Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2016/ШЦТ/35

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:171/2016/0006/Э 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***, 
Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн ***  дугаартай хэргийг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***

Шүүгдэгч *** нь ........ цагийн орчим Д....... сумын *** тоотод иргэн *** маргалдан улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** өгсөн: “2015 оны 08 дугаар сарын 24-ний орой сургуулийн урсгал засвар хийж байхад *** ирсэн. Архи ууж байгаад 2 багшийн хамт *** гэрт очиж архи уусан. Гэрт нь байсан архийг ууж дуусгаад дахиад нэг архи авч уусан. Ууж сууж байгаад тамхинаас болж маргалдсан. Нэг багш гэрт нь үлдээд нэг нь гараад явсан. Тухайн үед муудалцахад чихнээс зулгаагаад маажаад байхаар нь би мангасдаж унагасан. Нэг дор ажилладаг хүмүүс болохооор ингэж шүүхэд өгнө гэж бодоогүй. Хоорондоо зохицоод эвээ олно гэж бодож байтал намайг цагдаад өгсөн байсан.” гэх мэдүүлэг, 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** өгсөн: “Маргалдсанаас болж зодоогүй. Би шаардлага тавихад намайг зодсон. Би чамайг сонссон чи надаар яалгах гээд байгаа юм бэ? гэсэн. ....... руу баахан зодсон. Зодуулсан гэмтлээс болж миний ухаан мэдрэл хэвийн биш болсон. Зодсон шалтгаан нь хорон зэвүүн байсан. Намайг ухаан алдтал цохисон. Миний хөл гарлуу цохисон бол гомдолгүй байх байсан. Хүний яриаг сайн тогтоож чадахгүй болгосон. 5 сар ажилгүй байна. Гэрээсээ ганцаараа би ажил хийдэг байсан юм. Ажлын хүмүүс амьдралын хувьд ямар байдалтай байдгийг мэдэж байгаа. Гарсан зардлаа нарийн гаргаж хэлээгүй. Зөвхөн замын зардал, эмчилгээнд гарсан зардлаа гаргуулж авахаар нэхэмжилж баримт өгсөн. Банкны зээлийн төлбөрөөс болж байраа зарж банкны мөнгөө төлсөн энэ хэргээс болж их хохирч байна. Баримтаар тогтоогдсон хохирлоо нэхэмжилж байсан. *** хохиролд 1.000.000 төгрөг өгч байгааг хүлээн авлаа цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул гарсан зардлаа нэхэмжилнэ эвлэрэх боломжгүй гомдолтой”  гэх мэдүүлэг,

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч *** өгсөн: “..Би тухайн үед нэлээн согтчихсон байсан учир *** багшийг жаахан хэвтэж архиа гаргаад явна гээд байхаар нь хажуугаар нь хэвтэхэд ***  багш нөгөө өрөөнөөсөө орж ирээд манай гэр та хоёрын унтаж хэвтдэг газар бишээ гээд одоо босцгоо зайлцгаа гээд хөөсөн. Тэгэхээр нь миний уур хүрч чи гэрээсээ хөөх байсан юм бол юундаа гэртээ урьсан юм бэ гэсэн чинь дуугүй зайл гээд коридор уруу татаж чангаагаад байсан. 
... намайг зайл гээд подволкноос татаж захыг нь ураад зууралдаад байхаар нь гарыг нь доош дараад тавиулахад урдаас сарвайж толгойны үснээс, чихнээс зулгаахаар нь түүний нүүр рүү гарынхаа алгыг тулгаж байгаад мангасдах буюу түлэхсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч *** өгсөн: “...Тэгсэн чинь намайг коридор уруу чирч очоод чи муу 1980 оны хүүхдээр удирдуулж байгаадаа ичээч гэж хоолойг минь боож толгой уруу их олон удаа гараараа цохисон. 
... Тэгээд чи надаар яалгах гээд байгаа юм бэ гээд толгой уруу цохиж зодсон. Намайг зодож байхад нь би та нар явцгаа манайхаас гар гээд тэд нарыг хөөсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч *** өгсөн: “...тэгсэн чинь *** миний тамхийг өгчих гэхэд ***  би энэ тамхийг мөнгөөрөө авсан биз дээ гээд миний, чиний тамхи гээд коридорт тэр хоёр маргалдаад байхаар нь би тамхи өгчих гээд ***  гуйж авчихаад гараад явсан. Харин *** багш жижиг өрөөнд нь хэвтэж байсан. Тэгээд түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч *** өгсөн: “...Намайг унтаж байхад ямар ч байсан ***, ***нар нь маргалдаад байгаа нь надад сонсогдоод байсан. Би тухайн үед нэлээн согтчихсон байсан учир тэр хоёр уруу очиж чадахгүй байсан ба нэг мэдэхэд л яасан юм хөөгдөөд гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот дүгнэлт: “...***биед тархи доргилт, нүүрэнд хавантай өвдгөнд цус хуралт, хүзүү, бугалга, өвдгөнд зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хэргийн 16 дугаар хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай магадлагаа “***нь сэтгэцийн хувьд  эрүүл болно. *** нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэх чадвартай. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бусдад зодуулсаны улмаас сэтгэл цочирдлын цочмог хариу урвал түр хугацаанд илрээд арилсан болно” /хэргийн 49 дүгээр хуудас/ 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ***  тоот дүгнэлт: “Шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн  *** тоот дүгнэлт, Шүүх сэтгэц гэм судлалын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай магадлагаанууд нь үндэслэлтэй байна. ***нь 2015 оны 08 дугаар 25-ны өдөр зодуулсанаас хойш өнөөдрийг хүртэл биеийн байдал сайн болоогүй, ажил хийж чадахгүй болсон нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Өнөөдрийн байдлаар хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай” /хэргийн 16 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч *** нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны орой 03-04 цагийн орчим ............ тоотод иргэн *** гэрт архи ууцгааж дууссаны дараа маргалдан /хоорондын харилцаанаас болж/ улмаар *** зодож түүний биед тархи доргилт, нүүрэнд хавантай өвдгөнд цус хуралт, хүзүү, бугалга, өвдгөнд зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл учруулан бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд  шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *** өгсөн мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/ гэрч ***/хэргийн 13 дугаар хуудас/, ***/хэргийн 12 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот дүгнэлт /хэргийн16 дугаар хуудас/, Шүүх сэтгэц гэм судлалын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай магадлагаа, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн *** тоот дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *** холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй  байна.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хохирогч *** шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой эрүүгийн хэргийг шүүгдэгч үйлдсэн боловч шүүх хуралдаанаас өмнө болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүх зөвлөлдөхөөс өмнө  хохирогч шүүгдэгчтэй эвлэрээгүй, гомдолтой гэсэн тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан  ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  
  
Хохирогч *** эмчилгээ хийлгэхэд болон замын зардалд төлсөн мөнгө гэж баримтаар нийт 893.900 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд тооцон 1,000,000 төгрөг хохирогчид хүлээлгэн өгсөн тул хохирол төлөгдсөн гэж үзэв. Хохирогч *** эмчилгээгээ үргэлжлүүлэн  хийлгэх шаардлагатай гэж байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх  эрхтэй болно.

            Шүүгдэгч *** ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэхь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

           Шүүгдэгч *** холбогдох хэрэгт битүүмжилсэн болон хураасан эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч *** бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар *** хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 960,000 төгрөгөөр /есөн зуун жаран мянга/ торгох ял шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч *** нь энэ хэрэгт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлс хийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг *** мэдэгдсүгэй. 

                 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
  
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *** урьд авсан бусдын батдлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.МӨНХТУЯА