Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/02374

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2020          06          30

                           101/ШШ2020/02374

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.М нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Т

 

Хариуцагч: Т.Х нарт холбогдох

 

18,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Т.Х, хариуцагч Ш.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Б.******* /№3046/, гэрч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.*******ын эзэмшлийн ******* УБК улсын дугаартай Тоёота клугер маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Монгол улсад орж ирсэн автомашиныг 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн Э.гээс худалдан авч байсан болно. Ж.Мминий бие нь 2015 оны 8 дугаар сарын эхээр өөрийн автомашины гупер, гадна эд ангийн засвар үйлчилгээ зэргийг хийлгэх шаардлагатай болж хувиараа засварчин хийдэг гэх ******* овогтой *******, түүний хүү ******* овогтой ******* нарт машинаа засуулахаар өгч өөрсдийнх нь тавьсан шаардлагын дагуу тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ш.*******ын нэр дээр шилжүүлэн өгсөн. Засварын хөлс 4,500,000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Ш.*******ын хүү Т.Хийн ХААН банкны ******* тоот дансанд шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш машины засварын асуудлыг асуухад одоо болох гэж байна, удахгүй дуусна гэх зэргээр ярьсаар өнөөдрийг хүрч байна. Одоо миний автомашиныг бусдад худалдан борлуулсан байх тул Ш.*******ын хүү Т.Х нараас засварын хөлсөнд өгсөн 2,500,000 төгрөг, ******* УБК улсын дугаартай Тоёота клугер маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Монгол улсад орж ирсэн автомашины үнэ болох 16,000,000 төгрөг, нийт 18,500,000 төгрөг гаргуулж хохирлоо барагдуулах, нэхэмжлэх ёстой гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Т.Х, Ш.Тнар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний зүгээс Ж.Мгэх иргэнийг огт харж байгаагүй бөгөөд анх Р.******* гэх этгээд осолд орж бүтэн засвар хийх шаардлагатай Клүгэр маркийн автомашиныг засуулахаар авчирч нийт засварын хөлсийг 4,500,000 төгрөгөөр барагцаалан тохирч Р.******* нь Баянзүрх дүүргийн ТС-1 журмын хашаанаас дээрх автомашиныг авчирч манай Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 128 тоотод байрлах гаражид авчирсан болно. Гэвч засварын хөлсөнд 2,500,000 төгрөгийг төлж уг төлбөрөөр тухайн автомашинд моторын доод талын тэвш 1,000,000 төгрөгөөр, R талын 2 хаалга ширхэг нь 400,000 төгрөг, нийт 800,000 төгрөг, жолоочийн арын хойд хонхорын шил 150,000 төгрөг, урд талын лонжрон 450,000 төгрөг, хойд ард талын хормой хэсгийг 350,000 төгрөгөөр тус тус сэлбэг авч уг автомашинд суулгасан болно. Гэвч Р.******* нь үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул сэлбэг авах боломжгүй болж шинээр засвар хийгээгүй болно. Үүнээс хойш бидэнд өгсөн 2 утасны дугаар холбогдох боломжгүй болж бидний зүгээс уг автомашиныг эзэн нь ирж авахыг хүлээсээр өнөөдрийг хүрсэн. Тухайн үед бусад гэмтэл илэрч мотор хагарсан, дотор салон задарсан, аваарын дэр задарсан байсан тул уг автомашиныг засварлахад 4,500,000 төгрөг хүрэлцэхээргүй болсон тул Р.******* нь Ш.*******ын нэр дээр түр шилжүүлэн өгч даатгалаас нөхөн төлбөр авахаар материалаа өгөөд үз даатгалаас нөхөн төлбөр авах боломжтой бол үүгээр нэмж сэлбэг авахаар тохирсон болно. Гэвч осолд орсон автомашин байсан тул нөхөн төлбөр авах боломжгүй байсан. Үүнээс хойш тухайн автомашиныг хүлээлгэн өгсөн Р.******* нь ирэхээ байж утас нь холбогдох боломжгүй болж бидний зүгээс дээрх автомашиныг яахаа мэдэлгүй өнөөдрийг хүртэл гараждаа хадгалсаар байна. Мөн цаг хугацааны хувьд 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр бидэнд хүлээлгэн өгсөн бөгөөд үүнээс хойш 09 сарын дараа даатгалаас нөхөн төлбөр авах зохилгоор 2016 оны 4 дүгээр сард автомашиныг шилжүүлэн авсан ба бидэнд уг автомашиныг хүлээлгэн өгөхөд осолд орж анх худалдан авсан 16,000,000 төгрөгийн үнэлгээнд огт хүрэхгүй бөгөөд хөдөлгөх боломжгүй тэрэг байсан болно. Бодит байдал дээр бидний зүгээс засварт төлсөн 2,500,000 төгрөгөөс илүү мөнгөөр сэлбэг аван засвар хийж өөрсдийн хөлсийг авалгүй хохироод байна. Тухайн автомашин нь одоо ч манай гаражид байгаа бөгөөд бидний зүгээс өөр этгээдэд худалдан борлуулж ашиг хүртсэн зүйл байхгүй бөгөөд харин ч өөрсдөөсөө зардал гарган түрээсийн гаражд хадгалсаар байна.

Иймд бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин уг автомашиныг буцаан хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Мнь хариуцагч Ш.*******, Т.Х нарт холбогдуулан автомашины засварын хөлсөнд төлсөн 2,500,000 төгрөг, автомашины үнэ 16,000,000 төгрөг, нийт 18,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар нь 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ямар ч хөдлөх боломжгүй гэмтсэн тоёота клугэр маркийн автомашиныг Р.******* гэгч нь хүлээлгэн өгч, засварын хөлсийг 4,500,000 төгрөгөөр хийхээр тохирч, 2,500,000 төгрөгийг хүлээн авсан, уг төлбөрт тохирсон засварыг хийсэн боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс гадна нэмж дахин зардал гарахаар байсныг Р.*******т хэлсэн, одоо эвдрэлтэй машин нь бидний эзэмшилд байгаа бөгөөд уг автомашиныг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй, машины үнийг төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна.

 

Нэхэмжлэгч Ж.Мнь Э. гэгчтэй 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, ******* УБК улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй, Toyota kluger маркийн автомашиныг 16,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна.

 

Гэрч Р.******* нь 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Старт центр төвийн баруун хойд замд Ж.*******ын эзэмшлийн Тоёота клугер маркийн ******* УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа “” ХХК-ийн эзэмшлийн Старт центр төвийн хашааны хаалгыг мөргөж, уг байгууллагад 1,881,604 төгрөгийн хохирол, Ж.*******ын эзэмшлийн автомашинд 5,579,000 төгрөгийн шууд, 6,241,000 төгрөгийн нийт хохирол учруулсан, Р.*******ын энэхүү үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэх хохирлын хэмжээнд хүрэхгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэж Тээврийн прокурорын газрын прокурорын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2423 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэрч Р.******* нь нэхэмжлэгч Ж.*******ын гэр бүлийн гишүүн буюу нөхөр нь болох нь гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү осол болсоны дараа 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрч Р.******* нь автомашиныг хариуцагч Ш.*******, Т.Х нараар засуулахаар хүлээлгэн өгч, талууд засварын хөлсийг 4,500,000 төгрөгөөр тохирч, Ж.Мнь өөрийн Хаан банкны тоот данснаас Т.Хийн Хаан банкны ******* тоот дансанд 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Машины засварын төлбөр” гэсэн утгаар 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин үлдэгдэл 2,000,000 төгрөгийг Р.*******, Ж.Мнар нь төлөөгүй, автомашиныг Ш.*******, Т.Х нар нь одоог хүртэл хадгалж байгаа, бусдад худалдан борлуулаагүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчдын энэхүү тохиролцооноос үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ зохигчдын хооронд амаар байгуулагдсан, Ж.Мнь өөрийн эзэмшлийн автомашинтай холбоотой шаардлага гаргах эрхтэй байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн зохицуулалтгүй юм.

 

Нэхэмжлэгчийн засварын хөлсөнд төлсөн 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж буй шаардлагын үндэслэлээс үзэхэд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж зааснаар ажил гүйцэтгүүлэх буюу автомашиныг засварлуулахаас татгалзан гэрээгээ цуцалж байх боловч, мөн зүйлийн 355.6-д “Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” байхаар зохицуулсан байна.

 

Одоо ******* УБК улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй, Toyota kluger маркийн автомашин нь хариуцагч нарын эзэмшилд байгаа бөгөөд нэхэмжлэгч нь уг автомашин нилээн тоногдсон тул машинаа авахгүй гэж, улмаар 2015 онд худалдан авсан машины үнэлгээ болох 16,000,000 төгрөгөөр тооцон засвар хийлгэхээр эзэмшилд нь шилжүүлсэн этгээдүүдээс нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр хариуцагч нар нь 2,500,000 төгрөгт тохирох засварыг хийсэн, одоо үлдэгдэл мөнгө болон нэмэлт зардал гарахтай холбоотой зардлыг нэхэмжлэгч болон Р.******* нар нь төлчихвөл машиныг бүрэн засаад өгөх боломжтой гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.

 

******* УБК улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй, Toyota kluger маркийн автомашиныг тодорхой шалтгааны улмаас талууд тохиролцсоноос хойш 8 сарын дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Ш.*******ын нэр дээр эзэмших эрхийг шилжүүлсэн байх бөгөөд энэ нь үлдэгдэл төлбөрийг төлөх зорилготойгоор хууль бус үйлдэл хийх тохиролцоог талууд хийсэн болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зааснаар нэхэмжлэгчийн хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байна.    

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.*******, Т.Х нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ж.*******ын “автомашины засварын хөлсөнд төлсөн 2,500,000 төгрөг, автомашины үнэ 16,000,000 төгрөг, нийт 18,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

                       

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Т.ЭНХЖАРГАЛ