| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2015/0173/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0169 |
| Огноо | 2015-07-06 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0169
2015.07.06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0173/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох 201509000203 дугаартай, 1 хавтас хэргийг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумд, төрсөн, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот, *** тоотод оршин суух, “***” ХХК-д захирал ажилтай, дээд боловсролтой, барилгын инжинер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, регистрийн дугаар: ***
Холбогдсон хэргийн талаар: ( яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч *** нь 2014 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “***и” зочид буудлын гадаа ***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг цохисоноос баруун гарын шуу, богтос ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ын мэдүүлсэн ... Дархан-Уул аймгийн 6 дугаар цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх гэж Дарханд ирсэн байсан юм. 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр намайг Маяами зочид буудалд байхад *** нь *** гэж миний таньдаг хүнтэй хамт ирсэн юм. Тэгээд бид нар тэр буудалд архи уусан юм. Гэтэл ***өө нэмж архи уух гээд ахиад архинд явах гээд байсан. Тэгэхэд нь би “чи согтсон байна. Машин барьж болохгүй. Би машин бариулах хүн дуудчихъя гээд хамт ажилладаг *** гэдэг залууг дуудсан юм. Би ***ийг машины түлхүүрээ нааш нь өгчих чи машин барьж болохгүй гээд түлхүүрийг авах гэтэл миний шанаа руу цохисон юм. Тэгэхээр нь биеэ хамгаалах зорилгоор цээж рүү цохиход *** газар унасан юм. Би гар нь хугарсан гэдгийг мэдээгүй. Маргааш өглөө нь гар хугарсан байна гэсэн. Тэгэхээр нь хамт эмнэлэг яваад үзүүлсэн. Хохирол төлбөрт нийт 4.000.000 төгрөг төлсөн байгаа,
***г дуудчихаад буудлаас гарахад *** миний *** дугаарын машиныг уначихсан буудлын гадаа ирчихсэн машин дотроо сууж байсан. Би ***өөс машиныхаа түлхүүрийг өгчих машин бариулах хүн ирсэн байна, чиний машиныг энэ хүнээр бариулчихъя гэхэд ***өө түлхүүрээ өгөхгүй гэж хэлээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон, би түүний намайг цохисон гарыг нь түлхээд хойшоо зайлахад *** хальтраад газар уначихсан. Тэр босож ирээд над руу 1-2 удаа алхаж ойртоход нь би машиндаа суугаад явсан. Буудлаас *** дахиж архи авна гээд буудлаас цуг гарсан. Бид 2 буудалд маргалдаагүй. Надад гар хугарсан гэж хэлээгүй санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-59/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч ***ий мэдүүлэг, /хх-ийн 15-19/, гэрч Ч.*** /хх-ийн 19-20/, гэрч *** /хх-ийн 22-23/, гэрч *** /хх-ийн 26-27/, гэрч Ө.*** /хх-ийн 29/, гэрч Т.Бааасандалай /хх-ийн 30-31 нарын мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4138 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/, шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад шүүгдэгч *** нь 2014 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Маяами” зочид буудлын гадаа ***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг цохисоноос баруун гарын шуу, богтос ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
Хохирогч ***ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... бид 2 цугтаа 04 цагийн орчим буудлаас гарсан. Өөрийнхөө машиныг ***ын машины урдаас холдуулж байрлуулж тавиад машинаас буухад *** чи ямар том юм бэ гээд өөр бас хэдэн үгнүүд надад хэлж намайг заамдаад авахаар нь би ***ыг зөрүүлж заамдсан. Тэгтэл машиныг нь барихаар ирсэн залуу дундуур орж, би салгах гэж байна гэж бодоод заамдсан гараа тавьсан, тэгэхэд тэр залуу намайг үүрээд нуруугаар газар унагаасан, би унахдаа эгц дээш харж унасан. Унахдаа замын боржур дээр баруун гараа тэгнэсэн байдалтай байсан ба намайг унамагц *** миний биеийн баруун талаас гар луу өшиглөхөд гар маш их өвдөж түүнд болъё гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-16/
... 2 дахь удаагийн “ Би урьд нь ***ын машиныг барих гэж ирсэн залуу намайг үүрч шидэж газар унагаасан гэж мэдүүлсэн, би тухайн үед согтуу байсан болохоор тэр залууг намайг унагаасан гэж буруу санасан байна. *** намайг түлхэж унагаагаад гар луу өшиглөсөн. ***ын машиныг барих гэж ирсэн залуу машиндаа сууж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18,19,62/
Гэрч Ө.***гийн ”... машиныг нь жолоодоод түүний ир гэсэн газар очиход *** захирал нэг танихгүй залуугийн хамт буудлын гадаа зогсож байсан. Тэр хоёрын хажууд машин байсан бөгөөд жолооч талын хаалга онгорхой, би хүлээгээд зогсож байхад *** танихгүй залуу 2 машины түлхүүр булаацалдаад байсан. Тэр залуу захирлыг цохих гээд гараараа далайсан, би тэр 2-ыг арай ч бие биенээ цохихгүй байх гээд машин дотор утсаараа оролдоод байж байгаад нэг хартал цуг зогсож байсан залуу нь газарт уначихсан байсан. Тэр 2-ыг зодолдох нь уу гээд харж байтал *** нөгөө залуугаа татаад босгосон. Тэгэхэд *** болъё, би явлаа шүү хүний үгэнд орохгүй юмаа гээд машиндаа суугаад бид 2 ажилчдын байр руу явсан. Тэр залуу тэндээ үлдсэн” гэх мэдүүлэг, /хх- 29/
Гэрч ***ы “... архи ууж сууж байгаад миний бие унтсан байсан. Өглөө үүрээр *** намайг сэрээгээд нөгөө залуу миний гарыг хугалчихлаа гэхээр нь би ***ийг аваад эмнэлэг явсан “ гэх мэдүүлэг /хх-25/
Гэрч Ч. ***ын ”... би согтоод унтсан байсан. Үүрээр Баярсайхан намайг сэрээгээд ***ий гар нь хугарсан байна, эмнэлэг явъя гэсэн. Би тэр 2-той явж байх замдаа гэрлүүгээ орж унтсан “ гэх мэдүүлэг /хх-20/
Гэрч ***ын “... 3 цагийн үед намайг унтах гэж байхад 2 залуу нь гарсан. Би өрөөндөө ороод унтчихсан байсан ба үүрээр Баасандалай гэгч намайг сэрээгээд хүн гараа хугалчихлаа гэсэн. Би сэрээд өрөөнөөс гарахад 3 давхрын өрөөнд хүн яриад тэр залуу ёо ёо гараа хугалчихлаа шүү дээ гээд нэг хүний нэр хэлээд түүнийгээ ахаа гэж дуудаад байсан гэх мэдүүлэг /хх-26/
Шүүх эмнэлэгийн үзлэгийн 2015 оны 03-р сарын 11-ний өдрийн 4138 тоот шинжээчийн
1. Э. ***ий биед шуу, богтос ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн баримт /хх-ийн 37-45/ зэрэг болон шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар түүний дээрх гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч ***т эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэгдэхэд хангалттай байна.
Иймд шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүхээс шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, энэ хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Хохирогч *** нь эмчилгээний зардалд 4 сая төгрөг авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн шүүгдэгч ***ын хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД