| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0107/Э/ |
| Дугаар | 97 |
| Огноо | 2012-05-14 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0107/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,
улсын яллагч хяналтын прокурор Б.Сүрмандах,
шүүгдэгч Н.Н.Ө-, Х.Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Н.Ө-, - - Х.Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000117 дугаартай хэргийг 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, - - Н.Ө-, 45 настай, эрэгтэй, 1967 оны 08 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, бүрэн бус дунд, мэргэжилгүй, ам бүл 3, аав ээжийн хамт ************** тоотод хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй /РД: /,
2. Монгол Улсын иргэн, -- Х.Б- 36 настай, эмэгтэй, 1976 оны 05 сарын 12-нд Сэлэнгэ аймаг Ерөө суманд төрсөн, бүрэн бус дунд, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, ажилгүй, ******************* гэдэг ангийн хүүхдийндээ амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,/РД:/,
Шүүгдэгч Н.Н.Ө-, Х.Х.Б- нар нь бүлэглэн согтуугаар 2012 оны 2 дугаар сарын 6-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг 12 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн Б.Б.Б- гэртээ амарч байхад нь бидний авах ёстой байсан шил, лааз, савыг авлаа гэдэг шалтгаанаар зодож биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Н.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:…” 2 сард өдрийг нь сайн санахгүй байна. Архи уугаад би нэлээн муудсан байсан. Юу болсоныг сайн мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтэй харамсаж байна. Та бүхэн өршөөж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
D:\Î/\ØÈÉÒÃÝÕ ÒÎÃÒÎÎË 2012\ªñºõáààòàð íàð 99.2.doc
Шүүгдэгч Х.Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:…“ 2 дугаар сарын 6-ны орой болсон. Би орой бүр шил авдаг байсан. 2 өдөр аваагүй байсан болохоор Ханара баарнаас шил лаазыг нь авах гэтэл баарны хүн Н.Н.Ө- та 2 ажлаа хийж байгаа юм уу хажуу орцны жижүүр Б.Б.Б- та хоёрыг ажлаа хийхээ больсон гэж байсан. Тэгээд би Б.Б.Б-той уулзахаар очсон. Дарамтлаад байхаар нь багалзуурдсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Б.Б-ийн мэдүүлэг:…“ 2012 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн орой 2З цагийн орчим намайг гэртээ байж байхад Б- ирсэн. Орж ирээд Б- намайг “чи шил лааз аваад, худлаа үнэн яриад энд тэнд очоод муулж явдаг” гээд намайг орон дээр дарж унагаад хоолой шахаад босгохгүй байсан. Би болиоч гэхэд Б-гийн нөхөр Н.Ө- миний гуя руу нэг удаа хатгахад халуу оргиод явахаар нь би орилсон. Тэгээд би та 2-т архи авч өгье гэж хэлээд гарах гэтэл үүдэн дээр Н.Ө- миний эрүүний хэсэг рүү дахин нэг удаа хутгалсан. Тэгээд би зугтаад орц руу гарахдаа амь авраарай гэж орилсон. Б-, Н.Ө- 2 манайд орж ирэхэд гарт нь хутга мэстэй зүйл харагдаагүй, манай гэрийн хутга ил байсан, тэр хутгаар хутгалсан байхаа” гэх /хэргийн 15 дах тал/,
Гэрч Б.- мэдүүлэг:…” Н.Н.Ө-ыг маань гэдсэнд байхад нь ээж нь тогонд цохиулаад гэмтсэн юм. Н.Ө- 3 нас хүрээд гэнэт зүүн гар хөл нь татаад, тахир дутуу болчихсон юм.Одоо тахир дутуугийн групт байдаг юм. Сэтгэцийн байдал нь эрүүл юм.” гэх /хэргийн 17 дах тал/,
Гэрч А.А.Т-ын: “2012 оны 2 дугаар сард найз Д-ийн эхнэрийн гутлын цехээр орох гээд орцоор ороход /12 дугаар байрны 1 дүгээр орц/ цагийн сайн санахгүй байна. Энэ орцны жижүүр залуу гуяны хэсэгт хутгалчихлаа, авраарай хүн байна уу гэсэн. Тэгэхээр нь юу болоод байгаа юм бэ гэхэд нэрийг нь мэдэхгүй тэр жижүүр намайг 2 хүн хутгалчихлаа гээд орилсон. Тэгээд цагдаа дуудаад жижүүрийн өрөөнд нь ороход жижүүр залуу ганцаараа байсан ба зүүн хөлний гуяны хэсэгт өмд нь цус болчихсон байсан. Тэгээд л би яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 25 дах тал/,
Эд мөрийн баримт хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хэргийн 8-10 дах талууд/, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11 дэх тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 178 дугаартай дүгнэлт /хэргийн 20 дугаар тал/, яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 21 дэх тал/
Шүүгдэгч Х.Х.Б-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 57 дах тал/,
Шүүгдэгч Н.Н.Ө-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 58 дах тал/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Б.Б-ийн мэдүүлэг:…“ 2012 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн орой 2З цагийн орчим намайг гэртээ байж байхад Х.Б- ирсэн. Орж ирээд Х.Б- намайг “чи миний авах ёстой байсан шил лааз авлаа. Худлаа үнэн яриад энд тэнд очоод муулж явдаг” гээд намайг орон дээр дарж унагаад хоолой шахаад босгохгүй байсан. Би болиоч гэхэд Б-гийн нөхөр Н.Ө- миний гуя руу нэг удаа хатгахад халуу оргиод явахаар нь би орилсон. Бас Н.Ө- миний эрүүний хэсэг рүү дахин нэг удаа хатгасан. гэх мэдүүлэг
Шүүгдэгч Х.Б-гийн мэдүүлэг:...” Би урьд өмнө Ханара баарнаас шил сав авдаг байсан. Ханараагаас шил сав авах гэтэл баарны хүн Н.Н.Ө- та 2 ажлаа хийж байгаа юм уу хажуугийн орцны жижүүр Б.Б.Б- та хоёрыг ажлаа хийхээ больсон гэж хэлсэн. Б.Б.Б- 2-3 удаа Ханараагаас шил лаазыг маань очиж авсан байсан.
2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 12 дугаар байрны 2 дугаар орцны жижүүрийн өрөөндөө байж байхад нөхөр Н.Н.Ө- маань гаднаас архи уусан согтуу орж ирээд Б.Б.Б-той уулзана, яагаад худлаа хэлээд байгаа юм гээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37 дах тал/,
шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 178 дугаартай дүгнэлт:…”
Шүүгдэгч Н.Н.Ө-, Х.Х.Б- нар нь бүлэглэн иргэн Б.Б.Б- бидний авах ёстой байсан ундаа сав лаазыг Н.Н.Ө-, Х.Х.Б- хоёр ажлаасаа гарсан. Одоо би шил лаазыг чинь авна гэж худлаа хэлж авлаа гэдгээр шалтаглан ирнэ Б.Б.Б-ын эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Н.Ө-, Х.Х.Б- нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан, тэдний амьдрал, хувийн байдлууд түүнчлэн анх удаа гэмт хэрэгт холбогдсон /хэргийн 57-58 дах талууд/ хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан ял шийтгэл оногдуулахын зэрэгцээгээр шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч - - Н.Ө-, -- Б- нар нь бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч - Н.Ө-ыг 3 /гурван/ сар баривчлах,
шүүгдэгч - Х.Б-г 350 /гурван зуун тавин / цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч Н.Н.Ө- нь цагдан хоригдоогүйг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-г журамлан шүүгдэгч Х.Б-гийн цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийг албадан ажил хийлгэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг - Б-д мэдэгдсїгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Н.Ө-, Х.Х.Б- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР