Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2016/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2016/0027/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч Г.П ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Ө.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ш  овогт Ө-ийн З д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000758 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ш  овогт Ө-ийн З  /РД:....... /,  ......  оны ...... дүгээр сарын .......-ны өдөр ........  аймагт төрсөн, ......  настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... , .....-ийн хамт ......  аймгийн Сүхбаатар сум ......  дугаар баг ........  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй

 

Шүүгдэгч Ө.З  нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим ....... аймгийн ........ сумын ........  баг ........-ын зүүн талын олон улсын чанартай эсрэг урсгалтай хатуу хучилттай асфальтан зам дээр ISUZU FORWARD маркийн .........  улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгин 9.2-д “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц  овогтой П-ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Ө.З-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ..............  сумаас ....... хот руу өөрийн эзэмшлийн машинаараа 8 тонн ногоо ачаад явж байсан. Орой 21 цаг 40 минутын орчим Хөтөл хороолол өнгөрөөд явж байхад 40 километр цагийн хурдтай явж байхад гэнэт нэг хүн миний машины урдуур орж ирсэн. Би тойрч гарах гээд машинаа дарахад хүн мөргөсөн. Бууж ирээд харахад 2 хүн байсан, цуг явсан хүн нь согтуу байсан.

оршуулгын зардалд 2924900 төгрөг нэхэмжилсэн байсныг төлж барагдуулсан. Осол болоод машинаасаа буугаад очиход хохирогчийн хажууд нэг хүн уйлаад сууж байсан. Дахин осол гарахаас урьдчилан сэргийлж арын машиныг зогсоож хохирогчийг хааж байрлуулаад цагдаа дуудсан. Талийгаачийн 4 хүүхэд байдаг гэдгийг надад хэлж байсан боловч одоохондоо бэлэн гаргаж өгөх  мөнгө төгрөг байхгүй байгаа. Ямар ч байсан хүүхдүүдийг нь харж хандана.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Г.П-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2005 онд миний аав бурхан болоод би талийгаач ах дээрээ ирж амьдарсан. Талийгаач бол намайг өсгөсөн ах минь байсан юм. Би тусдаа гараад ахаасаа тусдаа амьдраад 3 жил болж байгаа. Тухайн үед би ...........-д ажиллаж байхад талийгаач ахын хамтран амьдардаг эмэгтэй над руу утсаар яриад ах чинь осолд орсон гэж хэлсэн. Мэдсэн даруйдаа С-ээс гараад Д-д ирж хэрэгтэй танилцсан. Одоогоор талийгаачийн 12-16 насны 4 хүүхэд, 1 ядарсан дүү нь үлдэж байна. Хүүхдүүд нь эхийнхээ асрамжинд байдаг боловч аавтайгаа байнга уулзаж, холбоотой байдаг байсан. Оршуулгын зардлыг бол баримтын хэмжээнд бүрэн авсан. Гэхдээ ахын минь өнчин үлдсэн 4 хүүхдийг харж хандаж, боломжоороо тусалж дэмжихийг хүсч байна.” гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-8 дахь тал/,

-Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 9-10 дахь тал/,

 

эрч Ш.Б -ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…Би талийгаачтай 2007 онд анх танилцаад 2008 оноос хойш нас барах хүртэл нь хамтран амьдарч байсан юм.

...талийгаач бид 2 гэр рүүгээ харих гээд явж байхад талийгаач дуулаад зам хөндлөн гарах гэхэд машин ирээд мөргөсөн.  Том ачааны машин байсан, талийгаач их согтуу байсан.

...би талийгаачтай гэр бүлийн баталгаа хийлгээгүй. Бид хоёрын дундаас нэг хүүхэд гараад 2013 онд эндсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,

 

-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хэргийн 16-18 дахь тал/,

 

-“Ө-ийн З  нь өөрийн эзэмшлийн ........  улсын дугаартай ISUZU FORWARD маркийн авто машиныг нь жолоодож яваад  зам тээврийн осол гарах үед жолооч Ө-ийн З  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. /Ө-ийн З гийн байцаалтыг …би явган зорчигчийг 10 орчим метрийн зайнаас харсан, хараад би тойроод гаръя гэж бодоод тойрч гарах гэж байгаад явган зорчигчийг мөргөсөн юм/.

...явган зорчигч Ц овогтой П нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т “явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. 3.4-т “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтуудыг зөрчсөн. Осол гарах үеийн автомашины хурдыг тогтоох боломжгүй.” гэх 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 21 дэх тал/

 

-...автомашин нь техникийн хувьд бүрэн, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан байна.

...техникийн хувьд бүрэн, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна.

... автомашин нь эвдрэл гэмтэлгүй байсан, осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна.

...осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас шалтгаалаагүй байна.

...дээрхи автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.” гэх техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 25-28 дахь тал/,

 

-“…талийгаачийн биед тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, няцрал. Дагз, суурь ясанд шугаман цуурал, хугарал. Дух, зовхийг хамарсан шарх, хацар, сарвуу, бүсэлхий, ташаан толгойд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Талийгаач нь тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас, амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолт болно. Талийгаачийн  цус нь B /III/ бүлгийн харьяалалтай.” гэх 2015 оны 11 сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 114 дугаартай акт /хэрийн 32-33 хуудас/,

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 46 дахь тал/,

-Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хэргийн 49 дэх тал/,

-Хохирол хүлээн авсан тухай баримт /хэргийн 11, 68, 87 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Ө.З  нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим ..........  сумын .....  баг ......  хорооллын зүүн талын олон улсын чанартай эсрэг урсгалтай хатуу хучилттай асфальтан зам дээр ISUZU FORWARD маркийн ........  улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгин 9.2-д “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц  овогтой П-ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-8 дахь тал/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 9-10 дахь тал/, гэрч Ш.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:талийгаач бид 2 гэр рүүгээ харих гээд явж байхад талийгаач дуулаад зам хөндлөн гарах гэхэд машин ирээд мөргөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хэргийн 16-18 дахь тал/, “Ө-ийн З  нь өөрийн эзэмшлийн .........  улсын дугаартай ISUZU FORWARD маркийн авто машиныг нь жолоодож яваад  зам тээврийн осол гарах үед жолооч Ө-ийн З  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 21 дэх тал/, “талийгаач нь тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас, амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэх 2015 оны 11 сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 114 дугаартай акт /хэрийн 32-33 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

           

Иймд шүүгдэгч Ө.З-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, иргэн Ц.П-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

           

Шүүгдэгч Ө.З  нь гэмт хэргийн улмаас учирсан  оршуулгын зардалд 2924900 төгрөгийг өөрийн сайн дураар төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Ө.З  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.З-ийн ........ дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймгийн прокурорын газар шилжүүлэхээр шийдвэрлэснийг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш  овогт Ө-ийн З г тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, иргэн Ц.П-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Ш  овогт Ө-ийн З  ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн /хоёр жил/  хугацаагаар хасч, 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/  хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ө.З-д оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид оршуулгын зардлыг нөхөн төлсөн, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.З-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Ө.З-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурьдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц Ө.З-ийн ........ дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймгийн прокурорын газарт шилжүүлсүгэй.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.З-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ