| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2016/0005/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/26 |
| Огноо | 2016-01-18 |
| Зүйл хэсэг | 106.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2016/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0005/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
Хохирогч Б.Т ,
Шүүгдэгч Х.У ийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Г.Уянга,
Шүүгдэгч Ц.Л ын өмгөөлөгч Э.Ганбат, Н.Нэргүй,
Шүүгдэгч В.О ийн өмгөөлөгч И.Атарбямба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэмт хэрэгт П овогт Ц-ын Л , А овогт Х-ын У , Б овогт В-ийн О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000671 дугаартай хэргийг 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ...... оны .... дугаар сарын .... -ны өдөр ..... аймгийн ........ суманд төрсөн, эрэгтэй, .... настай, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, ....... аймгийн ....... ажилтай, ам бүл ...... , ........-ийн хамт ....... аймгийн ........ сумын ...... дугаар баг, ....... тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн гэх П овогт Ц-ын Л .\РД:........ \ ,
2. Монгол улсын иргэн, ........ оны ..... дугаар сарын ..... -ны өдөр ........... аймгийн ...... хотод төрсөн, эмэгтэй, ..... настай, дээд боловсролтой, ............ мэргэжилтэй, ...... аймгийн .......... ажилтай, ам бүл .... , ....... аймгийн ....... сум, ...... дүгээр баг, ...... дугаар хороолол,........ дугаар байр, ....... тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагнал, ял шитйгэлгүй, ухаан мэдрэл бүрэн гэх А овогт Х-ын У . \РД:............... \,
3. Монгол улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын ..... -ны өдөр ....... хотод төрсөн, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ...... мэргэжилтэй, ...... аймгийн ......... ажилтай, ам бүл ....... , хүүхдийн хамт ....... аймгийн ........ сум, ....... дугаар баг, .......... дүгээр хэсэг, ...... тоотод оршин суух, ...... онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, ..... онд Монгол улсын ерөнхийлөгчөөс уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсөн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б............ овогт В-ийн О . \РД:............ \.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Х.У нь 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ......... аймгийн .......... ажиллаж байхдаа 4 настай Ц.-А-ийн биед үзлэг хийхдээ биеийн байдлыг дутуу үнэлж, яаралтай тусламжийг стандартын дагуу бүрэн гүйцэд үзүүлээгүйн улмаас Ц.А-ийн биеийн байдал дордож, ........ оны ..... дугаар сарын ...... -ны өдрийн 16 цаг 20 минутанд тус тасагт эргэн ирж хэвтэж эмчлүүүлж байгаад 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн үүрээр 05 цагийн орчим нас барсан,
Шүүгдэгч Ц.Л нь 2014 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 16 цаг 20 минутанд ........ гүйцэтгэж байхдаа .... настай Ц.А-ийн биеийн байдлыг дутуу үнэлж эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Ц.А нь нас барсан,
Шүүгдэгч В.О нь 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ......... гүйцэтгэн ажиллаж байхдаа өвчтөн Ц.А-ийн биеийн байдлыг тогтмол хянаагүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн үүрийн 05 цагийн орчим өвчтөн Ц.А-ийн биеийн байдал хүндэрч нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. \яллах дүгнэлтэнд бичигдсэнээр\
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Л , Х.У В.О нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.
Гэрч Д.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Биеийн байдал маш муу байсан, 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ..... оос ирээд Ц.А-ийн бие нь өвдөөд байна гэж хэлж байсан, тариа хийгээд буцаасан, би аваад эмнэлэг явсан, Ц.Л эмч үзсэн, одоохондоо гайгүй байгаа тариа хийж өгөөд буцаая гэж хэлээд явуулсан, гараад явах гэтэл бөөлжөөд байна гэж хэлээд хэвтүүлээд өгөөч гэж гуйсан, өвчтөний түүх нээлгээд хэвт гэсэн, би гэрт нь очоод хувцасыг аваад ирсэн. Барааг нь хараагүй 5 цагийн үед Ц.А ухаан алдаад унасан гэж хэлсэн, тэгээд эмэнэлэгт ирэхэд Ц.Л эмч өнгөрсөн гэж хэлсэн гэв.
Хохирогч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2014 оны 07 дугаар сарын 17-нд Б.Ц манайд охин Ц.А тайгаа Улаабаатар хотоос ирсэн. Бид нар Дархан-50 цогцолбор дээр 2015 оны 07 дугаар сарын 20-ны орой салхилж байсан, хүүхдүүд гадаа тоглож байтал Ц.А гэнэт бөөлжсөн, Б.Ц миний хүү яасан бэ гэхэд зүгээрээ ээжээ гэж хэлсэн. Тэр шөнөдөө Ц.А 2 удаа бөөлжсөн, өглөө өрхийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хоолны хордлого болсон байж магадгүй гээд эм бичиж өгсөн, гэртээ ирээд таньдаг эмчид үзүүлэхэд хордлого авсан байна гэж хэлж байсан. 2015 оны 07 дугаар сарын 21-ний шөнө мөн адил бөөлжсөн, 2015 оны 07 дугаар сарын 22-ний өглөө эрт .........-т үзүүлэхээр очиход охин маань нилээн ядруу байсан. Х.У эмч Ц.А г үзэж байхад нь хордлого нь нилээн гүн болсон байна гэж хэлэхэд Х.У эмч гайгүй хүүхэд байна, та нар мэс заслын эмчид үзүүлээд ир гэж хэлээд явуулсан, мэс заслын эмчид үзүүлэхэд зүгээр байна гэж хэлж байсан, буцаад хүүхдийн эмчид үзүүл гэж хэлсэн, эргээд Х.У эмч дээр ирээд үзүүлэхэд тариа хийж өгөөд, эмчилгээ бичиж өгөөд нэг хоног хар, хэрэв бөөлжих эсвэл суулгавал эргээд ирээрэй гэж хэлсэн, би хүүхдийн бие муу байна хэвтүүлээд өгөөч гэж гуйхад, миний хэлснээр эмчлээд нэг өдөр хараад болохгүй бол аваад хүрээд ир гэж хэлсэн. Эмчийн хэлснээр бид Ц.А ийн гэдсэн дээр нь бүлээн жин тавиад, эмчийн заавраар эмчилсэн гэтэл 16 цагийн үед Ц.А бөөлжсөн тул буцаад ...... дээр ирэхэд Ц.Л эмч байсан. Ц.Л эмч үзээд гайгүй хүүхэд байна гэж хэлээд тариа хийгээд одоо гайгүй байх маргааш хүртэл харж байгаад болохгүй бол хүрээд ирээрэй гэж хэлж байсан, тэгээд бид нар буцах гээд дөнгөж эмнэлгээс гартал Ц.А бөөлжсөн тул эргэж эмнэлэг рүү ороод Д.Х эгч энэ хүүхэд өвдөөд байна, хэвтүүлээд өгөөч гэж Ц.Л эмчээс гуйж байгаад хэвтүүлсэн. Тэр орой 8 цаг 30 минутын үед эмнэлэг дээр очиход бие нь хүнд байсан тул сувилагчид хэлэхэд, сувилагч В.О орж ирээд тариа хийгээд, хүүхдийг унтуулж амраа гэж хэлсэн, 23 цагийн үед Ц.А суулгаад байна хувцас, цагаан хэрэглэл авч ир гэж Б.Ц хэлсэн, би хувцас цагаан хэрэглэл аваачиж өгсөн. 2015 оны 07 дугаар сарын 23-ны шөнө 4 цагийн үед утас дуугарсан та ирээч, хүүхэд муу байна гэж Б.Ц надад хэлсэн, очиход хүүхэд өнгөрсөн байсан, хөл гар нь хөшсөн байдалтай, сэхээнд хэвтүүлсэн байсан эмчилгээ хийж байгаа гэж би бодож байсан, сэргэлэн цовоо хүүхэд байсан, 5 цагийн үед эмнэлэгт хэвтсэн, эмнэлэгт тариа хийсэн гэсэн, 12 цагийн үед тариа хийсэн цифазолин хийсэн гэсэн мэдээ байгаа, маргааш нь 4:30 цагт очсон 21-22-нд шилжих шөнө, нүд нь хараагаар өнгөрсөн. Хохирол төлбөр болох оршуулгын зардалд 4 133 850 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 200 000 төгрөг, тээврийн зардалд 560 800 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа. Хохиролд шүүгдэгч Ц.Л , Х.У нараас 4 000 000 төгрөг авсан” гэв.
Хохирогч Б.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим дүү Б.Ц-ийн охин Ц.А гадаа хашаан дотор тоглож байгаад гэнэт бөөлжсөн. Тэр шөнө мөн 2 удаа бөөлжсөн. 2014 оны 07 дугаар сарын 22-ны шөнө Ц.А гын бөөлжис ойр ойрхон болоод ирсэн. Тэгэхээр нь сандраад түргэнд дуудлага өгөхөд хүүхдээ эмнэлэг дээр авчирч үзүүл гээд ирээгүй, тэгээд 6 цагийн орчим Ц.А г ээжийнх нь хамт аваад эмнэлэгт ирж хүүхдийн тасагт үзүүлэхэд тухайн өдрийн жижүүр эмч Х.У нь Ц.А г үзээд надаас гүйлгэхгүй байна уу гэхээр нь үгүй харин бөөлжөөд байна гэхэд хордлого гэхэд хаашаа юм, түгжрэл байж магадггүй, мэс заслын тасагт үзүүлээдэх гэсэн. Тэгээд би Ц.А г авч очоод мэс заслын эмчид үзүүлэхэд түгжрэл биш байна, мэс заслын тасгаас асуудалгүй, буцаад хүүхдийн тасагт очиж хордлого тайлах эмчилгээ хийлгэ гэж хэлэхээр нь дүүгээ аваад Х.У эмч дээр очиж наад хүүхдээ эмнэлэгт хэвтүүлээд өгөөч, наад хүүхэд чинь бөөлжөөд их удчихсан, бие нь их муу байна гэхэд Х.У эмч гэдсийг нь чимхэж үзээд зөндөө ийм зовиуртай хүүхэд ирж байгаа, манай тасагт ор байхгүй тул гэртээ хариад хүүхэддээ шингэн юм сайн уулгаад дахиад бөөлжвөл аваад ир гэж бөөлжис тогтоох тариа хийж өгсөн. Тэгээд гэртээ хариад хярам хоросол шингэн бантан хйиж өгөөд гэдсийг нь бүлээн жингээр боож өгөөд хэвтүүлсэн. Тэгээд хэсэг гайгүй байж байснаа орой 16 цагийн орчим дахиад бөөлжөөд эхлэхээр нь Д.Х, Б.Ц хоёр ....... сумаас ирж таараад тэр хоёр Ц.А г ээжтэй нь хамт эмнэлэг авч яваад хэсэг хугацааны дараа Д.Х эгч над руу утасдаад Ц.А г зүгээр гээд эмнэлэгт хэвтүүлэхгүй байна, тэгэхээр нь загнаж байгаад хэвтүүллээ гэж ярьсан. Тэгсэн үүрээр 05 цаг 30 минутын орчим Б.Ц залгаад Ц.А татчихлаа хурдан хүрээд ир гэхээр нь Д.Х эгч рүү ярьж хамт эмнэлэг дээр 6 цагийн үед очоод сэхээний тасагт ороход Ц.А г өлгийдөөд тавьчихсан байхаар нь би очоод хартал Ц.А гын уруул нь хөх, нүүр нь цонхийж хөхөрсөн, бие нь хүйтэн байхаар нь тэнд байсан сувилагчаас нь дүү маань яагаад ийм аймаар болчихвоо гэхэд сувилагч дүү чинь өнгөрсөн байна гэж хэлсэн. Маш их гомдолтой байна, оршуулгын болон энэ хэрэгтэй холбоотой биднээс гарсан бусад зардалыг бүгдийг нь нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг \ хэргийн 23-24 дүгээр хуудас\,
Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2014 оны 07 дугаар сарын 21-ны өдөр би эхнэрийнхээ хамт ......... аймгаас ..... -д гэртээ ирсэн. Манай эхнэр ....... сум руу явчихаад 2014 оны 07 дуаар сарын 22-ны өдөр ..... сумаас Дарханд ирэхэд миний дүү Б.Т эхнэр бид хоёрыг Ц.А г эмнэлэгт аваачаад үзүүлээтхээч гэхээр нь би эхнэрийнхээ хамт Б.Ц, Ц.А хоёрыг аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад хүргэж үзүүлсэн. Ц.А г үзүүлэхэд би гадаа байсан ба Ц.А г Б.Ц, Д.Х хоёр оруулж үзүүлсэн. Тэгээд Д.Х, Б.Ц хоёр Ц.А г эмнэлгээс аваад буцаж гарч ирээд гайгүй гэнээ эм бичиж өглөө, тариа хийж өглөө, гэрээрээ эмчил гэнэ гэхээр нь би тэд нарыг буцаагаад авч явах гэтэл эмнэлгийн гадаа Ц.А дахиад бөөлжсөн. Тэгтэл Д.Х энэ хүүхэд нэг л болохгүй байна, Ц.А г эмнэлэгт хэвтүүлэе гэж хэлээд Ц.А г дагуулаад хүүхдийн тасагт орсон. Д.Х гарч ирэхдээ эмчтэй нь ам зөрж байж арай гэж нэг Ц.А г хэвтүүллээ, ээж нь сахиж хэвтэхээр боллоо, эмч нь ор байхгүй, эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй хүүхэд байна гээд байсан гэж ярьсан. Тэгээд Д.Х бид хоёр гадуур явж халуун сав, тавчик, эмнэлэгт шаардлагатай зүйлсийг аваад гэртээ буцаж иртэл Б.Т хоол хийчихсэн байсан ба манай хүргэн С эмнэлэг рүү хоолыг нь авч явсан. Тэгсэн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн үүрээр 05 цаг өнгөрч байхад эхнэрийн утас дуугарсан. Эхнэр утсаар яриад надад Ц.А гийн бие нь муудаад байна хүрээд ир гэж дуудуулсан байна гэхээр нь эхнэр түрүүлээд эмнэлэг рүү Б.Т ын хамт араас нь явсан. Араас нь намайг эмнэлэг дээр очход Ц.А нас барсан байна, цогцосыг нь моорог руу аваад явчихлаа гэсэн. 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ц.А үдээс хойш бөөлжиж эхэлсэн. 2014 оны 07 дугаар сарын 21-ны өглөө өрхийн эмчид Ц.А г аваачиж үзүүлсэн. Мөн 2014 оны 07 дугаар сарын 21-ны өдөр манайд нярай үзэхээр ирсэн эмчид Ц.А г бас үзүүлсэн. 2014 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө их бөөлжөөд түргэн дуудсан. Түргэн хордлоготой хүүхдийг эмнэлэгт авчирч хордлогыг нь тайлуулахгүй бол болохгүй гэхээр нь 2014 оны 07 дугаар сарын 22-ны өглөө Б.Ц, Б.Т хоёр Ц.А г аваад эмнэлэг явсан. Тэгээд гайгүй гэнээ дахиад бөөлжвөл буцаад ирээрэй гэсэн, Ц.А гэртээ ирээд дахиад бөөлжөөд байхаар нь Д.Х бид хоёр эмнэлэгт авчирж үзүүлж хэвтүүлсэн. Ц.А г эмнэлэгт үзүүлэхэд биеийн байдал дунд зэрэг, бөөлжсөн бага зэргийн зовиуртай өөрөө хөл дээрээ явж чадаж байсан. Бие нь жаахан сульдсан байсан. “ гэх мэдүүлэг \ хэргийн 45 дугаар хуудас\,
Гэрч Д.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би ..... сумаас ......... -д дүү Б.Ц , Б.Цг нарын хамт 15 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгсэн Б.Т , Ц.А өчигдрөөс бөөлжөөд бие нь муу байна, өглөө Н ........-т аваачиж үзүүлсэн чинь нэг тариа хийж өгөөд буцаасан, тэгээд тэр эмч нь дахиад бөөлжвөл аваад ирээрэй гэсэн, тэгсэн Ц.А бөөлжөөд та нэг авч яваад эмнэлэгт үзүүлээдхээч миний бие бас өвдөөд байна гэсэн. Тэгэхээр нь би нөхрийнхөө хамт Ц.А г ээжийнх нь хамт авч явж аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт үзүүлэхэд тэр өдөр жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байсан Ц.Л гэх эрэгтэй эмч гарч ирээд Ц.А г үзээд бөөлжөөд бие нь улам муудаад байна гэхэд Ц.Л тариа эм бичиж өгөөд наад хүүхэд чинь тийм ч хүнд өвчтэй хүүхэд биш байна, эмнэлэгт хэвтэхээргүй хүүхэд байна, манайд ийм төрлийн хордлоготой хүүхэд олон ирж байгаа, танайх наад хүүхдийг гэрээрээ эмчил гээд Ц.А г буцаасан. Тэгэхээр нь би Ц.А г хүүхдийн тасгаас аваад гартал гадаа үүдэн дээр нь Ц.А дахиад огиод бөөлжихөөр нь буцаж ороод Ц.Л эмчид манай хүүхдийн бие их л муу байна, та нар хүүхдийг ер нь эмнэлэгт хэвтүүлсэн нь зөв байхаа, бид нар гэрээр энэ хүүхдийг эмчилж чадахгүй, хүүхдийн бие нь муу байна гэтэл Ц.Л эмч дурамжхан ийм хүүхэд олон ирж байгаа, танай хүүхдийн биеийн байдал тийм ч их хүндрээгүй хордлого байна шүү дээ гээд байхаар нь би ам зөрж байж Ц.А г хэвтүүлэхээр болоод хүүхдийн тасагт Ц.А г хэвтүүлсэн. Ц.А г ээж нь эмнэлэгт сахиад үлдсэн. Тэгээд нөхөр бид хоёр эмнэлэгт хэрэгтэй зүйлсийг нь авчирч өгөхөөр буцаад явсан ба цайны сав тавчик гэх мэт зүйлс аваад буцаад иртэл Б.Т банштай шөл хийсэн байхаар нь түүнийг нь аваад Залуухай \бүтэн нэрийг нь мэдэхгүй\ хоолыг нь эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тэгээд 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 5 цагийн алдад үүрээр миний утсанд Б.Ц-ийн дугаараас дуудлага ирсэн байхаар нь салгаад буцаагаад залгатал Б.Ц, Ц.А таталт өгөөд ухаан алдаад уначихлаа гэхээр нь би сандраад хувцасаа өмсөөд Б.Т ыг дагуулаад таксинд суугаад 6 цаг болж байхад хүүхдийн тасагт ирээд үүдний сувилагчаас саяны таталт өгсөн хүүхдийн бие яаж байна гэхэд сувилагч сэхээнд байгаа гэсэн. Тэгээд сэхээний тасаг руу орход Ц.А г орон дээр өлгийдөөд тавьсан байхаар нь би нүүрийг нь хартал цэлдэн хөх болсон байсан. Тэгэхээр нь би тэнд байсан эмнэлгийн ажилчидаас энэ хүүхэд яаж байна, одоо хүртэл ухаан ороогүй байгаа юмуу гэтэл нэг сувилагч бололтой хүүхэн нь наад хүүхэд чинь эгчээ нас барсан байна гэсэн. Тэгээд би тэнд байсан эмнэлгийн ажилчидаас яагаад энэ хүүхэд хордлоготой гэж оношлогдож бараг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гээд буцаах гэж байсан хүүхэд эмнэлэгт нас барж байгаа юм гэтэл тэнд байсан хүмүүсийн хэн нь ч надад хариулаагүй. Тгээд бид нар уйлаад байж байтал сувилагч энд уйлаад байж болохгүй, хажуугийн өрөөнд ор гэж оруулаад Б.Т бид хоёрыг зогсож байтал нэ сувилагч хүүхэн намайг дуудаад одоо хүүхдийн цогцосыг моргт хийхгүй бол болохгүй, бид нар энэ хүүхдийг хэзээ өнгөрсөнийг мэдэхгүй байгаа, бид нарын тооцоолсоноор шөний 03 цагийн орчим нас барсан байхаа гэхээр нь би та чинь энэ хүүхдийг тэгээд шөнө эргэж тойроогүй юмуу, нас барсаныг нь яагаад та нар мэддэггүй юм бэ, хүүхдийн биеийг шөнө эмч чинь үзээгүй юмуу гэтэл тэр сувилагч бид нар шөнө ээжээс нь хүүхдийг асуухад гайгүй унтаж байна гэхээр нь бид нар үзээгүй юм гээд байсан. Тэгээд Ц.А гийн цогцосыг мооргт хийсэн... Ц.А г эмнэлэгт хэвтэхдээ бөөлжсөн, бие нь сулбагар байсан, идэж уусан юмаа шингээхгүй шууд бөөлжөөд гаргаад байсан, мөн Ц.А биеээ ямар нэгэн гэмтэл шархгүй байсан, ээж нь болохоор Ц.А г хордлого авсан юм болов уу гээд байсан. Намайг Ц.А г эмнэлэгт хүргэж үзүүлэхэд Ц.Л эмч хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэхээс татгалзаад хүндрээгүй хүүхэд байна, эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гэх зэргээр дургүйцэж байсан ба би Ц.Л эмчид наад хүүхдэд чинь хордлого тайлах дусал шингэн хийдэггүй юмуу, амаараа уугаад уусан зүйлээ шингээж чадахгүй буцаагаад бөөлжиж гаргаад байна ш дээ гэхэд Ц.Л эмч сүүлийн үед тариа хийхээ больсон ш дээ, гэрээрээ эмчилсэн, эмнэлэгт хэвтсэн хоёр ялгаагүй гээд анхнаасаа л дүүд маань хайхрамжгүй хандаад байсан юмаа” гэх мэдүүлэг / хэргийн 46-47 дугаар хуудас/,
Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... 2010 оны 05 дугаар сарын 20-нд төрсөн, 4 нас гарантай Ц.А гэж охинтой байсан. Охин Ц.А маань 4 нас хүртэлээ ямар нэг өвчин тусч байгаагүй, эрүүл чийрэг хүүхэд байсан. Миний охин 2014 оны 07 дугаар сарын 20-ны орой 19 цагийн орчим гадаа тоглож байгаад гэртээ орж ирээд гэнэт бөөлжсөн. Маргааш өглөө нь өрхийн эмч О-т охиноо дагуулж очоод үзүүлтэл О эмч охиныг чагнаж үзээд охины чинь хоолой өвдсөн байна, хоолны хордлого авсан юм бишүү гээд охинд маань амокцеллин уухаар, хросол бичиж өгсөн. Дээрхи эмийг эмчийн заавраар охиндоо өгсөн боловч бөөлжис нь намдахгүй байсан ба манай эгчийн нярай хүүхдийг үзэхээр ирсэн өрхийн эмч н.И-д охиноо давхар үзүүлэхэд эмч нарны хордлого авсан юм бишүү гээд 4 эм бичиж өгөөд охиндоо хросол сайн уулгаарай гэсэн. Ямар эм гэдгийг нь санахгүй байна. Дахиад охин чинь бөөлжөөд байвал Нэгдсэн эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлсэн. И эмчийн бичиж өгсөн эмнүүдийг мөн худалдаж авч хар нүүрсэн эм, ягаан өнгийн эмийг охиндоо уулгатал охин маань бөөлжиж эмээ гаргасан. Тэгэхээр нь би дахин охиндоо эм уулгаагүй. Эмчийн зөвлөснөөр шингэн зүйл болон хросол уулгаад хонуулсан ба тэр шөнө охин маань 02-04 цагийн хооронд нилээд ойр ойрхон бөөлжсөн. Тэгэхээр нь үүрээр 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжинд дуудлага өгөхөд наад хүүхэд чинь том хүүхэд байна, тэгээд ч хордлогод орсон юм бол өөрийг нь авч ирж эмнэлэг дээр хордлогыг нь тайлах шаардлагатай гэж хэлэхээр нь охиноо эгч Б.Т ын хамт аваад 06 цагийн үед хүүхдийн тасагт ирж тасгийн жижүүр эмч Х.У т үзүүлтэл эмч охиныг үзээд хордлогод орсон байна, хросол бага багаар уулга, бөөлжис тогтоодог тариа хийж өгсөн. Тэгээд ямарч байсан хүүхдээ авч яваад мэс заслын эмнэлэгт үзүүлээтэх түгжрэл болсон байж магадгүй гэхээр нь би эгч Б.Т ын хамт мэс заслын эмчид очоод үзүүлтэл эмч охиныг үзээд тшгжрэл ч биш байна, манай талаас асуудал алга, буцаад хүүхдийн эмчдээ аваачиж үзүүл гээд охиноо буцаж авч Х.У эмч дээр очтол эмч охиноо гэр рүүгээ аваад яв, очоод хросол хийж өгөөрэй, дахиад бөөлжөөд байвал буцаагаад аваад ирээрэй гэсэн. Тэгээд гэр рүгээ авч очоод хросол шингэн байнга өгсөн боловч охин дахиад бөөлжөөд байхаар нь 16 цагийн үед Б.Т , бэр эгч Д.Х , ах Б.Ц нарын хамт охиноо аваад эмнэлэг дээр очоод жижүүр эмчээр ажиллаж байсан эмчид хүүхдээ үзүүлтэл эмч охиныг үзээд охин чинь гайгүй байна, эмнэлэгт хэвтэхээр хүндэрсэн хүүхэд биш байна, хүүхдийн тасагт ор байхгүй гэхээр нь бэр эгч Б.Х Ц.Л эмчтэй муудалцсан. Тэгсэн манай охиныг 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим хүүхдийн тасагт стория нээгээд Ц.Л эмч хэвтүүлсэн. Хэвтэнгүүт охинд бөөлжис намдаах тариа хийгээд хросол өгсөн. Охин маань халуураад байхаар нь 19 цагийн үед халуун бууруулах тариа сувилагч В.О хийсэн. Тариа хийсний дараа охины минь халуун буураад 36 болсон боловч нүд нь хялайгаад нүдний хар нь харагдахгүй, бие нь нилээн хөрж хүйтэн болоод доошоо шингэн алдаж эхэлсэн. Тэгээд би аргаа бараад хүүхдийн тасгийн сувтлагч В.О дээр очоод охин маань гүйлгээд байна, бие нь хөрж нүд нь хялайгаад байна гэхэд В.О сувилагч Ц.Л эмчийн хамт орж үзээд Ц.Л эмч сувилагчидаа тайвшруулах тариа хийчих гэж хэлээд гараад явсан. Тэгээд сувилагч нь тайвшруулах тариа хийгээд охиныг маань барьж үзээд саяхалуун бууруулах тариа хийсэн, одоо тайвшрах байлгүй дээ гэхэд манай эгч Б.Т орж ирээд гарыг нь барьж үзээд гар нь яагаад ийм хүйтэн байгаа юм бэ гэхэд сувилагч зүгээрээ одоо тайвшираад гайгүй болж байна гээд гараад явсан. Охины бие нь муу байгаа бололтой нэг сонин байгаад байхаар нь дахин сувилагчид хэлээд эмчийг дуудаж өгөөч гэхэд сувилагч зүгээрээ хүүхдэд чинь сая тариа хийсэн, чи хүүхдээ аваад кордиороор яваад агаар амьсгаруул гээд байсан. Тэгээд би хүүхдээ цамцандаа боогоод тэврээд коридороор явсан. Эмчийг дахин дуудуулсан боловч Ц.Л эмч орж ирж охиныг маань үзээгүй. Охин маань 23 цаг өнгөрч байхад бүр амь нь тэмцээд орилоод орон дээр хэвтүүлэхээр газар бууж хэвтээд байсан. Энэ үед би дахин сувилагч дээр очоод охин маань бүр муудаад байна, эмчээ дуудаад үзүүлээд өгөөч гэхэд сувилагч нь сая би эмчийг дуудсан, одоо ирэх байхаа, чи хүүхэддээ агаар амьсгалуул, бөгчимдөөд байгаа юм бишүү гэхэд нь эмчийг хүлээсэн боловч ирэхгүй байхаар нь би охиноо тэврээд доошоо буугаад эмчийн өрөөнд ороод охиноо үзүүлье гэхэд өрөөндөө очоод байж бай, би өрөөнд чинь очоод охиныг үзье гэсэн. Тэгээд охиноо аваад өрөөндөө ороод эмчийг хүлээсэн боловч ирээгүй бай тэгсэн охин маань нэг хэсэг чимээгүй болчихоод бие нь хөхрөөд эхэлсэн. Тухайн үед 01 цаг өнгөрч байсан ба эмч нь охиныг ирж үзээгүй тул сувилагч В.О дээр нь хүүхдээ тэвэрч очоод эмчээ дуудаад өгөөч, охины маань бие хөхрөөд байна гэхэд сувилагч В.О өрөөндөө унтаж байснаа намайг харсанаа хаалгаа хаа, эмчийг би дуудсан, тэгээд ч бид нар унтаж амрах эрхтэй юм байгаа биз дээ гээд уурлаад байсан. Тэгээд хэсэг хугацаанд эмчийг хүлээж байгаад ирээгүй тул аргаа бараад охины маань бие хөшчихсөн юм шиг хөдөлгөөнгүй болохоор нь охиноо тэврээд сувилагч В.О дээр дахин очиход сувилагч В.О үзээд хүүхэд чинь нас барсан байна, чи бид нарыг эртхэн дуудахгүй яасан юм бэ гэсэн мөртлөө охиныг маань аваад сэхээний тасаг руу явсан. Тэр үед 2014 оны 07 дугаар сарын 23-ны 05 цагийн орчим байсан юм. Тэгээд сэхээний тасгийн гадаа охиноо би 1 цаг орчим хүлээсэн ба тэр хооронд Б.Т , Д.Х эгч нарыг утсаар дуудсан. Тэгтэл сэхээний тасгаас охин чинь өнгөрсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 48-49 дүгээр хуудас/,
2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 854 дугаартай “ 1.2.Талийгаач Ц.А гын цогцост хийгдсэн Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн эмгэг судлаач эмчийн оношийн 1,2-р хэсэг үндэслэлтэй байна. 3-р хэсэгт бичигдсэн бөглөрөлт бронхит өвчин талийгаачид тогтоогдсонгүй. Мөн эмгэг судлалын протоколд бичигдсэн 4 цаг 40 минутын үзлэг өвчний түүхэнд тусгагдаагүй байна.
3. Талийгаач Ц.А гийн ходоод нарийн бүдүүн гэдэсний цочмог үрэвсэл хорлогын улмаас нас барсан байна.
4.5. Талийгаачид тавигдсан клиник онош зөв байна.
6.7. Ирүүлсэн материалтай танилцахад Ц.А нь 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагаас эхлэн өвчний шинж тэмдэг илэрсэн ба өрхийн эмч үзлэг хийн эмчилгээг бичээд дараагын шатлалын эмнэлэгт хандах зөвлөгөө өгсөн байна. Үүний дагуу Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Х.У т үзүүлэхэд хүүхдийн биеийн байдлыг дутуу үнэлж эмнэлэгт хэвтүүлээгүй буцаасан. Дахин 16 цагийн үед нэгдсэн эмнэлгийн Ц.Л эмчид хандан үзүүлж эмнэлэгт хэвтсэн байна. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтсэнээс хойш хийгдсэн эмчилгээтэй танилцахад шингэн сэлбэх хордлого тайлах эмчилгээ хийгдээгүй байна. Өвчний түүхийн хуулбарт хавсаргагдсан эмийн хуудсанд 2014 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн хийгдсэн эмчилгээнд хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээ бичигдээгүй байна. 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өвчний түүхийн бичлэгт эмчилгээ бичигдээгүй байна. Харин эмийн хуудсанд 2014 оны 07 дугаар сарын 22-нд хийгдсэн эмийн тооцоо хийгдэж сувилагчийн гарын үсэг зурагдаж хаагдсан байна. Харин уг эмийн хуудасны арын нүүрэнд 2014 оны 07 дугаар сарын 23-нд хийгдэх эмчилгээ дахин бичигдсэн байх боловч эмийн тооцоо хийгдээгүй байх ба сувилагчийн гарын үсгээр баталгаажаагүй байна.
8.9.10. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт\ хэргийн 87-88 дугаар хуудас\, Эмгэг судлалын шинжилгээний “Эмнэл зүйн онош
Эмгэг судлалын онош
Оношийн тохиргоо ба бусад тэмдэглэл: Онош тохирсон.
Зовиур: халуурна, бөөлжинө, амьсгаадна, хоолонд муу.
An vitae: Эхийн анхны хүүхэд. 3800 гр жинтэй, хугацаандаа хэвийн төрсөн, вакцинд хамруулсан, өсөлт хөгжилт хэвийн, харшилдаг эм таиа үгүй, ам бүл 3.
An morbi: 2 хоногийн өмнөөс бөөлжиж халуурч эхэлсэн. Хэвлийгээр өвдөж хоолондоо муудсан.
Үзлэг: 16:20. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, ухаантай, орчний харьцаатай, арьс салст цэвэр чийглэг, зүрхий авиа тод, хэм жигд, уушиг амьсгал ширүүссэн, хэл зузаан цайвар өнгөтэй, хэвлий зөөлөн дүүрэнги үгүй, элэг дэлүү томгүй, өтгөн өдөрт 3-4 удаа шингэвтэр усархаг гарна.
21:20. Зовиур. Өндөр халуурна. Уйлагнана, нүд сөлийнө, үзлэгт биеийн байдал хүндэвтэр ухаантай орчний идэвхи сонирхолтой зүрхинй авиа тод жигд, хэл зузаан цайвар өнгөтэй хэвлий зөөлөн, ЧСС-122, ЧД -36, халуун -39.1
22:50. Хүүхдийн халуун буурч тайвширч таталтын шинжгүй унтсан байв.
01:40. Биеийн байдал хүндэвтэр, халуураагүй, амьсгал зүрх жигд, унтаж байна.
04:40. Эрчимт эмчилгээнд шилжүүлэв. Хүүхдийн биеийн байдал туйлын хүнд ухаангүй, нүд дээш татагдсан 4 мөч чангарсан, шүдээ зуусан, хөөс сахарсан, зүрхинй авиа маш бүдэг, ЧСС-54, амьсгал тоологдохгүй, ам хамрыг сайтар соруулж амьсгал амбугаар удирдсан, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ хийсэн нь үр дүн өгөлгүй нас барсан.
Шинжилгээ хийгдээгүй.
Таталтын эсрэг хордлого тайлах, тархины хаван хөөх, бусад шинж тэмдгийн болон сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ хийгдсэн.
Эмгэг судлалын шинжилгээгээр илэрсэн эмгэг өөрчлөлтүүд:
Тархины жин гр Хэмжээ:
Илэрсэн эмгэг өөрчлөлтүүд: Хуйх болон гавал яс бүтэн, хатуу бүрхүүл цайвар, гялгар, зөөлөн бүрхүүл цайвар, гялгар нимгэн, судсууд цус дүүрэлттэй, тархи хэлбэрээ хадгална, зүслэгт тархины эд хөхөлбөр цайвар, 2 эдийн зааг бүдэг, биелэг тогтоцтой, хутганд наалдамхай,
Амьсгалын эрхтэн: Цагаан мөгөөрсөн хоолой, хоолойн салст цайвар гялгар, хөндийд хөөсөрхөг агууламжтай, 2 уушигны дэлбэнгүүд наалдацгүй, гадаргуу гялагр гялтан гялгар уушигны эд нилэхүүдээ хөхөлбий хүрэн. Зүслэгт эд зөөлөн, талбайд хөөсөрхөг цайвар ягаан өнгийн шингэн ихээр гарна. Орчмын тунгалгийн булчирхай томроогүй.
Зүрх судасны систем
Жин гр, хэмжээ:8х7х5,5 см
Үнхэлцэг хальс нимгэн гялгар, хөндийдөө бага хэмжээний тунгалаг шингэнтэй. Эпикард нимгэн гялгар. Зүрхиний хөндийнүүдэд цустай. Эндокард нимгэн гялгар. Миокард зөөлөн улбагардуу цайвар хүрэн.
Зүрхний хавхлаасуудын байдал. Уян хатан нимгэн гялгар, толигор ЗХХ-УА, 2ХХ-, аорт – зүүн ховдлын зузаан сантиметр баруун ховдлын зузаан см, том судаснуудын байдал хэвийн гол судасны интем нь гялгар, толигор, хөндийд цустай, дэлгэмэл өргөн 2.5 см, агшилтын зай 3 см, хоол боловсруулах эрхтэн \ хэл залгиур, улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэс, нарийн ба бүдүүн шулуун гэдэс, мухар олгой, сэмж, чацархай, тунгалагын зангилаа гэх мэт\
Хэл хөхөлбөр өнгөтэй, цайвар шаргал өнгөртэй, улбагар, угийн хөхлөгүүд тодорсон, улаан хоолойн салст ягаан, ходоод шалчгар, их биеийн хэсгийн салст улайсан, атираа нугалаас бүдэг, гэдэсний гогцоо өргөссөн, хийрхэг, бүдүүн гэдэсний салст бор саарал, хөндийд бага хэмжээний салсархаг агууламжтай, атираа нугалаа ердийн, нарийн гэдэс хийтэй, салст цайвар, атираа ердийн мухар олгой 9х 0,5 см хэмжээтэй, чацархайн судас цус дүүрэлттэй, тунгалагийн булчирхай томроогүй.
Элэг: Хэмжээ 21х 11х10х5,3 см. Жин гр.
Элэг хүрэн бор өнгөтэй, улбагардуу, ирмэг хурц, зүслэгийн талбайн уд зөөлөн, цус дүүрэлттэй, цөсний хүүдий чинэрсэн, хөндийдөө шингэн хүрэн цөстэй, салст хилэнлэг. Нойр булчирхай цайвар өнгөтэй, хилтэнцэрт бүтэцтэй, биелэг тогтоцтой, дэлүү гр жинтэй 8х5, 5х2,5 см хэмжээтэй, хөхөлбий хүрэн өнгөтэй хальс чинэрсэн зөөлөвтөр тогтоцтой, цус дүүрэлттэй, хусамгүй.
Шээс бэлгийн замын эрхтэн:
Бөөрний дээд дайвар: Бор шаргал өнгөтэй, эдийн зааг бүдэг, цус багатай, баруун гр, зүүн гр
Бөөрний хэмжээ:баруун 7,5х4,5х3,5 см, зүүн 8х4,5х3,5 см. Хальс хялбар хуурна. 2 бөөр хөхөлбөр бор өнгөтэй, гадаргуу хилтэнлэг, 2 эдийн зааг сул, цус дүүрэлттэй, голомтот өөрчлөлтгүй, аяганцар тэвшинцэр өргөсөөгүй, салст цайвар. Шээлэй чөлөөтэй, салст нимгэн цайвар.
Эд эсийн шинжилгээний бичлэг. Тархи: Эпиндемийн бүтэж хадгалагдсан түүний доорх судлууд өргөссөн цус дүүрэлттэй, мэдрэлийн эс судас тойрсон хавантай, мэдэрэлийн эсүүд томорч тод будагдсан
Зүрх: Булчингын багц хөвсийж сийрэгжсэн, булчингын ширхэг хоорондын зай өргөссөн, хавагнасан. Закл: дистрофия.
Уушиг: Зарми бронхиолын хэлбэр алдагдсан, хөндий үрэвслийн эс болон эпител хуурч унасан, зарим цулцангууд тэлэгдэж цулцан хоорондын таславч тасарч том хөндийг үүсгэсэн, цус дүүрэлт ихтэй
Элэг: Хэлтэнцэр баганцарын бүтэц нь хадгалагдсан. Синусойд өргөссөн, цус дүүрэлттэй, төвийн вен хоосон, үүдэн зам өргөсөөгүй, орчинд нь үрэвслийн эстэй. Закл: гүнзгий уургын болон тэжээлийн хувирал.
Бөөр: Эдийн гестололгийн хэвийн бүтэц хадгалагдсан, зарим түүдгэнцэрүүд жижгэрч зарим нь томорсон, түүдгэнцэрийн капиляр цус багатай, шулуун болон тахир сувганцарын эпител гүнзгий дегенератив өөрчлөлтөнд орсон.
Нарийн гэдэс: Салстын давхраанд эпидел заримт хэсэгт гуужсан, үрэвслийн эсийн голомтлог бөөгнөрөлттэй.
Эмнэл ба бүтэж зүйн дүгнэлт: Ц.А 4 настай, эмэгтэй, ор хоног 11 цаг, өвчний түүхээс 2 хоногийн өмнөөс бөөлжиж халуурч эхэлсэн, хэвлийгээр өвдөж хоолондоо муудсан, эмнэлэгт хэвтэх үед 16 цаг 20 минут хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, ухаантай, орчны харьцаатай, арьс салст цэвэр чийглэг, зүрхийн авиа тод, хэм жигд, уушиг амьсгал ширүүссэн, хэл зузаан цайвар өнгөтэй, хэвлий зөөлөн, дүүрэнги үгүй, элэг дэлүү томгүй, өтгөн өдөрт 3-4 удаа шингэвтэр усархаг гарна.
04:40. Эрчимт эмчилгээнд шилжүүлэв. Хүүхдийн биеийн байдал туйлын хүнд ухаангүй, нүд дээш татагдсан 4 мөч чангарсан, шүдээ зуусан, хөөс сахарсан, зүрхний авиа маш бүдэг, ЧСС-54, амьсгал тоологдохгүй, ам хамрыг сайтар соруулж амьсгал амбугаар удирдсан, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ хийсэн нь үр дүн өгөлгүй нас барсан. Эмгэг судлалын шинжилгээгээр салстад хэсэг талбайд улайлттай, тархи уушигны хаван байсан ба эсийн шинжилгээгээр ходоод нарийн гэдэсний салстын давхарааг хамарсан үрэвсэл дотор цуллаг эрхтэнгүүдийн уургын гүнзгий хувирал, тархины хаваншил илэрсэн болно. Ходоод гэдэсний замын хурц үрэвсэл, хордлогоор хүндэрч хүүхэд олон эрхтэний дутагдалаар энджээ. Эмнэлэгт хэвтэж шинжилгээ хийгдээгүй. Эмнэл зүй болон эмгэг судлалын үндсэн онош тохирсон “ гэх эмгэг судлаач эмч Д.Туяагийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн протокол №АS-41 \ хэргийн 92-93 дугаар хуудас\, шинжээч Б.Байгальмааг байцаасан тэмдэглэл / хэргийн 123-129/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаартай дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаас харьцуулан дүгнэлт хийхэд эмч Ц.Л нь 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өвчтөн Ц.А д үзлэг хийж, эмчлэхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан:” үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, технологи, эмнэлгийн тусламж үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” журмыг зөрчиж, өвчтөний биеийн байдал хүндэвтэр, өтгөн өдөрт 3-4 удаа шингэвтэр усархаг гарна гэх зовиуртай, хордлого бүхий ходоод бүдүүн гэдэсний цочмог үрэвсэл, хүндрэл, халуурал, таталтын хамт шинж, цусны эргэлтийн хямрал , цусан дахь калийн багасалт өвчний оноштой өвчтөнд уусмал цифазолин 0,5, новокайн 0,25 хувиар 3,0, 8 цагаар, уусмал церуглин 2,0 тус тус булчинд, шахмал линекс 0,25 хувиар 1х3 удаа уух, уусмал натрихлорид 0,9 хувь 150 мл судсанд дуслаар хийх, цусны ерөнхий болон бактерлогийн шинжилгээ хийх зэрэг эмчилгээнүүд бичсэн хэдий ч шингэн сэлбэх эмчилгээ буюу шингэн ойр ойрхон уулгах /уусмал натрихлорид 0,9 хувь 150 мл судсанд дуслаар хийх, шинжилгээ /цусны ерөнхий болон бактерлогийн шинжилгээ/ хийх зэрэг эмчилгээ дутуу хийж, хүүхдийн биеийн байдалд бүрэн гүйцэд үзлэг хийх, түүний биеийн байдалд байнгын хяналт тавих зэрэг тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэргийг ,
Шүүгдэгч В.О нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан: ” үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” журмыг зөрчиж, халууны тариа хийсний дараа биеийн байдал дордож, нүд нь хялайж, бие нь хөрч, чацага алдаж, улмаар амь нь тэмцэж орон дээрээс буух, газар хэвтэх зэргээр зовиурлаж байгаа өвчтөн Ц.А д халуун бууруулах тариа хийсэн тайвшрах байлгүй, хүүхдээ аваад коридороор яв, агаар амьсгалуул гэх зэргээр зохисгүй харьцаж, өвчтөний биеийн байдалд хяналт тавих, эмч дуудах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэрч Б.Цэнд-Аюушийн “...эмнэлэгт хэвтээд 19 цагийн орчим охинд халуун буруулдаг тариа хийсэн. Халуун нь буурсан боловч охины нүд хялайгаад , нүдний хар нь харагдахгүй бие нь нилээд хөрч хүйтэн болж, чацага алдаад эхэлсэн. ...эмч ирэхгүй болохоор би аргаа бараад охиноо тэврээд эмчийнх нь өрөөнд очоод хүлээсэн боловч эмч ирээгүй. Тэгсэн охин маань нэг хэсэг чимээгүй болчихоод бие нь хөрөөд эхэлсэн. Охиноо тэврээд дахин очиход сувилагч үзээд хүүхэд чинь нас барсан байна гэсэн" гэх /хэргийн 15-16 дугаар хуудас/ мэдүүлэг, шүүгдэгч Ц.Л ын “...охиныг анх үзэхэд халуурсан бөөлжсөн, зовиуртай хүндэвтэр байсан, 00 цагаас 04 цагийн хооронд нэг ч удаа үзлэг хийгээгүй, таталтын эсрэг болон шаардлагатай эмчилгээ хийгээгүй,...сувилагч В.О хүүхдийг давхар хянаад бие муудахаар надад хэлсэн бол би эмчилгээг яаралтай хийх л байсан” гэх /хэргийн 17-18 дугаар хуудас/ гэх зэрэг мэдүүлэгүүд, хэрэгт хавсаргагдсан өвчтөн Ц.А гийн өвчний түүх тухайлбал өвчний зовиур, эмчийн үзлэг, хийгдсэн эмчилгээ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Х.У нь 2 хоногийн өмнөөс бөөлжсөн, өрхийн эмчид үзүүлж хордлогын эсрэг эм тариа хэрэглээд ойр ойрхон бөөлжөөд байгаа гэх зовиуртай Ц.А д үзлэг хийхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан:” үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, технологи, эмнэлгийн тусламж үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” журмыг зөрчиж, түүний биеийн байдлыг бүрэн үнэлж, амин үзүүлэлт, эмгэг шинжүүдийг зөв тодорхойлж, эрэмбэлэн ялгалт хийж, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Т ын ” 2014 оны 07 дугаар сарын 20-ны орой 19 цагт нэг удаа, дараа нь шөнийн 00-01 цагт болон 03 цагийн орчим тус тус нэг удаа бөөлжсөн, өрхийн эмчдээ үзүүлж хордлогын эсрэг эм уугаад дахин бөөлжсөн, хол хол бөөлжиж байгаад шөнөдөө 02-04 цагийн үед бөөлжис нь ойртоод ирсэн. Тэгээд 06 цагийн үед эмнэлэгт очиж Х.У эмчид үзүүлж, гүйлгэхгүй бөөлжөөд байна гэж хэлсэн. ...Х.У эмчид бөөлжөөд удчихлаа царай нь цонхийгоод, нүд нь гялтайгаад бие нь их сул байна гэхэд бөөлжис тогтоодог тариа хийж өгөөд нэг л удаа бөөлжвөл хүрээд ир хэвтүүлнэ гэсэн”/хэргийн 23-24 дүгээр хуудас/ гэх, гэрч Б.Ц-ийн “ Миний охин Ц.А 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой 19 цагийн орчим гадаа тоглож байгаад гэртээ орж ирээд гэнэт бөөлжсөн. ...тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед өрхийн эмч О-т охиноо дагуулж очоод үзүүлтэл охин чинь хооолой өвдсөн байна, хоолны хордлого авсан юм бишүү гээд охинд маань акциллен уухаар болон хросол гэх эмийг бичиж өгсөн. Эдгээр эмийг нь авч охиндоо эмчийн зааврын дагуу уулгасан. Тэгээд бөөлжис нь намдахгүй байхаар нь гэрт ирсэн өрхийн эмч И эмчид охиноо бас давхар үзүүлэхэд И эмч охиныг маань нарын хордлого авсан юм бишүү гээд 4 эмийг бичиж өгсөн бас хросол сайн уулгаарай гэсэн, ямар эм бэ гэдгийг нь санахгүй байна, тэгээд охин дахиад бөөлжөөд байвал Нэгдсэн эмнэлэг рүү охиноо аваачаад үзүүлээрэй гэсэн. И эмчийн бичиж өгсөн эмүүдийг нь бас худалдаж аваад тэр эмүүдээс нь хар нүүрсэн эм, бас нэг ягаан өнгөтэй эмийг нь охиндоо уулгатал охин маань уугаад л бөөлжөөд гаргасан ”гэх /хэргийн 48-49 дүгээр хуудас/ зэрэг мэдүүлэгүүд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Х.У ийн өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй үйлдэл, өвчтөний үхлийн хооронд шалтгаант холбоотой гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Ц.Л ыг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт их эмчээр ажиллаж байхдаа 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 20 минутад эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байсан өвчтөн 4 настай Ц.А д эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч В.О ийг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт сувилагчаар ажиллаж байхдаа эмнэлэгт хэвтэж байсан өвчтөн 4 настай Ц.А д эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.У ийг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт их эмчээр ажиллаж байхдаа 2015 оны 7 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн үед эмчид үзүүлэхээр ирсэн 4 настай Ц.А д эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгийн явцад гэм буруугаа хүлээсэн гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч В.О нь ....... аймаг дахь Сум дундын шүүхийн ..... оны ..... дугаар сарын ..... -ны өдрийн ..... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 10 хоногийн ялаар шийтгүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ...... оны ...... дугаар сарын .... -ны өдрийн .... дугаар зарлигаар уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсөн байх бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүгдэгч В.О ийн ялтайд тооцогдох үлдсэн хугацааг өршөөлд хамааруулан хэрэгсэхгүй болгох нь түүний эрх зүйн байдлыг дээшлүүлсэн илүү ашигтай үндэслэл гэж үзлээ.
Хохирогч Б.Т аас оршуулгын зардалд 4 133 850 төгрөг, хот хооронд явсан тээврийн зардал 560 800 төгрөг, өмгөөлөлийн хөлс 1 200 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг нийт 35 894 650 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжилжээ. Шүүхийн хэлэлцүүлэгийн ажиллагаа эхлэхээс өмнө шүүгдэгч Ц.Л , Х.У нар тус бүр 2 000 000 төгрөгийг хохирогчид төлсөн байх ба харин шүүгдэгч В.О нь оршуулгын зардлаас оногдох хэсэг 1 377 950 төгрөг, тээврийн зардал 186 933 төгрөг нийт 1 564 883 төгрөг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт нотлох баримтын шаардлага хангаагүй өмгөөлөлийн хөлс 1 200 000 төгрөгнөөс түүнд оногдох хэсэг 400 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Харин хохирогч талаас шүүгдэгч Ц.Л , Х.У , В.О нараас сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг гаргуулахтай холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул авч хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний эцэст нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.У үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгч Ц.Л , Х.У нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тус бүр 2 000 000 төгрөг төлж, энэ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нөхөн төлөх төлбөргүй болсон, шүүгдэгч нар урдчилан цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Т аас гомдолтой гэснийг болон шүүгдэгч В.О гэмт хэргийн улмаас учирсан өөрт оногдох хохирлыг сайн дураараа нөхөн төлөөгүй зэргийг харгалзан шүүгдэгч В.О т оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын тушаалаар В.О нь хүүхдийн тасагт сувилагчаар ажиллуулсан байх ба тэрээр эмнэлэгээс харицуулсан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа учруулсан гэм хорын хохирлыг түүний ажиллаж байсан хуулийн этгээд хариуцуулахаар хуульд заасныг баримтлан Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгээс 1.564.883 төгрөг гаргуулж хохирогч Б.Т д олгох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч нарын дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй гэх шалтгаанаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох ажиллагаа хийлгэсэн ба дахин хийлгэх шаардлагагүй гэж үзээд цаашид хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, өвчтөний түүх, эмгэг судлалын дүгнэлт, шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлт, тэдгээрийг байцаасан тэмдэглэл, хариултууд зэргийг бүх талаас нь бодит байдлаар шинжлэн судалж, өөр хооронд нь болон хэргийн нөхцөл байдалтай харьцуулан дүгнэлт өгөх зэрэг байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж, шүүгдэгч Ц.Л ын өмгөөлөгч Ч.Ганбатын “ хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлт, өөр хоорондоо зөрүүтэй гэх шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол В.О т урьд авсан гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Ц.Л ,Х.У нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол В.О т авсан цагдан хорих, Х.У , Ц.Л нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ