Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2020/02856

 

 

 

 

 

                                2020         08         14  

   101/ШШ2020/02856

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ш.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А холбогдох

 

96,4*******,821 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ш.Б, түүүний итгэмжлэгдсөн төлөөлөгч О.Ёндонжамц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Б би Б.Атай 1987 онд гэр бүл болж хүү А.*******, охин Б.******* нарыг төрүүлсэн. Бид гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж 2004 оноос тусдаа амьдарч би 2 хүүхдээ өсгөсөн. Бид гэр бүл болсноор Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо ,13 дугаар хороолол *******ы ******* байр ******* тоот орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хорооны *******ын ******* дугар байрны ******* тоот орон сууц болох хөрөнгөтэй болсон боловч эдгээр байрыг Б.А дан ганц өөрийн нэр дээр бүртгүүлэн авсан байсан. Бид тусдаа 2004 оноос амьдрахдаа Б.А нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны *******ын ******* дугаар байрны ******* тоот орон сууцандаа, харин би 2 хүүхдийнхээ хамтаар Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол *******ы ******* байр ******* тоот орон сууцанд амьдардаг байсан. 2019 онд би Б.Агаас гэр бүлээ цуцлуулж өөрийн амьдарч буй Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо 13 дугаар хороолол *******ы ******* байр ******* тоот орон сууцыг өөрийн хүүхдүүд болох А.*******, А.******* нарын хамтаар өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргахад Б.А нь уг байрыг бидний өмчлөлд үлдээнэ, энэ байрнаас ногдох хувиа авахгүй гэсэн боловч шүүхээс уг байрны хамтран өмчлөгчөөр биднийг тогтоосон шүухийн шийдвэрийг гаргасан. Би Б.Агаас чи ганцаараа Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хорооны *******ын ******* дугаар байрны ******* тоот орон сууцыг өмчилж байгаа учир Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол *******ы ******* байр ******* тоот бидний орон сууцыг 2 хүүхэд болон миний нэр дээр шилжүүлж өгөөд чи өмчлөгчөөс хасуул гэдэг шаардлагыг тавихад Б.А нь байрыг “*******” ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан байгаа. Чи зээлийн төлбөр болох 57,386,799 төгрөгийг төлвөл би энэ байрнаас нэрээ хасуулья гэсэн. Тэгэхээр би итгээд хүнээс зээл авч зээлийн төлбөрийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “*******” ББСБ-д төлсөн. Гэтэл өнөөдрийг болтол Б.А нь Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, *******ы ******* байр ******* тоот орон сууцны өмчлөх эрхээс нэрээ хасуулаагүй байгаа тул “*******” ББСБ-д Б.Агийн зээлийг төлсөн 57,386,799 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 10,329,623 төгрөг, алдангид төлсөн 28,693,399 төгрөг, нийт 96,4*******,821 төгрөгийг Б.Агаас гаргуулж өгнө үү. 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ш.аас мөнгө зээлсэн, үүний хүү, алдангийг төлсөн гэв.

 

Хариуцагч Б.А шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Б.Ад холбогдуулан Б.Агийн өмнөөс бусдад төлсөн өр зээл 57,386,799 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 10,329,623 төгрөг, алдангид төлсөн 28,693,399 төгрөг, нийт 96,4*******,821 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хариуцагч Б.Ад 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд тэрээр хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болон эс зөвшөөрч байгаа эсэх талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдаан товлосон цагт хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно...” гэж зааснаар шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийв.

 

Ийнхүү хариуцагч нь шүүхэд ирж тайлбараа өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцох боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа хэрэгт авагдсан ямар баримтаар нотолж буйг харгалзан үзэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлд  заасны дагуу нотлох баримтыг үнэлсэн болно.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00 дугаартай шийдвэрээр Ш.Б, Б.А нарын гэрлэлтийг цуцалж, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* ******* байрны 9 тоот, 147,46 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн орон сууцны хамтран өмчлөгч нь Ш.Б, А.*******, А.******* нар мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоож байгаа хэдий ч тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1869 дүгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өр төлбөрт тооцон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахад саад болохгүй болно” гэсэн байх бөгөөд үүнээс үзвэл хариуцагч Б.А нь уг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэхэд саад болохгүйг дурдсан байна.

 

Шүүхийн шийдвэр гарсаны дараа 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ш.Б, Б.А, А.*******, А.******* нарын 4 иргэний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* ******* байрны 9 тоот, 147,46 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн орон сууцны 000728328 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

Хариуцагч Б.А нь өөрийн “” ББСБ-д төлөх зээлийн төлбөрийг төлсний дараа орон сууцны өмчлөгчөөс хасагдах шаардлагыг тавьсаны дагуу нэхэмжлэгч Ш.Б нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Б.Агийн зээлийг Ш.Б төлөв” гэсэн төлбөрийн зориулалтаар 57,386,799 төгрөгийг “” ББСБ-ын тоот дансанд төлсөн болох нь Хас банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлтэй буюу Б.Агийн өмнөөс түүний зээлийг Ш.Б төлсөн, уг төлбөрийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Б нь дээрх зээлийг төлөхдөө бусдаас зээлж, улмаар энэхүү зээлийн дагуу хүү, алданги төлсөн гэдэг үндэслэлээр зээлийн хүүнд төлсөн 10,329,623 төгрөг, алдангид төлсөн 28,693,399 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Ш.Бийн Хас банкны тоот дансны хуулга хэргийн материалд авагдсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ш.аас мөнгө зээлсэн гэж тайлбарлаж байх боловч уг дансны хуулгаас үзэхэд “төлбөр” гэсэн гүйлгээний утгаар Ш. гэгчээс 67,000,000 төгрөгийн орлого орж ирсэн, үүнийг Ш.Б нь Ш.аас зээлсэн болон зээлийн хүү болон алдангид төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 57,386,799 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Агаас 57,386,799 /тавин долоон сая гурван зуун наян зургаан мянга долоон зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Бт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 39,023,022 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 639,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 444,884 /дөрвөн зуун дөчин дөрвөн мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Бт олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ