| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2016/0046/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/30 |
| Огноо | 2016-01-20 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2016/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0046/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Ч.Б , Ц.Д , Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Ц2ийн Д , Б овогт Ч-ын Б , Б овогт Ч-ын Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000824 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ....... оны ....... дугаар сарын ..... -ний өдөр ....... аймгийн ...... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... , ............-ийн хамт ....... аймгийн ...... сумын ....... баг, ...... хэсэгт оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Ц-ийн Д /РД:......... /,
2. Монгол Улсын иргэн, ...... оны ... дүгээр сарын ... -ний өдөр ... аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , ..........-ийн хамт ........ аймгийн ...... сумын ....... багийн ........ тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Ч-ын Б /РД:........... /,
3. Монгол Улсын иргэн, ....... оны ....... дугаар сарын ...... -ний өдөр ..... аймгийн ...... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , ............ нарын хамт ...... аймгийн ...... сумын ...... багийн ....... тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Ч-ын Б /РД:....... /.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б , Ч.Б , Ц.Д нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 23 цагийн үед ...... аймгийн .... сумын ....... дүгээр багийн ......... тоотод оршин суух иргэн Б.Д-ны эзэмшлийн улаан хүрэн өнгийн “...... ” нэртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийг гэрийн гаднаас нь хулгайлж бусдад 1 000 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ч.Б..... ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчим би Б хочтой Ц.Д той тааралдаад Ч.Б ын гэрт очсон. Тэгээд Ч.Б эхнэр О-гээ гэртээ ирсэн. Тэгээд бид гурав Ц.Д т мөнгө байна, архи авч уухуу гэж ярилцаад Ц.Д , Ч.Б бид гурав “Үлэмж” нэртэй дэлгүүрээс 1 литрийн “Түмний хишиг” нэртэй архи аваад М ахын гэрт очиж М ахтай Ц.Д , Ч.Б бид дөрөв нөгөө архийг хувааж уусан. Ойролцоогоор 23 цаг өнгөрч байхад архийг ууж дуусаад Ц.Д , Ч.Б бид гурав М ахын гэрээс гараад Ч.Б дахин архи уумаар байна гэж ярилцаж байгаад Ч.Б мотоциклийн мотор хэрэгтэй байна гээд явж байтал Төмөр замын байрны гадна нэг мотоцикль байсан. Тэгтэл тэр мотоциклийг Ч.Б авья моторыг нь ашиглая гэж хэлсэн. Ц.Д тэр мотоциклийг нь түрж ирээд цаашаа явахдаа Ч.Б дээр нь суугаад араас Ц.Д бид хоёр түрээд явсан. “........ ” нэртэй газар очоод нэг бургасны хажууд мотоциклийн өөрийнх нь багажаар задалж моторыг нь тайлж авсан. Мөн акумлятор их гэрэл хоёрыг тайлж аваад бусдыг нь тэнд нь орхиод явсан. Мотоциклийн моторыг Ч.Б , Ц.Д хоёр дамжлаад явсан. Харин би их гэрэл, акумлятор хоёрыг барьж явсан... Ц.Д ын гэрт очоод Ч.Б моторыг нь байлгаж байгаарай би хавар өөрийнхөө мотоцикльд тавина гэж хэлсэн. Харин гэрэл, акумляторыг Ч.Б аваад гэр рүүгээ явсан. Бид нар өөр эд зүйл аваагүй” гэх мэдүүлэг / хэргийн 95 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Д ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... 2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчим Д буюу Ч.Б тай Ч.Б ын гэрт таараад бид гурав архи уух вэ гэж ярилцаад бүгд зөвшөөрөөд мөнгө байна уу? гэхээр нь би ээжээс 10 000 төгрөг аваад тэ мөнгөөр “Үлэмж” нэртэй дэлгүүрээс 1 литрийн “Түмний хишиг” нэртэй архи авад тэр архийг хаана уух вэ гэж байгаад М ахын гэрт очиж уухаар болж Д.М ахын гэрт ороод Д.М ах, Ч.Б , Ч.Б бид дөрөв нөгөө архийг хувааж уусан. Д.М ынхаас гарч явахдаа Ч.Б надад мотоциклийн мотор хэрэг болоод байна гэсэн. Тэгээд ...... байрны гадна мотоцикль байгаа тэрийг авья гэж хэлсэн. Тэгээд намайг эхлээд түрээд ир гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тэр мотоциклийг түрж холдуулаад цааш нь Ч.Б , Ч.Б хоёртой хамт түрж яваад “...... ” нэртэй газар очоод нэг бургасны хажууд мотоциклийн өөрийнх нь багажаар задалж моторыг нь тайлж авсан. Мөн акумлятор их гэрэл хоёрыг тайлж аваад бусдыг нь тэнд нь орхиод явсан. Мотоциклийн моторыг Ч.Б бид хоёр дамжлаад явсан... манай гэрт очоод Ч.Б моторыг нь байлгаж байгаарай би хавар өөрийнхөө мотоцикльд тавина гэж хэлсэн. Харин гэрэл, акумляторыг Ч.Б аваад гэр рүүгээ явсан. Бид нар өөр эд зүйл аваагүй” гэх мэдүүлэг / хэргийн 89 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Д-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өглөө босоод ирэхэд гэрийн гадна байсан “........ ” нэртэй улаан хүрэн өнгийн хятад мотоцикль алга болсон байсан. Би урд өдөр нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлаасаа буугаад 21 цагийн үед гэрийн гадна мотоциклийг тавьсан байсан юм. Тэгээд би сумын цагдаа Батцоожид мэдэгдээд цагдаатай хамт мөрийг нь хөөж явж байгаад “Авсан тохой” гэх газар хээр бургасны хажууд задлаад хаясан байсан юм.. би үйлдвэрлэсэн оныг нь мэдэхгүй байна. Би өөрийн биеэр БНХАУ-ын Эрээн хотоос 2013 оны 10 дугаар сард худалдаж авсан мотоцикль байгаа юм...” гэх мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед гадуур ажилтай явж байтал иргэн Б.Д нь гэрийн гаднаас мотоцикль хулгайд алдагдсан талаар мэдээлэл өгсөн. Тэгээд мэдээлэлийн дагуу Б.Д-ны гэрийн гаднаас цасан дээр гарсан мөрийг хөөж явсаар байгаад “...... ” гэх газар Б.Д-ны эзэмшлийн мотоциклийг задлаад мотор нь алдагдсан байсан. Тэгээд хэргийн газар дээр байсан гутлын мөрийг нь хөөж явсаар байгаад Ц-ийн Д ыг сэжиглэн шалгаад Ч.Б , Ч.Б , Ц.Д нарыг хулгайлсаныг шалгаж тогтоосон... ” гэх мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/,
Гэрч Д.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед Ч.Б , Ч.Б , Ц.Д нар манай гэрт 1 литрийн архи барьчихсан орж ирсэн. Тэгээд тэр архийг нь бид дөрөв хувааж уугаад 22 цагийн орчимд манай гэрээс гараад явсан, дахин нэмж архи уугаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд \хэргийн 4-6 дугаар хуудсууд\,
2015 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн Хураан авах тогтоол, тэмдэглэл \ хэргийн 12-15 дугаар хуудас\,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд / хэргийн 16-25 дугаар хуудсууд/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 26 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд / хэргийн 27-31 дүгээр хуудсууд/,
2015 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 42-43, 51-52, 56-57, 61-62 дугаар хуудсууд/,
Ял шийтгэлийг шалгах хуудас \ хэргийн 106-108 дугаар хуудас\ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Ч.Б , Ч.Б , Ц.Д нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 23 цагийн үед ..... аймгийн ...... сумын ...... дүгээр багийн ........ тоотод оршин суух иргэн Б.Д-ны эзэмшлийн улаан хүрэн өнгийн “........ ” нэртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийг гэрийн гаднаас нь хулгайлж бусдад 1 000 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Ч.Б , Ч.Б , Ц.Д нарыг согтуугаар бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б , Ч.Б , Ц.Д нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь хэрэгт авагдсан Ял шийтгэлийг шалгах хуудас \ хэргийн 106-108 дугаар хуудас\-аар нотлогдож байх тул тэднийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Б , Ч.Б , Ц.Д нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл болох бөгөөд харин тэдний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо биет байдлаар буцаан өгч, нөхөн төлөх төлбөргүй болсон, хохирогч Б.Д нь ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэрэг ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б , Ч.Б , Ц.Д нар нь тус бүр 3 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нөхөн төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Д ын эзэмшлийн Самсунг маркийн 20 000 төгрөгний үнэлгээ бүхий гар утас, Ч.Б-н эзэмшлийн Нокиа 1110 маркийн 20 000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, Ч.Б ын эзэмшлийн Нокиа маркийн 30 000 төгрөгний үнэлгээ бүхий гар утасыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Д , Б овогт Ч-ын Б , Б овогт Ч-ын Б нарыг бүлэглэн бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б овогт Ц-ийн Д , Б овогт Ч-ын Б , Б овогт Ч-ын Б нарт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б овогт Ц-ийн Д , Б овогт Ч-ын Б , Б овогт Ч-ын Б нарт оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Б овогт Ц-ийн Д , Б овогт Ч-ын Б , Б овогт Ч-ын Б нар энэ хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл тус бүр 3 хоног урьдчилан цагдан хоригдсон болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч нар энэ хэрэгт нөхөн төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ч.Б , Ч.Б , Ц.Д нарт оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ч.Б , Ч.Б , Ц.Д нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ч.Б , Ч.Б , Ц.Д нарт мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Дэлгэрсайханы эзэмшлийн 1 000 000 төгрөгний үнэ бүхий “........ ” нэртэй хятад мотоцикль, Ц.Д ын эзэмшлийн 20 000 төгрөгний үнэ бүхий Самсунг маркын гар утас, Б.Б-ын эзэмшлийн 20 000 төгрөгний үнэ бүхий Нокиа 1110 маркын гар утас, Ч.Б ын эзэмшлийн 30 000 төгрөгний үнэ бүхий Нокиа маркын гар утас зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б овогт Ц-ийн Д , Б овогт Ч-ын Б , Б овогт Ч-ын Б нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б овогт Ц-ийн Д , Б овогт Ч-ын Б , Б овогт Ч-ын Б нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ