Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2020/02660

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020         07          24

                   101/ШШ2020/02660

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                 

Нэхэмжлэгч: А.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан “*******” ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Д миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00******* дугаар шийдвэрээр иргэн Б.д 54,216,667 төгрөг өгөхөөр болсон. Уг төлбөрт Баянгол дүүрэг, 5 дугаар хороо /одоо *******/ байрлах ******* байр ******* тоот хаягт байрлах 30 м.кв 1 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрт тооцуулахаар болсон ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “*******” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 15,086,700 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот мэдэгдэлийг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу /7 хонгийн дотор гомдол гаргаж өгсөн боловч буцаагдаж дахин 2020 оны 6 дугаар сарын 08-нд гомдол гаргаж, 2020 оны 6 дугаар сарын 10-нд 101/ШЗ2020/******* тоот Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч нь зөрчилөө арилгасны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсний дагуу/ гомдол гаргаж байна. Манай үл хөдлөх хөрөнгө нь 1980-аад оны ашигтай талбай нь 10 м.кв юм. Орчин үед коридор, ванн, 00-н өрөөний м.кв-ийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тооцож тусгадаг болсон. Хэрэв уг талбайг нэмбэл 15-20 м.кв нэмэгдэж 25-30 м.кв болно. Мөн түүнчлэн энэ жил дахин төлөвлөлтийн төсөвт нь сууж, орон сууц баригдах төлөвлөгөөтэй байгаа тухай Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Хот төлөвлөлтийн газар ажилладаг н.******* хэмээх хүнээс мэдээлэл авсан. Иймээс миний өөрийн эзэмшилийн орон сууц нь дахин төлөвлөлтөнд орж, 15-20 м.кв нэмэгдсэн талбайтайгаар шинэ орон сууц болох тул үнэлгээ өндөр гарна, мөн дахин төлөвлөлтөнд байх хугацаанд барилга барьж буй байгууллагаас барилга баригдаж дуусах хугацаанд нөхөн төлбөр орж ирэх бөгөөд одоо тухайн байршил дахь шинэ орон сууцны 1 мкв-ийн үнэлгээ 1,500,000 төгрөг ба түүнээс дээш үнэлгээтэй нийт 37,500,000-45,000,000 төгрөг байна. Төв зам дагуу, автобусны буудалтай ойр байрлалтай, хэрэв авах байраа 1 давхарт авбал үйлчилгээний газар болгох боломжтой ашигтай байршилтай юм.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон “*******” ХХК нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороо /одоо *******/ байрлах ******* байр ******* тоот хаягт байрлах /улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх 10 м.кв/ 30 м.кв талбайтай 1 өрөө, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн миний өөрийн өмчлөлийн орон сууцыг 15,086,700 төгрөгөөр үнэлгээ хийсэнд миний бие гомдолтой байгаа тул тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00******* дугаартай захирамжаар А.Даас 54,216,667 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 215,000 төгрөгийг гаргуулж Б.д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч А.Дд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч А.Ды өмчлөлийн эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо /одоо *******/, ТТЭ 42 дугаар байрны ******* тоотод байрлах 10 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 5/267 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “” ХХК-иар тогтоолгоход 15,086,700 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан “” ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлзж өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан А.Ды өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 10 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг үнэлсэн “” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01/46 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ бодитой хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00******* дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” захирамжаар Б.гийн нэхэмжлэлтэй, А.Дд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 54,216,667 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч А.Ды зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 101/ГХ2020/00210 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эхэлсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Б.д хүргүүлж байсан байна.

 

НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг үйлдэж, А.Ды өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 10 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжлэн, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор хураан авах ажиллагааг явуулжээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан байна.  

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг А.Даас авахад тэрээр дээрх орон сууцыг 40,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг өгсөн, уг саналыг төлбөр авагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах зөвшөөрөөгүй байна.

 

Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй байх тул НШШГГ нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5/267 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилж, эрх, үүргийг нь тайлбарласан байна. 

 

“” ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 168/01 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г гаргаж, НШШГГт мөн өдрөө хүлээлгэн өгсөн, улмаар хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 5 дугаар сарын 21-ний өдөр төлбөр төлөгч А.Дд үнэлгээний тайланг хүлээлгэн өгч, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч А.Д нь энэхүү хуульд заасан хугацааг хэтрүүлсэн буюу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагаа шүүхэд гаргасан байна.

 

“” ХХК-ийн үнэлгээгээр Баянгол дүүрэг, 5 дугаар хороо /одоо 20 дугаар хороо/, ТТЭ 42 дугаар байрны ******* тоотод байрлах, 10 мкв талбайтай 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үнэлж, зах зээлийн үнийг 15,086,700 төгрөг болохыг тодорхойлов гэжээ.

 

Нэхэмжлэгч нь “... миний өөрийн эзэмшилийн орон сууц нь дахин төлөвлөлтөнд орж, 15-20 м.кв нэмэгдсэн талбайтайгаар шинэ орон сууц болох тул үнэлгээ өндөр гарна, мөн дахин төлөвлөлтөнд байх хугацаанд барилга барьж буй байгууллагаас барилга баригдаж дуусах хугацаанд нөхөн төлбөр орж ирэх бөгөөд одоо тухайн байршил дахь шинэ орон сууцны 1 мкв-ийн үнэлгээ 1,500,000 төгрөг...” байх ёстой гэж маргаж байх бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц дахин төлөвлөлтөнд орсонтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн нөгөөтэйгүүр 10 мкв орон сууцыг дахин төлөвлөлтөнд орсон тул 15-20 мкв-аар нэмэгдүүлэн үнэлэх ёстой гэх тайлбар үндэслэлгүй, энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

“” ХХК нь хөрөнгийн үнэлгээг гаргахдаа нэхэмжлэгч А.Дыг байлцуулаагүй, орон сууцыг гаднаас харж үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч үнэлгээ хийсэн аргачлалыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эдгээрээс үзвэл хариуцагч НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмаар явуулаагүй гэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч А.Д нь үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацаагаа хэтрүүлсэн байна.

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.Ды гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан А.Ды өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 10 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг үнэлсэн “” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01/46 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.Ды гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч А.Ды улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2020/13390 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ