Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2019/0043

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Т З ХХК-иас Төв аймгийн С сумын З Дад холбогдуулан гаргасан Төв аймгийн С сумын З Дын 2017 оны 03 сарын 09-ний өдрийн А/64 дүгээр захирамжийн Т З ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч нар 2019 оны 12 сарын 09-ний өдөр харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Т З ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн С сумын З Дад холбогдох Төв аймгийн С сумын З Дын 2017 оны 03 сарын 09-ний өдрийн А/64 дүгээр захирамжийн Т З ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын зүгээс дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэг. Төв аймгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/555 дугаар захирамжаар гэзэр эзэмших эрх үүссэн Т З ХХК-ийн 78 га газартай Хааншадав ХХК, Эколит ХХК, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар давхцаж байгаатай холбогдуулж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/64 дүгээр захирамжийн Т З ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох эсхүл өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын хэмжээгээр өөр байршилд шилжүүлэн давхцалгүй газар олгох, нэхэмжлэгч нь хариуцагчаас нөхөн олговор олгохыг шаардах, тусгай хамгаалалтад авсан шийдвэрүүдтэй холбогдуулж нэхэмжлэл, шаардлага гаргахгүй байх үүрэгтэй болно.

Хоёр. Төв аймгийн С сумын З Да нь энэхүү гэрээг шүүхээс баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарснаас хойш 3 сарын дотор давхцалыг арилгасан газрыг олгосон шийдвэрийг гаргах үүрэгтэй болно.

Гурав. Нэхэмжлэгч Т З ХХК-ийн зүгээс энэхүү гэрээг биелүүлэхтэй холбоотойгоор хариуцагч Төв аймгийн С сумын З Дын зүгээс шийдвэр гаргахтай холбогдох зайлшгүй шаардагдах баримт материалыг шүүхээс захирамж гарсны дараа 1 сарын хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.

Дөрөв. Энэхүү гэрээг байгуулсантай холбоотойгоор бусад хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн зүйлгүй бөгөөд аливаа хуульд харшлаагүй болно.

Тав. Энэхүү гэрээнд нэхэмжлэгч болон хариуцагч тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 3 хувь үйлдэж, талууд тус бүр 1 хувийг хадгалж, 1 хувийг шүүхэд хүргүүлнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээг хянаж үзвэл: Төв аймгийн С сумын З Дын 2017 оны 03 сарын 09-ний өдрийн А/64 дүгээр захирамжийн Т З ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар 2019 оны 12 сарын 09-ний өдөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно мөн хуулийн 68.2-д Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т З ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын З Дад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Т З ХХК-ийн захирал С.Золчимэг, хариуцагч Төв аймгийн З Да нарын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, Т З ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын З Дад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН