Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2016/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2016/0022/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч Г.Б ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Л.Г, Ш.Ш, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт Д  овогт Л-ны Г , Б  овогт Ш-ын Ш, Б  овогт Б-ын М  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000680 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, Д овогт Л-ны Г  /РД:............ /, ..........  оны .... дугаар сарын ........ -ны өдөр ...... аймгийн ............  суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... , .............-ийн хамт ........... аймгийн ........ сумын ........  дүгээр баг ....... дүгээр гудамж .......  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

2. Монгол Улсын иргэн, Б овогт Ш-ын Ш  /РД:........ /, ......  оны ....  дүгээр сарын ..... -ны өдөр ......... аймгийн ....... суманд төрсөн, ..........  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... , ......... -ийн хамт ..........  аймгийн ..........  сумын ........  дугаар баг ........... дүгээр хэсэг .... дүгээр гудамж 77 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-........ оны ....... сарын ..... -ны өдрийн .......  аймаг дахь Сум дундын шүүхийн 113 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан,

 

3. Монгол Улсын иргэн, Б овогт Б-ын М  /РД:.......... /, ..........  оны ......  дүгээр сарын ........ -ны өдөр ......... аймгийн ......  суманд төрсөн, ..........  настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , .........-ийн хамт ......  аймгийн ....... сумын ..... дугаар баг .........  дүгээр хэсэг .......  дүгээр гудамж ......  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

 

Шүүгдэгч Л.Г , Ш.Ш , Б.М нар нь бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 2-ны оройны 21 цагийн орчим ....  аймгийн ......... сумын .......  багт байрлах “........ ” ХХК-ны шохойн чулуун ......  дугаар орд газраас өрмийн машины тэжээлийн ААБГЗ*240+1*185 маркийн 6000 квт-н 22.4 метр кабель утас хулгайлж, бусдад 604800 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

           

-Шүүгдэгч Л.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Байгууллагын эд зүйл гэдгийг мэдээгүй, урт хар юм харагдаад байхаар нь л авсан. Амьдралаа шил, лааз түүж залгуулдаг, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэх оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Ш.Ш-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед М , Г  бид нар ногооны ажилд явж байсан юм. Замдаа явж байхдаа байгууллагын хэрэгтэй зүйл авсан нь бидний буруу. Гэмшиж байна. Амьдралаа шил, лааз түүж залгуулдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэх оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид гурав ногооны ажилд Ховд хорооллын замаар явж байхад зам дээр бүдүүн кабель утас байхаар нь түүнийг тасдаад тушаах санаатай явж байгаад харуулуудад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэх оногдуулж өгнө үү.”  гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хулгайд алдагдсан кабель нь 10 см хөндлөн огтлолттой өрмийн машины самбаруудыг тэжээдэг кабель юм. Өвөл болохоор бид гражтай ойртуулаад орхидог юм. Кабелаас 50 метрийн орчимд манаач байдаг. Үндсэн хөрөнгийн үнэлгээгээр 604800 төгрөгийн хохирол гарсан. Шүүгдэгч Б.М , Ш.Ш , Л.Г  нар манай даргатай уулзаад 3 сарын 1-ний өдөр хохирлын мөнгөө өгнө гэж гэрээ байгуулсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.”  гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-7 дахь тал/,

 

-Гэрч Г.З ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2015 оны 9  дүгээр сарын 2-ны өдөр 22 цагийн орчим өөрийн хариуцсан обьектоо эргэж байхад цагаан агуулахын хажууд 3 хүн  байхаар нь би нуугдаж очоод гражийн хойд талаас гарч ирээд “зогс, буудлаа шүү”  гэхэд 3 хүний 2 нь зүүн хойд зүг рүү зугтахад би өмнүүр нь гүйж очоод зогсоогоод тэр гурван хүнээс “юу хийж яваа” талаар асуухад надад тэр 3 хүн “бид гурав төмсний бригадаас харьж яваад зэс утас байна гэж бодоод тасдаж авсан юм” гэхээр нь би буцаад тэр гурвыг дагуулаад кабель утас тасдсан гэх газар очоод харахад  одоо ашиглахгүй байгаа хуучин бүдүүн кабель утсыг 4 хэсэг тасласан байсан.

...тэгээд маргааш нь 2015 оны 9 дүгээр  сарын 3-ны өглөө харуулын дарга ирээд хулгай хийж байсан 3 хүнийг аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,

 

-Гэрч Н.Ш ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...харуулын албаны ажилчид нийт 72 метр кабель утас байснаас 22 метрийг хулгайч нар жижиглэсэн талаар надад мэдэгдсэн.

...АББГ маркийн 3 голтой, хөнгөн цагаан, өндөр хүчдэлийн кабель байсан. Аль улсад үйлдвэрлэсэн талаар би мэдэхгүй. Ашиглагдаад 10 орчим жил болж байгаа кабель утас байсан. Манай цахилгааны инженер Ж  надад хэлэхдээ 2005 он хавьцаа хотоос авч ирж анх ашиглалтанд оруулж байсан гэж хэлсэн.

...алдагдсан гэх кабель утас нь шохойн чулууны үйлдвэр дээр гадаа ил байдаг. Үйлдвэр нь эргэн тойрон ямар нэгэн хашаа хороо байхгүс нь шохойн чулууны үйлдвэр дээр гадаа ил байдаг. Үйлдвэр нь эргэн тойрон ямар нэгэн хашаа хороо байхгүй. Нэг ёсондоо ил уурхай, карьер гэсэн үг.” гэх мэдүүлэг/хэргийн 27 дахь тал/,

 

-Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед манай ...........  орд 2 карьераас цахилгаан экскавотар ажиллуулдаг кабель утаснаас 22.4 метр кабелийн утас тасалсан хүмүүсийг манай харуулууд тэр үед нь барьж, тасдсан кабелийн утсыг хэмжиж граж руу оруулсан байсан.  Би очоод гражид оруулсан кабелийн утсыг метрээр хэмжиж үзэхэд нийт 22.4 метр 4 хэсэг кабелийн утас байсан. Уг кабелийн утсыг манай байгууллага сүүлийн 2 жил орчим ашиглаагүй. Миний мэдэж байгаагаар одоогоос 10 орчим жилийн өмнө худалдан  авч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/,

 

-Гэрч Г.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 22 цаг 40 минутын орчим намайг орд 2 хажууд байрлах “........... ” ХХК-ны  тэсэлгээний обьект дээр харуулын үүргийг гүйцэтгэж байх үед  .....  орд 2 сахиул З миний ............ дугаарын утас руу .........  дугаарын утсаар над руу залгаад манай орд 2 дээр 3 хүн хулгай хийгээд байна, яаралтай хүрээд ир гэхээр нь би тухайн үед шууд орд 2 руу гүйгээд гав бороохойгоо аваад очтол хамгаалагч ******* хулгай хийсэн гээд нэг хөгшин настай хүн, нөгөө 2 нь тэр хүнийг бодвол арай залуухан 2 хүнтэй хамт орд 2 дээр байдаг цагаан өнгийн агуулах руу оруулчихсан байж байсан.” /хэргийн 29 дэх тал/,  

           

-Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны дүгнэлт /хэргийн 37-38 дахь тал/,

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 87-89 дэх тал/,

-“......... ” ХХК-ны цементийн үйлдвэрийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 01/006 дугаартай тодорхойлолт /хэргийн 127 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Г, Ш.Ш , Б.М нарыг бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 2-ны орой 21 цагийн орчим .......  багт байрлах ....... ХХК-ны .........  дугаар орд газраас өрмийн машины тэжээлийн ААБГЗ*240+1*185 маркийн 6000 квт-н 22.4 метр кабель утас хулгайлж, бусдад 604800 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад Л.Г, Ш.Ш, Б.М нар нь бүлэглэн, 2015 оны 9 дүгээр сарын 2-ны орой 21 цагийн орчим ......  багт байрлах .......  ХХК-ны ........  дугаар орд газраас өрмийн машины тэжээлийн ААБГЗ*240+1*185 маркийн 6000 квт-н 22.4 метр кабель утас хулгайлж байх явцад тухайн обьектыг хамгаалж байсан манаач Г.З  мэдэж, тэдний үйлдлийг таслан зогсоосон байна.

Шүүгдэгч Л.Г , Ш.Ш , Б.М  нарын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт  хэрэг туйлдаа хүрэлгүй таслан зогсоогдсон, өөрөөр хэлбэл шүүгдэгч нар хулгайн гэмт хэргийг бүрэн хийгээгүй болохоо ойлгосон, хулгайлсан эд зүйлээ өөрсдийн үзэмжээр захиран зарцуулах боломж нь бүрдээгүй байхад Л.Г , Ш.Ш , Б.М  нарыг төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Г , Ш.Ш , Б.М  нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

 

            Хохирогч нь шүүгдэгч Л.Г , Ш.Ш , Б.М  нарт гомдол саналгүй /хэргийн 128 дахь талд/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ш.Ш нь .......  аймаг дахь Сум дундын шүүхийн .... оны ....  дугаар сарын .... -ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт 3 сар баривчлах ял шийтгүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар ялтай байдал дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Л.Г, Ш.Ш, Б.М нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Д овогт Л-ны Г , Б овогт Ш-ын Ш , Б  овогт Б-ын М нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д  овогт Л-ы Г , Б  овогт Ш-ын Ш , Б овогт Б-ын М нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр  1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Л.Г , Ш.Ш , Б.М нарт оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Л.Г, Ш.Ш , Б.М  нарт оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил /нэг жил/-ийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн Л.Г , Ш.Ш , Б.М  нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Л.Г , Ш.Ш, Б.М нарт мэдэгдсүгэй.

 

            7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Г , Ш.Ш , Б.М  нарт бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ