Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2016/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                         Хэргийн индекс: 171/2016/0037/Э/

 

Дархан Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Ганхуяг,

Иргэдийн төлөөлөгч Г.Ш,

Улсын яллагчаар  Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ө.Ганзориг,

Хохирогч Т.Д ,

Шүүгдэгч Б.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй  хийв.

 

       Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар   И овогт Б -ний О т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  201509000413 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........  оны ......  дүгээр сарын ......... -ний өдөр ......  аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..... , ..........  нарын хамт  ......... сумын ..... дүгээр баг, ......  байрны .......  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

 

- урьд ...... оны ......  дугаар сарын .... -ны өдөр ........ аймгийн ........ дундын шүүхийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баричлах ялаар шийтгүүлж ....... оны .....  дүгээр сарын .......-нд хугацаа дуусч суллагдсан, ....... оны .......  дугаар сарын .... -ны өдөр ....... дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил тэнсэж хянан харгалзах ял, .....  оны ......  дугаар сарын ...... -ны өдөр .......... дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж ........  оны ......  дугаар сарын .... -ны өдөр суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх И овогт Б -ийн  О  /РД: ........../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О  нь 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр .......  аймгийн ......  сумын ..... -р баг ........ -р байрны урд, мөн  2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр .....  сумын ...  дугаар баг ...  дугаар .......-ын гадна болон .........-н өрөөнд өмнө хамтран амьдарч байсан Т.Д г хувийн сэдэлтээр зодож бие мах бодид нь хүнд  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 05 дугаар сарын 11-ний орой Т, Д  нарын хамт .........-ын гудамжаар явж байтал Т , Д  нар намайг хаяад алга болчихсон. Тэгээд би тоорой ******* гэх залуугийн хамт нөгөө хоёрыг хайгаад вокзал ороод байхгүй болохоор нь ........  дүгээр байрны зүүн талын траншейн руу тонгойж харахад Д  нүцгэн хэвтчихсэн Т  хажууд нь хувцасаа өмсөөд байж байсан. Тэгээд би траншейн руу ороод яаж байгаа юм гэж хэлээд эхэлж Д г хэд хэдэн удаа алгадаж цохиод дараа нь Т-ийн цээж рүү гараараа нударч цохисон юм. Тэр үед Д  надад Т намайг траншейны нүх рүү түлхэж унагаад миний хувцсыг тайлсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д -ийн гуя руу нь дахин өшиглөчихөөд тэр хоёрыг орхиод явсан. Тэгээд маргааш өглөө нь Д тай ......-ын байрны хажууд  таараад түүнийг  гэртээ харья гэхэд харихгүй гэж хэлэхээр нь би түүнийг  барьж аваад толгой руу нь 2-3 удаа алгадаж цохичихоод  хаяад явсан. Хэд хоногийн дараа Д г эмнэлэгт хэвтсэн гэхээр нь 2 удаа эмнэлэгт очиж эргэсэн гэх мэдүүлэг /хэргийн 70-р хуудас/

 

Хохирогч Т.Д  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 05 дугаар сарын 11-ний орой ганцаараа вокзал руу вагонд сууж гэрлүүгээ харих санаатай .......  дугаар байрны хажуугаар явж байтал танил Т-тэй тааралдсан. Тэгээд Т  надад хандаж 2700 төгрөг байна ганц, ганц сэнгүр пиво авч уухуу гэж асуухад нь тэгье гээд Т  дэлгүүр рүү явж хоёр шил сэнгүр пиво авчираад бид хоёр ..... байрны  орцны үүдэнд сандал дээр суугаад хоорондоо яриад пиво уугаад сууж байхад миний хойноос нэг хүн үснээс татаад хойшоо газар унагасан юм. Тэр үед хэн бэ гээд газар унаад босож ирэхэд О  согтуу хойд талд зогсож байсан. Тэгээд би О т хандаж чи яагаад тэнэгтээд байгаа юм бэ гэж асуухад О  хөлөөрөө миний цээж хэсэг рүү нэг өшиглөөд би хойшоогоо савж газар унахад О  чи хуучин найзтайгаа нийлчихсэн амар сайхан байна гэж хэлээд энд тэндээс өшиглөж зодож цохисон. Тэр үед Т  О т хандаж чи болиоч гэж хэлэхэд О  Т-т хандаж та нар намайг мэдэх үү намайг махан толгой Б  гэдэг юм гэж хэлээд Т рүү дайрахад Т  больсон. Тэр үед О  над руу ойртон ирж хөлөөрөө дахин биеийн энд тэнд өшиглөж цохисон юм. Тэгээд би ээжийн гэрийн орц руу ороод шатан дээр сууж байгаад ээжийнхээ  гэр рүү орох гэж байгаад О т зодуулсан гэж хэлэх юм бол ээж гайхах байх гэж бодоод орцон дотор хоносон. Тэгээд өглөө 6 цагийн орчим ээжийнхээ гэрийн орцноос гараад гандангийн хажуу талын ......-ын байр руу найз Ц-ийн гэрт очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд би Ц-г ирэхийг хүлээгээд гадаа сууж байхад О  .......-ын байрны булангаас гэнэт гарч ирээд юу ч хэлэхгүй намайг дахин өшиглөж зодож цохисон.

“...Ж  надад хандаж би тариагаа хийлгэчихээд ирье гэж хэлээд гэрээсээ гарч явсан. Тэгээд би буйдан дээр нь хэвтээд зүүрмэглэж байхад хэн нэгэн нь цээжин дээр өшиглөхөд гайхаад харахад О  Ж-ийн гэрт ороод ирчихсэн хажуу талд зогсож байсан. Тэгээд О  намайг буйдан дээр хэвтэж байхад дахин биеийн энд тэнд өшиглөхөд нь хэн нэгэнд хандаж энийг надаас салгаад холдуулаад өгөөч гэж орилоход хажуу талын орон дээр унтаж байсан Ж-ийн дүү Н орноосоо босч ирээд хөөе болиоч гэр оронд яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд О  чи намайг яах юм бэ гээд дайраад байсан.  Одоо би Б.О т ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Өмнө нь эмчилгээний зардалд 800.000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /хэргийн 15-17, 60-61-р хуудас/

 

Гэрч С.Н-ын  мөрдөн байцаалтад  өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн өдөр би ......-ын 1 дүгээр орцны жижүүрийн эгч С  буюу Ж эгчийн гэрт унтаж байхад эмэгтэй хүн орилхоор нь сэрээд харахад Д  эгчийг Б гэж дууддаг О  хөлөөрөө өшиглөөд дээр нь дэвсэж байгаа харагдсан. Тэгэхээр нь би орноосоо босоод О ыг болиоч гэж хэлээд Д  эгчээс холдуулж түлхэхэд О  надад хандаж чи намайг таних уу намайг махан толгой Б гэдэг гээд над рүү ойртоод миний цээж рүү түлхээд байхаар нь би уурлаад О ыг хавсарч өшиглөж өөрийнхөө унтаж байсан орон дээр унагаад дээр нь дарж хэвтсэн. Тэр үед Д  гэрээс гарч гүйхэд би хэсэг хугацаанд О ыг дарж хэвтэж байгаад босгоод явуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/

 

Гэрч Д.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ ирээд байж байхад Д  гаднаас бие нь зовиуртай байдалтай орж ирсэн юм. Тэгээд би юу болсон талаар асуухад О  намайг зодоод гэж хэлсэн. Тухайн үед би Д д хандаж чи яахаараа О т зодуулдаг юм. Наад нэг юмнаасаа салаач гэж хэлэхэд Д  ямар нэг юм ярих тэнхэлгүй гар хөл нь хөдлөхгүй амьсгалж чадахгүй байхаар нь О  чамайг яаж зодсон юм бэ гэж асуухад хагас түрийтэй гутлаар намайг энд тэнд зодож цохиж өшиглөсөн гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/

 

 

Гэрч С.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна. Д  өглөө 6, 7 цагийн үед гаднаас нөхөр О т зодуулчихлаа гэж хэлээд орж ирсэн. Тухайн үед Д  хөлөн дээрээ тогтож чадахгүй царай нь барайчихсан байсан. Тэгээд гэртээ хэвтүүлчихээд би өвчин  намдаах эм олоод ирье гээд гарсан юм. Тухайн үед манай гэрт С , Н нар унтаж байсан. Би эм аваад гэртээ буцаж орж ирэхэд Д  гараад явчихсан байсан. Тэгээд би Д  хаашаа явсан юм бэ гэж найз С-оос нь асуухад гаднаас Д -ийн нөхөр нь орж ирээд Д г зодоод Н  салгаад нөхрийг нь дарж байх хооронд Д  гараад зугтаачихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 78-79-р хуудас/

 

Гэрч К.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн өдөр .......  дугаар байрны урдуур вокзал руу уруудаад явж байгаад хуучин эхнэр болох Д-тай таарсан юм. Д  ийн хамт .......  байрны орцны урд талын сандал дээр пиво уугаад юм яриад сууж байтал Д г хойноос нь нэг хүн татаад газар унагасан юм. Тэр үед би эргэж харахад М  гэж дууддаг О  согтуу Д г газар унагачихсан биеийнх нь энд тэнд рүү нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би М-ийг болио хөгшөөн гэж хэлэхэд битгий хуц би авгайгаа мэдэж байна  гээд орилсон. Тэгэхээр нь М-ийг авгайтайгаа намайг хардаж байгаа юм байна гэж бодоод дуугүй байсан. Тэр үед гудамжаар явж байсан хоёр залуу М-д хандаж чи эмэгтэй хүн зодохоо болиоч гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 80-р хуудас/

 

    Шинжээчийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 646  дугаартай дүгнэлтэд: ..Т.Д гийн биед олон хавирганий сэлтэрхийт хугарал, баруун, зүүн, гарын богтос ясны хугарал, цээжний хөндийд цус хуралдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.10 -д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хэргийн 24-р хуудас/

 

 

Хохирогч Т.Д гийн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 81-87-р хуудас/

 

Гэрч К.Т-ийн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 88-89-р хуудас/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тухай хуудас /хэргийн 39-р хуудас/  урьд ...... оны ... дугаар сарын ...... -ны өдөр ...... аймгийн Сум дундын шүүхийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баричлах ялаар шийтгүүлж ....  оны .......  дүгээр сарын .... -нд хугацаа дуусч суллагдсан, ...... оны .......  дугаар сарын ...... -ны өдөр ..........  дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил тэнсэн харгалзах ял, ........  оны .... дугаар сарын ....... -ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж ........ оны ...  дугаар сарын ...... -ны өдөр суллагдсан, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Б.О  нь 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр .........  аймгийн ...... сумын ........ -р баг ........ -р байрны урд мөн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр  ...... сумын ..... дугаар баг .......  айлын гадна болон ...... -н өрөөнд өмнө хамтран амьдарч байсан Т.Д г хувийн сэдэлтээр зодож бие мах бодид нь хүнд гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

-Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О ийн өгсөн мэдүүлэг   хохирогч Т.Д гийн мөрдөн байцаалтад  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Т дэлгүүр рүү явж хоёр шил сэнгүр пиво авчираад бид хоёр .......  байрны захын орцны үүдэнд сандал дээр суугаад хоорондоо яриад пиво уугаад сууж байхад миний хойноос нэг хүн үснээс татаад хойшоо газар унагасан юм. Тэр үед хэн бэ гээд газар унаад босож ирэхэд О  согтуу хойд талд зогсож байсан. Тэгээд би О т хандаж чи яагаад тэнэгтээд байгаа юм бэ гэж асуухад О  хөлөөрөө миний цээж хэсэг рүү нэг өшиглөөд би хойшоогоо савж газар унахад О  чи хуучин найзтайгаа нийлчихсэн амар сайхан байгаа юм байна гэж хэлээд энд тэндээс өшиглөж зодож цохисон.

...Тэгээд би ээжийн гэрийн орц руу ороод шатан дээр сууж байгаад ээжийнхээ  гэр рүү орох гэж байгаад О т зодуулсан гэж хэлэх юм бол ээж гайхах байх гэж бодоод орцон дотор хоносон. Тэгээд өглөө 6 цагийн орчим ээжийнхээ гэрийн орцноос гараад гандангийн хажуу талын 60 айлын байр руу найз Ц-ийн гэрт очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд би Ц-г ирэхийг хүлээгээд гадаа сууж байхад О  ........-ын байрны булангаас гэнэт гарч ирээд юу ч хэлэхгүй намайг дахин өшиглөж зодож цохисон.

...Би буйдан дээр нь хэвтээд зүүрмэглэж байхад хэн нэгэн нь цээжин дээр өшиглөхөд гайхаад харахад О  Ж-ийн гэрт ороод ирчихсэн хажуу талд зогсож байсан. Тэгээд О  намайг буйдан дээр хэвтэж байхад дахин биеийн энд тэнд өшиглөхөд нь хэн нэгэн хүн энийг надаас салгаад холдуулаад өгөөч гэж орилоход хажуу талын орон дээр унтаж байсан Ж-ийн дүү Н орноосоо босч ирээд хөөе болиоч гэр оронд яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд О  чи намайг яах юм бэ гээд дайраад байсан.  Одоо би Б.О т ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардалаа нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хэргийн 15-17, 60-61-р хуудас/,

-гэрч С.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...эмэгтэй хүн орилхоор нь сэрээд харахад Д  эгчийг Б  гэж дууддаг О  хөлөөрөө өшиглөөд дээр нь дэвсэж харагдсан. Тэгэхээр нь би орноосоо босоод О ыг болиоч гэж хэлээд Д  эгчээс холдуулж түлхэхэд О  надад хандаж чи намайг таних уу намайг махан толгой Б гэдэг гээд над рүү ойртоод миний цээж рүү түлхээд байхаар нь би уурлаад О ыг хавсарч өшиглөж өөрийнхөө унтаж байсан орон дээр унагаад дээр дарж хэвтсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/,

-гэрч Д.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ ирээд байж байхад Д  гаднаас бие гь зовиуртай байдалтай орж ирсэн юм. Тэгээд би юу болсон талаар асуухад О  намайг зодоод гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/

-Гэрч С.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эм аваад гэртээ буцаж орж ирэхэд Д г гараад явчихсан байсан. Тэгээд би Д  хаашаа явсан юм бэ гэж найз С-оос асуухад гаднаас Д гийн нөхөр нь орж ирээд Д г зодоод Н  салгаад нөхрийг нь дарж байх хооронд Д  гараад зугтаачихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 78-79-р хуудас/

-Гэрч К.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д гийн хамт 13 дугаар байрны орцны урд талын сандал дээр пиво уугаад вм яриад сууж байтал Д г хойноос нь нэг хүн татаад газар унагасан юм. Тэр үед би эргэж харахад М-ийг гэж дууддаг О  согтуу Д-г газар унагачихсан биеийнхэн энд тэнд рүү нь өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 80-р хуудас

 -Шинжээчийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 646  дугаартай дүгнэлтэд: “...Т.Д гийн биед олон хавирганй сэлтэрхийт хугарал, баруун, зүүн, гарын богтос ясны хугарал, цээжний хөндийд цус хуралдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.10 -д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хэргийн 24-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Дархан Уул аймгийн Прокурорын газраас Б.О т холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч Т.Д  нь  эмчилгээний зардал гэм хорын хохиролд 1.450.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч 800.000 төгрөгийг шүүгдэгч Б.О аас хүлээн авсан. Одоо гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэнэ гэсэн тул шүүгдэгчийг энэ удаад  төлөх төлбөргүй гэж үзэж хохирогч Т.Д  нь цаашид гарах эмчилгээний зардлаа Б.О аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны  журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Б.О ийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 123 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.О т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж эмчилгээний зардал хохирол төлбөрийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дахь  хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Шүүгдэгч  Б.О т оногдуулсан хорих  ял  эдлүүлэх дэглэмийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх боломжтой гэж  шүүх үзэв. 

      

            Шүүгдэгч Б.О т холбогдох Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан заалтад хамрагдаж байх тул Б.О т оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.        

 

            Б.О ийн эд хөрөнгийг битүүмжлээгүй   энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  7 ширхэг рентген зургийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хохирогч Т.Д д  буцаан олгох нь  зүйтэй гэж үзэв.   

  

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 , 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297, 298 дугаар   зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.И овогт Б-ний О ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д  зааснаар шүүгдэгч гэх И овогт Б-ний О т 5 жил 6 сар /таван жил зургаан сар / хорих ял шийтгэсүгэй.

 

             3.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Б.О т Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-дэх хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 06 сарын хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хасч, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т зааснаар Б.О ийн эдлэх ялыг 03 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.О т оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.О ийн цагдан хоригдсон 123 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

             6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг рентген зургийг хохирогч Т.Д д буцаан олгосугай.

 

            7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

             8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Д  нь энэ гэмт хэргийн улмаас хохирсон эмчилгээний зардлаа шүүгдэгч Б.О аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

  10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.О т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               П.БАТТУЛГА

                                

                                 ШҮҮГЧИД                                              Ж.МӨНХТУЯА

                                                                           

                                                                                                Т.ЭНХЖАРГАЛ