Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2013/ШЦТ/13

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хэргийн индекс: 171/2012/0002/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Сүрмандах,

хохирогч Н.Б ,

хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж, Д.Оюунчимэг,

насанд хүрээгүй гэрч Т.Т , Т.Ү ,

сурган хүмүүжүүлэгч Б ,

гэрч Л.Ц ,

гэрч Б.Л ,

гэрч Б.Б ,

гэрч Б.У  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан гэмт хэрэгт Х  овогт ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201201021300 дугаартай хэргийг Давж заалдах шатны шүүхээс 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Х  овогт ******* , /РД:Т.../, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “М... ” ХК-д операторын ажил эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын .. баг ...тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.

 

Шүүгдэгч *******  нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ..баг .. тоотод оршин суух хугацаандаа єєрийн эхнэр болох Ч.У ыг байнгын дарамтад байлгаж, нэр хїндийг нь гутаан доромжилж байснаас болж 2012 оны 5 дугаар сарын 25-ны шєнє цууны хїчил уун амь насаа хохирооход хїргэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

D:\My Office flie\ тогтоол\*******  95.1-02.doc

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би эхнэр У тай 1998 оноос хойш гэр бүл болоод амьдарч байх хугацаандаа хоёр хүүтэй болсон. Тэгээд 2004 оноос хойш бид хоёр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг .... тоот хашаанд өдийг хүртэл цуг амьдарч байсан. Бид хоёрын хооронд сүүлийн хоёр жилийн хугацаанд хоорондоо хэрэлдэх асуудал үүссэн юм. Учир нь манай эхнэр У  гэдэг залуутай нэр холбогдсоноос болж маргаантай байдаг байсан. Мөн мөнгөний асуудлаас болж маргалддаг болсон. Би үргэлж сар болгон авдаг цалингаа гэр бүлдээ зарцуулдаг байхад манай эхнэр намайг хөдөөнөөс яваад ирэхэд дандаа энд тэнд өр тавьсан байдаг байсан. Би Эрдэнэс таван толгойд 21 хоног ажиллаад 5 хоног амардаг. Онон утасдаад У  У  нарын талаар ярьсан. Би очоод болъё гэж хэлсэн. Ажлаасаа буугаад Шарын голын зам хаагдсан байсан болохоор 24-ний орой ирсэн. Тэгээд Онон гэж эмэгтэй утасдаад уулзсан. Гэртээ харьтал эхнэр байгаагүй. Би ахынхруугаа явах замд У тай тааралдаад тэнд хэрүүл болсон” гэв.    

 

Хохирогч Н.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би талийгаачийн төрсөн эгч нь. Талийгаач өөрөө гэрээслэлээ бичээд, бүхий л харууслаа бичиж үлдээсэн учраас ах дүү нар нь ярилцаад, гэрээслэлийг нь уншаад ийм хүнд хэцүү амьдралтай байсан юм байна гээд хуулийн байгууллагад хандах нь зүйтэй юм байна гэж шийдээд шүүхэд хандсан. Дотны найз нөхөд, ах дүү нар нь бүгд мэдэж байгаа учраас ядаж нэр төрийг нь сэргээлгэе гэж бодож байна. Амьд гэрч нар байгаа учраас өөрсдийн сэтгэл санааны хохирол, нэр төрийг сэргээлгэхийн тулд шүүх энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсэж байна. Шууд энэ хүнийг шоронд хийчихээсэй гэж бодохгүй байна. Гэхдээ Т  өөрийн буруугаа хүлээх байх гэж бодож байсан, гэтэл тэгсэнгүй. Үүнд их харамсалтай байна” гэв.

 

Гэрч Л.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“Мэдэх зүйлээ үнэн зөвөөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Гэрч Б.Л  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдэх зүйлээ үнэн зөвөөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Гэрч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“Талийгаач өдөр нь наддээр орж ирээд Тогоо утасдаад байна гэж байсан. Ууганаагийн авгай юм хэлсэн юм шиг байна. Нэг эмэгтэй хүн надруу утасдаад уулзъя гээд байна гэж ярьж байсан. Онон эгчтэйгээ машинтай ирээд явлаа, дараа тухтай ярья гээд явсан. Тогоо одоо ирэх гэж байгаа юу болдог болоо яанаа гээд байсан. Тогоо вагоноор ирэхдээ надаас нэг шил архи аваад гарсан. Нэг хүнтэй утсаар яриад гараад явсан. Бааска ах будаа, саахар авах гээд орж ирэхээр нь цаагуур чинь юу болж байна гэхэд, бөөн юм болж байна гэж хэлээд гарсан. Үйлчлүүлэгч ихтэй байсан болохоор нилээн байж байгаад гартал ганц машин л байсан. Өөр юу  ч байгаагүй, тэгэхээр нь буцаад орсон. Ц  талийгаачийг зодоод бөөн юм боллоо гэсээр орж ирсэн. Талийгаачийн үс нь сэгсийсэн, хувцас хунар нь шороо болсон байсан. Тогоог дүүгийнхрүүгээ орохоор нь араас нь цуг орсон. Тэгээд талийгаач намайг өмөөрсөнгүй гээд Тогоод уурлаад маргалдсан чинь Тогоо хэд хэд цохиод авсан. Би харж чадахгүй байсан болохоор явчихсан. Удаагүй талийгаач наддээр орж ирээд одоо харилаа гээд надаас 2 хүүхэддээ өгнө гээд юм аваад гарахад нь цаадах чинь гайгүй гэхэд гайгүй ээ гэж хэлээд гарсан. Хэд хоногийн дараа тааралдаад бие чинь зүгээр үү, Тогоо та 2 яаж байна, гайгүй юу гэхэд зүгээрээ гайгүй ээ, өвдөж зовж байгаагаа хүүхдүүддээ л харуулмааргүй байна гэсэн. Гар нь жоохон Х өрсөн байсан. Толгой л жоохон өвдөж байна гэж хэлж байсан” гэв.

 

Гэрч Б.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“Мөрдөн байцаалтын шатад мэдэх зүйлээ үнэн зөвөөр хэлсэн учраас өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Насанд хүрээгүй гэрч Т.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“Онон гэдэг эгчтэй зодолдсон гэсэн. Ээжийн хавирга нь өвдөж байна гэсэн. Маргааш өглөө эмнэлэг явж зураг авхуулна гэж байсан. Тэгтэл дүү бид хоёрыг компьютер тоглоод сууж байхад ээж надаас бал, цаас асуухад нь би бал, цаас өгсөн юм. Дүү ээжийг цуу авч гарч байна гэхээр нь хүнд өгөх гэж байгаа юм байна л гэж бодсон” гэв.

 

Насанд хүрээгүй гэрч Т.Ү  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Өглөө намайг унтаж байхад аав сэрээсэн юм. Тэгээд аав ах бид хоёрт “ээж чинь өвдөөд байна, түргэн дуудаарай” гэж хэлсэн.  Тэгэхэд нь би ээж дээрээ очиход манай ээжээс цууны хүчил үнэртэж байсан” гэв.

 

Насанд хүрээгүй гэрч нарын сурган хүмүүжүүлэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Т.Т  сая мэдүүлэг өгөхдөө үнэнээ ярьсан гэж үзэж байна. Учир нь энэ хүүхэд хүнд хэлнэ гэсэн бүхнээ үнэнээр хэлдэг их шударга хүүхэд байгаа юм. Зан аашны хувьд тайван дөлгөөн зантай. Т.Ү  мөн үнэнээ ярьсан гэж үзэж байна. Учир нь энэ хүүхэд их илэн далангүй бөгөөд хүнээс юм нуудаггүй шударга хүүхэд байгаа юм” гэв.

 

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын .. тоотод оршин суух иргэн Ч.У  нь 2012 оны 5 дугаар сарын 25-ны шєнє цууны хїчил уун нас барсан болох нь:

гэрч Ц.Э. мөрдөн байцаалтанд өгсөн:...”Би 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Шарын гол сумын эмнэлэг дээр түргэн тусламжийн бага эмчээр гарч ажиллаж байсан юм. Тэгтэл өглөөний 08 цаг 05 минутад Шарын гол сумын . баг . тоотод У  гэгчийн хэвлийгээр хүчтэй өвдөөд байна гэсэн дуудлага ирэхэд нь уг айлд очиход нэг эмэгтэй бор хүрэн өнгийн зүйлээр бөөлжсөн байдалтай байсан бөгөөд гэрээр нь дүүрэн маш их уксус үнэртэж байсан. Тэгээд тэр эмэгтэйд өвчин намдаах тариа хийж, артерийн даралтыг нь хэмжиж үзээд эмнэлэгт авчирч жижүүрийн эмч Хишгээд үзүүлсэн юм. Тэгээд анхны тусламжийн бүхий л эм тариаг хийж 36 дугаар маягтаар өрхийн эмч Сарантуяатай яаралтай Дарханы эмнэлэг рүү явуулсан. Би тэр эмэгтэйгээс уксус уусан уу?, яасан юм бэ? гэж асуухад надад ерөөсөө хариу хэлээгүй. Тэгэхэд нь түүний нөхрөөс нь эхнэр чинь уксус уусан уу гэж асуухад нөхөр нь тийм л юм шиг байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 65 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1238 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1. “Талийгаачийн цогцост гэмтэл тогтоогдсонгүй.
  2. Талийгаач нас барах үедээ согтолтгүй байжээ.
  3. Талийгаач нь В /III/ бүлгийн цустай байна.
  4. Талийгаач нь цууны хүчлийн хурц хордлогын улмаас нас баржээ.
  5. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амьд үлдэх боломжгүй байсан байна” гэсэн дүгнэлт /хэргийн 69-72 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 5215 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1. “Шинжилгээнд ирүүлсэн Ч  овогтой У  /ЗШ-1234/-н 38 настай

эмэгтэйн цогцсоос авсан гэх цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй байна.

  1. Шинжилгээнд ирүүлсэн Ч  овогтой У  /ЗШ-1238/-н 38 настай

эмэгтэйн цогцсоос авсан хэвлийн хөндийн шингэн, ходоодны шингэнд чанарын урвалаар цууны хүчил /СНЗСООН/ илрэв” гэсэн дүгнэлт /хэргийн 73 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 5216 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1. “Ч.У ын цогцсоос авсан гэх цус нь АВО системээр В /III/ бүлгийн

харьяалалтай байна” гэсэн дүгнэлт /хэргийн 74 дахь тал/,

            А-1238-ын гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 75 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт

  1. “Шинжилгээнд ирүүлсэн гэрээслэл бүхий гар бичмэл нь шинжилгээнд

тэнцэнэ.

  1. Гэрээслэл бүхий 2 хуудас гар бичмэл нь шинжилгээнд хүргүүлсэн

Ч.У ын өөрийн гараар бичсэн гэх бичиглэлтэй тохирч байна.

            3. Шинжилгээнд ирүүлсэн Ч.У ын бичсэн гэх гэрээслэл бүхий гар бичмэлийг хохирогч Ч.У  бичсэн байна” гэсэн дүгнэлт /хэргийн 78-80 дахь тал/,

талийгаачийн бичсэн гэх гар бичмэл бүхий гэрээслэл /хэргийн 81-83 дахь тал/,

Гэрч Г.О ийн мөрдөн байцаалтанд өгсөн:...”Би Т г талийгаачийг зодож, цохиж байсныг мэдэхгүй. Надад мэдэгдсэн зүйл байхгүй юм. Талийгаач надад манай нөхөр намайг зодлоо, дарамталлаа гэж ерөөсөө ярьж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/,

гэрч Б.Ц ийн мөрдөн байцаалтанд өгсөн:...”Талийгаач сүүлийн үед архийг нэлээн их уудаг болсон байсан. Т  хааяа архи хэтрүүлэн уусан байдалтай харагддаг байсан. Гэхдээ архи уугаад агсам согтуу тавьж байхыг нь би хараагүй. Т  уг нь их зөөлөн хүн шиг харагддаг. Энэ хүүхдүүд юунаас болж талийгаач ийм байдалд хүрснийг би ойлгохгүй байна. Талийгаач надад амьдралын талаар ямар ч юм ярьж байгаагүй. Т г зодлоо, цохилоо гэж ярьж байгаагүй. Ер нь их дуугүй битүү хүн байсан. Талийгаач сонсгол муутайдаа гутарч явдаг байдалтай харагддаг. Дүлий биш байсан бол ажил төрөлтэй явахгүй юу, ажил төрөлгүй дүлий хүнийг хэн тоох юм бэ гэж хааяа хэлдэг байсан...Би талийгаачийг шарх сорив, шалбарч зулгарсан нүүр амтай явж байгааг ерөөсөө хараагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 37 дахь тал/,

 

гэрч М.Н ийн мөрдөн байцаалтанд өгсөн:...”Би талийгаач болон Т  нарыг хоорондоо муудалцаж байхыг ерөөсөө хараагүй. Бид гэр бүлээрээ хэдэн найзуудтайгаа хааяа нийлж идэж, ууж л байсан. Т  архи уухаараа элдэв зан аашгүй бөгөөд дуулж суугаад унтчихдаг юм....Т  талийгаачийг дарамталж, зодож, цохидог асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 38 дахь тал/,

 

гэрч Б.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн:...”Би Т г талийгаачийг дарамталж, зодож, цохидог гэдгийг мэдэж байгаагүй. Т  талийгаачийг зодож байна гэж би сонсоогүй. Т  зан байдлын хувьд даруухан, архи дарс уусан үедээ ч гэсэн элдэв зангүй унтаад л өгдөг хүн...Сүүлийн үед талийгаач бид нартай нийлэхээ больж хөндийрсөн. Талийгаач бас өөр хүнтэй харьцаатай болсон талаарх яриа бидэнд сонсогдож л байсан. Т  ч гэсэн авгай өөр хүнтэй нэр холбогдоод хэцүү байна, зан ааш нь хувираад гэж надад хэлдэг байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 39 дахь тал/,

 

гэрч Э.А ын мөрдөн байцаалтанд өгсөн:...”Т  талийгаач хоёр хоорондоо их эвтэй халамжтай л юм шиг байдаг байсан....Т  зан байдлын хувьд зүгээр юм шиг байдаг...Тогоо тийм их архи уудаггүй бөгөөд хааяа найз нартайгаа баяр ёслолоор л ууж иддэг байсан. Талийгаач сүүлийн хоёр жилд ааш зан нь хувирч бид нартай нийлэхээс дөлөөд Б  гэдэг хүүхэнтэй найзалдаг болсон. Т г талийгаачийг зодож, дарамталж байсныг хараагүй. Талийгаач бас өөр хүнтэй харьцаатай болсон талаар бидэнд сонсогдож байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 40 дахь тал/,

 

гэрч Т.О ын мөрдөн байцаалтанд өгсөн:...”Т  миний мэдэхээр бол эхнэртэйгээ зүгээр л харьцаатай байсан. Хааяа эхнэр нь Т той хамт архи уучихаар нь эхнэрээ архи уулаа гэж уурладаг байсан. Түүнээс тэднийг зодолдож байхыг нь би хараагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 41 дахь тал/,

 

гэрч Д.Д ийн мөрдөн байцаалтанд өгсөн:...”Би Т  болон талийгаач нарыг зодолдож, хэрэлдэж байхыг ер хараагүй. Эднийх ерөөсөө чимээ шуугиангүй нам гүм байдаг айл. Хааяа эднийд залуучууд орж байгаа нь харагддаг. Гэхдээ надад л энэ айлд архи дарс уугаад хашгирч үймэрч байгаа нь ер мэдэгдэж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 42 дахь тал/,

 

гэрч О.У ын мөрдөн байцаалтанд өгсөн:..”Т  талийгаач хоёр зүгээр л гэр бүл шиг харьцаатай байсан. Хүн ороход талийгаач хоол, цай сайтай, зан ааш энгийн, Т  ч мөн адил нөхөрсөг эвсэг хүн шиг байдаг байсан. Би энэ хоёрыг зодолдож, хэрэлдэж байхыг ер хараагүй бөгөөд эднийд зодоон, цохион хийж орилж хашгирсан чимээ шуугиан надад мэдэгдэж байсан зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 43 дахь тал/,

 

гэрч Н.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн:...”Миний нүдэн дээр талийгаач Т  хоёр зодолдож, хэрэлдэж байгаагүй. Талийгаач Т г зодож, дарамталж байна гэж надад ер хэлж байгаагүй. Би эднийхээр байнга л орж гарч байдаг бөгөөд надад энэ хоёр хэрэлдэж, зодолдсон байдал харуулж байгаагүй. Мөн Т  надад эхнэрийнхээ талаар юм ярьж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 46 дахь тал/,

 

гэрч хохирогч Ч.У ын хойт эцэг Ж.Д ын мөрдөн байцаалтанд өгсөн:...”Би ирэн очин байдаг байсан. Сүүлийн жил Т  талийгаачтай минь байнга маргаантай болж талийгаачийг минь зоддог болсон байсан гэсэн. Энэ талаар хүмүүс надад ярьдаг байсан. Ургамал гэдэг хүн түүний охидууд бас ярьдаг байсан юмаа. Нэг удаа өөрийнх нь гэрт нь Т  талийгаачийг минь миний нүдэн дээр урьд нь 3 удаа зодож байсан юмаа. Тэр үед нь миний хүүхдүүд аав болиоч дээ гэж хэлдэг л байсан. Би өөрөө хөлгүй болсон болохоор Т д юу хийж чаддаггүй юмаа. Тэгээд үүнийг мэдээд Т  дээрэлхэж зоддог байсан гэж бодож байна. Хажуу айлын Лхагваа, мөн найз Б гийнх нь ээж Оюунаа мөн л охиныг минь Т г зоддогийг мэднэ дээ. Одоо хэлдэг эсэхийг мэдэхгүй юм даа. Тэгээд хамгийн сүүлд 5 сарын 20-дын үеэр  уксус уухын өмнөх нь нилээн хэдэн удаа Т  талийгаачийг зодсон. 2 хүүхэн дагуулж ирээд бас талийгаачийг минь зодуулсан гэсэн. Тэгээд бас өөрийн эгч Энхтуяагийн хашаанд талийгаачийг оруулж Мандах гэдэг хүргэн ахынхаа хажууд үхтэл нь зодож байна гэж найз Ц  /Отгоо/ нь надад ирж хэлж байсан”... гэх мэдүүлэг /хэргийн 55 дахь тал/,

 

насанд хүрээгүй гэрч хохирогч Ч.У ын төрсөн хүү Т.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...“Онон гэдэг эгчтэй зодолдсон гэсэн. Ээжийн хавирга нь өвдөж байна гэсэн. Маргааш өглөө эмнэлэг явж зураг авхуулна гэж байсан. Тэгтэл дүү бид хоёрыг компьютер тоглоод сууж байхад ээж надаас бал, цаас асуухад нь би бал, цаас өгсөн юм. Дүү ээжийг цуу авч гарч байна гэхээр нь хүнд өгөх гэж байгаа юм байна л гэж бодсон” гэсэн мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч хохирогч Ч.У ын төрсөн хүү Т.Ү  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Өглөө намайг унтаж байхад аав сэрээсэн юм. Тэгээд аав ах бид хоёрт “ээж чинь өвдөөд байна, түргэн дуудаарай” гэж хэлсэн.  Тэгэхэд нь би ээж дээрээ очиход манай ээжээс цууны хүчил үнэртэж байсан.” гэсэн мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч нарын сурган хүмүүжүүлэгч Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Т.Т  сая мэдүүлэг өгөхдөө үнэнээ ярьсан гэж үзэж байна. Учир нь энэ хүүхэд хүнд хэлнэ гэсэн бүхнээ үнэнээр хэлдэг их шударга хүүхэд байгаа юм. Зан аашны хувьд тайван дөлгөөн зантай. Т.Ү  мөн үнэнээ ярьсан гэж үзэж байна. Учир нь энэ хүүхэд их илэн далангүй бөгөөд хүнээс юм нуудаггүй шударга хүүхэд байгаа юм” гэсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч *******  нь өөрийн эхнэр Ч.У ын нэр төр, алдар хүндийг байнга /удаа дараа буюу түүнээс дээш/ гутаан доромжилж байсан. Мөн түүний бие эрхтэн сэтгэцийн байдалд ёс суртахуунгүй, ичгүүр сонжуургүй байнга харгис хэрцгий харьцаж хүнд дарамтад учруулан амиа хорлоход хүргэсэн бодит идэвхтэй үйлдлийг байнга үзүүлж байсан болох нь нотлогдож тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч ******* , түүний эхнэр Ч.У  нар нь гэр бүлийн болон Ч.У  Б.У тай бэлгийн харьцаанд удаа дараа орж байсан асуудлаар маргалдаж байсан нь Ч.У ыг цууны хүчил ууж амиа хорлосон үйлдэлтэй шалтгаант холбоогүй, шүүгдэгч ******* гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулаагүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар ******* д холбогдуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201201021300 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч ******* г  цагаатгаж шийдвэрлэх нь хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дүгээр зүйлийн 248.1.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт ******* д холбогдох эрүүгийн 201201021300 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай. 

 

2. *******  нь энэ хэрэгт 12 /арван хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн талийгаач Ч.У ын дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр хар балаар бичсэн хоёр хуудас гар бичмэлийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч *******  нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэл хэлэлцэгдээгүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2-т зааснаар ******* д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дүгээр зүйлийн 303.1-д зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар цагаатгах тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэхүү цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг сэргээж  цагаатгах тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                 ШҮҮГЧ                                                     Ё.РИНЗААН