| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0193/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/190 |
| Огноо | 2013-11-14 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2013/ШЦТ/190
Хэргийн индекс: 171/2013/0193/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагчаар Аймгийн прокуорын газрын хяналтын прокурор О.Д маа,
Хохирогч С.Э ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З овогт М.Т д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201309000621 дугаартай эрүүгийн хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Монгол Улсын иргэн, З т овогт М.Т /РД: ..../, 19.. оны . дүгээр сарын ..-ний өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, эцгийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын ..-р багт оршин суудаг, одоогоор Дархан сумын ..-р баг . тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй,
-Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял,
-Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.
Шүүгдэгч М.Т нь 2013 оны 9 дүгээр сарын 26-ны орой 23-24 цагийн үед өөрийн найз бүсгүй гэх иргэн С.Э ийг Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Дөлгөөн” буудалд зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч С.Э ээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажлаа тараад явж байгаад М.Т тай таарсан. М.Т “маргааш нутаг буцах гэж байгаа, намайг гаргаж өгөхгүй юм уу?” гээд байсан. Би Д эгчийг дуудаад “Ок” баранд орсон. М.Т 4 пиво авч өгөөд, ажлынхаа Сараа эгчийг дуудсан. Бид 4 гарч яваад “Сутай” барны тэр хавьд явж байгаад М.Т бид хоёр маргалдаад, намайг цохисон. Тэгээд “Дөлгөөн” буудалд ороод дахиад 4 пиво авсан. Намайг “наад пивоо уухгүй юм уу?” гээд цохиж зодоод, би 00
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Tumennasan 99.1.docx
орчихоод ирье гээд боссон чинь Д эгч Т д “Э алга болчихлоо” гэхэд босож ирээд намайг явах гэж байна гээд дахиад цохисон. Тэгээд тэндээ унтаад өглөө болсон. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч М.Т нь 2013 оны 9 дүгээр сарын 26-ны орой 23-24 цагийн үед өөрийн найз бүсгүй гэх иргэн С.Э ийг Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Дөлгөөн” буудалд зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогч С.Э ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2013 оны 9 дүгээр сарын 26-ны орой 19 цагийн үед ажлаасаа тараад гарахад Т гадаа намайг хүлээж байсан бөгөөд тухайн үед эрүүл байсан. Тэгээд бид 2 Д эгчтэй хамт манайх руу алхаад “Буян” захын хажууд явж байсан чинь Т “би маргааш хөдөө явна, намайг гаргаж өгөхгүй юм уу?” гэсэн. Тэгэхээр нь би “гэр орондоо ажилтай, чадахгүй гэсэн чинь Т нэг газар очиж бүжиглэе” гэсэн. Тэгээд Д эгч бид гурав хуучин “OK” бааранд орж, манайд ажилладаг Сараа гэдэг хүнийг дуудаад дөрвүүлээ 0,75 л Хараа архи, 4-н пиво хувааж уусан. Тэгээд шөнө 23 цаг өнгөрч байхад бид нар гараад Сараа эгч салаад гэрлүүгээ явж, бид 3 дээшээ харих гээд гэр лүүгээ явсан. Бид 3 “Буян” захын тэнд очоод Т “буудалд ороё” гэхээр нь би “орохгүй, гэр лүүгээ харилаа” гэсэн чинь Т намайг чирээд буудал орно гээд 207-р байрны тэр хавьд очоод “чи ямар овоо хүүхэн бэ?” гээд шууд зодоод эхэлсэн. Тэгээд би “чи яагаад зодоод байгаа юм бэ?” гэсэн чинь Т намайг “чи яагаад утсаар ярихгүй, хүнийг асуухгүй байгаа юм, ямар овоо хүүхэн бэ? гээд зодоод байсан. Хажууд Д эгч байсан, миний толгой нүүр лүү цохиод байсан.
...Тэгээд Т намайг чирээд “Дөлгөөн” буудалд ороод өрөө аваад 4 шил пиво авсан. Тэгээд Т гийн найз болох нэг залуу араас ороод ирсэн. Би “пиво уухгүй” гэсэн чинь Т “яагаад хүний авч өгсөн пиво уухгүй байгаа юм” гээд нүүр лүү гараараа цохьсон, тэгсэнээ Т “чи одоо хувцасаа тайлаад унтахгүй юм уу?” гэхэд нь би “үгүй, би унтахгүй” гэсэн чинь намайг дахиад цохьсон” гэх мэдүүлэг /хэргийн 8-9 дэх тал/,
-Гэрч Б.Д пүрэвийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2013 оны 5 дугаар сарын 26-ны орой 19 цагийн үед Э тэй хамт ажлаасаа тараад гартал үүдэн дээр Түмээ гэгч залуу зогсож байсан. Тэгээд бид 3 “Буян” захын тэнд явж байгаад Түмээ “гурвуулаа нэг газар ороод бүжиглэе” гэж хэлсэн. Тэгээд бид 3 “OK” баар луу явсан. Явж байх хооронд Түмээ, Э хоёр маргалдаад байсан. Тэгээд Э Сарааг дуудаад бид 4 хамт ороод нэг шил архи, 4 пиво авч уугаад шөнө баар хаахаар нь гараад Сараа гэр лүүгээ яваад, бид 3 Түмээгийн найзтай хамт бракад байдаг “Дөлгөөн” буудал руу явсан. Тэгээд “Сутай” баарны тэнд Э , Түмээ хоёр хоорондоо маргалдаад Түмээ Э ийг нэг удаа алгадсан.
...Э Түмээг цохьсон чинь Түмээ Э ийг алгадаад нүүр лүү нь хоёроос гурван удаа цохьсон.” гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/,
-Гэрч Т.С-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...эрэгтэй нь эмэгтэйгээ шууд цохиод авсан. Тэгэхээр нь би “чи болиоч ээ, эмэгтэй хүн цохиж болдог юм уу?” гэж хэлсэн чинь “чамд хамаагүй” гэсэн. Нөгөө эмэгтэй нь “чи өрөөнөөс гарчих, бид нар одоо эвлэрчихнэ, зүгээр ээ гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 11 дэх тал/,
-“С.Э ийн биед нүүрний зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 998 тоот дүгнэлт /хэргийн 13 дахь тал/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч М.Т г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Т д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Т гийн энэ хэрэгт 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогч С.Э нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт М.Т г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч М.Т д 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч М.Т гийн энэ хэрэгт 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар хохирогч С.Э нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М. Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ