| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2011/0237/Э/ |
| Дугаар | 96 |
| Огноо | 2012-05-10 |
| Зүйл хэсэг | 148.4., 254.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2011/0237/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч А.Алтанхуяг, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч С.Банди, Ц.Д.Ц-, Ж.Шагдар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Г.Яндаг,
хохирогч Д.Д.Д-гийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
шүүгдэгч Т.Т.Б-гийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
шүүгдэгч Ц.Ц.С-ийн өмгөөлөгч Л.Цуурай, П.Одонтунгалаг,
шүүгдэгч Д.Д.Ц-гийн өмгөөлөгч Ж.Туяа,
хохирогч Г.Г.Б-, Б.Б.Н-, Н.Н.Э-, Н.Н.Х-,
гэрч Ц.Г-, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан гэмт хэрэгт -Д.Ц-гийн Ц.С-, --гийн Т.Б-, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан гэмт хэрэгт Боржигин овогт -ийн Д.Ц- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21023612 дугаартай хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, -Д.Ц-гийн Ц.С- /РД: /, 1973 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, ах, хүүхдүүдийн хамт *************** тоотод оршин суудаг,1990 онд Дархан-Уул аймгийн арван жилийн дунд сургуулийн 10 дугаар анги төгссөн,1991 онд Улаанбаатар хотод Худалдааны техникум төгссөн, 2008 оноос хойш Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуульд тасралтгүй 4 жил ажилласан, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
2. Монгол Улсын иргэн, --гийн Т.Б- /РД: /, 1964 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 47 настай, дээд боловсролтой, худалдааны нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт ******** тоотод оршин суудаг, 1983 онд Дархан-Уул аймгийн 1 дүгээр арван жилийн дунд сургуулийн 10 дугаар анги төгссөн,1983 оноос 1985 онд Худалдааны техникумыг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
3. Монгол Улсын иргэн, - -ийн Д.Ц- /РД: /, 1967 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Өмнө-Говь суманд төрсөн, эмэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт ************** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2011\Ñàðàí÷èìýã áàéãààëüìàà.doc
Шүүгдэгч Ц.Ц.С- нь 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэн Н.Н.Э-ын 7.500.000 төгрөгийг “Ник” ХХК-ны кассанд тушаалган залилан мэхэлсэн, “******” ХХК-ны нэрээр “******” ХХК-тай гэрээ байгуулан хямд үнээр түлш зарна гэж иргэн С.С-ийн 8.031.000 төгрөгийг залилан мэхэлсэн, Т.Т.Б-тай бүлэглэн хямд үнээр түлш зарна гэж иргэн Н.Н.Х-ын 4.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн, Т.Т.Б-тай бүлэглэн иргэн Д.Д.Д-гийн 7.440.500 төгрөгийг залилан мэхэлсэн, Т.Т.Б-тай бүлэглэн иргэн Б.Б.Н-ийн орон сууцыг нь “******” ХХК-ны зээлийн гэрээний барьцаанд тавьж “******” ХХК болон иргэн Б.Б.Н- нарын 15,395.000 төгрөгийг залилан мэхлэн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Т.Т.Б- нь Ц.Ц.С-тэй бүлэглэн өөрийн эзэмшлийн “******” ХХК-ны нэр дээр “******” ХХК-тай түлш зээлээр авах гэрээ байгуулан хямд үнээр түлш зарна гэж иргэн Н.Н.Х-ын 4,000.000 төгрөгийг залилан мэхэлсэн, Ц.Ц.С-тэй бүлэглэн иргэн Д.Д.Д-гийн 7,440,500 төгрөгийг залилан мэхэлсэн, Ц.Ц.С-тэй бүлэглэн иргэн Б.Б.Н-ийн орон сууцыг нь “******” ХХК-ны зээлийн гэрээний барьцаанд тавьж “******” ХХК болон иргэн Б.Б.Н- нарын 15,395.000 төгрөгийг залилан мэхлэн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.Д.Ц- нь 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанд хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Ц.Ц.С- нь Т.Т.Б-д 10.000.000 төгрөг өгөхийг би харсан” гэж бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж санаатайгаар худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ц.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би Э-аас 17.000.000 төгрөгийн үнэтэй шатахуун авах уу гэж асуусан нь үнэн. Тухайн үед би “НИК” ХХК-тай гэрээтэй байсан бөгөөд урьдын ачих ёстой шатахууныг ачуулсан. Би энэ хүнийг залилаагүй…Би С-ээс авсан мөнгөө буцааж өгсөн байгаа. Танай шүүх рүү С- факсаар надад хохирол гомдолгүй гэсэн хүсэлтийг бичгээр үйлдэж явуулсан байгаа…Харин Н.Х-ын мөнгийг би аваагүй үүнийг Т.Б- эгч авсан байсан…”******”-ын хувьд бол би залилаагүй. “******” ХХК-ын урьдын төлбөл зохих алданги мөнгийг би хийж барагдуулсан. “******ийн 15.000.000 төгрөгийг би залилан гэж аваагүй…Б.Н-ийн байрыг би ганцаараа барьцаанд тавиагүй Т.Б- эгчтэй хамт барьцаанд тавьсан” гэв.
Шүүгдэгч Т.Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Анх Ц.С-ийг Д.Ц- надтай танилцуулсан юм. Тэгээд 2010 оны 6 дугаар сарын сүүлчээр Ц.С- бид хоёр “******” ХХК-тай шатахуун ачих гэрээ байгуулсан юм. Уг гэрээ хийхдээ өөрийнхөө мэдэлд байдаг үйл ажиллагаа явагдаагүй удсан “******” ХХК-ны нэрээр өөрийнхөө гарын үсэг зураад гэрээг байгуулсан юм. Манай “******” ХХК-ныг татан буугдсан гэсэн албан бичгийг өгөөгүй байсан…Н.Х-аас авсан 4.000.000 төгрөгт намайг буруутгаж байна. Би уг мөнгийг аваагүй…Мөн Д.Д-гээс би мөнгө аваагүй. Мөн Б.Н-ийн байрны асуудлыг би мэдэхгүй. Харин Ц.С- өөрөө барьцаанд тавьсан…Би Ц.С-тэй бүлэглээд эдгээр хүмүүсийг хохироосон зүйл байхгүй….“******” ХХК-ныг би залилж байсан удаа ч байхгүй. Ц.С- “******-ийн шатахууны ачилтыг хийдэг байсан. Би “******” ХХК-ныг залилаагүй” гэв.
Шүүгдэгч Д.Д.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанд хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгөхдөө Ц.Ц.С- нь Т.Т.Б-д 10.000.000 төгрөг өгөхийг би харсан гэж худал мэдүүлэг өгсөн нь үнэн болно. Би худал мэдүүлсэндээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Г.Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”******” ХХК-тай 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулан юм. Тэгээд зээлээр түлш авахаар болсон юм. Уг гэрээний нөхцөлийн дагуу үл хөдлөх хөрөнгө барьцаанд манай байгууллагад тавих ёстой байсан бөгөөд “******” ХХК-ны захирал Т.Т.Б-, менежер гэх Ц.Ц.С- нар Б.Н- гэж хүний байрыг барьцаанд тавихаар ирсэн юм. 2010 оны 9 дүгээр сард өдөр зээлээр авсан түлшнийхээ төлбөрийг өгч дуусгаад Ц.С- ирж түлш авдаг байснаа 2010 оны 9 дүгээр сараас Т.Б- ирж зээлээр түлш авч эхэлсэн. Энэ хоёр түлш авсан мөнгөө тухайн үед хийж явж байгаад 2010 оны 10 дугаар сард 6470 литр түлш, мөн сард дахин 6470 литр түлш зээлээр авч яваад төлбөрөө хийгээгүй орхисон. Одоо манай байгууллагад 15,395.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа. Түлшний ачилт хийхдээ эхлээд Ц.С- ачдаг байснаа сүүлийн сараас Т.Б- ирж түлш ачдаг болсон” гэв.
Хохирогч Д.Б.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Ц.С- анх надад хандан “та байрныхаа ордерыг нэг сар хэрэглүүлээч, би өөрийнхөө байрны ордерыг алга хийчхээд зарлуулаад явж байна. Миний байрны маань ордер удахгүй гарна гэсэн тэр үед би таны байрны чинь ордерыг буцаагаад өгье, танд мөнгө төгрөгийн хэрэгцээ гарвал надаас аваад ашиглаж байгаарай” гэж хэлээд надаас гуйсаар байгаад миний байрны ордерыг түр авч ашиглахаар болсон юм. Тэр үед нь Т.Б- гэх хүүхэн хамт явж байсан юм. Тэгээд нэг сар өнгөрсний дараа би Ц.С-тэй утсаар холбогдоод түүнд хандан “чи байрныхаа ордерыг авсан уу, эгч нь өөрийнхөө байрны ордерыг авах гэсэн юм” гэж хэлэхэд Ц.С- надад хандан “арай болоогүй байна, та түр хүлээж байгаарай” гэж хэлээд өнөөдрийг болтол надад байрны маань ордерыг өгөөгүй байгаа” гэв.
Хохирогч Н.Н.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******** гэсэн утаснаас дуудлага ирэхэд нь би авахад Ц.С- гэж өөрийгөө танилцуулаад надад хандан “түлш зөөх машин байгаа юу, өөрөө их хэмжээгээр түлш авах уу” гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүнсний урд талд байрлах “НИК” нэртэй шатахуун түгээх станцын ойролцоо Ц.С- бид хоёр уулзахаар болсон юм. Тэгээд маргааш өглөө нь 08 цагийн орчим би Ц.С-ийн хэлсэн газар нь очиход Ц.С- хар өнгийн жижиг тэрэгтэй зогсож байсан юм. Тэгээд уулзахад Ц.С- надад хандан “түлшээ нэг литрийг нь 1100 төгрөгөөр бодож өгнө” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Ц.С-т хандан “гурван машин түлш авъя” гэж хэлэхэд Ц.С- тэг тэг гэж хэлсэн юм. Тэгээд Ц.С- надад хэлэхдээ “эдний байгууллагад одоо 17.000.000 төгрөг өгөх ёстой энэ мөнгөө “Ник” ХХК-ны кассанд хоёулаа ороод тушаачхаад чи худлаа гэвэл даргатай нь ороод уулз” гэж хэлсэн юм. Тэгэхэд нь би Ц.С-т хандан “мөнгөө тушаагаад түлшээ ачуулчхаж болдоггүй юм уу” гэж хэлэхэд Ц.С- надад хандан “бололгүй яах вэ” гэж хэлсэн юм. Тухайн үед би “Ник” ХХК-ны агуулахад түлш байхгүй гэж мэдэж байсан болохоор Ц.С-т хандан “хойно чинь түлш байхгүй байгаа биз дээ” гэж хэлэхэд “Ник” ХХК-ны эрхлэгч хүүхэн нь “байлгүй яах вэ, манай энэ станц дээр хүртэл 30 гаруй тонн түлшний нөөц байгаа эндээс ачсан ч болно” гэж хэлсэн юм. Тэгээд Ц.С- “Ник” ХХК-ны даргатай нь уулзаад юм яриад зогсоод байхаар нь би нээрээ үнэн ч юм болов уу гэж бодоод итгэсэн юм. Тэгээд Ц.С-ийн хамтаар би мөнгөө аваад “Ник” ХХК-нд оруулаад тушаалгасан юм. Тэгээд түлшээ авахаар болсон чинь Ц.С- надад хандан “за түр хүлээж байгаарай би эднийхэнтэй гэрээтэй ажилладаг юм. Түлш авах гэсэн чинь миний барьцаа хөрөнгө арай болохгүй байна. Түр хүлээж байгаарай би одоохон зохицуулаад байж байя” гэж хэлсэн юм. Тэгээд сүүлдээ миний мөнгийг өгөхгүй байж байгаад надад 9.500.000 төгрөгийг зургаа хувааж өгөөд үлдсэн 7.500.000 төгрөгийг өгөөгүй өнөөдрийн хүртэл явж байна” гэв.
Хохирогч Н.Н.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Г- анх надад түлш ачих уу гэж хэлэхэд нь би Г-той уулзсан юм. Тэгтэл Г- надад хандан “******” ХХК-ны Т.Б- гэдэг нэртэй манай дүү байгаа юм чи шууд “******” ХХК-ны агуулах дээр яваад очоорой” гэж хэлээд надаас бэлнээр 4.000.000 төгрөгийг маань авсан юм. Тэгээд дараа нь би “******” ХХК-ны агуулах дээр очсон чинь Т.Б- гэх хүүхэн миний өгсөн мөнгийг яг байсан ууттай нь тэр чигээр нь барьж очоод “******” ХХК-ны кассанд тушаасан юм. Тэгээд дараа нь Т.Б- болон Ц.С- нарт надад хандан “******” ХХК-наас түлш ачихаа больсон би чиний мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа” гэв.
Гэрч Ц.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Анх Б- нэг торх түлш ачуулна гэж байсан чинь “******” ХХК заавал хоёр торх түлш ачуулна гэсэн гэж Ц.С- надад хэлэхээр нь би Н.Х- руу утсаар ярьж энэ тухай хэлсэн юм. Тэгтэл Н.Х- надад 4.000.000 төгрөг байна гэхэд нь би Ц.С-т бас энэ тухай хэлсэн юм. Тэгээд удалгүй Б- над руу хоёр торх түлшний мөнгөө явуулсан юм. Тэгтэл Н.Х- надад 4.000.000 төгрөгөө өгсөн юм. Тэгээд би Ц.С-тэй утсаар ярьж түлшний мөнгө авсан талаар хэлэхэд Ц.С- өөрийн хүүхэд болох Б-огоо над руу явуулахад нь би Н.Х-ын мөнгийг Б-од тоолж хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Ц.С- нь 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэн Н.Н.Э-ын 7.500.000 төгрөгийг “Ник” ХХК-ны кассанд тушаалган залилан мэхэлсэн, “******” ХХК-ны нэрээр “******” ХХК-тай гэрээ байгуулан хямд үнээр түлш зарна гэж иргэн С.С-ийн 8.031.000 төгрөгийг залилан мэхэлсэн, шүүгдэгч Т.Т.Б-тай бүлэглэн хямд үнээр түлш зарна гэж иргэн Н.Н.Х-ын 4.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн, мөн шүүгдэгч Т.Б-тай бүлэглэн иргэн Д.Д.Д-гийн 7.440.500 төгрөгийг залилан мэхэлсэн, шүүгдэгч Т.Т.Б-тай бүлэглэн иргэн Б.Б.Н-ийн орон сууцыг “******” ХХК-ны зээлийн гэрээний барьцаанд тавьж “******” ХХК-ны 15,395.000 төгрөгийг залилан мэхлэн онц их хэмжээний хохирол учруулсан болох нь:
хохирогч Н.Н.Э-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******** гэсэн утаснаас дуудлага ирэхэд нь би авахад Ц.С- гэж өөрийгөө танилцуулаад надад хандан “түлш зөөх машин байгаа юу, өөрөө их хэмжээгээр түлш авах уу” гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүнсний урд талд байрлах “НИК” нэртэй шатахуун түгээх станцын ойролцоо Ц.С- бид хоёр уулзахаар болсон юм. Тэгээд маргааш өглөө нь 08 цагийн орчим би Ц.С-ийн хэлсэн газар нь очиход Ц.С- хар өнгийн жижиг тэрэгтэй зогсож байсан юм. Тэгээд уулзахад Ц.С- надад хандан “түлшээ нэг литрийг нь 1100 төгрөгөөр бодож өгнө” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Ц.С-т хандан “гурван машин түлш авъя” гэж хэлэхэд Ц.С- тэг тэг гэж хэлсэн юм. Тэгээд Ц.С- надад хэлэхдээ “эдний байгууллагад одоо 17.000.000 төгрөг өгөх ёстой энэ мөнгөө “Ник” ХХК-ны кассанд хоёулаа ороод тушаачхаад чи худлаа гэвэл даргатай нь ороод уулз” гэж хэлсэн юм. Тэгэхэд нь би Ц.С-т хандан “мөнгөө тушаагаад түлшээ ачуулчхаж болдоггүй юм уу” гэж хэлэхэд Ц.С- надад хандан “бололгүй яах вэ” гэж хэлсэн юм. Тухайн үед би “Ник” ХХК-ны агуулахад түлш байхгүй гэж мэдэж байсан болохоор Ц.С-т хандан “хойно чинь түлш байхгүй байгаа биз дээ” гэж хэлэхэд “Ник” ХХК-ны эрхлэгч хүүхэн нь “байлгүй яах вэ, манай энэ станц дээр хүртэл 30 гаруй тонн түлшний нөөц байгаа эндээс ачсан ч болно” гэж хэлсэн юм. Тэгээд Ц.С- “Ник” ХХК-ны даргатай нь уулзаад юм яриад зогсоод байхаар нь би нээрээ үнэн ч юм болов уу гэж бодоод итгэсэн юм. Тэгээд Ц.С-ийн хамтаар би мөнгөө аваад “Ник” ХХК-нд оруулаад тушаалгасан юм. Тэгээд түлшээ авахаар болсон чинь Ц.С- надад хандан “за түр хүлээж байгаарай би эднийхэнтэй гэрээтэй ажилладаг юм. Түлш авах гэсэн чинь миний барьцаа хөрөнгө арай болохгүй байна. Түр хүлээж байгаарай би одоохон зохицуулаад байж байя” гэж хэлсэн юм. Тэгээд сүүлдээ миний мөнгийг өгөхгүй байж байгаад надад 9.500.000 төгрөгийг зургаа хувааж өгөөд үлдсэн 7.500.000 төгрөгийг өгөөгүй өнөөдрийн хүртэл явж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 42 дахь тал/,
хохирогч С.С-ийн:…”2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ц.С- над руу утсаар яриад надад хандан “түлш авах уу” гэж хэлэхэд нь би түүнд хандан “авъя” гэж хэлсэн юм. Тэгээд 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ц.С- надад хандан “түлш ачуулаад өгье, мөнгөө нэг дэх өдрийн 11 цагаас өмнө банкаар шилжүүлээд орхи” гэж хэлсэн юм. Тэгээд би 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11 цагаас өмнө Ц.С-ийн өөрийнх нь “ХААН” банкны ******* дугаарын данс руу 10.231.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд би Ц.С-т хандан “мөнгөө шилжүүлчихлээ, түлшээ хэзээ очиж ачих вэ” гэж хэлээд утсаар ярихад Ц.С- надад хандан “****** ХХК-ны улирлын тооллого эхэлсэн байна ганц нэг өдөр хүлээгээч гэж хэлсэн юм. Тэгээд би хэд хонож байгаад Ц.С-тэй утсаар яриад түүнд хандан “чи миний түлш авахаар шилжүүлсэн 10.231.000 төгрөгийг яасан юм бэ” гэж хэлээд асуусан чинь Ц.С- надад хандан “би мөнгийг чинь тэр доор нь аваад Т.Б- эгчийг рапс авна гэхээр нь өгчихсөн” гэж хэлэхээр нь маргааш нь би Т.Б-тай уулзаад түүнд хандан “чи миний мөнгөөр рапс авахаар авсан байна шүү дээ, би мөнгөө авъя” гэж хэлэхэд Т.Б- надад хандан “би чиний мөнгийг аваагүй хоёулаа Ц.С-тэй уулзъя” гэж хэлэхэд нь би Т.Б-тай хамт Ц.С-тэй уулзахад Ц.С- надад хандан “энэ мөнгө Т.Б- эгчид ямар ч хамаагүй, би чиний мөнгөөр түлш ачуулсан байгаа. Би чиний мөнгийг өөрөө төлнө” гэж хэлэхэд нь би Ц.С-т хандан “чи өчигдөр орой надтай утсаар ярихдаа нөгөө түлшний мөнгийг чинь Т.Б- эгчид рапс авна гэхээр нь өгчихсөн гэж хэлээ биз дээ” гэхэд Ц.С- ерөөсөө юм дуугарахгүй байсан юм. Би одоо 8.231.000 төгрөгийг нэхэмжилж байна. Т.Б- энэ мөнгөнд ямар ч хамаагүй. Анх Ц.С- надаас дээрх мөнгийг авсан юм. Би Т.Б-г огтхон ч танихгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45 дахь тал/
хохирогч Н.Н.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Г- анх надад түлш ачих уу гэж хэлэхэд нь би Г-той уулзсан юм. Тэгтэл Г- надад хандан “******” ХХК-ны Т.Б- гэдэг нэртэй манай дүү байгаа юм чи шууд “******” ХХК-ны агуулах дээр яваад очоорой” гэж хэлээд надаас бэлнээр 4.000.000 төгрөгийг маань авсан юм. Тэгээд дараа нь би “******” ХХК-ны агуулах дээр очсон чинь Т.Б- гэх хүүхэн миний өгсөн мөнгийг яг байсан ууттай нь тэр чигээр нь барьж очоод “******” ХХК-ны кассанд тушаасан юм. Тэгээд дараа нь Т.Б- болон Ц.С- нарт надад хандан “******” ХХК-наас түлш ачихаа больсон би чиний мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг,
хохирогч Д.Д.Д-гийн:...“******” ХХК-ны захирал Т.Б-, менежер Ц.Ц.С- гэх хүмүүстэй Олон улсын худалдааны төвийн орчим уулзсан юм. Тэгээд би тэр хоёрт хандан “ямар учиртай, юун түлш юм бэ” гэж асуухад Ц.С-, Т.Б- нар надад хандан “манай байгууллага “******” ХХК-тай гэрээтэй юм. Манайх түлшээ литрийг нь 1150 төгрөгөөр зарна” гэж хэлсэн юм. Уг нь тухайн үед 1 литр түлш 1200 орчим төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгээд би тэр хоёрт хандан “танайх яагаад ийм хямдхан үнээр түлш зарж байгаа юм бэ, танайх “******” ХХК-тай ямар гэрээтэй юм бэ” гэж асуухад тэр хоёр надад хандан “тэр чамд хамаа байхгүй шүү дээ, чи зүгээр л мөнгөө авч ирээд авахгүй юу” гэж хэлээд өөр тайлбар хэлээгүй. Тэгээд би утсаар Т.Б-тай холбогдоход Т.Б- надад хандан “мөнгөө Ц.С-т өгөөд түлшээ авч байгаарай” гэж хэлсэн юм. Тухайн үед би нэг торх түлш авъя гэж хэлэхэд тэд хоёр надад хандан “бид нар нэг торохоор нь өгөхгүй харин хоёр торхоор нь өгнө” гэж хэлэхэд тэр хоёр надад хандан “чи эхлээд манайд гурван торх түлшний мөнгө тушаачих, бид хоёр торх түлшийг нь өгөөд дараа нь нэг торх түлшийг нь өгье” гэж хэлсэн юм. Тухайн үед би ямар ч аргагүй болоод гурван торх түлшний мөнгө болох 22.321.500 төгрөгийг бэлнээр Ц.С-т хүлээлгэн өгсөн юм. Тэгээд би анх ярьсан ёсоороо хоёр торх түлшийг авсан. Тэд нар надад хандан “хоёр хоногийн дараа ирээд үлдсэн нэг торх түлшээ авчхаарай” гэж хэлсэн юм. Тэгтэл “******” ХХК-аас түлш ачуулж чадахаа байлаа мөнгийг чинь өнөө маргаашаас өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Одоо нэг торх түлшний үнэ болох 7.440.500 төгрөгийн авлагатай байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/,
хохирогч Г.Г.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”******” ХХК-тай 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулан юм. Тэгээд зээлээр түлш авахаар болсон юм. Уг гэрээний нөхцөлийн дагуу үл хөдлөх хөрөнгө барьцаанд манай байгууллагад тавих ёстой байсан бөгөөд “******” ХХК-ны захирал Т.Т.Б-, менежер гэх Ц.Ц.С- нар Б.Н- гэж хүний байрыг барьцаанд тавихаар ирсэн юм. 2010 оны 9 дүгээр сард өдөр зээлээр авсан түлшнийхээ төлбөрийг өгч дуусгаад Ц.С- ирж түлш авдаг байснаа 2010 оны 9 дүгээр сараас Т.Б- ирж зээлээр түлш авч эхэлсэн. Энэ хоёр түлш авсан мөнгөө тухайн үед хийж явж байгаад 2010 оны 10 дугаар сард 6470 литр түлш, мөн сард дахин 6470 литр түлш зээлээр авч яваад төлбөрөө хийгээгүй орхисон. Одоо манай байгууллагад 15,395.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа. Түлшний ачилт хийхдээ эхлээд Ц.С- ачдаг байснаа сүүлийн сараас Т.Б- ирж түлш ачдаг болсон” гэсэн мэдүүлэг,
хохирогч Д.Б.Н-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн:...”Ц.С- анх надад хандан “та байрныхаа ордерыг нэг сар хэрэглүүлээч, би өөрийнхөө байрны ордерыг алга болгочхоод зарлуулаад явж байна. Миний байрны маань ордер удахгүй гарна гэсэн тэр үед би таны байрны чинь ордерыг буцаагаад өгье, танд мөнгө төгрөгийн хэрэгцээ гарвал надаас аваад ашиглаж байгаарай” гэж хэлээд надаас гуйсаар байгаад миний байрны ордерыг түр авч ашиглахаар болсон юм. Тэр үед нь Т.Б- гэх хүүхэн хамт явж байсан юм. Тэгээд нэг сар өнгөрсний дараа би Ц.С-тэй утсаар холбогдоод түүнд хандан “чи байрныхаа ордерыг авсан уу, эгч нь өөрийнхөө байрны ордерыг авах гэсэн юм” гэж хэлэхэд Ц.С- надад хандан “арай болоогүй байна, та түр хүлээж байгаарай” гэж хэлээд өнөөдрийг болтол надад байрны маань ордерыг өгөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 53 дахь тал/,
гэрч Ц.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Анх Б- нэг торх түлш ачуулна гэж байсан чинь “******” ХХК заавал хоёр торх түлш ачуулна гэсэн гэж Ц.С- надад хэлэхээр нь би Н.Х- руу утсаар ярьж энэ тухай хэлсэн юм. Тэгтэл Н.Х- надад 4.000.000 төгрөг байна гэхэд нь би Ц.С-т бас энэ тухай хэлсэн юм. Тэгээд удалгүй Б- над руу хоёр торх түлшний мөнгөө явуулсан юм. Тэгтэл Н.Х- надад 4.000.000 төгрөгөө өгсөн юм. Тэгээд би Ц.С-тэй утсаар ярьж түлшний мөнгө авсан талаар хэлэхэд Ц.С- өөрийн хүүхэд болох Б-огоо над руу явуулахад нь би Н.Х-ын мөнгийг Б-од тоолж хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг,
гэрч О.О.Б-ын:…”Би гэрээ хийгээгүй, уг гэрээн дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Харин тамга тэмдэг нь манай байгууллагын тамга тэмдэг мөн байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 58-59 дахь тал/,
гэрч Ч.Ч.Б-гийн:…”Ц.Ц.С- гэрээгээр түлш аваад мөнгийг нь өгөхгүй явсаар байгаад 17.000.000 төгрөг болгосон юм. Тэгээд Ц.С-т түлш өгөхийг зогсоосон юм. Манайхаас бол гэрээгээр түлш удаан хугацаагаар аваагүй. Манайхтай гэрээ байгуулсан бөгөөд түлшний мөнгөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй учир гэрээг зогсоосон юм. Ц.С- ганцаараа л ирж байснаас өөр хүн ирж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 67 дахь тал/,
хохирогч Н.Н.Х-, гэрч Ц.Г- нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 70-71 дахь тал/,
“******” ХХК-ныг татан буулгасан Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1079 дугаартай шийдвэр /хэргийн 166-167 дахь тал/,
Эдийн засгийн шинжээчийн:
1. “******” ХХК-ны санхүүгийн баримтаас харахад анхан шатны баримт бүрэн хөтлөгдөөгүйгээс дээрх иргэдээс хээнээс нь, хэдэн төгрөгийг авсан болохыг тодорхойлох боломжгүй болгосон нь магадлагаагаар нотлогдож байна.
2. “******” ХХК нь хийсэн ачилт бүрдээ тооцоо хийдэггүйгээс дараагийн ачилт хийхдээ өмнөх өрийг барагдуулж аваагүй нь баримтаас нотлогдож байна” гэсэн дүгнэлт /хэргийн 466-469 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Т.Т.Б- нь шүүгдэгч Ц.Ц.С-тэй бүлэглэн өөрийн эзэмшлийн “******” ХХК-ны нэр дээр “******” ХХК-тай түлш зээлээр авах гэрээ байгуулан хямд үнээр түлш зарна гэж иргэн Н.Н.Х-ын 4,000.000 төгрөгийг залилан мэхэлсэн, шүүгдэгч Ц.Ц.С-тэй бүлэглэн иргэн Д.Д.Д-гийн 7,440,500 төгрөгийг залилан мэхэлсэн, шүүгдэгч Ц.Ц.С-тэй бүлэглэн иргэн Б.Б.Н-ийн сууцыг нь “******” ХХК-ны зээлийн гэрээний барьцаанд тавьж “******” ХХК-ны 15,395.000 төгрөгийн залилан мэхлэн онц их хэмжээний хохирол учруулсан болох нь:
хохирогч Н.Н.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Г- анх надад түлш ачих уу гэж хэлэхэд нь би Г-той уулзсан юм. Тэгтэл Г- надад хандан “******” ХХК-ны Т.Б- гэдэг нэртэй манай дүү байгаа юм чи шууд “******” ХХК-ны агуулах дээр яваад очоорой” гэж хэлээд надаас бэлнээр 4.000.000 төгрөгийг маань авсан юм. Тэгээд дараа нь би “******” ХХК-ны агуулах дээр очсон чинь Т.Б- гэх хүүхэн миний өгсөн мөнгийг яг байсан ууттай нь тэр чигээр нь барьж очоод “******” ХХК-ны кассанд тушаасан юм. Тэгээд дараа нь Т.Б- болон Ц.С- нарт надад хандан “******” ХХК-наас түлш ачихаа больсон би чиний мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг,
хохирогч Д.Д.Д-гийн:...“******” ХХК-ны захирал Т.Б-, менежер Ц.Ц.С- гэх хүмүүстэй Олон улсын худалдааны төвийн орчим уулзсан юм. Тэгээд би тэр хоёрт хандан “ямар учиртай, юун түлш юм бэ” гэж асуухад Ц.С-, Т.Б- нар надад хандан “манай байгууллага “******” ХХК-тай гэрээтэй юм. Манайх түлшээ литрийг нь 1150 төгрөгөөр зарна” гэж хэлсэн юм. Уг нь тухайн үед 1 литр түлш 1200 орчим төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгээд би тэр хоёрт хандан “танайх яагаад ийм хямдхан үнээр түлш зарж байгаа юм бэ, танайх “******” ХХК-тай ямар гэрээтэй юм бэ” гэж асуухад тэр хоёр надад хандан “тэр чамд хамаа байхгүй шүү дээ, чи зүгээр л мөнгөө авч ирээд авахгүй юу” гэж хэлээд өөр тайлбар хэлээгүй. Тэгээд би утсаар Т.Б-тай холбогдоход Т.Б- надад хандан “мөнгөө Ц.С-т өгөөд түлшээ авч байгаарай” гэж хэлсэн юм. Тухайн үед би нэг торх түлш авъя гэж хэлэхэд тэд хоёр надад хандан “бид нар нэг торохоор нь өгөхгүй харин хоёр торхоор нь өгнө” гэж хэлэхэд тэр хоёр надад хандан “чи эхлээд манайд гурван торх түлшний мөнгө тушаачих, бид хоёр торх түлшийг нь өгөөд дараа нь нэг торх түлшийг нь өгье” гэж хэлсэн юм. Тухайн үед би ямар ч аргагүй болоод гурван торх түлшний мөнгө болох 22.321.500 төгрөгийг бэлнээр Ц.С-т хүлээлгэн өгсөн юм. Тэгээд би анх ярьсан ёсоороо хоёр торх түлшийг авсан. Тэд нар надад хандан “хоёр хоногийн дараа ирээд үлдсэн нэг торх түлшээ авчхаарай” гэж хэлсэн юм. Тэгтэл “******” ХХК-аас түлш ачуулж чадахаа байлаа мөнгийг чинь өнөө маргаашаас өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Одоо нэг торх түлшний үнэ болох 7.440.500 төгрөгийн авлагатай байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/,
хохирогч Г.Г.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”******” ХХК-тай 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулан юм. Тэгээд зээлээр түлш авахаар болсон юм. Уг гэрээний нөхцөлийн дагуу үл хөдлөх хөрөнгө барьцаанд манай байгууллагад тавих ёстой байсан бөгөөд “******” ХХК-ны захирал Т.Т.Б-, менежер гэх Ц.Ц.С- нар Б.Н- гэж хүний байрыг барьцаанд тавихаар ирсэн юм. 2010 оны 9 дүгээр сард өдөр зээлээр авсан түлшнийхээ төлбөрийг өгч дуусгаад Ц.С- ирж түлш авдаг байснаа 2010 оны 9 дүгээр сараас Т.Б- ирж зээлээр түлш авч эхэлсэн. Энэ хоёр түлш авсан мөнгөө тухайн үед хийж явж байгаад 2010 оны 10 дугаар сард 6470 литр түлш, мөн сард дахин 6470 литр түлш зээлээр авч яваад төлбөрөө хийгээгүй орхисон. Одоо манай байгууллагад 15,395.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа. Түлшний ачилт хийхдээ эхлээд Ц.С- ачдаг байснаа сүүлийн сараас Т.Б- ирж түлш ачдаг болсон” гэсэн мэдүүлэг,
хохирогч Д.Б.Н-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн:...”Ц.С- анх надад хандан “та байрныхаа ордерыг нэг сар хэрэглүүлээч, би өөрийнхөө байрны ордерыг алга болгочхоод зарлуулаад явж байна. Миний байрны маань ордер удахгүй гарна гэсэн тэр үед би таны байрны чинь ордерыг буцаагаад өгье, танд мөнгө төгрөгийн хэрэгцээ гарвал надаас аваад ашиглаж байгаарай” гэж хэлээд надаас гуйсаар байгаад миний байрны ордерыг түр авч ашиглахаар болсон юм. Тэр үед нь Т.Б- гэх хүүхэн хамт явж байсан юм. Тэгээд нэг сар өнгөрсний дараа би Ц.С-тэй утсаар холбогдоод түүнд хандан “чи байрныхаа ордерыг авсан уу, эгч нь өөрийнхөө байрны ордерыг авах гэсэн юм” гэж хэлэхэд Ц.С- надад хандан “арай болоогүй байна, та түр хүлээж байгаарай” гэж хэлээд өнөөдрийг болтол надад байрны маань ордерыг өгөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 53 дахь тал/,
гэрч О.О.Б-ын:…”Би гэрээ хийгээгүй, уг гэрээн дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Харин тамга тэмдэг нь манай байгууллагын тамга тэмдэг мөн байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 58-59 дахь тал/,
хохирогч Н.Н.Х-, гэрч Ц.Г- нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 70-71 дахь тал/,
“******” ХХК-ныг татан буулгасан Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1079 дугаартай шийдвэр /хэргийн 166-167 дахь тал/,
Эдийн засгийн шинжээчийн:
1. “******” ХХК-ны санхүүгийн баримтаас харахад анхан шатны баримт бүрэн хөтлөгдөөгүйгээс дээрх иргэдээс хээнээс нь, хэдэн төгрөгийг авсан болохыг тодорхойлох боломжгүй болгосон нь магадлагаагаар нотлогдож байна.
2. “******” ХХК нь хийсэн ачилт бүрдээ тооцоо хийдэггүйгээс дараагийн ачилт хийхдээ өмнөх өрийг барагдуулж аваагүй нь баримтаас нотлогдож байна” гэсэн дүгнэлт /хэргийн 466-469 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Д.Д.Ц- нь 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанд хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Ц.Ц.С- нь Т.Т.Б-д 10.000.000 төгрөг өгөхийг би харсан” гэж бусдыг гэмт хэрэгт холбогдуулж санаатайгаар худал мэдүүлэг өгсөн болох нь:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 103 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл:…”Би 2010 оны намар, яг хэзээ гэдгийг нь санахгүй байна Ц.С- Т.Б-д 10,000,000 төгрөг тоолж өгч байсан бөгөөд энэ мөнгийг хэн нэгэн хүнд өгөөрэй гээд байх шиг байсан. Би Ц.С-ийг Т.Б-д мөнгө өгч байхыг харсан бөгөөд хажууд нь байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 442 дахь тал/,
шүүгдэгч Т.Т.Б- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн:..”2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Дархан сумын 7 дугаар баг “Шинэ орчин” төвийн ойролцоо 15 цагийн орчимд Д.Ц-тэй таарсан юм. Тэгэхэд Д.Ц- надад хандан “уучлаарай би таныг шүүх хуралдаан дээр худал мэдүүлэг өгөөд гүтгэчихлээ, Ц.С- надаас тэгж хэлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би худал мэдүүлэг өгчихлөө” гэж хэлсэн. Тухайн үед Д.Ц- бид хоёроос өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 553 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Д.Ц- нь 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанд хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Ц.Ц.С- нь Т.Т.Б-д 10.000.000 төгрөг өгөхийг би харсан” гэж бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж санаатайгаар худал мэдүүлэг өгсөн гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Иймд Дархан-Уул аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан гэмт хэрэгт Боржигин овогт -ийн Д.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Д.Д.Ц-г шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн байна гэж үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж,
Мөн шүүгдэгч -Д.Ц-гийн Ц.С-, --гийн Т.Б- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Ц.Ц.С-, Т.Т.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Ц.С-, Т.Т.Б- нараас хохирогч Н.Н.Э- 7.500.000 төгрөг, хохирогч С.С- 8.031.000 төгрөг, хохирогч Н.Н.Х- 4.000.000 төгрөг, хохирогч Д.Д.Д- 7.440.500 төгрөг, хохирогч “******” ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбар 15,395.000 төгрөг, хохирогч Д.Б.Н- байрныхаа ордерыг тус тус нэхэмжилсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Ц.Ц.С-, Т.Т.Б- нараас дээрх хохирлын мөнгийг гаргуулж хохирогч Г.Г.Б-, Б.Б.Н-, Н.Н.Э-, Н.Н.Х-, Д.Д.Д- нарт олгох нь зүйтэй гэж үзэв.
Мөн шүүгдэгч Ц.Ц.С-, Т.Т.Б- нарын бүлэглэн “******” ХХК-ны зээлийн гэрээний барьцаанд тавьсан орон сууцны гэрчилгээг “******” ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбараас гаргуулж өмчлөгч этгээд буюу хохирогч Б.Б.Н-т буцааж олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Ц.С-, Т.Т.Б-, Д.Д.Ц- нар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон байна. /хэргийн 107, 114, 557 дахь тал/,
Шүүгдэгч Ц.Ц.С-, Т.Т.Б-, Д.Д.Ц- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Д.Д.Ц- нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан гэмт хэрэгт -ийн Д.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 болгон өөрчилсүгэй.
2. -Д.Ц-гийн Ц.С-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
--гийн Т.Б-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-ийн Д.Ц-г шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Д.Ц-гийн Ц.С-ийн эд хөрөнгөөс 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 /арван нэг/ жил хорих ял,
-гийн Т.Б-гийн эд хөрөнгөөс 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 /арав/ жил 1 /нэг/ сар хорих ял,
Мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар -ийн Д.Ц-д 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Ц.Ц.С-, Т.Т.Б- нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид,
Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Д.Д.Ц-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц.Ц.С-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг,
Т.Т.Б-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Д.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ц.С-ээс 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч тоотод оршин суух - Н.Э- /РД: /-д,
8.031.000 /найман сая гучин нэгэн мянган төгрөгийг гаргуулж хохирогч тоотод оршин суух С- /РД: /-д,
7.697.500 /долоон сая зургаан зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч “******” ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбарт,
2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Х- /РД:/-д,
3,720.250 /гурван сая долоон зуун хорин мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д- /РД: /-д,
Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Т.Б-гаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч тоотод оршин суух Н.Х- /РД: /-д,
7.697.500 /долоон сая зургаан зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч “******” ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбарт,
3,720.250 /гурван сая долоон зуун хорин мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д- /РД: /-д тус тус олгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар мөрдөн байцаагчийн 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 131 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн Ц.Ц.С-ийн эзэмшлийн “Пентюм-4 Делл” маркийн иж бүрэн компьютер, “Минск” маркийн хөргөгч, “Сони” маркийн 21 инчийн өнгөт зурагт, мөлхөө стенк,
мөрдөн байцаагчийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 104 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн Ц.Ц.С-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн ************** тоотод байрлах 18.0 метр квадрат талбай бүхий V-************** тоот улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээтэй 1 /нэг/ өрөө байр,
мөрдөн байцаагчийн 2011 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 132 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн Т.Т.Б-гийн эзэмшлийн ************** тоотод байрлах 77 метр квадрат талбай бүхий V-************** тоот улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээтэй өвлийн орон сууц, 440.5 метр квадрат талбай бүхий Г-************** улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээтэй хашааны газрыг Ц.Ц.С-, Т.Т.Б- нарын учруулсан хохиролд тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус шилжүүлсүгэй.
10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар “******” ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбараас ************** тоотод байрлах 30.4 метр квадрат талбай бүхий орон сууцны V-2************* улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг гаргуулж өмчлөгч этгээд буюу хохирогч ************** тоотод оршин суух -Борхүүгийн Б.Н-т олгож, хохирогч Б.Б.Н-ээс 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж шүүгдэгч Ц.Ц.С-т тус тус буцаан олгосугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Д.Ц-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Д.Ц-д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Д.Д.Ц-д мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Д.Ц-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, Ц.Ц.С-, Т.Т.Б- нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Д.Ц-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, Ц.Ц.С-, Т.Т.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН
ШҮҮГЧИД А.АЛТАНХУЯГ
Б.МАНЛАЙБААТАР