Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2016/ШЦТ/34

 

                                   


                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                  Хэргийн индекс: 171/2015/0282/Э/
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга би даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд
Хохирогч Э.Б ын өмгөөлөгч А.Сандагдулам, 
Хохирогч Э.Б , Ж.Ч , 
Шүүгдэгч М.Ц  Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Мөнхбатын .Ц , Б овгийн Б-ийн М  нарт холбогдох эрүүгийн 201509000763 дугаартай хэргийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн .......... оны ........  дугаар сарын ...... -ны өдөр …....  аймгийн ........ суманд төрсөн,эрэгтэй тусгай дунд боловсролтой ...............  мэргэжилтэй, ...............  ажилтай, ам бүл ..... , ..........-ийн хамт, ............  аймаг ........  сум .... дүгээр баг .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Б  овгийн М-ын Ц  /РД:........ /.

Монгол Улсын иргэн .....  оны ...... дугаар сарын .....  ны өдөр .......  аймаг ...... суманд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ......  мэргэжилтэй, ам бүл .... , .......-ийн хамт ........... сумын ........  дүгээр баг ......  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б  овгийн Б-ийн М  /РД ......... /

Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ц  нь 2015 оны 10 дугаар сарын 01 нээс 10 дугаар сарын 02 нд шилжих шөнө ........ сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний төвийн орчим Бүжгийн талбай дээр мөрлөлөө гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг зөрчиж иргэн Ж.Ч-ийн эрх чөлөөнд халдаж бие мах бодид нь хөнгөн гэмтэл, Б.М той бүлэглэн Э.Б ыг зодож бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл, Б.М  нь М.Ц тэй бүлэглэн мөн өдөр иргэн Э.Б ыг зодож бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/


                                       ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд: 
Шүүгдэгч М.Ц ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... Би 2015 оны 10 дугаар сарын 01 ний өдөр найз Д ийн төрсөн өдөр болсон юм. Тэгээд Д , М  бид гурвуулаа ........  нэртэй бааранд орж тус бүр 3 шил пиво авч уугаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байхад хоёр залуу намайг мөрлөсөн тэр үед тэр 2 залууд хандаж та хоёр яаж байгаа юм гэж асуухад бүжгийн талбай дээр ийм зүйл байдаг шүү дээ гэж хэлээд ширээ рүүгээ явж суусан юм. Тэгээд би тэд нарын ширээн дээр очоод ахын дүү нар ингэж болохгүй шүү дээ гэж хэлээд зогсож байтал Д  ирээд намайг ширээн дээрээ суу гээд явуулсан юм. Тэгээд удалгүй Д  ирж ширээндээ суугаад бид нар пиво ууцгаасан юм. Тэгээд биднийг сууж байхад баар хаах болоод М  Д  нар ваарнаас түрүүлж гараад би араас нь гарахад бүжгийн талбай дээр маргалдсан 2 залуу 3 залуугийн хамт юм яриад зогсож байсан тэгээд Д  М  нарын хамт нөгөө залуучууд дээр очиход манай хоёрын нэг нь тэр залуучуудтай яриа өдсөн. Тухайн үед яг юу ярьсныг мэдэхгүй байна. Тэр залуучуудын нэг болох Ч  гэдэг залуу та нарын ........ хан хэн нь ч хамаагүй шүү гэж хэлсэн. Мөн өндөр нуруутай савхин куртка өмссөн байсан залуу бид нарт хандаж манай ах нар хуучин хорооллоор явж байгаа ах нарыгаа дуудвал та нар гөлөг болно шүү гэж хэлсэн.Тэгэхээр нь миний уур хүрээд Ч  гэх залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед хамт явсан хоёр найз нь Ч ийг аваад явсан.Тэгээд М  Д  нар явъя гээд намайг аваад бид нар машинд суугаад гэр үрүүгээ явсан юм. Гэхдээ би өөрийн буруугаа ойлгож хохирлыг төлсөн хохирогч нараас уучлалт гуйж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хэргийн 89-90 дэх тал/  
 
Шүүгдэгч Б.М  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би  2015 оны 10 дугаар сарын 01 ний орой 23 цагийн үед ........  бааранд орсон юм. Тэгээд бид нар хүн тус бүр 2 шил пиво аваад ууцгаасан. Тэгээд Ц  бүжиглэлээ гээд бүжгийн талбай руу гарч бүжиглэж байгаад болиод танихгүй залуучуудын ширээ рүү очоод маргалдаад байсан. Тэгэхээр нь би Д ид хандаж наадах чинь танихгүй хүмүүстэй маргалдаад байна чи очоод аваад ир гэж хэлсэн. Удалгүй Д  Ц ийг аваад ширээн дээрээ ирэхэд нь би юу болсон талаар асуухад “нэг залуу нь намайг мөрлөсөн” гэж хэлэхээр нь “бүжгийн талбайд ийм асуудал зөндөө л болдог” гэж хэлсэн гэсэн юм. Бид нар хамт сууж байгаад баар хаах болоод гарах гэхэд Ц тэй муудалцсан Ч  гэдэг залуутай хамт явж байсан залуучууд нь .......... баарны өмнө зогсож байгаа харагдсан юм. Тэр үед би та нар яасан юм бэ гээд очиход хар өнгийн савхин куртка өмссөн үсээ дээш босгосон залуу бид нарт хандаж “та нар яадаг пизда нар вэ миний ах хуучин хорооллын атаман шүү, та нар гөлөг болно шүү” гээд утсаар яриад зогсож байсан. Тэгэхээр нь би ямар нэг асуудал байхгүй найзуудаа аваад яв бид нар ч явлаа гэхэд нөгөө залуу над руу ална гэж дайраад байсан. Тэгэхээр нь би нөгөө залууд хандаж хоёулаа халз үзчих үү гэхэд тэгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө залууг хүзүүгээр нь тэвэрч аваад хоёр алхаад чи одоо яв гээд түлхэхэд ........  баарны булангаас Ч  та нарыг ална шүү ........  хэдэн пизда байсан ч бүгдийг нь ална гээд Ц ийг чиглээд гүйгээд ирсэн юм. Тэр үед Ц  Ч  гэдэг залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиход хажууд нь байсан залуучууд Ц  рүү дайрсан. Тэр үед би Б  гэдэг залуугийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиход тэр газар унасан. Тэгээд би найз нараа тэд нараас салгаж аваад ажлынхаа газрын А гэдэг залуугийн машинд суугаад гэрийнхээ гадаа буухад цагдаа нар ирж барьж авсан. Би өөрийн буруугаа ойлгож хохирогч нараас уучлалт гуйж хохирлыг төлсөн амьдрал ахуйн байдлыг минь харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг. /хэргийн 101-102 дахь тал/  
       
Хохирогч Ж.Ч ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “... Би 2015 оны 10 дугаар сарын 02 ны орой найз Х, Б  нарын хамт ........  бааранд орсон. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад Ц  гэдэг залуутай санаандгүй мөргөлдчихсөн юм. Тэр үед Ц  уурлаж яагаад мөрлөөд байгаа юм бэ гадаа гарч уулзнаа гэж хэлж байсан. Тэгээд биднийг ширээндээ очоод суухад хажууд ирээд “яасан том юм бэ яагаад мөрлөөд байгаа юм” гэж хэлээд ширээ рүүгээ очиж суусан. Тэгээд бид нар баар хаах цаг болж гараад хоёр найзтайгаа уулзаад зогсож байхад Ц  бааран дотор хамт байсан найзуудынхаа хамтаар нөгөө бацаанууд энд байна гээд ирсэн. Тэгээд Ц  бид нарт хандаж та нар яадаг гэнээ гэхээр нь өмнө нь санаандгүй мөргөлдсөн гэхэд маргаан үүсгэсэн тэр хамт явж байсан өндөр залуу нь чи найзуудаа аваад явчих гэж хэлсэн тэгээд би найзуудаа аваад явах гэтэл Ц  надад хандаж чи яасан хэгжүүн банди вэ гэхэд би яасан юм яаж хэгжүүрхсэн юм гэхэд Ц  миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэр үед доошоо тонгойход манай найз М  намайг аваад хойш явахад араас хэн нэг нь ирээд дахин миний хамар, гэдэс рүү цохисон. Тэгээд цаанаас нэг нь ирж болиоч гээд намайг цохиж өшиглөсөн хүнийг салгаж аваад явсан. Би одоо М.Ц , Б.М  нарт ямар нэгэн гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар тал/

Хохирогч Э.Б ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “... Бид нар 2015 оны 10 дугаар сарын 01 ний орой ........ бааранд орж сууж байгаад Ч  бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн юм. Тэгээд удалгүй Ч  ирж ширээндээ суусны дараа Ц  гэх ах ирээд Ч т хандаж ахын дүү яагаад мөрлөөд байгаа юм бэ гээд маргалдаж байтал Д  гэдэг ах ирж юу болоод байгаа юм гэж хэлэхэд Ч  намайг мөрлөсөн гэж хэлсэн. Тэгээд Д  Ц ийг ширээ рүү нь явуулаад та нар яг юу болоод байгаа юм гэж хэлээд Х-ыг нэг удаа алгадаж цохисон. Тэр үед баарны хамгаалагч залуу ирээд боль гэж хэлж Д ийг ширээнд нь суулгасан юм. Тэгээд бид нар баар хаах болж баарнаас гараад найз М-тай уулзаад зогсож байхад Д , М , Ц  бас нэг өөр залуу хамт гарч ирээд бид нар дээр ирсэн. Тухайн үед Ц  гартаа пиво барьчихсан байсан юм.  Тэр үед Ц  Ч  руу чи муу яагаад намайг доромжлоод байгаа юм гээд дайраад байхад нь Д  боль гээд гарт нь байсан пивоны шилийг авсан. Түүний дараа Ц  Ч  руу дахин дайрах үед нь Д  Х-д хандаж чи энэ найзуудаа аваад яв гэсэн тэр үед Ц  Ч  руу дайрч түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж хөл рүү нь өшиглөсөн тэгээд Ч ийг аваад хойшоо явж байтал Ц  араас гүйж ирээд миний шанаа руу гараараа нэг удаа цохисон тэр үед би хойшоо болоход замын хашлагад тээглээд унасан. Тэгтэл хэн нэг нь хүрч ирээд миний нүүрэн тус газар өшиглөсөн. Тэр үед миний толгой манараад байж байтал Ц  хүрч ирээд миний нүүрэн тус газар дэвсэж өшиглөхөд нь би ухаан алдаад уначихсан байсан юм. Би ингэж зодуулснаас болж эрүүл мэндээрээ хохирсон эмчилгээ хийлгэсэн зардлын хохиролд 2,550,000 төгрөгийг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд буруутай хүмүүсээс хүлээн авсан. Цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд буруутай хүмүүсээс хохирлоо нэхэмжлэх болно гэх мэдүүлэг /хэргийн 25-26 дугаар тал/

         Гэрч А.Х-ын мөрдөн байцаалтад  өгсөн: “... М  бид хоёрыг наанаас нь алхаад очих хооронд тэд нар юм ярьж зогсож байгаад яг очих үед Ц  Ч ийг нүүр рүү нь нэг удаа цохиод авсан. Б  дараа нь нүүр ам нь цус болчихсон байсныг ээж нь ирээд аваад явсан Ч  мөн нүүр нь битүү цус болсон байсан гэх мэдүүлэг /хэргийн 31 дүгээр тал/ 

         Гэрч Р.Э-ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Д  Ц  хоёрын нэг нь хүрч ирээд Ч ийг дуудаад эргээд харахад нүүр рүү нь цохиод авсан. Тэгэхэд Ч  нүүрээ дараад тонгойход нөгөө цохидог залуу нь газар унагаад өшиглөсөн. Тэгэхээр нь би очоод салгасан ба хажууд нь явсан М-ыг бас нэг залуу цохиод байсан миний харснаар бол Ч ийг л зодуулж байхыг харсан түүнээс Хүрэлтулга Б  нарыг зодуулж байхыг хараагүй  гэх мэдүүлэг /хэргийн 33-р тал/ 

         Гэрч Э.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2015 оны 10 дугаар сарын 01 ны өдөр гэртээ байж байгаад 23 цагийн үед Б  руу утсаар залгахад Ч  Х хоёртой ........  бааранд байна гэсэн намайг хүрээд ирэхгүй юу гэхээр нь таксинд суугаад үйлчилгээний төвийн буудал дээр буугаад залгахад бид нар гарч ирж байна гэсэн тэгээд гадаа хүлээж байхад тэр хэд гарч ирсэн ба намайг явах уу гэхэд хүлээж бай тамхи татаад явна гэсэн тэгээд байж байтал ........  баарнаас олон хүмүүс гарч ирсэн бөгөөд Ц  Д  гэх хоёр залуу бид нар руу дайраад ахын дүү нар юу гээд байна хэгжүүрхээд байна уу гэсэн тэр үед М  ахын дүү нар явцгаачих гэсэн .Гэтэл Ц  Ч  руу дайраад нүүр рүү нь нэг удаа цохиод авсан . Тэгээд Ч ийг салгаад цаашаа аваад явж байхад араас нэг нь хүрч ирээд ахиад цохисон. Тэгээд Э надтай хамт Ч ийг салгаад түүнийг аваад ......-ын тийшээ модны тэнд очсон тэгэхэд Э Х  Б  хоёрыг хаачсан бэ гээд буцаад явсан ба хэсэг байж байгаад Э-ийн утас руу залгахад нөгөөдүүл чинь явчихлаа гээд .......  цайны газрын тэнд уулзахад Б ыг ээж нь аваад явчихлаа гэж байсан гэх мэдүүлэг /хэргийн 36-р тал/

Шинжээчийн 1212 дугаартай дүгнэлтэд:… “Ж.Ч ийн биед хянга нуруу таславч муруйсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хэргийн 39-р тал/

Шинжээчийн 14340 дугаартай дүгнэлтэд Э.Б ын бие мах бодид хоёр талын хоншоор ясны далд хугарал хамар ясны далд хугарал тархи доргилт , баруун нүдний угархайн доод хананы хугарал баруун хацар баруун нүдний доод зовхинд цус хуралт мөн зөөлөн эдийн няцрал хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарана. . Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарана гэжээ /хэргийн 46-р тал/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 106, 119 дүгээр тал/ ял шийтгэлгүй болно гэжээ. 

 Шүүгдэгч М.Ц  нь 2015 оны 10 дугаар сарын 01 нээс 10 дугаар сарын 02  нд шилжих шөнө .......  аймгийн ........  сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний төвийн орчим Бүжгийн талбай дээр мөрлөлөө гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг зөрчиж иргэн Ж.Ч ийн эрх чөлөөнд нь халдаж бие мах бодид нь хөнгөн гэмтэл, Б.М той бүлэглэн Э.Б ыг зодож бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл, Б.М  нь М.Ц тэй бүлэглэн мөн өдөр иргэн Э.Б ыг зодож бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулж догшин авирлан танхайрсан болох нь шүүгдэгч М.Ц  Б.М  нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Ч  Э.Б  нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч А.Х Р.Энхтайван Э.М нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн 1212, 14340 дугаартай дүгнэлт /хэргийн 31,33,36,39,46, дугаар талуудад авагдсанаар нотлогдож байх бөгөөд Дархан Уул аймгийн прокурорын газраас бичиж ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирсон байна. 

         Иймд шүүгдэгч М.Ц  Б.М  нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлан танхайрч бусдын бие мах бодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

         Шүүгдэгч М.Ц  Б.М  нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв. 

         Хохирогч Э.Б д шүүгдэгч М.Ц  Б.М  нар нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 1864200 төгрөгийн баримт байснаас 2.550,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзэж цаашид гарах эмчилгээний зардлаа хохирогч нар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

         Шүүгдэгч М.Ц  Б.М  нар нь цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                          ТОГТООХ НЬ: 
    
1.Шүүгдэгч М.Ц , Б.М  нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж бүлэглэн танхайрч бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц ийг 03 жил /гурав/ 02 сарын /хоёр/ хугацаагаар Б.М ыг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц , Б.М  нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч М.Ц , Б.М  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь хохирогчид 2,550,000 төгрөгийн хохирол төлсөн ба цаашид гарах эмчилгээний зардал хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
    
           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар М.Ц , Б.М  нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн М.Ц -д оногдуулсан 03 жил 02 сарын хорих ял, Б.М од оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тус бүр тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсугай. 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхии ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар М.Ц , Б.М  нарын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 7 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан М.Ц , Б.М  нар нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн газрын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурдсугай.

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц , Б.М  нарт өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

            10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Ц , Б.М   нарт авсан бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       


                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БАТТУЛГА