийгаачийг .......... рүү аваад явсан. Тэнд эмчилгээ хийлгэж 3 хонсон бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эмнэлгээс хүрээд ирсэн Н эгчийнд байна миний бие болохгүй байна гээд ярихаар нь би өглөө 07 цагийн үед очоод ........ аймгийн эмнэлэг рүү аваад явсан.
...тэр өдрөө хот руу очоод гэмтлийн эмнэлэгт хэвтсэн тэгээд ерөнхийдөө 10 гаран хоног эмчилгээ болон хагалгаа хийлгэж байгаад 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нас барсан” гэх мэдүүлэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н-ийн өгсөн: “.2014.11.14-ний өглөө 09 цагийн орчим байх миний төрсөн дүү талийгаач Н миний нуруун дээр хутга унаад гэмтчихлээ гэсэн... үдээс хойш 14 цагийн орчим миний шархнаас шүүс гараад байна эмнэлэг явах хэрэгтэй байна гээд ......... аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн байсан. “ гэх мэдүүлэг / хх-361 ху/ ,
гэрч Н.Г-ын өгсөн: “...2014.11.14-ны өдрийн 14 цагийн үед талийгаач миний утас луу залгаад эгч нь нуруун дээрээ хутга унагаачихлаа ирээд намайг аваад эмнэлэгт үзүүлээд өгөөчээ гэхээр нь хадам эгч О-г машинтай нь гуйгаад авч явсан юм ингээд талийгаачийн гэрт 1 цагийн дараа ирэхэд талийгаач гэртээ нуруугаараа нэг даавуу боочихсон нөхөртэйгээ байж байсан тэгэхээр нь явж эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гээд аваад ....... аймгийн нэгдсэн эмнэлгийн жижүүр дээр ирж шархыг нь цэвэрлүүлж боолт хийлгээд явах гэсэн боловч мэс заслын тасагт ажиглаж хонох шаардлагатай гээд 3 хоног хэвтүүлээд гайгүй гэсэн учир эмнэлгээс гараад гэрлүү нь тендерийн машинд суулгаж явуулсан.... ...... аймгийн эмнэлэг явчихсан гэсэн тул ....... аймгийн эмнэлэг дээр ирсэн ингээд талийгаачийг аваад хотруу явсан ба хотод очоод тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтүүлээд наашаа гэрлүүгээ буцаад явсан. Ингээд 2014.12.01-ны шөнө 01 цагийн үед өнгөрчихсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-366 ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-393-396 ху/, Шинжээчийн 136 дугаартай дүгнэлт /хэргийн 399 дүгээр хуудас/ шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч П.Н нь С.Н гийн биед гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй, санаатай хэлбэрийн алинаар үйлдэгдсэн болон хэргийн зүйлчлэл эргэлзээтэй байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасны дагуу түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б , Г.Э нар нь иргэн М.Б бусдад хутгалагдаж ....... аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2014 оны 07 дугаар сарын 13, 14-ний өдөр хүргэгдэн очиход жижүүр эмчээр болон эмчлэгч эмчээр ажиллаж байхдаа өвчтөний гэмтлийг зөв оношилж эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас М.Б 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нас барсан,
-мөн шүүгдэгч Б.Э жижүүр эмчээр, Б.Б эмчлэгч эмчээр ажиллаж байхдаа .........-т ...... аймгийн ........ сумын иргэн С.Н 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлэх хугацаанд өвчтний гэмтлийг зөв оношилж үзүүлэх ёстой эмнэлгийн тусламжийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас С.Н нь 2014.11.19-ний өдрөөс Улаанбаатар хотын Гэмтэл согогын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2014.12.01-ний өдөр нас барсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А , С.Н нарын өгсөн мэдүүлгүүд , шинжээчийн 63, 136, 209, 2217, 300 тоот дүнэлтүүд, шинжээч эмч Ц.ГанБ, Б.Г , шинжээч Б.Б нарын өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь дээрхи гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Шүүх тухайн хэрэгт хамааралтай шүүхийн хэлэлцүүлэгт судалсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Шүүгдэгч Д овогт Н-ийн А г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Т овогт П-ийн Н г бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн, С овогт Г-ийн Э , О овогт Б-ийн Б , Г-ийн овог Б-н Э нарыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н. А д Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч П.Н-ийн үйлдсэн бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан Эүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэг, Г.Э , Б.Б , Б.Э нарын үйлдсэн өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамрагдаж байх тул энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7-д зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Н.А д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг нь тогтоох үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А гийн нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч Н.А , Г.Э , Б.Б нар төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н-ийн нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч Б.Б , Б. Э нар төлж барагдуулсан бөгөөд хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүх шүүгдэгч Н.А д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин хэргийн улмаас хүнд хор уршиг учирч гэм хор арилаагүй зэргийг харгалзан Н.А гийн өмгөөлөгчийн түүнд ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ус буцалгагч 1 ширхэг, улаан ягаан өнгийн хөнжил 1 ширхэг, ногоон өнгийн бүтээлэг 1 ширхэг, бор өнгийн цаасны хэсэг 1 ширхэг, шаргал өнгийн алчуур 1 ширхэг, саарал өнгийн оруулга бүхий дотоож 1 ширхэг, улаан өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, улаан ягаан бэлтгэлийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн хуванцар оруулга бүхий хутга 1 ширхэг, бор эрээн өнгийн цамцны 4 ширхэг хэсэг, бор цоохор өнгийн бүтээлэг 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Н.А ийн цагдан хоригдсон 537 /таван зуун гучин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 , 285, 286, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Н-ийн А г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, Т овогт П-ийн Н г бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг, С овогт Г-ийн Э , О овогт Б-ийн Б , Г-ийн овогт Б-н Э нарыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6, 10.7-д зааснаар шүүгдэгч П.Н д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 заасан, шүүгдэгч Г.Э , Б.Б , Б.Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Н.Алзхгүйд 05 жил 10 хоног /таван жил арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.
4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Н.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг нь 3 жил 10 /гурван жил арав/ хоногийн хорих ялаар тогтоосугай,
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.А д оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Н.А 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 1 жил 05 сар 22 хоног /537 хоног/ цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, П.Н 121 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ус буцалгагч 1 ширхэг, улаан ягаан өнгийн хөнжил 1 ширхэг, ногоон өнгийн бүтээлэг 1 ширхэг, бор өнгийн цаасны хэсэг 1 ширхэг, шаргал өнгийн алчуур 1 ширхэг, саарал өнгийн оруулга бүхий дотоож 1 ширхэг, улаан өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, улаан ягаан бэлтгэлийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн хуванцар оруулга бүхий хутга 1 ширхэг, бор эрээн өнгийн цамцны 4 ширхэг хэсэг, бор цоохор өнгийн бүтээлэг 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Н , Г.Э , Б.Б , Б.Э нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг , Н.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж Н.А гийн эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Н , Г.Э , Б.Б , Б.Э нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх, Н.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.ГЭРЭЛТ-ОД
Т.ЭНХЖАРГАЛ