| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0009/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/2 |
| Огноо | 2012-12-21 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2013/ШЦТ/2
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0009/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Т.Оюунжаргал,
хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Х овогт ******* т холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201209000589 дугаартай хэргийг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Х овогт ******* /РД:.../, 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, ах, 2 эгчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг...дугаар брак, .. тоотод оршин суудаг, урьд нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 393 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж уг ялд өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг сэргээж нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож байсан,
Мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 11 жил 7 сар хорих ялаар шийтгүүлж 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдаж байжээ.
Шүүгдэгч ******* нь 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 53 дугаар брак 03 тоотод иргэн ******* тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн өдөр буюу 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн төрсөн ах ******* тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөсөн нь үнэн” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн гэртээ эхнэр Ц түүний хоёр найзын хамтаар сууж байхад манай дүү Э гаднаас орж ирээд намайг зодсон байсан. Би тухайн үед шал согтуу байсан болохоор болсон явдлыг санахгүй байна. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч ******* нь 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 53 дугаар брак 03 тоотод иргэн ******* тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
хохирогч ******* ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн гэртээ эхнэр Ц түүний хоёр найзын хамтаар сууж байхад манай дүү Э гаднаас орж ирээд намайг зодсон байсан. Би тухайн үед шал согтуу байсан болохоор болсон явдлыг санахгүй байна. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14, 62 дахь тал/,
гэрч Б.Э :...”2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би Э той тааралдаад гэрт нь буюу 53 дугаар бракын 03 тоотод очсон юм. Гэрт нь ороход Цэрэндэгд, Э бас хоёр эмэгтэйн хамтаар сууж байсан юм. Тэгээд бид нар нийлж архи ууж байтал Э ах Э тайгаа маргалдаад хоорондоо зодоон хийхээр нь би дундуур нь орж салгасан. Тухайн үед Э ах Э ынхаа нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөөд ширээн дээр дарж унагаасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 67-68 дахь тал/,
гэрч Ц.:..”Тэр өдөр Э төрсөн ах Э ынхаа нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн ба нүүрнээс нь цус гарч байсан. Дараа нь Э ын нүүрийг харахад хоёр хөмсөгний дотор хэсэг нь язарсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
гэрч Р.Т :...”Э ах Э ынхаа нүүр рүү нь цохьсноос болж Э ын нүүрнээс цус гарч байсан. Яг юугаар цохьсныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 63-64 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 895 тоот актын
1. “******* ын тархи доргилт, баруун бөөрний доргилт, нүүр ба бүсэлхий нуруу орчмын цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 19 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Х овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч А.Э оос нэмж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 393 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж уг ялд өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг сэргээж нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож байсан,
Мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 11 жил 7 сар хорих ялаар шийтгүүлж улмаар 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдаж байжээ.
Үнээс үзвэл тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар ялгүй болсон байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан ял оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт ******* ыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ******* т 1 /нэг/ сар 10 /арав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ёстой ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зїйлийн 306.1-д зааснаар энэхїї шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргїїцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг тїдгэлзїїлж, ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелїїлэх хїртэл хэвээр їргэлжлїїлсїгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН