Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2013/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0016/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт Ц овогт ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000617 дугаартай хэргийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Ц овогт *******  /РД:.../ 19...оны .. дугаар сарын ..-ны өдөр  Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 40  настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, трактор комбайнчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..дугаар баг, .. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч *******  нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ны шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хүнсний Буян захаас Толгойт чиглэлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн верна маркийн ...ДАХ улсын дугаартай автомашин жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 2 дугаар бүлгийн 2.7.а, 2.1.а, 2.5.в 2.3.б дахь заалтуудыг тус тус зөрчин замын хажуу руу онхолдож иргэн Ч.Х ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, уг зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.                                  

                                                    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр ганцаараа  архи уусан, тэгээд Буян захын тэнд явах гээд байж байтал нэг залуу ирээд хүргээд өг гэсэн, тэгээд суулгаад 200 метр орчим яваад гүүрнээс унасан, би архи уусан байсан болохоороо айгаад зугтаж яваад холоос харж зогссон. Нилээн байж байгаад ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан, тэгээд баригдсан, миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, цаашид дахин согтуугаар машин барихгүй” гэв.

Шүүгдэгч *******  нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ны шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хүнсний

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\******* -126.2-04.doc

Буян захаас Толгойт чиглэлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн верна маркийн ...ДАХ улсын дугаартай автомашин жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 2 дугаар бүлгийн 2.7.а, 2.1.а, 2.5.в 2.3.б дахь заалтуудыг тус тус зөрчин замын хажуу руу онхолдож иргэн Ч.Х ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, уг зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

гэрч Ч.Х. мөрдөн байцаалтад өгсөн “... 2012 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 01 цагийн орчим, цагийг нь нарийн сайн санахгүй байна найзуудаасаа салаад Толгойт явах таксины буудал дээр иртэл ...ДАХ улсын дугаартай шар өнгийн жижиг тэрэг ганцаараа зогсоол дээр зогсож байсан. ... Тэр үед жолоочоос архи үнэртэж байсан. Тухайн үед жолооч ах машинаа асаах гээд 2 ч удаа оролдсон боловч машин нь унтарчихаад байсан. Тэгсэн машинаа хөдөлгөөд ойролцоогоор 20-30 метр газар яваад л захын хажуугийн жалган дээгүүр тавьсан бетонон хавтангийн хажуугийн жалга руу машинтайгаа онхолдоод 4 дугуй нь дээшээ хараад жалганд унасан. Тухайн үед би машинаас гарах гэхэд гарч чадахгүй хаалга нь онгойхгүй байсан. Жолоочийг – ахаа хаалга онгойлгоодхооч гэхэд жолооч надад –ахын дүү адилхан эр хүмүүс байж битгий ямбалаад бай гэсэн. Тэгсэн миний толгойноос цус гараад эхэлсэн. Жолооч ах миний толгойноос цус гараад байгааг харсаар байж надад хаалга онгойлгож өгөөгүй. ... Энэ үед би өөрөө хаалга онгойлгоод машинаас гарсан. Тэгээд дээшээ жалга руу гарах гэсэн толгой эргээд байсан тэгсэн хэдэн залуучууд ирээд тэд нараас нэг нь эмнэлэг цагдаа дуудаж өгсөн. Тэгсэн тэр эмнэлэг цагдаа дуудаж өгсөн залуу /нэрийг нь мэдэхгүй/ - жолооч машинаасаа гараад зугатчихлаа гэсэн. Тэгснээ тэр залуучуудаас нэг нь жолоочийг барьж авах гээд араас нь гүйгээд гүйцсэнгүй гэсээр ирсэн. Тэгээд түргэн тусламжийн машин ирээд намайг авч явж эмнэлгийн хүлээн авах дээр авчраад миний толгойны баруун чихний дээд хэсэгт 4 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Х ын мөрдөн байцаалтанд өгсөн “… тухайн үед ойрхон газар учраас гайгүй байлгүй дээ гээд байж байтал жолооч машинаа дөнгөж хөдөлгөөд 20-30 метр орчим газар 5-10 км/ цагийн хурдтай явж байгаад жалгаруу онхолдуулсан юм аа. Тэгээд жолооч надад тусламж үзүүлээгүй цагдаад ч хандаагүй, шууд машинаасаа гараад зугатсан. Надад цагдаа эмнэлэг дуудаж өгсөн хэдэн залуучуудын нэг нь жолоочийг зугатах үед араас нь хөөгөөд гүйцээгүй ээ. … Дээрхи ослоос болж би толгойн байруун хэсэгт 4 оёдол тавиулсан. Нүүрний баруун хэсэгт зурагдсан шархтай, мөн толгой өвдөж байна. Бөөр өвдөж байгаа. баруун нүд өвдөж байна. Өөр өвдөн бэртсэн зүйл гайгүй байна. ... дээрхи жолоочид миний зүгээс гомдолтой байна. Учир нь осол гаргасан дээрхи жолооч согтуу машин жолоодож намайг тээвэрлэн явж байгаад осол гаргаж намайг гэмтээчихлээ, намайг өөрөөс нь тусламж хүсэхэд миний дүү битгий ямбалаад бай гэснээ надаас цус гараад байгааг харсаар байж надад эмнэлэг ч дуудаж өгөөгүй, цагдаад ч мэдэгдээгүй, шууд энэ хүний яах нь хамаагүй гэж байгаа юм шиг осол гаргачихлаа машинаасаа буугаад зугтлага явсанд нь би их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дахь тал/,

 

гэрч Д.Г  мөрдөн байцаалтайд өгсөн “... Би 2012.10.31-с 2012.11.1-ний өдрийн хооронд албан үүрэг гүйцэтгэсэн. 11-р сарын 1-ний өдрийн 02 цагийн орчим 102-оос Буян захын урд нүхэн гүүрэн дээр машин зам тээврийн осол гаргасан байна гэсэн дуудлага өгсөн юм. Хэргийн газар очтол ... ДАХ улсын дугаартай шар өнгийн верна маркийн автомашин Буян захын хажуугийн нүхэн гүүрний жалга руу 4 дугуй эь дээшээ хараад онхолдсон байсан, жолооч нь осол гаргасан газраа байхгүй, тухайн машинд зорчиж явсан зорчигчийг 103 ирээд аваад явсан байсан. Жолоочийг эрэн сурвалжлахад хэрэг гарсан газар тухайн осол гаргасан газар эхнэр нь гэх эмэгтэй ирсэн байсан ба манай нөхөр машинаа барьж явсан үгүйг мэдэхгүй байна, нөхрийгөө одоо хаана байгааг мэдэхгүй байна, надтай утсаар ярихдаа одоо ирж яваа гэж хэлсэн юм гэж аман тайлбар хэлж байсан. Хэргийн газарт үзлэг хэмжилт хийчихээд нэлээн удаан хүлээсэн боловч жолооч нь ирээгүй. Гэрийнх нь хаягаар очиж очиж шалгахад жолооч нь гэртээ байгаагүй. Ингээд камерын үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Бат-Өлзийд жолооч нь ирвэл мэдэгдээрэй гэж хэлсэн. 06 цагийн орчим дэд ахлагч Бат-Өлзий осол гаргасан машиныг 4 залуу татаж гаргах гэж байна гэж мэдэгдсэн. Ахлагч Нямцогтын хамт очтол осол гаргасан жолооч З  гэгч нь өөрөө ирсэн машинаа татаж гаргах гэж байгаад баригдсан. Тухай үед жолооч З  согтуу байсан ба эрүүлжүүлэх байранд хүргэж согтуурлыг шалгахад согтуу гарсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

гэрч Ө.Б мөрдөн байцаалтанд өгсөн “...2012 онь 11 сарын 01-ний өдрийн 02 цагийн орчим Буян захын Толгойт чиглэлд явдаг нүхэн гарцан дээр машин онхолдлоо гэсэн дуудлага ирсэн. Энэ осол үйлдэгдэх үед Буян захын орчим байх камер захын уулзвар татуур харсан байсан тул осол болсон үеийн бичлэг хийгдээгүй ээ. Тэгээд дуудлага ирснийг дараа камерыг осол гарсан татуур ший ...ДАХ улсын дугаартай шар өнгийн верна маркийн автомашин жалган дотор 4 дугуй нь дээш харсан байдалтай унасан байсан. Тухайн осолд орсон машины жолооч гэхээр хүн ойр хавьд камерт харагдаагүй. ... Тэгээд би үүргийн дагуу камерыг осолд орсон машин руу харуулан байрлуулж ажиглалт хийж байтал 04 цаг өнгөрч байхад цагийг нь нарийн санахгүй байна тус машин дээр 2 залуу ирж эргэлдсэн. Тэгж байгаад явсан. 20 орчим минутын дараа нөгөө залуу эмэгтэй болон эрэгтэй өөр бусад хүмүүстэй хүрч ирээд машиныг түлхэж дээш нь харуулсан. Тэгэхээр нь ахлах ахлагч Г  станцаар мэдэгдсэн. Ахлах ахлагч Г  очиж осол гараад ослын газраас зугатсан жолоочийг нь баривчилсан. Жолооч нь согтуу байна гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

гэрч Ж.Г  мөрдөн байцаалтанд өгсөн “ ... Тэгээд дахин 10 минутын дараа З руу залгаад – яачихваа хурдан ирээчээ яагаад согтуу машин бариад яваад байгаа юм бэ гэтэл – одоо очлоо гээд хэлтэл маш хүчтэй пид пад гэх чимээ гараад л З гийн утас тасарсан. ... манай эгч Б гийн утаснаас дуудлага ирсэн. Аваад ярьтал З  машинаараа нэг хүн хүргэж өгч яваад машинаа онхолдуулчихлаа гэсээр сандарсан ярьсан, тэгээд намайг хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд би Буян захын тэнд машин дээр нь ирсэн. Тэгсэн түргэний машин ирээд хохирогчийг аваад явж харагдсан. Нэг цагдаа байсан, ганц нэг танихгүй залуучууд байсан. З  машин дээрээ байгаагүй. Тухайн үед цагдаа нар ирээд надаас – энэ машины жолооч нь хаана байна гээд надаас асуухаар нь З г согтуу болохоор нь хаана байгаа газрыг нь хэлж өгөөгүй, архи нь гараад эрүүл болохоор нь болъё гэж бодоод З г хаана байгааг мэдэхгүй, машиныг нь хэн барьж явсныг нь би мэдэхгүй гэж цагдаад хэлсэн. Тэгээд надаас гэрийг маань асуугаад цагдаа нар өөрсдөө манайхаар очиж З г хайгаад олоогүй ирсэн. Тэгээд цагдаа нар  З г хүлээж хүлээж байгаад явсан. Цагдааг явахаар нь би эгчийндээ очтол З  унтаад өгсөн байсан. Тэгээд жаахан унтуулж байгаад машиныг нь гарах гэж байгаад З  цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дахь тал/,

 

гэрч Э.Э  мөрдөн байцаалтанд өгсөн “ ... Бид нарыг очиход тухайн осол гаргасан жолооч өөрөө машинаасаа хаалгаа онгойлгоод гарч ирээд л шууд ослын газраасаа өөрөө явганаар зугтлага явсан. Тэр жолооч хохирогчдоо ч тусламж дуудаж өгөөгүй өөрөө шууд загалмай. Бид нарын хэн нь ч тухайн осол гаргасан жолоочийг араас нь хөөгөөгүй ээ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дахь тал/,

 

гэрч Ж.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн “… Манайд З  тухайн осол гаргачихсаныхаа дараа ирэхдээ их л айж сандарсан байдалтай ирсэн. Ирэхдээ З  надад – эгчээ би согтуу машин жолоодож яваад осол гаргаж хүн гэмтээчихлээ цагдаа нараас айгаад танайд хүрээд ирлээ. Архиа жаахан гаргаж байгаад цагдаа нартай уулзахаас гэж байсан. Мөн надад – миний машин дотор нэг хүн байгаа тэр хүн яасан бол гэд санаа зовоод байсан ба та нэг очиж үзээд түргэн дуудаадах гэсэн. Намайг машин дээр нь очиход нөгөө хүнийг нь аль хэдийн турган тусламж ирээд аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

шүүгдэгч *******  хэргийн газар өгсөн мэдүүлэгтээ: “ ... Би согтуу тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан нь мийн буруу. Осол гаргасны дараа зорчигч залуугийн толгойноос цус гарч байсан. Тухайн үед би сандарч айгаад энэ тухай эмнэлэг цагдаад хэлээгүй, машинаа орхиод би явган 30 айлын тийшээ явган зугтлага явсан. Харин цагдаа нарыг ирж үзлэг хэмжилт хийсний дараа машин дээгүүрээ эргэлдэж байгаад цагдаа нарт баригдсан юм аа. ... нилээд согтуу байсан. Гэхдээ би болсон үйл явдлыг ойлгож ухаарахаар хэмжээнд байсан. ... Согтуу машин жолоодож осол гарган хүн гэмтээчихлээ цагдаа эмнэлэг дуудаагүй, ослын газраас санаатай загалмай үйлдэл маань миний буруу би айж сандраад ийм зүйл хийчихлээ. Хохирогчийг хохиролгүй болгоно. Би суудлын автомашин жолоодох эрхийн үнэмлэх огт авч байгаагүй ээ...” гэх тайлбар /хавтаст хэргийн 12 дахь тал/,  

 

  • Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-5 дахь тал/,
  • Замын цагдаагийн газраас Зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 6 дахь тал/,
  • Жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх болон эрхээ хасуулсан талаар сангаас шүүсэн баримт /хавтаст хэргийн 7 дахь тал/,
  • Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
  • Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал /хавтаст хэргийн 9 дахь тал/,
  • Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
  • Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хавтаст хэргийн 14-17 дахь тал/,
  • Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хавтаст хэргийн 18 дахь тал/,
  • Бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
  • Хохирлын мөнгө хүлээж авсан тэмдэглэл, зарлагын баримт /хавтаст хэргийн 25-35 дахь тал/,
  • Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хавтаст хэргийн 44 дэхь тал/,
  • Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны11 дүгээр сарын 05-ны өдрийн 936 тоот актын

1.  “Ч.Х ын биед хуйхны шарх, баруун хацрын зулгаралт, бүсэлхий орчмын зөөлөн эдийн эмзэглэлтэй байдал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 47 дахь тал/,

 

  • Шүүх хиймийн шинжилгээний 2012 оны 11 сарын 05-ны өдрийн 431 тоот хариуны

“Цусанд спирт 3,5% илрэв. Энэ нь хүнд зэргийн согтолт болно.” гэсэн  дүгнэлт /хавтаст хэргийн 52 дахь тал/,

 

  • Ахмад Х.Ганболдын 2012 оны 11 сарын 06-ны өдрийн 11 тоот шинжээчийн дүгнэлт:

“ЗЦТ-ын байцаагч цагдаагийн хошууч С.Хурцбилигийн 2012.11.01-ний өдрийн ослын акт үндэслэлтэй байна,

... ДАХ улсын дугаартай Хюундай Верна маркын автомашины жолооч *******  нь МУ-н ЗХД-н 9 дүгээр бүлгийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 2-р бүлийн 2.7.а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 2-р бүлгийн 2.1.а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх биедээ авч явна. Мөн дүрмийн 2.5.в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, Мөн дүрмийн 2.3.б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн дүрмийн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан байна,

Зорчигч Ч.Х  нь МУ-н ЗХД-н 4-р бүлгийн 4.1.а/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх гэсэн дүрмийн  заалтыг зөрчсөн байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 56 дахь тал/,

 

  • 2012 оны 11 сарын 09-ны өдрийн 10/07/025/043 тоот техникийн шинжээчийн дүгнэлт, баримтжуулсан материал /хавтаст хэргийн 60-66 дахь тал/,
  • Өмгөөлөгч сонгон авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 74 дахь тал/,
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2012 оны 11 сарын 02-ны өдрийн 1425 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 80-81 дэхь тал/,
  • Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын албаны Дархан-Уул аймаг дахь салбарын 2012 оны 11 сарын 06-ны өдрийн 1/55 тоот /хавтаст хэргийн 84 дэхь тал/,
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 87 дахь тал/,
  • 2012 оны 11 сарын 27-ны өдрийн торгуулийн арга хэмжээ авсан шийтгэвэр /хавтаст хэргийн 88 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Шүүгдэгч *******  нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ны шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хүнсний Буян захаас Толгойт чиглэлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн верна маркийн ...ДАХ улсын дугаартай автомашин жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 2 дугаар бүлгийн 2.7.а, 2.1.а, 2.5.в 2.3.б дахь заалтуудыг тус тус зөрчин замын хажуу руу онхолдож иргэн Ч.Х ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, уг зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн зүйлчлэлд тохирсон байна.

Шүүгдэгч нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний нэхэмжлэгч Ч.Х од сайн дураараа нөхөн төлсөн /хавтаст хэргийн 25-35 дахь тал/, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан оногдуулав.

Шүүгдэгч *******  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч *******  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч болон бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

            1. Шүүгдэгч Ц овогт ******* г зам тээврийн осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ******* д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* гийн эдлэх 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

     4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар *******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ******* д оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* д мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ

        ШҮҮГЧ                                    Ё.РИНЗААН