| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0168/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/220 |
| Огноо | 2023-10-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******, түүний өмгөөлөгч ,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* ургийн овогт *******гийн *******, / РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд 37-03 УНГ улсын дугаартай “Toyota Highlander” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас онхолдож иргэн нас барсан гэх хэрэг бүртгэлтийн 221400159 мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, иргэн *******гийн ******* /РД:/-ийг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд 37- 03 УНГ улсын дугаартай “Toyota Highlander” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.4-ийн “б”-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зам тээврийн ослын улмаас иргэн Б.Баянцогтын амь насыг хохироож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 14 цаг өнгөрөөд Ховд аймгаас өөрийн төрсөн дүү , мөн амь хохирогч , зорчигч нарын хамт оор машинаа бариулаад миний эзэмшлийн 37-03 улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотын зүг гараад Говь- Алтай аймгийн Дэлгэр сум орж хоол идээд тэндээс 20 цаг өнгөрөөд цаашаа хөдөлсөн тухайн үед би өөрөө машинаа жолоодоод хөдлөөд цаашаа явж байгаад Байдрагийн гүүрэн дээр зогсож бүгдээрээ бие засацгаагаад цаашаа Баянхонгор аймгийн зүг явж байгаад зам тээврийн осол гаргаж өөрийн хамаатны дүү ын амь насыг хохироож мөн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан өөрийн дүү , зорчигч нарын эрүүл мэндэд хохирол учруулсан юм. Би Улаанбаатар хотод 2014 онд В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авч байсан миний үнэмлэхийн дугаар 929138 гэсэн дугаартай байгаа. Би өөрөө тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. 37-03 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний өөрийн тээврийн хэрэгсэл боловч МОРА ФИНАНС ХЗХ-ийн хоршооны нэр байдаг би өөрөө уг МОРА ФИНАНС ХЗХ-ийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн байгаа юм аа би уг хадгаламж зээлийн хоршооны гишүүд нь хадгаламж болон барьцаа хөрөнгө тавиад зээл авах эрхтэй байдаг уг эрхийн дагуу би 37-03 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслээ барьцаанд тавьж зээл аваад авсан зээлээ төлөөд дууссан байсан боловч тухайн хадгаламж зээлийн хоршооны нэр дээрээс тээврийн хэрэгслээ буцааж өөрийн нэр дээр шилжүүлж авч амжаагүй байсан юм. Би тухайн зам тээврийн хэрэгсэл болох үед 60-70 км цагийн хурдтай явсан юм. Би шинжээчийн дүгнэлтэй танилцсан надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Тухайн өдөр бид нар Ээв гэх буудлаас бүгдээрээ гэдсээ цэвэрлэцгээе гээд ингэний хоормог худалдаж авсан тухайн үед амь хохирогч худалдаж авсан хоормогноосоо уусан бид 3 бол гэдэс гүйлгэх байх гээд уугаагүй юм. Тухайн өдөр Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагч нар согтуурал шалгасан зүйл байхгүй би зам тээврийн осол гарах үед согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй. Би амь хохирогчийн ар гэрт оршуулга болон бусад зардалтай холбоотой хохирол болох тодорхой хэмжээний мөнгө өгсөн цаашид хэрэв амь хохирогчийн ар гэрээс хохирол нэхэмжилбэл төлж барагдуулна. Би өөрийн буруутай үйлдлээс болж ах дүү хамаатан садандаа ийм хохирол учруулсандаа маш их гэмшиж харамсаж байна аа би амь хохирогчийн ар гэр аав ээж ах дүү нараас дахин дахин уучлалт гуйж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 218-219 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ховд аймгаас өдрийн 14 цагт гарсан. Би Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас би жолоо барьсан. Өөрийн буруутай үйлдлээсээ болж ийм үйлдэл гаргасан даа гэмшиж байна буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйсан. Машин дотор архи уусан хүн байгаагүй. Говь-Алтайн петровис дээрээс гэдсээ цэвэрлэх гэж ингэний хоормог авсан гэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай төрсөн ах буюу талийгаач нь Улаанбаатар хотод амьдардаг юм. Ховд аймагт төрсөн учраас Улаанбаатар хот Ховд аймаг хоёрын хооронд бол ирэн очин байдаг юм. Тэгээд Ховд аймагт яг хэзээ очсоныг нь л бол мэдэхгүй байна. Одоогоос 20 орчим хоногийн өмнө очсон. Тэгээд эргээд Улаанбаатар хот руу гарсан талаар бол би бол огт мэдээгүй юм. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 02 цаг 30 минутын орчимд манай төрсөн дүү Отгондаваа над руу утсаар залгаад “агаа наашаа гарч явж байгаад Баянхонгорын ойролцоо унасан гэж байна, та явах уу” гэхээр нь би худлаа яриад бай, за явъя явъя” гээд ах, дүү нарынхаа машинд дайгдаад Баянхонгор аймагт өглөө 11 цагийн орчимд ирсэн. Тэгээд наашаа ирж явахдаа Өвөрхангай аймагт явж байхдаа нас барсан талаар нь мэдсэн юм. Жолооч эмэгтэй нөхөртөө утсаар яриад хэлсэн юм. бол төрөл садан байгаа юм. ******* гээд машины жолоодож явсан жолооч бол мөн төрөл садан байгаа юм. Хамт явсан нэг хүнийг нь бол огт танихгүй юм. ******* гээд жолооч эмэгтэйн авто машин байгаа юм. Нэгэнт л нас барсан учраас надад цаашид жолооч гэх эмэгтэй *******т гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй....гэх мэдүүлэг /хх- ийн 35-36 /,
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Талийгаач нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед Улаанбаатар явахаар 37-03 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй *******, нартай гэрээсээ гарсан тэгээд тэр шөнө Баянхонгор аймагт осол болсон талаар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 05 цагийн үед талийгаачийн дүү Улаанбаатар хотод амьдардаг утсаар ярьж надад хэлснээр би мэдсэн. Болсон хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Шинжээчийн дүгнэлттэй өнөөдөр танилцаж байна. Албан ёсоор надад мэдэх зүйл байхгүй байна. ******* гэх хүнийг танина манайтай хамаатан садангийн холбоотой. Тухайн үйл явдлаас хойш *******ээс бидэнд ямар нэгэн хохирол барагдуулж тусалж дэмжиж, сэтгэлийн дэм үзүүлсэн зүйл байхгүй байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна маш их гомдолтой байна. Эхнэр бид 2 өндөр настай эрүүл мэндийн , шалтгааны улмаас Баянхонгор аймагт очих боломжгүй байна. Хэргийг Ховд аймгийн цагдаагийн газарт шилжүүлж өгнө үү...гэх мэдүүлэг / хх-ийн 47-48 /,
5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: Амь хохирогч миний хамгийн том хүү байсан. Улаанбаатар хотод 2008 онд дээд сургуулиа төгсөөд гэрээгээр Солонгос руу гарсан. Тэгээд 2021 онд Монголд ирсэн. Тэр үед явахдаа Виз ээ ачирх гээд явсан. Миний хүү гадаад олон жил болсон учир хань ижилгүй байсан. 10 гаран жил хүсэн хүлээсэн хүү минь миний хажууд 1 сар л байсан. Миний хүү архичин согтуудаа гэр бүлгүй яваагүй. Миний хүү ах дүү нар гэр бүлийнхээ түшиг тулгуур нь байсан. Миний хүү ах дүү нутаг нугын ах дүү нар маань их харамсаж байгаа. Бусад хүнээс илүү элэг зүрхээ зүсүүлж байна. Өнгөрсөн нь яах вэ амьд байгаа нь эмчлүүл гэж хэлж байсан. Бид эндээс хүүгийнхээ цогцсыг аваад явж байсан. Тэр үедээ би их зоригтой байсан байна. Өдөр хоног өнгөрөх тусам горойгоод байна. Оршуулга болоход энэ хүмүүс нэг хүн ирээгүй. 49 хоног өнгөрөх хүртэл нэг ч хүн уулзаагүй, утсаар яриагүй. 2 сарын дараа цагдаагаас ярихгүй болохоор нь өмгөөлөгч авсан. Будаа идэхгүй гэсэн учраас эхнэр маань хөөгөөд гаргасан байсан. Ээж нь жил гаран уйлж байна. Талийгаач хүүгийн маань дүү эрүүл биш согтуу ч биш болчхоод байна. Охин дүү нь бүр хэцүү байгаа. Би өрхийн тэргүүн болохоор наанаа энэ хэдийгээ зоригжуулах гэж хичээж байна. Миний хүүгийн үр удам тасарчихлаа. Хүүгийн маань хүүхэд гарсан байсан бол элгээ дэвтээх байлаа. Энэ хүмүүс бидэнд ингэж хандаж байгаа учраас гомдол гаргасан. Хүн юмыг биеэр туулж байж ойлгодог юм байна. Тийм учир маш хэцүү байна. Улам л үгүйлээд байна. Шүүгдэгч *******т гомдож байна. Зуны дэлгэр сайхан цагт унтаж амраад явах боломжтой байсан. Би тухайн үед мэддэггүй байсан учраас хохирлын баримт цуглуулж чадаагүй. Надад 10,000,000 төгрөг өгсөн. Шүүгдэгчээс нийт 15,031,300 төгрөгийг төлсөн. Цаашид оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй харин сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ гэв.
6. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд Ховд аймгаас Улаанбаатар чиглэлд гарсан. Төрсөн эгч *******, авга ахын хүүхэд , зорчигч нарын хамт 4 үүлээ 37-03УНГ улсын дугаартай Toyota Highlander маркийн эгч *******ийн эзэмшлийн авто машинтай гарсан. Тэгээд Үнээ ус гэх гуанзан дээр 21 цагийн орчимд бид 4 хоол идсэн. Тэр хүртэл би Ховд аймгаас машин барьж ирсэн. Тэгээд би эгч *******т “та жоохон яваадах уу, би амраадхая” гээд эгчид жолоогоо шилжүүлсэн. Тэгээд эгч машинаа бариад наашаа яваад Байдрагийн гүүрэн дээр цонхон дээр шавьж шаваад харагдахаа болихоор нь би бууж угаасан. Тэгээд бид гурав тамхи татчихаад эргээд наашаа хөдлөөд бид нар хоорондоо юм ярьж байгаад унтаад өгсөн. Гэтэл унтааД явж байхад л машин гэнэт далбилзаад “яачих ваа гэл үү, юу болов оо” гэл үү тэгээд л гэнэт л тас няс гээд л замын хажуу руу шууд унасан юм. Тэгээд тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй байсан. Тэгээд би хэсэг ухаан алдаад сэрэхэд машин хөдөлгөөнгүй болсон ямар ч байсан 4 дугуйн дээрээ тогтсон байдалтай байх шиг байсан. Тэгээд сэрээд “яав юу болов” гэтэл машины дэрнүүд гарч ирсэн, бүх зүйл хагарсан байдалтай байсан. Тэгээд хамгийн түрүүнд ухаан ороод машинаас буугаад эгч, бид хоёрын хэнийг нь эхэлж буулгасныг санахгүй байна. Ямар ч байсан машинаасаа бид гурав гарч ирээд “Баагий” хаачих ваа гээд машин дотор байхгүй болохоор нь машиныхаа ойр орчмоор 30-40 минут орчим хайгаад олоогүй. Эхлээд би зам дээр гараад машин зогсоох гэтэл 7-8 машин явсан боловч зогсоогүй. Тэгээд бараг 1 цаг орчим болсон. Тэгээд зам дээр утасны сүлжээ орж ирэхээр нь эгч нөхөр лүүгээ залгаад болсон зүйлийн талаар хэлээд “цагдаа, эмнэлэг дуудаарай” гэж хэлсэн. Тэгээд хүнээ хайгаад байж байтал зам дээр портер машин зогсохоор нь болсон зүйлийг хэлээд хайгаад өгөөч гэтэл 3-4 хүн бууж ирсэн байхаа тэр хүмүүс хайж байгаад ыг олоод хэлэхээр нь би гүйж очоод хартал ямар ч хөдөлгөөнгүй, толгой хэсгээс нь цус гарсан байсан. Тэр хүмүүс өнгөрчихсөн байна гэсэн. Тэгээд би эргэж машин дотроос бүтээлгэ аваад талийгаачийн цогцсыг бүтээсэн юм. Тэр портерын жолооч болохоор аймгийн төвөөс гараад 62, 63 км-ын зайд байна шүү гэж хэлсэн. Ямар ч байсан Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт явж байгаагаа мэдсэн боловч цагдаа, эмнэлгийн дугаарыг мэдэхгүй болохоор шууд Улаанбаатар хот руу эгч нөхөр лүүгээ ярьсан. Тухайн үед миний толгой хагараад, цээж хөндүүр байсан. Бусдаар гайгүй зовуурьгүй байсан. Ирээд эмнэлэгт үзүүлэхэд толгой хагарсан гээд 10 оёдол тавиулсан. Дусал тариа хийлгэсний дараа цээжний рентген зураг авхуултал хугарсан яс байхгүй, зөөлөн эдийн гэмтэл байна гэж байсан. Манай эгчийн эгэм хугарсан, нурууны суулт өгсөн гэж байсан. болохоор бэртэл гэмтэл нь зүгээр байна, түнхий ясыг үзүүлж зургийг нь авхуулаарай гэж байсан юм. Бид нар архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Ард сууж явсан , талийгаач хоёрыг бол би бус зүүсэн эсэхийг бол огт анзаараагүй юм. Жолооч бол бүсээ дүрмийн дагуу зүүсэн байсан. Би бүсээ зүүсэн байсан боловч араараа оруулж бүслээд дээд хэсгийг цээжээрээ тохсон байсан юм. Би унтаж байсан болохоор яг хэдэн км цагийн хурдтай явсан эсэхийг бол мэдээгүй. Би машин жолоодож явахдаа хурд түгжигчээ 85 км дээр тавьсан байсан. Гэхдээ манай эгч бол хурд хэтрүүлээд давхиад байдаггүй юм. Хааяа л нэг хамт хөдөө замд явдаг юм. Тэгэхэд бол 80-90 км цагийн орчим хурдтай л явдаг юм. Тухайн үед бол би унтаж байсан болохоор мэдэхгүй байна. Манай эгч жолоочийн үнэмлэхтэй. Би унтаж байсан болохоор надад үнэндээ мэдэх зүйл байхгүй байна. Машинаас 30 орчим метрийн зайд л унасан байсан. Тэрнээс бол яг хэмжиж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Барагцаагаар л хэлж байгаа юм. Бүх бие нь ямар ч хөдөлгөөнгүй, толгойноос нь цус гарсан, царай нь цав цагаан гэмээр л болсон байсан. Нөгөө олсон гэх хүмүүс бол өнгөрчихсөн байна л гэж хэлсэн юм. Тухайн үед хэлж л байсан байх. Би бол огт анзаараагүй юм. Одоо санаж байгаагаар аймаг орчхоод буцаад явж байна л гэж байх шиг байсан. Харанхуй байсан болохоор өнгийг нь бол анзаараагүй. Ямар ч байсан цагаан биш бараан өнгийн харагдсан. Портер маркийн автомашинтай хүмүүс явсан. Улсын дугаарыг нь бол хараагүй. Хөдлөөд явахдаа сүлжээн дээрээс цагдаа, эмнэлэгт хэлье гэж байх шиг байсан. Цаашид гаргах санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл, гаргах гомдол байхгүй......гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/,
7. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 14 цаг өнгөрч байхад би Улаанбаатар хот руу явах унаа хайж байгаад зарын дагуу нэг машинд суугаад Улаанбаатар явахаар гарсан юм. Toyota Highlander маркийн ногоон өнгийн улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Надтай нийлээд 4 үүлээ байсан юм. Би бол тэр 3 хүнийг бол огт танихгүй. ******* гэх эмэгтэйг өмнө нь ажлын шугамаар онлайнаар хамтарч ажил хийж байсан хүн байсан. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум өнгөрчихсөн явж байсан. Тухайн үед бол цаг яг хараагүй, 2022 оны 06 дугаар сарын 15-ны шөнө би бодохдоо 01 цаг 40 минутын орчимд болов уу гэж бодож байгаа юм. Би тухайн үед унтаж явсан юм. Байдрагийн гол дээр бид нар зогсоод, хөдлөөд Бөмбөгөр сумаас би унтаж эхэлсэн. Ховд аймгаас гарахад бол машин бариад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын наад талын гэр гуанзнаас эхлээд солигдоод барьсан. Тэгээд би унтаад явж байтал нойрон дунд машиныг гэнэт баруун гар тийшээ огцом дарсан. Тухайн үед бэрээд буцаж зүүн гар тийш нь дараад шууд замын хажуу тал руу унаад 4 дугуйн дээрээ машин буусан. Тэгээд ер нь би бол уначихлаа гэж бодсон. Тухайн үед би машиныг хэд эргэснийг бол мэдээгүй. Би бол сүүлд нь бодохдоо машины урд хэсгээрээ нэг, машины баруун гар талаар нэг гээд хоёр удаа хөрвөөсөн болов уу л гэж бодож байгаа юм. Би машины жолоочийн яг ард талд буюу зөв талын арын суудал дээр суудлын бүсээ зүүгээд сууж явсан. Тэгээд би тухайн үед биеэ хөдөлгөж үзэхэд би бол харьцангуй гайгүй байна, ямар нэгэн хугарал гэмтэлгүй байна гэж өөрийгөө дүгнэсэн. Тэгээд би эхлээд хамгийн түрүүнд хаалгаа нээгээд машинаас буугаад жолооч талын хаалгыг нээгээд жолоочоо машинаас буулгасан. Эргээд тойрч очоод урд сууж явсан зорчигчийн хаалгыг онгойлгоод уг хүнээ машинаас буулгасан. Тэгээд 4 дэх хүн буюу миний хажуу талд буюу буруу талын хойд талд сууж явсан хүн машин дотор байхгүй байсан. Жолооч эмэгтэй *******ийн бие нэлээн зовуурьтай, харанхуй байсан учраас биед нь ил харагдах гэмтэл бэртэл ажиглагдаагүй. Машинаас гарч ирээд өвдөөд ёолоод босож ирж чадахгүй байсан. Миний баруун гар тал даагдахгүй байна, нурууны доод хэсэгт ахар сүүлд орчимд өвдөлттэй байна гэж байсан. Урд сууж явсан зорчигч гар, нүүр нь цус болсон, яг хаанаас нь цус гараад байгааг мэдэхгүй байсан. Нэлээн бие нь зовуурьтай байсан. Гар, цээжний хэсэг нь гэмтэлтэй байгаа юм шиг анзаарагдсан. Тэгээд нөгөө машин дотор байхгүй байсан зорчигчийг Баагий гэж нэрээр нь бид гурав дуудаад тэр орчмоор хайсан юм. Гэтэл хайгаад олдоогүй юм. Тэгээд бид гурав төв зам дээр гараад машин зогсоох гэж оролдсон. Тэгээд зам дээр сүлжээ байж таараад жолооч *******ийн ар гэр рүү холбогдож, болсон зүйлийн талаар хэлээд Баянхонгор аймгийн цагдаа болон түргэн дууд гэж хэлээд нөгөө хүнээ үргэлжлүүлэн хайсан. Тухайн үед нэг портер маркийн авто машин зам дээр зогсоод “4 үүлээ явсан боловч нэг маань олдохгүй байна, хайлцаад өгөөч” гээд гуйтал зөвшөөрөөд 4 хүн гарч ирээд хамт хайсан. Гэтэл тэр 4 хүн олоод “энд байна” гэхээр нь очоод үзэхэд бол нас барсан байдалтай байсан юм. Миний баруун талын түнхий хэсэгт хөндүүр, явахад зовуурьтай, нурууны хэсэгт 1 үе хөндүүртэй байна. Ослын дараа миний чихэнд савтай ус залгиулаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байсан боловч одоо зүгээр байгаа юм. Өөр ямар нэгэн бэртэл гэмтэл, зовуурь байхгүй байна. Бид нар огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Би тухайн үед унтаж явсан тул хэдэн км цагийн хурдтай явсан талаар бол би мэдэхгүй байна. Жолооч бол суудлын бүс зүүсэн байсан. Өөрөө суудлын бүсээ тайлсан. Урд талын зорчигчийг бол бүс хэрэглэсэн талаар мэдээгүй. Сүүлд нь сонсоход бус зүүгээгүй байсан гэж өөрөө хэлж байсан. Миний хажуу талд сууж явсан зорчигч бол суудлын бүс зүүгээгүй байсан юм. *******ийг бол жолоочийн үнэмлэхтэй эсэхийг бол би мэдэхгүй, хэний эзэмшлийн авто машиныг нь би мэдэхгүй, гэхдээ би *******ийн авто машин юм уу гэж ойлгосон юм. Унтаж явахад машин бол нэлээн хүчтэй баруун гар тийш дарахад нь сэрсэн. Гэтэл эргээд шууд зүүн гар тийшээ дараад замын хажуу руу унасан. Жолооч тоормос гишгэсэн эсэхийг би бол мэдээгүй. Унасан гэх авто машины ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт машинаас 40-50 метр орчмын зайд газар хэвтэж байсан. Намайг очиж үзэхэд үнэхээр хэцүү байдалтай байсан, харахад бол шууд нас барсан нь мэдэгдэж байсан юм. Харанхуй байсан болохоор өнгийг нь анзаараагүй портер маркийн авто машин байх шиг байсан. Тэр хүмүүс бол хэлэхдээ хөдөөгөөс хөдөө явж байна гэж байсан. Тэрнээс тодорхой хаанаас хаашаа явж байгаа талаар бид нарт юм хэлээгүй, огт танихгүй хүмүүс байсан. Улсын дугаарыг нь бол анзаараагүй. Нөгөө хүнийг хайж олж өгчхөөд сүлжээ орсон газар бид нар тусламж дуудаж өгье гээд явсан юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй, надад цаашид гаргах санал хүсэлт, гомдол байхгүй байна....гэх мэдүүлэг / хх-ийн 50-52 /
8. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн:
1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр толгой нүүрний хэлбэр алдагдал, гавлын орой болон суурь ясыг нийтэд нь үйрч бяцарсан олон хэлтэрхийнүүд бүхий хугарал, тархины эдийн эвдрэл, гадагшлал, хатуу хальсны урагдал, хуйхны шарх, тархмал цус хуралт, цээжний хэнхэрцэг баруун 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, өвчүү яс, баруун дал ясны хугарал, баруун, зүүн, дунд чөмөг ясны хугарал, элэгний эдийн няцрал, хэвлийн шарх, зулгаралт, баруун шууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.12-т зааснаар гэмтлийн “ХҮНД” зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Талийгаач нь гавал, тархи, нүүр, цээж, хэвлийн, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
3. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна...гэх дүгнэлт / хх-ийн 60-63 /
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3218 дугаартай:
1. Шинжилж буй автомашины зүүн урд талын хол, ойр, дохионы гэрлүүд ажиллаж байна. Баруун урд гэрэл ослын үед хагарсан, хойд талын 2 гэрэл байхгүй болсон тул ажиллагааг шалгах боломжгүй.
2. Шинжилж буй автомашины жолоо, тоормосны механизмууд ажиллаж байна.
3. Шинжилж буй автомашины жолоо, тоормосны механизмын эд ангиуд бүрэн ил харагдах гэмтэлгүй ажиллагаа хэвийн. Явах эд ангийн гэмтлүүд нь ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 95-112/,
10. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3616 дугаартай:
...1. Toyota Highlander маркийн 37-03 УНГ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3- д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6-д заагдсан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн тус тус заалтуудыг биелүүлээгүй байна.
2. Осол нь 37-03 УНГ улсын дугаартай автомашины жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-ыг биелүүлээгүйгээс гарсан байх үндэслэлтэй байна.
3. Уг зам тээврийн осолд зам орчны байдал нөлөөлөөгүй байна.
4. “Toyota Highlander” маркийн 37-03 УНГ улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.
5. Шинжилгээний явцад ач холбогдол бүхий зүйл илрээгүй....гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 127-132/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 9 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 11 -20 /, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-26/, Зам тээврийн осол дээр гаргасан Ховд аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч ын гаргасан 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн магадалгаа, /хх-ийн 203/, шүүгдэгч *******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 223/ болон улсын яллагч шинээр 12 хуудас, хохирогчийн өмгөөлөгч ирж очсоны зардлын баримтыг шинээр нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 37-03 УНГ улсын дугаартай “Toyota Highlander” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.4-ийн “б”-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, авто машинаа онхолдуулж машинд зорчиж явсан Б.Баянцогтын амь насыг хохироосон гэх үйл баримт болсон нь Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд Ховд аймгаас Улаанбаатар чиглэлд гарсан. Төрсөн эгч *******, авга ахын хүүхэд , зорчигч нарын хамт 4 үүлээ 37-03УНГ улсын дугаартай Toyota Highlander маркийн эгч *******ийн эзэмшлийн авто машинтай гарсан. Тэгээд Үнээ ус гэх гуанзан дээр 21 цагийн орчимд бид 4 хоол идсэн. Тэр хүртэл би Ховд аймгаас машин барьж ирсэн. Тэгээд би эгч *******т “та жоохон яваадах уу, би амраадахъя” гээд эгчид жолоогоо шилжүүлсэн. Тэгээд эгч машинаа бариад наашаа яваад Байдрагийн гүүрэн дээр цонхон дээр шавьж шаваад харагдахаа болихоор нь би бууж угаасан. Тэгээд бид гурав тамхи татчихаад эргээд наашаа хөдлөөд бид нар хоорондоо юм ярьж байгаад унтаад өгсөн. Гэтэл унтаад явж байхад л машин гэнэт далбилзаад “яачих ваа гэл үү, юу болов оо” гэл үү тэгээд л гэнэт л тас няс гээд л замын хажуу руу шууд унасан юм. Тэгээд тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй байсан. Тэгээд би хэсэг ухаан алдаад сэрэхэд машин хөдөлгөөнгүй болсон ямар ч байсан 4 дугуйн дээрээ тогтсон байдалтай байх шиг байсан. Тэгээд сэрээд “яав юу болов” гэтэл машины дэрнүүд гарч ирсэн, бүх зүйл хагарсан байдалтай байсан. Тэгээд хамгийн түрүүнд ухаан ороод машинаас буугаад эгч, бид хоёрын хэнийг нь эхэлж буулгасныг санахгүй байна. Ямар ч байсан машинаасаа бид гурав гарч ирээд “Баагий” хаачих ваа гээд машин дотор байхгүй болохоор нь машиныхаа ойр орчмоор 30-40 минут орчим хайгаад олоогүй. Эхлээд би зам дээр гараад машин зогсоох гэтэл 7-8 машин явсан боловч зогсоогүй. Тэгээд бараг 1 цаг орчим болсон. Тэгээд зам дээр утасны сүлжээ орж ирэхээр нь эгч нөхөр лүүгээ залгаад болсон зүйлийн талаар хэлээд “цагдаа, эмнэлэг дуудаарай” гэж хэлсэн. Тэгээд хүнээ хайгаад байж байтал зам дээр портер машин зогсохоор нь болсон зүйлийг хэлээд хайгаад өгөөч гэтэл 3-4 хүн бууж ирсэн байхаа тэр хүмүүс хайж байгаад ыг олоод хэлэхээр нь би гүйж очоод хартал ямар ч хөдөлгөөнгүй, толгой хэсгээс нь цус гарсан байсан. Тэр хүмүүс өнгөрчихсөн байна гэсэн. Тэгээд би эргэж машин дотроос бүтээлгэ аваад талийгаачийн цогцсыг бүтээсэн юм. Тэр портерын жолооч болохоор аймгийн төвөөс гараад 62, 63 км-ын зайд байна шүү гэж хэлсэн...” гэх, гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...******* гэх эмэгтэйг өмнө нь ажлын шугамаар онлайнаар хамтарч ажил хийж байсан хүн байсан. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум өнгөрчихсөн явж байсан. Тухайн үед бол цаг яг хараагүй, 2022 оны 06 дугаар сарын 15-ны шөнө би бодохдоо 01 цаг 40 минутын орчимд болов уу гэж бодож байгаа юм. Би тухайн үед унтаж явсан юм. Байдрагийн гол дээр бид нар зогсоод, хөдлөөд Бөмбөгөр сумаас би унтаж эхэлсэн. Ховд аймгаас гарахад бол машин бариад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын наад талын гэр гуанзнаас эхлээд солигдоод барьсан. Тэгээд би унтаад явж байтал нойрон дунд машиныг гэнэт баруун гар тийшээ огцом дарсан. Тухайн үед бэрээд буцаж зүүн гар тийш нь дараад шууд замын хажуу тал руу унаад 4 дугуйн дээрээ машин буусан. Тэгээд ер нь би бол уначихлаа гэж бодсон. Тухайн үед би машиныг хэд эргэснийг бол мэдээгүй. Би бол сүүлд нь бодохдоо машины урд хэсгээрээ нэг, машины баруун гар талаар нэг гээд хоёр удаа хөрвөөсөн болов уу л гэж бодож байгаа юм. Би машины жолоочийн яг ард талд буюу зөв талын арын суудал дээр суудлын бүсээ зүүгээд сууж явсан. Тэгээд би тухайн үед биеэ хөдөлгөж үзэхэд би бол харьцангуй гайгүй байна, ямар нэгэн хугарал гэмтэлгүй байна гэж өөрийгөө дүгнэсэн. Тэгээд би эхлээд хамгийн түрүүнд хаалгаа нээгээд машинаас буугаад жолооч талын хаалгыг нээгээд жолоочоо машинаас буулгасан. Эргээд тойрч очоод урд сууж явсан зорчигчийн хаалгыг онгойлгоод уг хүнээ машинаас буулгасан. Тэгээд 4 дэх хүн буюу миний хажуу талд буюу буруу талын хойд талд сууж явсан хүн машин дотор байхгүй байсан. Жолооч эмэгтэй *******ийн бие нэлээн зовуурьтай, харанхуй байсан учраас биед нь ил харагдах гэмтэл бэртэл ажиглагдаагүй. Машинаас гарч ирээд өвдөөд ёолоод босож ирж чадахгүй байсан. Миний баруун гар тал даагдахгүй байна, нурууны доод хэсэгт ахар сүүлд орчимд өвдөлттэй байна гэж байсан. Урд сууж явсан зорчигч гар, нүүр нь цус болсон, яг хаанаас нь цус гараад байгааг мэдэхгүй байсан. Нэлээн бие нь зовуурьтай байсан. Гар, цээжний хэсэг нь гэмтэлтэй байгаа юм шиг анзаарагдсан. Тэгээд нөгөө машин дотор байхгүй байсан зорчигчийг Баагий гэж нэрээр нь бид гурав дуудаад тэр орчмоор хайсан юм. Гэтэл хайгаад олдоогүй юм. Тэгээд бид гурав төв зам дээр гараад машин зогсоох гэж оролдсон. Тэгээд зам дээр сүлжээ байж таараад жолооч *******ийн ар гэр рүү холбогдож, болсон зүйлийн талаар хэлээд Баянхонгор аймгийн цагдаа болон түргэн дууд гэж хэлээд нөгөө хүнээ үргэлжлүүлэн хайсан. Тухайн үед нэг портер маркийн авто машин зам дээр зогсоод 4 үүлээ явсан боловч нэг маань олдохгүй байна, хайлцаад өгөөч” гээд гуйтал зөвшөөрөөд 4 хүн гарч ирээд хамт хайсан. Гэтэл тэр 4 хүн олоод “энд байна” гэхээр нь очоод үзэхэд бол нас барсан байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг болон Шүүх эмнэлгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн:
1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр толгой нүүрний хэлбэр алдагдал, гавлын орой болон суурь ясыг нийтэд нь үйрч бяцарсан олон хэлтэрхийнүүд бүхий хугарал, тархины эдийн эвдрэл, гадагшлал, хатуу хальсны урагдал, хуйхны шарх, тархмал цус хуралт, цээжний хэнхэрцэг баруун 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, өвчүү яс, баруун дал ясны хугарал, баруун, зүүн, дунд чөмөг ясны хугарал, элэгний эдийн няцрал, хэвлийн шарх, зулгаралт, баруун шууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.12-т зааснаар гэмтлийн “ХҮНД” зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Талийгаач нь гавал, тархи, нүүр, цээж, хэвлийн, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
3. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна...гэх, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3616 дугаартай:
...1. Toyota Highlander маркийн 37-03 УНГ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3- д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6-д заагдсан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн тус тус заалтуудыг биелүүлээгүй байна зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.
Уг үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд тээврийн хэрэгслийн жолооч ******* нь “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн дүрмийн заалтыг биелүүлээгүй, өөрийн хайхрамж болгоомжгүй байдал машин жолоодох ур чадвар дутагдаж авто машинаа онхолдуулж өөртөө хүндэвтэр, , Б.Алтан-оргил нартын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж 1 хүний амь насыг хохироосон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй цугларсан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс оршуулганы зардал нэхэмжилсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч *******ийн зүгээс 15 сая төгрөг өгсөн талаар илэрхийлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгатай холбоотой зардал нөхөн төлөгдсөн гэж мэдүүлсэн тул шүүгдэгч *******ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд учирсан гэмт хорын нөхөн төлбөр 82.500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1-д Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн “....27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ -д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана. Мөн хуулийн 40.2-д Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ, 40.2.1-д хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх; мөн хуулийн 40.2.2-д энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх; мөн хуулийн 40.2.3-д .хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.гэж хуульчилсан бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайд Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж журамласан байна.
Мөн Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор баталсан нөхөн төлбөр төлүүлэх жишиг аргачлалын 3.3-д “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр...хохирогчид аль ашигтайгаар тогтооно” гэж тайлбарласан байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550.000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоосон байна.
Иймд шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 82.500.000 төгрөгөөр тогтоож, уг 82.800.000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх өмнө нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд түр зуурын эсхүл байнгын өөрчлөлт орсон эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг завсарлуулж холбогдох ажиллагааг хийж ирүүлэхийг Ховд аймгийн Прокурорын газарт даалгасан боловч Ховд аймгийн Прокурорын газар нь СЭМҮТ-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулаагүй байна.
Харин Нийслэлийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийг томилсон боловч Шүүх Шинжилгээний Ерөнхий газраас 2023 оны 10 дугаар сарын 02-ний өдөр 13/6347 дугаартай албан бичигт “...Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журмын зааснаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.2-д заасны дагуу арилгана” гэсэн журмыг баримтлан ажиллана уу гэсэн хариуг үндэслэн материалыг ирүүлсэн байгаа нь шүүхийн шийдвэр заавал хэрэгжинэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй энэ талаар холбогдох арга хэмжээг аваагүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Гэхдээ шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс түүний төрсөн хүү нас барсаны улмаас түүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг шүүгдэгч *******ээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар хохирол нөхөн талаар завсарлага авч шүүх хуралдаан эхлэх үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хор шүүх тогтоосон 82.500.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийг нөхөн төлж үлдэгдэл 52.500.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сард нөхөн төлөх талаар илэрхийлсэн бичгийн хүсэлтийг гаргаж ирүүлсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч *******ээс сэтгэцэд учирсан гэм хор 52.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ховд аймгийн Жаргалант сум Цамбагарав баг 1.2 тоотод оршин суух ******* регистрийн дугаартай *******гийн *******д олгохыг Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Прокурор нь шүүгдэгч *******ийн жолоочийн 929138 дугаартай үнэмлэхийг хураан ирүүлсэн тул шүүх уг жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулахаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунтөгсөд даалгалаа.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу өөртөө гэмтэл авсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутгаар зорчих үүргийг хүлээлгэж, техникийн хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэг ******* нь энэ хэргийн учир хохирогч , Б.Алтан-оргил нарт төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн / 04 / жилийн хугацаагаар хасаж нэг жил найман сарын / 01 жил 08 сар / хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутгаар зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн / 04 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч , Б.Алтан-оргил, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу наян хоёр сая таван зуун мянган / 82.500.000 / төгрөгөөр тогтоосугай.
8. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч *******ээс 52.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ийн жолоочийн 929138 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунтөгсөд даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ