Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2016/ШЦТ/32

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0049/Э/ 

Дархан Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхсайхан,
Шүүгдэгч Б.Б гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
Шүүгдэгч Х.Г , Ч.Г , Ж.Э  нарын өмгөөлөгч Ж.Э ,
Шүүгдэгч Х.М ын өмгөөлөгч Ө.Ундрах, 
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ....... -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М ,
Иргэний нэхэмжлэгч “....... ” ХХК /.......  аймаг, .......  сум, .....  төвийн ... дүгээр давхарт байрлах/ -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А ,
Шүүгдэгч Б.Б , Х.Г , Ч.Г , Х.М , Ш.Э ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ......... аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч  овогт Б-ийн  Б , Х  овогт Х-ийн  Г , Б  овогт Ч-ийн  Г , Н  овогт Х-ийн М , Б  овогт Ш-ийн  Э  нарт холбогдох 201524000932 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Ч  овогт Б-ийн  Б , ......... аймагт  1987 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, яс үндэс халх, ......... аймгийн  ......... сум , 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 34 дүгээр байр 42 тоотод оршин суух, хэрэгт холбогдохоос өмнө ........  ажиллаж байсан, бүрэн дунд боловсролтой, туслах машинч мэргэжилтэй, ам бүл .... , ........... ийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...... /, 

2.Монгол улсын иргэн, Х  овогт Х-ийн  Г , .....  аймгийн ......  суманд ....... оны .... дүгээр сарын ...... -ны өдөр төрсөн, эрэгтэй, ..... настай, яс үндэс баяд, ......... аймгийн  ......... сум ын ......  дугаар баг, ......  дугаар байр ......  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..... , ..........-ийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ....... /, 

3.Монгол улсын иргэн, Б  овогт Ч-ийн  Г , ....... аймгийн ......... суманд ..... оны .....  дүгээр сарын .... -ны өдөр төрсөн, эрэгтэй, ....  настай, яс үндэс халх, ......... аймгийн  ......... сум , ......  дугаар баг, ......  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл ... , ..........-ийн хамт амьдардаг, урьд .....  оны .....  дүгээр сарын ...... -ны өдөр ....  аймаг дахь Сум дундын шүүхийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, /регистрийн дугаар: ...... /, 

4.Монгол улын иргэн, Н  овогт Х-ийн М , ......  аймгийн ........  суманд ......  оны....  дугаар сарын .. -ны өдөр төрсөн, эрэгтэй, ... настай, яс үндэс халх, ......... аймгийн  ......... сум ын ...  дүгээр баг .......  тоотод оршин суух, хэрэгт холбогдохоос өмнө .........  ажиллаж байсан, дээд боловсролтой, авто механик мэргэжилтэй, ам бүл ... , ..........-ийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...... /, 

5.Монгол Улсын иргэн, Б  овогт Ш-ийн  Э , ........ аймгийн .......  суманд .....  оны ..... дугаар сарын ...... -ны өдөр төрсөн, эрэгтэй, .....  настай, яс үндэс халх, ......... аймгийн  ......... сум , ....... дугаар баг, ....  дүгээр хороолол, .........  тоотод оршин суух хуваариа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл .. , ......-ийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ....... /, 

Холбогдсон хэргийн талаар: 

Ялллагдагч Х.М , Б.Б  нар нь ........-аар ажиллаж байхдаа Ш.Э , Ч.Г , Х.Г  нартай бүлэглэж 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ......... аймгийн  ......  сумын нутаг дэвсгэр, төмөр замын .... дугаар километрт хөдөлмөрийн гэрээгээр өөрсдийн итгэмжлэн хариуцаж байсан 2М-62ММ-0009 дугаар илчит тэрэгний банкны рекний нүхнээс гар насос ашиглуулан 8 канистр буюу 208 литр шатахууныг авч завшиж, ........-д 300,512 төгрөгийн хохирол учруулсан, 

Яллагдагч Ш.Э , Ч.Г , Х.Г  нар нь 2М-62ММ-0009 дугаар илчит тэрэгний машинч Х.М , туслах машинч Б.Б  нартай бүлэглэж 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ......... аймгийн  ..... сумын нутаг дэвсгэр, ..........  километрт хөдөлмөрийн гэрээгээр өөрсдийн итгэмжлэн хариуцаж байсан 2М-62ММ-0009 дугаар илчит тэрэгний банкны рекний нүхнээс гар насос ашиглуулан 8 канистр буюу 208 литр шатахууныг авч завшиж, ..........-д 300,512 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд: 
Шүүгдэгч Б.Б гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 9 дүгээр сарын 15-ны орой 20 цагаас М  машинч бид хоёр ажилд дуудагдсан. Тэгээд очиход бид хоёрыг .........  өртөөнөөс ээлж солиод .........  өртөөнөөс ачаагаа аваад ......... өртөө рүү яваарай гэж хэлсэн. Бид ээлж солиод .........  өртөөнөөс дан резерв 2м62мм-0009 илчит тэргийг хүлээн аваад бид хоёр .....  өртөөний хажуугийн замаар орсон. Би яг хэддүгээр замаар орсон гэдгийг мэдэхгүй байна. Ингээд тэндээс 88 голтой хорин хэдэн хоосон нүүрсний вагон авах гээд зогсоод жижүүрээс орж авах уу гэхэд үгүй сүүлчээс чинь залгаад өгчихнө та контрол руу дөхөөд зогсож бай гэж хэлэхээр нь хүлээгээд байж байхад машинч М  намайг наадахаа авчих гэхээр нь “айн” гэсэн чинь хойгуур чинь хүн орж ирнэ авчих гэсэн. 
Тэгээд арын секц рүү ороход хоёр залуу урт уутанд хийсэн хоосон канистртай байсан. Би хэдэн савтай, өөр юу барьж орж ирснийг хараагүй. Би тэр хоёрыг оруулчхаад эргээд машинчийн бүхээгт ирээд юун хүмүүс юм бэ гэсэн чинь надад дараа хэлье гээд тайлбар өгөөгүй. Ингээд тоормос шалгаад 23 цаг өнгөрөөд ......... чиглэлд хөдөлсөн. .........  өртөөнөөс хөдлөөд гарам өнгөрч байхад М  ах хойшоо очоод нөгөө хоёр хүнд туслаадах гэхээр нь би тухайн үед хараадах гэж байгаа юм байх гэж ойлгоод арын секц рүү орсон чинь урт труба шиг төмөр барьчихсан дээд хэсгээр даавуугаар ороож байсан. Би буцаж очоод болчихсон юм шиг байна гэж хэлсэн. М  13 километрт зөөлрөхөөр наад хоёр чинь бууна гэж хэлэхээр нь эргэж очиход нэг залуу нь гишгүүр дээр зогсож байгаад үсрэхээр нь араас нь харсан чинь зогсож байсан. Тэгээд би М  машинч дээр очоод буучихлаа гэж хэлсэн. Ингээд бид хоёр ......... руу яваад буцаж .........  өртөөнд ирээд .......  орсон чинь цаг чинь хүрэхгүй байна, хөтөл дээр солигдоно гэж жижүүр хэлэхээр нь хөтөл рүү явсан. Тэнд ээлж солигддог машинтай .........  дээр ирж буухад жижүүр “цагдаагаас та хоёрыг асуугаад байна та хоёр очиж уулзаарай” гэхээр нь очиж уулзсан. Тэр хүмүүс рекний нүх буюу илчит тэрэгний хэмжилт хийдэг нүхээр түлшийг авсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 182-183 дахь тал/, 

Шүүгдэгч Х.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Г гийн хашаанд очоод нэг автомашины мотор тавиад өг гээд намайг дуудсан юм. Тэгээд би өдөр 12 цагийн үед Г гийн гэрт очсон. Намайг гэрт нь очиход машин засуулах гэж байгаа эзэн бас нэг танихгүй хүн тэгээд Г  гурвуулаа байсан. Тэгээд бид нар нийлээд автомашины моторыг нь тавиад байж байсан. Оройны 20 цагийн үед Э  ах бид нар дээр ирээд жаахан түлш хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд Г , Э  ах бид гурав Э  ахын ..........  гэсэн улсын дугаартай машинаар нь .........  өртөө рүү түлш авах гээд явсан. Орой болсон харанхуй байсан учраас яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Тэгээд бид гурав .........  өртөөн дээр ирээд Э  ах Г  бид хоёрт хоёр толгой байгаа, тэрний хойд талаар нь ороорой гэж хэлсэн. Тэгээд Г  ах бид хоёр хойд талынх нь вагонд орсон чинь туслах болох Б  байсан юм. Б  бид хоёрыг ороход бид хоёроос сав авсан. Тухайн үед 8 ширхэг цэнхэр сав Э  ах Г  бид хоёрт өгсөн байсан. Тэр савнуудыг Б  бид хоёроос аваад эндээс хийж ав гээд тэр залуу Г д яаж хийхийг нь зааж өгсөн. Г  бид хоёр савнуудад түлш хийсэн. Бид хоёрт эргүүлээд байдаг гар насос байсан. Тэр насосоор нь эргүүлээд нийт 8 сав түлш авсан. Тэр түлшийг авчхаад Г  бид хоёр вагоноос буугаад савтай түлшээ цуглуулаад байж байсан чинь Э  ах бид хоёр дээр ирсэн. Тэгээд бид авсан түлшээ вагоноос буулгаад машинд хийгээд бид гурав .......  сум руу яваад нэг хар өнгийн хээтэй хаалгатай айлын хашаа руу орсон. Тэр айлын хашаа руу ороод авсан түлшүүдээ буулгаад тэр хашаан дотор байсан гарааш дотор том саван дотор хийчхээд хашаанаас гарч Дархан орох гэж яваад цагдаад баригдсан. Э  ахын өгсөн трубагаар түлшний банк руу хийж гар насосоор савнуудыг түлшээр дүүргэсэн. Тэгээд туслах вагон удаан явж байхад савтай түлшээ нэг нэгээр нь буулгаад бид нар араас нь өөрсдөө үсэрч буусан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 187-188, 229 дэх талууд/, 

Шүүгдэгч Ч.Г гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн орой 21 цагийн орчим байх Э  ах над руу залгаад “хаана байна” гэхээр нь гэртээ Г той хамт бонгоны мотор боож байна гэж хэлэхэд орой .........  өртөөнөөс түлш аваад Хонгор суманд байдаг складад хийх гэсэн юм, та хоёр хүрээд ирээч гэхээр нь за гээд зөвшөөрсөн. Г  бид хоёрыг Э  ах ирж аваад бид нар Хонгор суманд очиж складнаас 8 канистр гар насосын хамт аваад .........  өртөөний харалдаа зам дээр зогсоод ах нь хүнтэй ярьчихсан энд зогсож байгаа илчит тэрэгний хойд талд нь яваад оч тосоод авна, манай М  машинч хаанаас нь яаж авдаг талаар заагаад өгнө гэж хэлсэн. Тэр газраас чинь би тосоод авна гэхээр нь бид хоёр 8-н канистраа аваад төмөр замын торон хашааг давж ороод илчит тэрэгний хойд талд нь очиход туслах машинч гэх танихгүй залуу хаалгаа нээгээд бид хоёр савнуудтайгаа дотогш орсон чинь эндээс аваарай гээд онгорхой хоолойг заачхаад яваад өгөхөөр нь бид хоёр тэр нүхээр нь насосоо хийгээд савнуудаа түлшээр дүүргээд дуусахад туслах машинч нь урагшаа машинч дээрээ очоод ирснээ та хоёрыг М  гурван шарын гарам гараад удаан явна тэгэхээр нь буугаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь “за” гээд хурд удааширч эхлэхээр нь хаалгыг нээгээд савтай түлшнүүдийг нэг нэгээр нь хаяад бид хоёр шатан дээрээс нь үсрээд буусан. Бид буулгасан түлшүүдээс бөөгнүүлээд торноос гаргасан чинь Э  ах ирээд бид хоёрыг аваад савтай түлшээ хойноо ачаад бид гурав Хонгор сумын складад очиж савтай түлшээ түлш хадгалах зориулалт бүхий ёмкостод ямар ч байсан түлштэй байсан 8-ын савыг бүгдийг нь хийсэн. Ингээд насосоо үлдээчих савнуудаа машинд аччих гэхээр нь “за” гээд ачсан. Э  ах удахгүй ёмкост дүүрнэ, рабс хураалтад гарна шүү бэлтгэлтэй байгаарай гэж хэлсэн. Бид гурав машиндаа суугаад Дархан руу явах гээд хар зам руу орсон чинь цагдаа зогсоогоод бид нарыг шалгаад буцаж складад очоод цагдаа нарт шалгуулаад баригдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 185, 220 дахь тал/, 

Шүүгдэгч Х.М ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...  2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр би туслах машинч Б н хамтаар 20 цагийн үед ажилд дуудагдаад татах хэсэг дээр ирээд .........  өртөөн дээрээс 2М62ММ-0009 илчит тэргийг хүлээн авсан. Дээрх илчит тэргийг хүлээн авахад ачаагүй резерв байсан. Ингээд .........  өртөөн дээрээс ачаа аваад ......... руу явах гэж байхад Ш.Э  над руу залгаад ахад нь түлш хэрэгтэй байна, жаахан түлш өгчхөөч гэхээр нь би зөвшөөрч .........  өртөөн дээрээс ачаагаа авна тэгэхэд ав гэж хэлсэн. .........  өртөөн дээрээс ирж 20 гаруй хоосон вагон 500 орчим тоннтой байсан шиг санаж байна. Э  ахтай яриад арын секцээр оруулчих гэж хэлээд туслах Б г хүн ирэхээр нь арын секцээр оруулчих гэж хэлээд явуулсан чинь тэр хүмүүс чинь ороод ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд .........  өртөөнөөс хөдлөөд ......... өртөө уруу явдаг замаар явсан. Одоо миний санаж байгаагаар 23 цаг 30 минутын орчим хөдөлсөн байх. Э  надаас 200 литр түлш авна гэж ярьсан. Галт тэрэг хөдлөөд Б г чи очоод туслалцаад өгчих гэсэн чинь явж эргэж ирээд хийгээд дуусчихсан байна гэхээр нь би 13 дугаар километрт өгсүүр байгаа хурд саарна, тэгэхээр нь буу гээд хэлчих гэхэд Б  удалгүй ирээд буучихсан байна гэж хэлсэн. Тэгээд Э  Хаан банкны данс байна уу гэхээр нь байна гэж хэлээд дансаа өгөхөд литрийг нь 900 төгрөгөөр тооцож 180,000 төгрөгийг миний Хаан банкны дансанд хийсэн байсан. Би дээрх мөнгөнөөс Б д өгөөгүй өөрөө хэрэглэсэн. Би ......... орчхоод эргээд үүрээр Дарханд ирээд буцаад Хөтөл үрүү яваад тэнд ажлын цаг дуусаад .......-аас намайг буухад ээлж солилцох машинаар Б  бид хоёрыг Дархан руу авч ирэхэд цагдаагаас дуудаад, очсон чинь Э  өрөөнд зогсож байсан. Тэгээд Э  хэлэхдээ “надад түлш зарсан машинч мөн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь болсон асуудлын талаар хэлсэн. Би Э  ахтай яриад хаанаас нь авах гэж байгаа юм бэ бүх юм нь лац ломбо байдаг ш дээ гэхэд түлшний банкнаас насосоор соруулаад авчихъя гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 175-176, 224 дэх тал/,

Шүүгдэгч Ш.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэгээд орой 19 цагийн орчим М ын .......  дугаарын утас руу нь залгаад ахад нь “200 литр түлш хэрэгтэй байна, хураалт дөхөөд байна” гэж хэлэхэд “за, би тань уруу эргээд залгаж хариу өгье” гэж хэлсэн. Үүнээс хойш 21 цагийн орчим М  уруу залгаж “юу болж байна” гэхэд “эргээд залгая” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй М  өөрөө над уруу залгаад “Би ......... явах юм байна та саваа аваад .........  өртөөн дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад Г гийн гэрт очиж Г , Г  хоёрт та хоёр ахдаа туслаадах, ах нь 200 литр түлш авах гэж байгаа юм гээд бид гурав миний .........  улсын дугаартай Ланд-80 маркийн автомашинтай ........... сум руу очиж Т гэж казак айлаас 25 литрийн 8 ширхэг канистр, гар насосын хамт аваад .........  өртөөний харалдаа очоод М  руу залгахад 23 цагт галт тэргэнд ороод ир гэж хэлсэн. Яг хэдэн цагт орсон гэдгийг санахгүй байна, Г , Г  хоёр 8 ширхэг канистраа аваад зүтгүүр үрүү орсон. Би машин дотроо суугаад үлдсэн. М той утсаар ярихад 3 шарын цаад талын айлын цаахан түлшээ буулгачихъя гэж хэлсэн. Ингээд би машинаа унаад 3 шар өнгөрөхөд Г , Г  хоёр 8 ширхэг канистртай түлштэйгээ хамт төмөр замын хажууд зогсож байсан. Түлшээ машиндаа ачаад ........... суманд байдаг Т гэж казак айлын хашаанд байдаг ёмкостод нөгөө 8 ширхэг канистртай түлшээ хийж сулласан. Тэр казак айлын хашаанаас гараад явахад цагдаа зогсоосон. Тэгэхэд .............. -ний хэсгийн байцаагч Б  байсан, надаас хэнээс хэдэн литр түлш авсан бэ гэж асуухад нь машинч М оос 200 литр түлш авсан гэж үнэнээ хэлсэн. Б төлөөлөгч бид нарын араас дагаж явсан юм шиг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 174, 226-227 дахь тал/, 
 
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ....... -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай Дархан татах хэсгийн илчит тэрэгний машинч М , туслах машинч Б  нар нь 2М62ММ-0009 илчит тэрэгтэй .........  өртөөнөөс ......... чиглэлд аялалд явахдаа иргэдтэй тохиролцон илчит тэрэгнээсээ түлш хулгайлсан хэрэгт Замын даргын итгэмжлэлээр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилогдон ажиллаж байна. Хэргийн байдалтай танилцахад машин Х.М , туслах машинч Б.Б  нар нь 8 канистр буюу 208 литр түлш зарж .........-д 300,512 төгрөгийн хохирол учруулсан байна. Иймд дээрх хохирлыг нэхэмжилж байна /хавтаст хэргийн 91-92 дахь тал/, ... Шүүгдэгч нар учруулсан хохирлоо төлж барагдуулсан, одоо хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоох, дахин ийм төрлийн гэмт хэрэг гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллаж байгаа” гэх мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч “....... ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...  улсын дугаартай автомашиныг манай ........ дахь салбартай гэрээ байгуулан 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр эзэмшигчийг шилжүүлээд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 3 сая төгрөгийн барьцаанд байршуулсан байна. Уг машины эзэмшигч Ш.Э  нь 2014 онд зээл авч төлж дуусчхаад машинаа шилжүүлэн аваагүй дахин зээл авсан нь харагдаж байна. Одоо 3 сая төгрөгөөс хүүтэй дүнгээр 700,000 төгрөг хасагдсан байна. Иймд дээрх автомашин нь манай байгууллагын нэр дээр байгаа учраас автомашинаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь тал/,  

Иргэний нэхэмжлэгч “....... ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А -ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Анх Ш.Э  нь ..........  улсын дугаартай машиныг барьцаанд тавьж 3,000,000 төгрөгийн зээл авсан. Уг машиныг гэрээ хийж манай компаний эзэмшилд шилжүүлсэн. Ш.Э  нь одоог хүртэл зээлээ бүрэн барагдуулж дуусгаагүй байна. Одоогийн байдлаар 2,670,550 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа. Иймд Ш.Э аас 2,670,550 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх тайлбар, 

Гэрч Х.Т-ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... яасан юм бэ ямар хэргээр яваа юм бэ гэхэд би ........... суманд газар тариалан эрхэлдэг юм. Би нэг жижиг ёмкость танай хашаанд байрлуулаад түлшээ хийгээд удахгүй 3 сар болоод авна гэхээр нь “тэг тэг” гээд зөвшөөрсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа цэнхэр портерт блок ачаад хоёр залуугийн хамт ирээд өдөрт нь гараашийн хэмжээтэй байр барьсан. Ёмкостийг хэзээ авчирч байрлуулсан гэдгийг мэдэхгүй байна. Ингээд 2-3 хоног орчим давтамжтай 23 цагийн орчим өөрийнхөө жийп машинтайгаа байр барихад хамт байсан хоёр залуугийнхаа хамт ирээд машиныхаа гэрлийг тусгаад канистртай зүйлийг нөгөө байр уруугаа зөөгөөд байдаг юм. Би 2 удаа гэрийнхээ үүдэн дээрээс харсан. Шөнө ирэх бүрт тэр болгон хараад байдаггүй. Цонхоор харахаар машин нь орж гараад явдаг юм. Өдрийн цагаар хааяа нэг өөрийн машинтай ирээд канистртай түлш аваад ачаад явдаг. Э тай хамт ирсэн хоёр залуугийн нэг нь бор царайтай, дунд зэргийн нуруутай, харвал танина. Нөгөө нь жижиг биетэй залуу байсан. /Х.Т-д Г , Г  нарын чээж зургийг үзүүлэхэд зургийг хараад мөн байна, байнга хамт явдаг хоёр залуу нь байна гэв/” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дахь тал/, 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дахь тал/, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн О-ын хийсэн бичлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 44-55 дахь талууд/, .........  улсын дугаартай Ланд-80 маркийн автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 56-59 дэх тал/, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 61 дэх тал/, түлш хадгалж байгаа гэх газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийг 63-78 дахь тал/, эд мөрийн баримт хураан авсан болон туршилт хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 81-85 дахь тал/, .......  аймаг дахь Сум дундын шүүхийн ....... оны .....  дүгээр сарын ........ -ны өдрийн ......  дугаартай шийтгэх тогтоол / 1 дүгээр хавтаст хэргийн 250, 2 дугаар хавтаст хэргийн 1-3 дахь тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 28-32 дахь талууд/, Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 79 дэх тал/, хохирлын тооцоо /хавтаст хэргийн 195 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Х.М , Б.Б  нар нь ...........-аар ажиллаж байхдаа Ш.Э , Ч.Г , Х.Г  нартай бүлэглэж 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ......... аймгийн  ........ сумын нутаг дэвсгэр, ......... -т хөдөлмөрийн гэрээгээр өөрсдийн итгэмжлэн хариуцаж байсан 2М-62ММ-0009 дугаар илчит тэрэгний банкны рекний нүхнээс гар насос ашиглан 8 канистр буюу 208 литр шатахууныг авч .............. -т 300,512 төгрөгийн хохирол учруулж, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

Шүүгдэгч Ш.Э , Ч.Г , Х.Г  нар нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ......... аймгийн  Хонгор сумын нутаг дэвсгэр, ......... -т илчит тэрэгний машинч Х.М , туслах машинч Б.Б  нарын итгэмжлэн хариуцаж байсан 2М-62ММ-0009 дугаар илчит тэрэгний банкны рекний нүхнээс гар насос ашиглан 8 канистр буюу 208 литр шатахууныг авахад хамтран оролцож ..............-д 300,512 төгрөгийн хохирол учруулж, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт бүлэглэн, хамтран оролцсон болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 182-183, 187-188, 229, 185, 220, 175-176, 224, 174, 226-227 дахь талууд/,  хохирогч, иргэний нэхэмжлэгч .......... -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М ын мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/, гэрч Х.Т-ний мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дахь тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 44-55 дахь талууд/, .........  улсын дугаартай Ланд-80 маркийн автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 56-59 дэх тал/, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 61 дэх тал/, түлш хадгалж байгаа гэх газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийг 63-78 дахь тал/, эд мөрийн баримт хураан авсан болон туршилт хийсэн тухай тэмдэглэл зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Г , Ч.Г , Ш.Э  нар бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш боловч уг хэрэгт бүлэглэн хамтран оролцсон байх тул шүүгдэгч нарт Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл зөв, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Болсон үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ бусад байдлын талаар шүүх хуралдаанд оролцогчид маргаагүй байх ба Иргэний нэхэмжлэгч “....... ” ХХК нь шүүгдэгч Ш.Э т холбогдуулан энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ландкрузер маркийн автомашиныг барьцаалсан зээлийн гэрээний төлбөр “2,670,550 төгрөг гаргуулах тухай” иргэний нэхэмлэл гаргажээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115-р зүйлийн 115.1 дэх хэсэгт ... “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан, иргэний нэхэмжлэгч “....... ” ХХК нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг барьцаалан зээл олгосон, уг тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураахаар заасан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул дээрх нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт хамтран шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Ш.Э  нь өөрийн өмчлөлийн Тоёота Ландкрузер маркийн ...........  улсын дугаартай автомашиныг барьцаалан 2015 оны 8 дугаар сард зээлийн гэрээ байгуулан ...........-аас 3,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай авчээ. Иргэний нэхэмжлэгч үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт 2,670,550 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүгдэгч Ш.Э  дээрх төлбөрийн хэмжээний талаар маргах зүйлгүй, бүрэн хариуцаж төлнө гэжээ. Иргэний хуулийн 281, 282-р зүйлд зааснаар зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү шаардах эрхтэй ба шүүгдэгч, иргэний хариуцагч Ш.Э  энэ талаар маргахгүй байх тул дээрх төлбөрийг шүүгдэгч Ш.Э аас гаргуулахаар шийдвэрлэв.

Тоёота Ландкрузер маркийн ............  улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч нар гэмт хэргийн замаар олсон түлшийг зөөж тээвэрлэхдээ ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх ба уг автомашины эзэмшигчээр авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд “........... ” ХХК бүртгэгдсэн байх боловч өмчлөгчийн нэрийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор өөрчилсөн, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт ... Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана… гэж заасан, уг тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч нь Ш.Э  болох нь тогтоогдож байх тул Тоёота Ландкрузер маркийн ..........  улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт хураагдсан бэлэн 247,500 төгрөг, ............  дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1 ширхэг түлхүүрийг эд хураах ялаас гадуур хурааж, улсын орлогод шилжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ......... аймгийн  ......... сумын ....  дүгээр баг, Зам хэсэг 10-53 тоот хашаанд хадгалагдаж байгаа 47 ширхэг хуванцар сав, 1 ширхэг хөх өнгийн поошиг, 2 тонн 142 кг түлшийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч Ш.Э т буцаан олгож, 24 вольтын цахилгаан насос 1 ширхэг, гар насос 1 ширхэг, 186 см урттай труба 1 ширхэгийг устгаж, хэрэгт авагдсан 1ш Сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Э , Ч.Г , Х.Г  нарын цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Б , Х.М  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б , Х.Г , Х.М , Ш.Э  нар нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хавтаст хэргийн 29-32 дахь тал/ байх тул шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.. 

Шүүгдэгч Ч.Г  нь урьд 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр .........  аймаг дахь Сум дундын шүүхийн .......  дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан ялтай байдалд тооцох хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ш.Э , Х.М  нарыг дээрх хэргийг удирдан зохион байгуулсан, Б.Б , Х.Г , Ч.Г  нарыг гүйцэтгэгчээр оролцон гэж үзэх үндэслэлтэй байх ба Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан мөн хуулийн 35 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэмжээг ялгамжтай тогтоов.

Иймд шүүгдэгч Б.Б , Х.Г , Ч.Г , Х.М , Ш.Э  нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан шүүгдэгч Н  овогт Х-ийн М , Боржигин овогт Ш-ийн  Э , Ч  овогт Б-ийн  Б , Х  овогт Х-ийн  Г , Б  овогт Ч-ийн  Г  нарыг бүлэглэн аж ахуй нэгж байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э , Х.М  нарт тус тус 01 /нэг/ жил 06 /зургаан/ сар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар Б.Б , Х.Г , Ч.Г  нарт тус тус 01 жил /нэг/-ийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э , Х.М  нарт тус тус оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаан/ сар, шүүгдэгч Б.Б , Х.Г , Ч.Г  нарт оногдуулсан 01 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.Э , Ч.Г , Х.Г  нарын цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Б , Х.М  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн болохыг дурдсугай.
5.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасныг журамлан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, иргэний хариуцагч Ш.Э аас 2,670,550 төгрөгийг гаргуулж, “....... ” ХХК /.........  аймаг, ......... сум , .....  төвийн ...... дүгээр давхарт байрлах/-д олгосугай.
6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Тоёота Ландкрузер маркийн 14,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн ...........  улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 247,500 төгрөг, ......  дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1 ширхэг түлхүүрийг эд хөрөнгө хураах ялаас гадуур хурааж, улсын орлогод шилжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2, 88.1.3-т зааснаар хэрэгт хураагдсан ......... аймгийн  Хонгор сумын 1 дүгээр баг, Зам хэсэг, 10-53 тоот хашаанд хадгалагдаж байгаа 47 ширхэг хуванцар сав, 1 ширхэг хөх өнгийн поошиг, 2 тонн 142 кг түлшийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч Ш.Э т буцаан олгож, 24 вольтын цахилгаан насос /1 ширхэг/, гар насос /1 ширхэг/, 186 см урттай труба /1 ширхэг/-г тус тус устгаж, хэрэгт авагдсан 1ш Сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй. 
8.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, шүүгдэгч Ш.Э , Х.М , Б.Б , Х.Г , Ч.Г  нарыг тус тус 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг ......... аймгийн  Цагдаагийн газарт даалгаж, ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.
9.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
     10.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
      11.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б , Х.Г , Ч.Г , Х.М , Ш.Э  нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    


                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД